Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00257

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 37 тоот Мариннью райл лайн” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Үйлдвэрийн район, “Шим технолоджи” ХХК-д холбогдох 384,172,677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Маринньюрайл лайн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Марин ньюрайл лайн” ХХК болон “Шим технолоджи” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Экспорт-импортын ачааны тээвэр-экспедицийн үйлчилгээний гэрээ” байгуулсан. Уг гэрээний 4.1 болон 4.2-т үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэгч гарган захиалагч талд хүргүүлэх, захиалагч нь үйлчилгээний талбөрийг дараагийн сарын 10-ны дотор төлсөн байх ёстой байсан бөгөөд 2016 оны 2 болон 3 сард нэхэмжлэх хүргүүлсэн боловч одоо хүртэл огт төлбөр хийгдээгүй. Талууд хоорондоо 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30- ныг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн шалгаж үзэхэд “Шим технолоджи” ХХК нь 751’010 төгрөг болон 154’565 ам.доллар өртэй гарсныг баталгаажуулж ТООЦООНЫ ҮЛДЭГДЛИЙН БАТАЛГАА үйлджээ. Иймд тээврийн хөлсний төлбөр болох 154’565 ам.доллар буюу 383’421’667 төгрөг (2016.12.13-ны өдрийн ханш 1 ам.доллар 2480.65 төгрөгтэй тэнцэнэ), 751 '010 төгрөг, нийт 384’172’677 төгрөгийг “Шим технолоджи” ХХК-иас гаргуулж өгнө үү”гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.Төлбөрийн үнийн дүнд маргаан байхгүй.Манайх төлөх ёстой юм.Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.Манай компани төлбөрийн чадваргүй байгаа гэжээ.

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Маринньюрайл лайн” ХХК хариуцагч Шим технолоджи” ХХК-иас гэрээний

дагуу төлөх төлбөр 384,172,677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа нэхэмжлэлийн шаардлага болох 384,172,677 төгрөгийг  төлөхөө хүлээн зөвшөөрсөн ба маргаагүй.Хариуцагчийн зөвшөөрөл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

    Нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2.079.000 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2.079.000     төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

       Хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт үндэслэлгүй байна.

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Маринньюрайл лайн” ХХК-ний 384,172,677 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Шим технолоджи” ХХК зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.079.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шим Технолоджи ХХК-аас      2.079.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мариннью райл лайн” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                              Д.АРИУНЦЭЦЭГ