Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/146

 

 

 

 

 

 

 

 

 

2021        05        05                                               2021/ШЦТ/146                            

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Д.Б /zoom/

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат /zoom/

Шүүгдэгч Дгийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Д, О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..............овогт О нарт  холбогдох 2021002760088 эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 17ы өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн .............................. задгайд оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ................... овогт Д. /РД: ....................

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 11ий өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ........................... гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, .................овогт О. /РД: ЖН89021170/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ..................... овогт Д нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн .......................... тоотод хохирогч Отай маргалдан улмаар шилэн аягаар толгой руу нь цохиж Оын биед нь хуйханд дух хэсгийн эсгэгдэл, духны зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

-мөн гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Д.Б-ийн гарыг шилэн аяганы хэлтэрхийгээр зүсэж, баруун гарын 3, 4 дүгээр хурууны шөрмөсний бүрэн тасрал, 5-р хурууны бүрэн бус тасрал, баруун сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч ............... овогт О нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн ...................... тоотод хохирогч Дтэй маргалдан улмаар гараараа нүүр рүү нь цохиж, хохирогч Дгийн биед  зүүн нүд, хацар, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

            Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. ... Би шүүгдэгч Дгээс эмчилгээний 50,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

            Хохирогч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би хамтран амьдрагч Дгийн хамт гэртээ хоол идээд сууж байхад манай хүү эхнэр, хүүхдүүдийн хамт ирсэн. Ингээд хүү О нь Дд хандан “та хаашаа явж байгаад ирсэн юм бэ” гэж хэлэхээр нь би тэр хоёрыг ярилцах байх гэж бодоод гэрээсээ гарсан. Намайг гадаа зогсож байхад бэр маань хүрч ирээд “тэр хоёр маргалдаад байна аа” гэж хэлэхээр нь би гэртээ орж ирэхэд Д гартаа шилэн аяганы хагархай барьсан байдалтай хоорондоо зууралдаад зогсож байхаар нь би Д хүү О хоёрыг түлхээд салгасан. Тэр үед хүү Оын дух хэсгээс цус гарч эхлэхээр нь би “хүүг маань алчихлаа шүү дээ” гэж хэлээд бахирахад Д шилэн аяганы хагархай хэсгээр хүүгийн маань мөр рүү хатгаад дараа нь миний баруун гарын шөрмөсийг шилэн аяганы хагархай хэсгээр зүсэж тасалж намайг насанд туршид минь эрэмдэг, зэрэмдэг болгосонд нь харамсаж байна. Би шүүгдэгч Дгээс 21,934,052 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд: Түлш шатахуун, замын зардалд 1,574,006 төгрөг, эм, тарианы зардалд 1,062,924 төгрөг, шинжилгээ, оношлогоо, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 1,665,050 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,100,000 төгрөг, тэтгэвэр цалингийн зөрүү 15,450,372 төгрөг, баримтгүй эмчилгээ, эм, шинжээч эмчид үзүүлэх хөлс гэх мэт 80,500 төгрөгийн зардал байна. Ингээд нийт 21,934,052 төгрөгийн хохирлыг Дгээс нэхэмжилж байна. Би өндөр насны тэтгэвэрт гарахаасаа өмнө гар дээр 1,774,700 төгрөгийн цалин авч байсан. Хэрэг болсноос хойш миний эрүүл мэндийн байдал муу болсон учир хэвийн ажлаа хийх боломжгүй болоод 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Хэрвээ би гэмтэл аваагүй байсан бол 60 нас хүртлээ хэвийн ажлаа хийгээд явах боломжтой байсан. Би тухайн үед ажлаа хийх боломжгүй байсан учир 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан. Би Дгээс ээлжийн амралтын мөнгө 1,882,999 төгрөгнөөс гарт олгогдох  1,508,800 төгрөгийг мөн гаргуулах саналтай байна. Би ээлжийн амралтаа дуусгаад 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэвийн ажлаа хийж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Гэхдээ би өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш байгууллагатайгаа гэрээгээр үндсэн цалин 420,000 төгрөг, гар дээр олгогдох 342,846 төгрөгийн цалинтайгаар ажилласан. Гэрээгээр ажилласан 420,000 төгрөг, гар дээр олгогдох 342,846 төгрөгийн цалин дээр тэтгэврийн 743,042 төгрөгийг нэмэхэд миний ажиллах хугацаандаа авч байсан цалингийн хэмжээнээс хэтэрсэн учир 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сар дуустал авсан тул дээрх хугацаанд шүүгдэгч Дгээс нэхэмжлэх зүйл байхгүй байна. Гэхдээ би эрүүл мэндийн байдлаас /гэмтэл авснаас/ болоод цаашид хэвийн ажиллах боломжгүй болсон тул 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэрээгээр ажиллахаа больсон...” гэв.

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 319 тоот дүгнэлтэд:                

1. Оын биед хуйханд дух хэсгийн эсгэгдэл, духны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 83-84/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 323 тоот дүгнэлтэд:                

1. Дгийн биед зүүн нүд, хацар, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 88-89/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 318 тоот дүгнэлтэд:                

1. Д.Бгийн биед баруун гарын 3, 4-р хурууны шөрмөсний бүрэн тасрал, 5-р хурууны бүрэн бус тасрал, баруун сарвууны зүсэгдсэн шархнууд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 95-96/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4 тоот дүгнэлтэд:

1. Д.Бгийн биед баруун гарын 3, 4-р хурууны шөрмөсний бүрэн тасрал, 5-р хурууны бүрэн бус тасрал, баруун сарвууны зүсэгдсэн шарх, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь 2018.05.12-ны өдөр, баруун гарын 3, 4-р хурууны шөрмөсний бүрэн тасрал, 5-р хурууны бүрэн бус тасрал, баруун сарвууны зүсэгдсэн шарх гэмтлүүд нь 2020.04.16-ны өдөр, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2018 онд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун гарын 3, 4-р хурууны шөрмөсний бүрэн тасрал, 5-р хурууны бүрэн бус тасрал, баруун сарвууны зүсэгдсэн шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 100-101/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн давтан шинжилгээ хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1064 тоот дүгнэлтэд:

1. Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020.06.29-ний өдөр нэмэлтээр гаргасан №04 тоот хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Хохирогч Д.Бгийн биед 2020.04.17-ны өдөр баруун гарын 3, 4-р хурууны шөрмөсний бүрэн тасрал, 5-р хурууны бүрэн бус тасрал, баруун сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.  /хх-ийн 143-147/

Шүүгдэгч О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ... ээжийндээ эхнэр хүүхдүүдийн хамт очсон. ...Би битгий гэр орноор ирээд агсам согтуу тавиад бай эндээс одоо зайл гэж хэлсэн. Тэр үед Д гартаа сэнжтэй шилэн аяга барьчихсан цай ууж байсан бөгөөд чамд хамаагүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би босож Дг чирж гаргах гээд мөрнөөс нь угзарч татаад босгох гэтэл Д гартаа барьж байсан сэнжтэй аягаараа шууд миний толгой руу 1 удаа цохисон. Тэр үед шилэн аяга хагарч бутарсан ба би Дг угзарч газар унагаад толгой дээр нь дарж 4 хөллүүлээд эхнэр Өсөхцэцэгийг  цагдаа дууд гэж хэлсэн. Тэр үед манай ээж Байгалмаа гаднаас орж ирээд чи Дг тавь, хүн цохиж болохгүй гэж хэлсэн. Тэгээд би Дг тавих үед Д гартаа үлдсэн аяганы хагархай сэнжээр миний толгой руу цохисон. Түүнийг нь би зүүн гараараа хаасан ба энэ үед манай ээж Байгалмаа намайг хамгаалж миний урдуур орж ирээд болиочээ миний хүүг аллаа гэж хэлсэн. Тэр үед Д аяганы хагархай сэнжээр дахин далайгаад манай ээжийг цохих шиг болсон бөгөөд гэнэт ээжийн баруун гарын сарвууны ар хэсгээс нь цус гарч эхэлсэн. Тэгээд би хүүе ээж таны гар чинь гэж уулга алдах үед Д чамайг ч гэсэн алчихъя гэж хэлээд аяганы сэнжээрээ миний духанд  2 удаа цохисон. Тэр үед би Дгийн хэвлий орчимд нь жийж өшиглөөд том өрөөний шалан дээр унагаасан. ...Тэгээд Дг над руу дайраад ирэхээр нь би түүний шанаанд нь 1 удаа зангидсан гараараа цохисон...” гэжээ. /хх-ийн 156-158/

 

Шүүгдэгч Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн орчим би ... хамтран амьдрагч Д.Бгийн гэрт нь хоол идээд сууж байсан юм. ...гаднаас Байгалмаагийн хүү О, эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар орж ирсэн. ...гал тогооны өрөөнд О бид хоёр хоёулахнаа үлдсэн. Тэр үед О чи одоо манайхаас зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би От тэртэй тэргүй би вагонд суугаад явах гэж байна гэж хэлсэн. ...Тэр үед О миний цамцны энгэрээс заамдаж байгаад миний зүүн нүд рүү маань 1 удаа зангидсан гараараа цохисон. Би От цохиулаад газар унаад байж байх үед миний зүүн хөхний доод хэсэг рүү О 1 өшиглөсөн. ...Тэгээд би ширээн дээр байсан сэнжтэй шилэн аяга аваад Оын толгойнд 1 удаа цохисон боловч О намайг багалзуурдсан барьцаа тавихгүй байсан. ...Тэгээд Байгалмаа О бид хоёрыг салгах гээд зууралдаж байх үед би Оын хоолой боож  заамдсан барьцыг нь тавиулах гээд О руу чиглүүлээд шилэн аяганы хагархайгаар хоёр дахь удаагаа цохисон юм. ...тэр үед би Оыг цохих гээд шилэн аяганы хагархайгаар дээрээс нь далайгаад доош чиглэлтэй савж цохисон юм. Тэр хоёр дахь цохилтонд Байгалмаагийн гар нь оногдоод гарнаас нь цус гарч эхэлсэн...” гэжээ. /хх-ийн 161-163/

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22/

Шүүгдэгч Дгээс хохирол төлсөн баримт /хх-ийн 28, задгай 1 хуудас/

Хохирогч Д.Бгийн хохирол нэхэмжилсэн эмчилгээний зардлын тооцоо /хх-ийн 29-31/

Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-44/

Шүүгдэгч Оын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-49/

Шүүгдэгч Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-55/

Гэрч Г.Г-ын мэдүүлэг /хх-ийн 65-67/

Гэрч П.Г-ын мэдүүлэг /хх-ийн 69/

Гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 70/

Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 82, 94/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 90/

Хохирогч Д.Бгийн хохирол нэхэмжилсэн талаарх баримтууд /задгай 108 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч О нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүгдэгч ................. овогт Д нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн .................... тоотод хохирогч Отай маргалдан улмаар шилэн аягаар толгой руу нь цохиж  хуйханд дух хэсгийн эсгэгдэл, духны зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Д.Бгийн гарыг шилэн аяганы хэлтэрхийгээр зүсэж, баруун гарын 3, 4 дүгээр хурууны шөрмөсний бүрэн тасрал, 5-р хурууны бүрэн бус тасрал, баруун сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ................ овогт О нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн ................................ тоотод хохирогч Дтэй маргалдан улмаар гараараа нүүр рүү нь цохиж, биед нь зүүн нүд, хацар, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон яллагдагчаар өгсөн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын мэдүүлгийг давхар нотолсон хохирогч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.Г-ын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 319 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 323 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 318 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн давтан шинжилгээ хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1064 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

     

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Дгийн үйлдлийн улмаас хохирогч Оын эрүүл мэндэд хөнгөн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус  учирсан, мөн шүүгдэгч Оын үйлдлийн улмаас хохирогч Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрийн 318, 319, 323 тоот дүгнэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн давтан шинжилгээ хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1064 тоот дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Д, О нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар, шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” гэж, харин энэхүү иш татсан 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан байх тул хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

 

Шүүхээс шүүгдэгч ................... овогт Оын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Дд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч Д.Бд гэмт хэргийн улмаас учруулсан  хохиролд 2,700,000 төгрөг төлсөн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000  төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

Шүүгдэгч Оын үйлдлийн улмаас хохирогч Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Д нь “Оаас нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Оыг бусдад төлөх төлбөргүй гэж,

Шүүгдэгч Дгийн үйлдлийн улмаас хохирогч Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч О нь “эмчилгээний зардалд 50.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед гарныхаа рентген зургийг авахуулж байсан” гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шүүгдэгч Дг хохирогч От төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Харин хохирогч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болох эм тарианы үнэ, эмчилгээ, үзлэг оношилгооны төлбөр, шатахууны үнэ, замын зардал, тэтгэвэр болон цалингийн зөрүү, өмгөөлөгчийн хөлс зэрэг нийт 21,934,052 төгрөгийг шүүгчдэгч Дгээс нэхэмжилжээ.

Шүүгдэгч Дгийн үйлдлийн улмаас хохирогч Д.Бд баруун гарын 3, 4 дүгээр хурууны шөрмөсний бүрэн тасрал, 5-р хурууны бүрэн бус тасрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Д нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Хохирогч Д.Бгийн шүүхэд ирүүлсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн үзвэл:

1. Хохирогч Д.Бгийн өмгөөлөгчтэй байгуулсан “эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу төлсөн 2,100,000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцоогүй болно. Өөрөөр хэлбэл, хохирогч нь өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар хэдэн ч өмгөөлөгчтэй гэрээ байгуулж өмгөөлүүлэх боломжтой. Харин хохирогч Д.Бгийн өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулсан нь хуульд заасан заавал өмгөөлөгч авах үндэслэлд хамаарахгүй байх тул шүүх өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2,100,000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Хохирогч нь эм тарианы үнэ, үзлэг оношилгоо, хагалгааны төлбөр, физик эмчилгээ, гарын сойлт, хагалгааны утас, хурууны чиг баригч зэргийг авсан эм,  эмчилгээтэй холбоотой зардал 2,727,974 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан баримттай 1,731,779 төгрөгийг,  мөн шатахууны үнэ 1,385,806 төгрөгөөс 2020.04.17-ны өдөр буюу хэрэг болсон өдрийн орой автомашинаар Чулуунхороот сумаас Дорнод аймгийн төвд ирсэн шатахууны үнэ 95,480 төгрөгийг, хохирогч Д.Бгийн Чулуунхороот сумаас Дорнод аймгийн төв, Дорнод аймгаас Улаанбаатар хот очсон болон буцаж ирсэн замын зардал 128,400 төгрөгийг буюу нийт 1,955,659 төгрөгийг шүүгдэгч Дгээс гаргуулж хохирогч Д.Бд олгуулахаар шийдвэрлэлээ. /хүснэгтээр задалж харуулбал/

д/д

зардал

Үнийн дүн

тайлбар

Сар өдөр

Бензин

1

Бензин

95,480

Чулуунхороот сумаас аймаг

2020.04.17

Замын зардал

1

Замын зардал

33000

Улаанбаатар хотоос Дорнод

2020.06.10

2

 

12000

Дорнодоос Чулуунхороот

2020.06.15

3

 

12000

 Чулуунхороотоос аймаг

2020.06.30

4

 

33000

Дорнодоос Улаанбаатар

2020.08.25

5

 

33000

Улаанбаатараас Дорнод

2020.08.30

6

 

5400

Дорнод аймгаас Чулуунхороот сум

2020.09.11

 

128,400

 

 

Эм, эмчилгээ, оношилгоо, үзлэг

1

Эм

21549

Мянган сарнай ХХК

2020.04.18

2

Шинжилгээ

102000

Итгэл ивээлт

2020.04.20

3

Шинжилгээ

40000

Болор

2020.04.20

4

Рентген зураг

20000

Маршел мед

2020.04.20

5

Эм

142200

Эмнэлэгт хэвтэхэд

2020.04.20

6

Хагалгааны утас

10000

 

2020.04.23

7

Гарын сойлт

24000

Мянган сарнай ХХК

2020.04.24

8

Тариа

4200

Мянган сарнай ХХК

2020.04.27

9

Эм

2000

Мянган сарнай ХХК

2020.04.30

10

Хагалгаа

400000

Ор, хоног

2020.05.06

11

Эм

3750

Мянган сарнай ХХК

2020.04.30

12

Эм

20500

Мянган сарнай ХХК

2020.04.30

13

Эм

6950

Мянган сарнай ХХК

2020.05.01

14

Шинжилгээ

45000

Мед Травма

2020.05.15

15

Шарлага

5000

Гэгээн ар, үр эмнэлэг

2020.06.02

16

Шинжээч эмч, үз

8000

Шүүхийн шинжилгээний алба

2020.06.12

17

Эм

40900

Мянган сарнай ХХК

2020.06.12

18

Эм, тариа

56850

Мянган сарнай ХХК

2020.07.07

19

Эм

50400

Доза эмийн  сан

2020.07.09

20

Оношилгоо

30000

Баян бүрд эмнэлэг

2020.07.06

21

Хурууны чиг баригч

14000

Очир тулга трейд

2020.07.17.

22

Эм

11130

Доза эмийн сан

2020.08.12

23

Эм

3000

Мянган сарнай ХХК

2020.08.14

24

Эмнэлэгт хэвтсэн

25000

Уламжлалт анагаах ухаан

2020.08.14

25

Эм

7000

Төгс фармакон

2020.08.20

26

Эм

8400

Мянган сарнай ХХК

2020.08.21

27

Эм

14250

Эмийн сан-6

 

28

Эмнэлэгт хэвтсэн

275000

Манал оточ

2020.08.28

29

Эм

32200

Мянган сарнай ХХК

2020.08.31

30

Эм

6500

Мянган сарнай ХХК

2020.09.02

31

Лидаза тариа

17500

Хүслийн содон сондор

2020.10.22

32

Лидаза тариа

17500

Хүслийн содон сондор

2020.10.28

33

Эм

11500

Төгс фармакон

2020.11.02

34

Оношилгоо

20000

Баянбүрд эмнэлэг

2021.02.20

35

Эм

92000

Мянган сарнай ХХК

2021.02.26

36

Эм

143500

Доза эмийн сан

2021.03.24

 

 

1,731,779

 

 

НИЙТ

1.955.659

 

 

 

3. Бусад хохирлын баримтын хувьд энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс бус өөр өвчний улмаас хийлгэсэн эмчилгээний баримтыг хавсаргасан, зарим эмчилгээний баримт нь амбулаториор эмчлүүлэгсдийн картан дээрх эмчилгээтэй тохирохгүй, зарим баримт нь харагдахгүй баларч арилсан, гараар тодруулж бичсэн, шатахуун авсан баримтууд нь энэ хохиролд ямар хамааралтай нь тодорхойгүй зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирогч нь нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

4. Хохирогч нь шүүгдэгчээс цалин болон тэтгэврийн зөрүү 15,450,372 төгрөгийг нэхэмжилснийг энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Учир нь:

Хохирогч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би ажлаа хийгээд цалингаа авч байсан учир актны мөнгө аваагүй, тухайн үед хөдөлмөрийн чадвар алдалтаар групп тогтоолгох гэхээр миний тэтгэвэр тогтоолгох мөнгөнөөс хамаагүй бага болох гээд байсан учир би өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. 2020.05 дугаар  сараас амралтаа бодуулж амралтын мөнгөө авсан... энэ гэмт хэргийн улмаас гэмтэл аваагүй байсан бол 2025 оны 02 дугаар сар хүртэл буюу 60 нас хүртлээ ажиллах боломжтой байсан. Иймд цалин болон тэтгэврийн зөрүү 15,450,372 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж мэдүүлдэг.

 Гэвч хохирогч Д.Б нь 55 насанд хүрсэн бөгөөд 2020.07.30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж 2020.08.01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь нийгмийн даатгалын болон тэтгэвэр тогтоолгосон дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг төлөх үүрэгтэй. Хохирогч нь 2020.05.01-ний өдрөөс ээлжийн амралтаа авч цалингаа бүтэн авсан талаар мэдүүлдэг учир дутуу авсан гэх цалин хөлс гаргуулах боломжгүй юм.

Харин хохирогчийн 2025 оны 02 дугаар сар хүртэл буюу 60 нас хүртлээ ажиллах боломжтой байсан гэх цалин болон тэтгэврийн зөрүү 15,450,372 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлээ нотолсон баримт нь дутуу байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д нь хохирогчид нийт 2,700,000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн шүүгдэгч Д, хохирогч Д.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогч Д.Бгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан баримттай нийт 1,955,659 төгрөгийг төлсөн гэж үзэж энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Дг хохирогч Д.Бд төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Оын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Дгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ................. овогт Дг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

   Шүүгдэгч ................. овогт Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

    Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зууня мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дд оногдуулсан 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Бгийн нэхэмжилсэн 21,934,052 төгрөгнөөс өмгөөлөгчийн зардалд төлсөн 2,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д, О нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д нь хохирогч Д.Бд 2,700,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч О, Д.Б нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Оын .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Дгийн ........................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд тус тус хүргүүлсүгэй.

 

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА