Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/159

 

 

 

 

 

 

 

 

 

2021        05        11                                               2021/ШЦТ/159                           

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. овогт Бд холбогдох 2021003690130 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ...................................гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, ............... овогт Б /РД: ............../

 

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Булангийн бууц” гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчимд иргэн Б.Бы зүүн гуян тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

            Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгж байгаад Б ах бид хоёр хоорондоо багахан маргалдаж байгаад Б ах гараад машиндаа суухаар явахад нь би араас нь явуулж өгөх гээд гарахад Б ах машиныхаа хаалганы хажуу талын карманаас хутга гаргаж ирээд хутганыхаа үзүүрийг над руу явуулахаар нь би арагшаа болоход миний гуя руу хутганы үзүүр орсон. ...Тэгээд тухайн шөнөдөө гэртээ унтаж байхад хөл маань өвдөөд маргааш өглөө нь утсаар хүргэн ах, эгч хоёроо дуудаад сумын төвд эмнэлэг дээр ирж хөлдөө боолт хийлгэж цэвэрлүүлсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Бид хоёр ах дүүсийн хүүхдүүд тул хоорондоо эвлэрээд учраа олцгоосон...” гэжээ. /хх-ийн 16-18/

            Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Б бид хоёрыг гэрээсээ гаргаж өгөөд би машин барьж явна гээд машиндаа суучихсан байхад Б ах, Б.Б хоёр тэврэлдээд машины нөгөө талд ирж байснаа удалгүй Б.Б гэр рүүгээ гүйгээд орчихоор нь би гайхаад машинаас буугаад очсон чинь Б ах гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд би хутгыг нь булааж авч гутлынхаа түрийнд хийгээд Б.Бы араас ортол Б.Б ширээнийхээ тэнд очоод сууж байхаар нь би яагаа вэ гээд очоод хартал зүүн хөлнийх нь гуянаас цус гарч байсан тэгэхээр нь би хөлөө боо гээд Б.Баар өөрөөр нь боолгоод эмнэлэг явъя гээд Б ах, Б.Б бид гурав машинтай сум руу явж байх замдаа хутгыг нь түрийндээ хийснээ санаад замын хажуу руу  хаясан...” гэжээ. /хх-ийн 24-26/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 434 тоот дүгнэлтэд:               

1. Б.Бы биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 36-37/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 44 тоот дүгнэлтэд:

1.Б нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хомсдол өвчтэй байсан байна.

2.Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.

3.Б сэтгэцийн байдал оюуны хөнгөн хомсдол өвчтэй байна.

4.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.Б нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 45-46/

 

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...гутлын түрийнд байсан хутгыг аваад тоглож байгаад Б.Бы зүүн гуяыг хатгачихсан. Тэгээд Б.Бы зүүн гуянаас цус гараад байхаар нь Б.Быг сумын төв рүү очиж үзүүлнэ гээд аваад явсан. ...Би Б.Бы зүүн гуяыг хутгаар хатгаж зүссэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 55-56/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/

            Хөлөнбуйр сумын ЭМТөвийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 38/

            Шүүгдэгч Б-ий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 42/

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/

 Б-ий иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 60-62/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгч дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч .......... овогт Б нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Булангийн бууц” гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчимд хохирогч Б.Бы зүүн гуян тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Б, гэрч Ц.Б, Б.О нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 434 тоот дүгнэлт, Хөлөнбуйр сумын ЭМТөвийн эмчийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Б-ий үйлдлийн улмаас хохирогч Б.Бы биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 434 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Бд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үеэл дүүг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн бөгөөд энэ удаагийн үйлдэл нь түүнээс өмнөх буюу 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн үйлдэл байна.

Шүүгдэгч Б-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Б нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 төгрөгөөр торгох ялаар тогтоолоо.

Шүүгдэгч Б-ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урттай, 3,5 см өргөнтэй, шаргал өнгийн ясан бариултай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .............. овогт Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Бд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10,500 /арван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ий хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урттай, 3,5 см өргөнтэй, шаргал өнгийн ясан бариултай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА