Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/167

 

 

 

 

 

 

 

 

 2021      05        21                                         2021/ШЦТ/167

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч Д, Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Д, ................ овогт Э нарт холбогдох 2121000000144 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорнод аймгийн .................... тоотод оршин суух, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, ................. овогт Д /РД: ................../

2. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ...................... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............. овогт Э /РД: ................./

 

Шүүгдэгч Д нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчим Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Этай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь баруун нүдний доод зовхи, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчим Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Дтой маргалдаж, улмаар түүний нүүр, бугалган тус газарт гараараа цохих, чулуугаар шидэж онох зэргээр зодож, биед нь зүүн чамархайн хуйхны язарсан шарх, зүүн бугалганы цус хуралт, зүүн бугалга, тохойн хонхорын зурагдсан зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

           

            Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

            Шүүгдэгч Д мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ... үеэл ах Э нилээн согтуу ирсэнээ ахархаад хүрээд ир гэхээр нь би яваад очсон. ...Тэгсэн Э пизда минь битгий хэгжүүрхээд бай гээд дайраад байсан, тухайн үед нутгийн хүмүүс хажуугаар яваад байсан тэгээд ах дүү улсууд байж хүмүүсийн нүдэн дээр хэрэлдээд яахав гэж бодоод ахаа ийшлээд уулзъя хоёулаа гэхэд Э чи хүн дууддаг болоо юу гээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би цочоод нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгэнгүүтээ би Эыг хавсраад унагаасан, тэгээд газар унах үед нь нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн, тэгсэн чинь Э босч ирсэнээ газраас чулуу аваад шидэж тархи хагалсан, тэгээд болохгүй болохоор нь би цаашаа зугтаасан, тэгсэн Э дахин чулуу авч хөөж байгаад яг далан дээр том чулуугаар шидэж оносон. Ер нь бол их олон удаа чулуу шидсэн, оносон нь л 2 удаа, тэгээд би цааш зугтаж яваад Б-н дэлгүүр рүү орсон, тэгсэн мөн л Э араас орж ирээд намайг заамдаад гараараа энд тэндээс базаад татаад хөх няц болгосон. ...надад нэхэмжлэх зүйл байхгүй..” гэжээ. /хх-ийн 09/

 

            Шүүгдэгч Э мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ... 15 цагийн үед хөдөө найзуудтайгаа архи уусан согтуу байсан, тэгээд согтуурсан үедээ Дийг дуудаад 03 дугаар сарын 15-ны үед шуурга болдог өдөр чи малын хашааны хаалгаа онгорхой орхидог нь яаж байгаа юм бэ гэж асуухад, Д надад хандаад хаасан ш дээ ахаа гээд байсан. Тэгэхээр нь би дөхөж очоод Дийг бариад авсан, тэгсэн харин Д миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд зууралдаж байгаад намайг газар унагаагаад бас нүүр рүү 1 удаа өшиглөсөн, тэгээд Д цаашаа зугтаахаар нь би араас нь хэдэн удаа чулуу шидсэн ба нэг чулуу нь Дийн толгойд онох шиг болсон. Тэгээд би дараа нь явж байгаад газар унахдаа гараа хугалсан. ...надад Доос нэхэмжлэх ямар нэг зүйл байхгүй би өөрийн буруугаа сайн дураар хүлээж байна...” гэжээ. /хх-ийн 05/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 186 тоот дүгнэлтэд:                

1. Дийн биед зүүн чамархайн хуйхны язарсан шарх, зүүн бугалганы цус хуралт, зүүн бугалга, тохойн хонхорын зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.    

2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 15-16/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 185 тоот дүгнэлтэд:                

1. Эын биед баруун нүдний доод зовхи, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.    

2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар баруун нүдний доод зовхи, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 20-21/

 

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43, 44/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч  ................ овогт Д нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчим Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Этай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь баруун нүдний доод зовхи, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ................ овогт Э нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчим Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Дтой маргалдаж, улмаар түүний нүүр, бугалган тус газарт гараараа цохих, чулуугаар шидэж онох зэргээр зодож, биед нь зүүн чамархайн хуйхны язарсан шарх, зүүн бугалганы цус хуралт, зүүн бугалга, тохойн хонхорын зурагдсан зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Дийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Тэгэхээр нь би цочоод нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. ... би Эыг хавсраад унагаасан, тэгээд газар унах үед нь нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн...” гэх, шүүгдэгч Эын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...тэгээд Д цаашаа зугтаахаар нь би араас нь хэдэн удаа чулуу шидсэн ба нэг чулуу нь Дийн толгойд онох шиг болсон…” гэх мэдүүлгүүд, мөн шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 186 тоот, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 185 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Дийн үйлдлийн улмаас хохирогч Эын биед баруун нүдний доод зовхи, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Эын үйлдлийн улмаас хохирогч Дийн биед зүүн чамархайн хуйхны язарсан шарх, зүүн бугалганы цус хуралт, зүүн бугалга, тохойн хонхорын зурагдсан зулгаралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 186 тоот, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 185 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.  

 

Шүүгдэгч Д, Э нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч нарт тус бүрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д, Э нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан .............. овогт Д, ......................овогт Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас Д, Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нар нь хэн хэндээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байх бөгөөд шүүгдэгч Д, Э нар нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэднийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Дийн .................., шүүгдэгч Эын .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............... овогт Д, .................. овогт Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .................. овогт Д, ............... овогт Э нарт тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д, Э нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Дийн ................., шүүгдэгч Эын ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д, Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА