| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01034/и |
| Дугаар | 1060 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 1060
| 2017 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 182/ШШ2017/01060 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В, 13 дугаар гудамжны 63 тоотод оршин суух, Боржигон овогт Дэлгэрсүрэнгийн Долгорсүрэн /РД:ТЖ62022606/-гийн хүсэлттэй,
ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дарханы мах комбинатад пүүлэгч, нярав, нормчиноор ажилласан.
Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дарханы мах комбинат нь 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан хот дахь “Хишиг” ХК болж нэрээ өөрчилсөн.
Хөдөлмөрийн дэвтэр маань үрэгдсэн учраас өндөр насныхаа тэтгэвэрт гарч чадахгүйд хүрээд байна. Учир нь миний ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд архиваас Амгаагийн Долгорсүрэн гэж гарч ирсэн.
Би төрсөн цагаасаа өвөг эцэг Амгаагаараа овоглодог байсан бөгөөд 1995 онд бичиг баримтаа гээчихээд иргэний үнэмлэх авахаар лавлагаа авахад ээж Дэлгэрсүрэнгээр овоглож гарч ирсэн учраас ээжээрээ овоглож иргэний үнэмлэхээ авснаас болж өнөөдрийн нөхцөл байдалд хүрчихээд байна.
Ийм учраас Амгаагийн Долгорсүрэн буюу Дэлгэрсүрэнгийн Долгорсүрэн намайг 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дарханы мах комбинатын хөргөх үйлдвэрийн пүүлэгч, нярав, нормчиноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Долгорсүрэн нь 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дарханы мах комбинатын хөргөх үйлдвэрийн пүүлэгч тооцоологчоор ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Тэрээр 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дарханы мах комбинатын хөргөх үйлдвэрийн пүүлэгч тооцоологчоор ажиллаж байсан болох нь Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дарханы мах комбинатын даргын 1981 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 159 дугаартай “Ажилд томилох ба цалинжуулах тухай” тушаал, Дархан хот дахь “Хишиг” ХК-ийн ерөнхий захирлын 1994 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/124 дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалаар тогтоогдлоо.
Хэрэгт авагдсан авагдсан 1981 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 159 дугаартай “Ажилд томилох ба цалинжуулах тухай”, 1994 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/124 дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалуудад бичигдсэн “Амгаагийн Долгорсүрэн” нь хүсэлт гаргагч “Дэлгэрсүрэнгийн Долгорсүрэн” мөн болох нь Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргын Тамгын гарын дарга Т.Түвшинбатын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03/106 дугаартай “Дэлгэрсүрэнгийн Долгорсүрэн нь 1962 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн бөгөөд Ерөнхий боловсролын дунд сургуулийн 8 дугаар ангийг 1978 онд төгссөн. Д.Долгорсүрэн нь 1995 он хүртэл өвөг эцэг болох Чойдогийн Амгаа гэдэг хүнээр овоглож байсан нь үнэн болно” гэх албан бичиг, Төв аймгийн Бүрэн сумын улсын бүртгэгч Р.Мөнхбаатарын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Амгаа овогтой Долгорсүрэн нь Дэлгэрсүрэн овогтой Долгорсүрэн мөн болохыг баталж байна” гэх тодорхойлолт, 401874 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэх, А№296 дугаартай Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 487/008048 дугаартай Чойдогийн Амгаа, 478/008050 дугаартай Амгаагийн Дэлгэрсүрэн нарын “Нас барсны бүртгэлийн лавлагаа”-нууд, гэрч Амгаагийн Мөнхчулууны “...Би Дэлгэрсүрэн овогтой Долгорсүрэнгийн нагац ах нь бөгөөд дүү Долгорсүрэн маань бага насандаа өвөг эцэг буюу миний аав Амгаагаар овоглож байсан нь үнэн” гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 241 дугаартай “Дарханы мах комбинат 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс “Хишиг” ХК болсон болж нэрээ өөрчилсөн” гэх тодорхойлолт, гэрч Б.Чулуунцэцэг, Б.Өлзийсайхан нарын мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарууд, хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иймд хүсэлтийг хангаж Дэлгэрсүрэнгийн Долгорсүрэнг 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дарханы мах комбинатын хөргөх үйлдвэрийн пүүлэгч тооцоологчоор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Долгорсүрэнг 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дарханы мах комбинатын хөргөх үйлдвэрийн пүүлэгч тооцоологчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Д.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА