Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1015

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 09 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01015

                 Улаанбаатар хот

 

 

       Зохигч талуудын эвлэрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 5, өөрийн байранд байрлах, “Голомт банк” ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8-59 тоот хаягт бүртгэлтэй боловч, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Фасон” ХХК-ийн байр 3 давхар, 3 тоотод байрлах, “Экспресс такси” ХХК /РД:5650895/

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 91 тоотод оршин суух, Еншөөбүү овогт Бямбын Ариунболд /РД:ЧЛ70012811/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 23 дугаар байрны 179 тоотод оршин суух, Тамга овогт Тогтохбаатарын Баттулга /РД:УО67073010/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 72 дугаар байрны 5 тоотод оршин суух, Тамга овогт Тогтохбаатарын Отгонтуул /РД:ЧР84062269/  нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 923,737,546.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, Ц.Насанбуян, хариуцагч Б.Ариунболд, хариуцагч Т.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...”Экспресс такси” ХХК нь Голомт банктай доорх зээлийн гэрээнүүдийг байгуулсан.

           

Гэрээ байгуулсан огноо

Гэрээний дугаар

Зээлийн дүн

Зээлийн хүү /жил/

Хугацаа

Зээлийн зориулалт

1

2012.12.06

ЗГ8115005704

270 сая төгрөг

14.4%

48 сар

Эргэлтийн хөрөнгийн зээл

2

2013.02.04

ЗГ8115005853

360 сая төгрөг

14.4%

48 сар

Эргэлтийн хөрөнгийн зээл

3

2013.06.28

ЗГ8115006226

270 сая төгрөг

14.4%

48 сар

Эргэлтийн хөрөнгийн зээл

 

            Зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож доорх ипотекийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулан холбогдох байгууллагад бүртгүүлснээр нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

                       

Гэрээ байгуулсан онгоо

Гэрээний дугаар

Улсын бүртгэлийн дугаар

Гэрчилгээний дугаар

Байршил хаяг, талбайн хэмжээ, барьцаа хөрөнгийн нэр, зориулалт

 

 

1

 

 

2012.12.06

 

 

ЗБ8115005704

 

 

Ү-2201007742

 

 

000064081

СХД 15-р хороо, 1-р хороолол, 23-р байр, 179 тоот, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц

 

 

2

 

 

2012.12.06

 

 

БГ8115005704

 

БГ8115005704 тоот гэрээний 2.2-т заасан 2011 оны мөнгөлөг өнгийн /Hyundai elantra/ Хьюндай элентра маркийн 15 ширхэг автомашин, түүнийг засан сайжруулах зорилгоор /сэлбэг, нэмэлт оруулга/ оруулсан нэмэлт өөрчлөлтийн хамт

3

2013.02.04

ЗБ8115005853

ЗБ8115005704 тоот гэрээгээр барьцаалагдсан хөрөнгийг дахин барьцаалсан

 

 

4

 

 

2013.02.04

 

 

БГ8115005853

2011 оны мөнгөлөг өнгийн /Hyundai elantra/ Хьюндай элентра маркийн 35 ширхэг автомашин, түүнийг засан сайжруулах зорилгоор /сэлбэг, нэмэлт оруулга/ оруулсан нэмэлт өөрчлөлтийн хамт. БГ8115005704 тоот гэрээгээр барьцаалагдсан хөрөнгийг дахин барьцаалсан.

5

2013.06.28

ЗБ8115006226

ЗБ8115005704 тоот гэрээгээр барьцаалагдсан хөрөнгийг дахин барьцаалсан.

 

 

6

 

 

2013.06.28

 

 

БГ8115006226

2011 оны мөнгөлөг өнгийн /Hyundai elantra/  хьюндай элентра маркийн 50 ширхэг автомашин, түүнийг засан сайжруулах зорилгоор /сэлбэг, нэмэлт оруулга/ оруулсан нэмэлт өөрчлөлтийн хамт БГ8115005704, БГ8115005853 тоот гэрээгээр барьцаалагдсан хөрөнгийг дахин барьцаалсан.

 

Мөн ЗГ8115006226 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БД8115006226 тоот батлан даалтын гэрээгээр Б.Ариунболд, БД8115006226 А тоот батлан даалтын гэрээгээр Т.Баттулга, БД8115006226-Б тоот батлан даалтын гэрээгээр Г.Лхагважав нар тус тус батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно.

 

Зээлдэгч талын хүсэлтээр зээлийн гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулан зохих гэрээг байгуулсан. Үүнд:

 

Огноо

Гэрээний нэр

Гэрээний дугаар

Оруулсан нэмэлт өөрчлөлт

 

1

 

2014.06.18

Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай

ЗГ8115005704-А

Зээлийн үндсэн данс нэмж оруулсан. Харилцах данс 1705031607

 

2

 

2014.06.18

Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай

ЗГ8115005853-А

Зээлийн үндсэн данс нэмж оруулсан. Харилцах данс 1705031607

 

3

 

2014.06.18

Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай

ЗГ811500626-А

Зээлийн үндсэн данс нэмж оруулсан. Харилцах данс 1705031607

 

4

 

2015.12.30

Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай

ЗГ8115005704-Б

Зээлийн эргэн төлөлтийн графикийг өөрчилсөн

 

5

 

2015.12.30

Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай

ЗГ8115005853-Б

Зээлийн эргэн төлөлтийн графикийг өөрчилсөн

 

6

 

2015.12.30

Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай

ЗГ8115006226-Б

Зээлийн эргэн төлөлтийн графикийг өөрчилсөн

 

Гэрээний үүргийн зөрчил:

 

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, төлбөр төлөх хугацааг хоцроосон бөгөөд нийт 609,218,175.43 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.

 

 

Гэрээний дугаар

Зээлийн зөрчлийн мэдээлэл

Хэтэрсэн хоног

Зээл

/төгрөг/

Хүү, нэмэгдүүлсэн хүү /төгрөг/

Нийт дүн /төгрөг/

ЗГ8115005704

597

146,368,209.67

14,313,404.90

160,681,614.57

ЗГ8115005853

935

234,664,833.80

113434,202.02

348,099,035.82

ЗГ8115006226

941

0.00

100,437,525.04

100,437,525.04

Нийт

 

381,033,043.47

228,185,131.96

609,218,175.43

 

Зээлдэгч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхгүй, төлөхөөс зайлсхийсээр байна. Голомт банкны зүгээс анхааруулах, ажлын явцтай газар дээр нь очиж танилцах, төлбөр төлөхийг шаардах зэргээр ажиллаж байсан боловч “Экспресс такси” ХХК нь өөрийн үйл ажиллагаагаар зээлийн төлбөрөө төлж чадахгүй нь тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дүн

 

Гэрээний дугаар

Зээл /төгрөг/

Хүү /төгрөг/

Нэмэгдүүлсэн хүү /төгрөг/

Нийт /төгрөг/

ЗГ8115005704

146,368,209.67

11,288,493.79

4,202,914.53

161,859,617.99

ЗГ8115005853

285,597,600.61

108,893,323.34

7,033,491.37

401,524,415.32

ЗГ8115006226

257,276,961.02

98,600,272.23

4,476,280.05

360,353,513.30

Нийт

689,242,771.30

218,782,089.36

15,712,685.95

923,737,546.61

           

Иймд Голомт банк нь зээлдэгч “Экспресс такси” ХХК-иас ЗГ8115005704, ЗГ8115005853, ЗГ8115006226 тоот зээлийн гэрээнүүдийн төлбөрт 923,737,546.61 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, бусад хөрөнгөөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага:

 

1.“Экспресс такси” ХХК-иас Голомт банктай байгуулсан ЗГ8115005704, ЗГ8115005853, ЗГ8115006226 тоот зээлийн гэрээнүүдийн төлбөрт 923,737,546.61 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах,

 

2.ЗГ8115005704, ЗГ8115005853, ЗГ8115006226 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг ЗБ8115005704, ЗБ8115005853, ЗБ8115006226 тоот ипотекийн гэрээ, БГ8115005704, БГ8115005853, БГ8115006226 тоот барьцааны гэрээнүүдэд заасан барьцаа хөрөнгүүдээс хууль тогтоомжийн дагуу хангуулах,

 

3.Барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг зааж өгнө үү” гэжээ.

 

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Нэг талаас Голомт банк, нөгөө талаас “Экспресс такси” ХХК, Б.Ариунболд, Т.Баттулга, Т.Отгонтуул нар:

 

Нэг: Нийтлэг үндэслэл

 

1.1. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагч “Экспресс такси” ХХК-д холбогдуулан гаргасан ЗГ8115005704, ЗГ8115005853, ЗГ8115006226 тоот зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн нийт 923,737,546.61 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасны дагуу эвлэрлийн журмаар шийдвэрлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.

 

Хоёр: Төлбөр барагдуулах хугацаа, арга хэлбэр

 

2.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн болох 923,737,546.61 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг 125,103,730.62 төгрөгөөр бууруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 798,633,815.98 төгрөг болгон өөрчилж хариуцагч нь энэхүү төлбөрийг дор дурдсаны дагуу нэхэмжлэгч талд төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд:

2.1.1.Хариуцагч тал нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГ8115005704, БГ8115005853, БГ8115006226 дугаарт барьцааны гэрээгээр барьцаалсан хавсралт №1-т заасан суудлын машинуудыг 141,939,600 төгрөгт тооцож нэхэмжлэгч талд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор шилжүүлж хүлээлгэж өгнө.

2.1.2. “Экспресс такси” ХХК, Бямба овогтой Ариунболд нар нь нэхэмжлэлийн үлдэх дүн 656,694,215.98 төгрөгийн төлбөрийг энэхүү эвлэрлийн гэрээний хавсралт №2-т заасан хуваарийн дагуу төлж барагдуулна.

 

2.2. Хариуцагч нь гэрээний 2.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч талд зохих хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөх хүртэл хугацаанд хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан бий болсон аливаа засварын зардал болон бусад зардлыг бүрэн хариуцаж төлж дуусгасан байх бөгөөд уг хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа үүрэг ноогдуулсан хэлцэл, гуравдагч этгээдийн шаардлага байхгүй гэдгийг хариуцагч нотолсон, хэрэв ийм үүрэг шаардлага бий болсон тохиолдолд хариуцагч тал бүрэн хариуцахыг үүгээр зөвшөөрсөн болно.

 

2.3. Гэрээний 2.1.1-д зааснаар шилжүүлэхэд гарах аливаа зардлыг хариуцагч тал хариуцна.

 

2.4. Хариуцагч нь тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу ноогдох хэмжээгээр энэ гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгчийн Голомт банк дахь 9141000015 тоот дансанд төлнө.

 

2.5. Хариуцагч нь гэрээний 2.1.1-д заасан хөдлөх хөрөнгийг заасан хугацаанд шилжүүлж өгөөгүй эсхүл 2.1.2-т заасны дагуу харилцан тохиролцож баталсан хавсралт №2-т заасан хуваарьт хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн тухай бүрт нэхэмжлэгчээс мэдэгдэл хүргүүлэх ба хариуцагч нь мэдэгдлийн дагуу дараагийн хуваарьт хугацаанаас хэтрүүлэхгүйгээр зөрчлийг арилгаагүй бол нэхэмжлэгч тал нь хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж эвлэрлийн гэрээ болон шүүхийн шийдвэрийн биелэлтийг албадан хангуулна.

 

2.6. Хариуцагч “Экспресс такси” ХХК, Б.Ариунболд нарын эвлэрлийн гэрээний 2.1.2-т заагдсан төлбөрийг хавсралт №2-т баталсан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан дор дурдсан үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг барагдуулна. Үүнд.

2.6.1. ЗБ8115006226 дугаарт ипотекийн гэрээгээр иргэн Т.Баттулга, Т.Отгонтуул нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201007742 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байр, 179 тоот, 30 м.кв талбайтай орон сууц,

 

2.7. Хэрэв энэ гэрээний 2.6-д заасан барьцаа хөрөнгийг худалдаж олсон орлого нь нэхэмжлэлийн төлбөрийг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй тохиолдолд “Экспресс такси” ХХК, Бямба овогтой Ариунболд нарын эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр төлбөрийг барагдуулна.

Гурав: Бусад

 

3.1. Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа татвар хураамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлнө.

3.2. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.

3.3. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг талууд нөгөө талаасаа шаардах, хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бий болох хохирлыг шаардах эрхтэй.

3.4. Энэхүү гэрээг талууд шүүхийн өмнө байгуулсан ба 4 хувь үйлдэж, талуудад тус бүр нэг хувь, шүүхэд нэг хувийг өгөх ба эдгээр нь хууль зүйн хувьд ижил хүчинтэй” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч “Экспресс такси” ХХК, Б.Ариунболд, Т.Баттулга, Т.Отгонтуул нарт холбогдуулан 923,737,546.61 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

           Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 125,103,730.62 төгрөгөөр багасгаж, 798,633,815.98 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч “Экспресс такси” ХХК болон Б.Ариунболд нар нь хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГ8115005704, БГ8115005853, БГ8115006226 дугаарт барьцааны гэрээгээр барьцаалсан хавсралт №1-д заасан суудлын машинуудыг 141,939,600 төгрөгт тооцож нэхэмжлэгч талд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор шилжүүлэн хүлээлгэж өгөх,

үлдэгдэл 656,694,215.98 төгрөгийг гэрээний хавсралт №2-т зааснаар 2017 оны 7 дугаар сарын 28-нд 10,000,000, 2017 оны 8 дугаар сарын 28-нд 10,000,000, 2017 оны 9 дүгээр сарын 28-нд 10,000,000, 2017 оны 10 дугаар сарын 28-нд 10,000,000, 2017 оны 11 дүгээр сарын 28-нд 15,000,000, 2017 оны 12 дугаар сарын 28-нд 15,000,000, 2018 оны 01 дүгээр сарын 28-нд 15,000,000, 2018 оны 02 дугаар сарын 28-нд 15,000,000, 2018 оны 3 дугаар сарын 28-нд 15,000,000, 2018 оны 4 дүгээр сарын 28-нд 15,000,000, 2018 оны 5 дугаар сарын 28-нд 50,000,000, 2018 оны 6 дугаар сарын 28-нд 50,000,000, 2018 оны 7 дугаар сарын 28-нд 50,000,000, 2018 оны 8 дугаар сарын 28-нд 100,000,000, 2018 оны 9 дүгээр сарын 28-нд 100,000,000, 2018 оны 10 дугаар сарын 28-нд 176,694,215.98 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч талд төлж барагдуулах,

хариуцагч нь гэрээний 2.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч талд зохих хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөх хүртэл хугацаанд хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан бий болсон аливаа засварын зардал болон бусад зардлыг бүрэн хариуцаж төлж дуусгасан байх бөгөөд уг хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа үүрэг ноогдуулсан хэлцэл, гуравдагч этгээдийн шаардлага байхгүй гэдгийг хариуцагч нотолсон, хэрэв ийм үүрэг шаардлага бий болсон тохиолдолд хариуцагч Экспресс такси” ХХК, Б.Ариунболд нар нь бүрэн хариуцах,

гэрээний 2.1.1-д зааснаар шилжүүлэхэд гарах аливаа зардлыг хариуцагч тал хариуцах,

хариуцагч “Экспресс такси” ХХК, Б.Ариунболд нарын эвлэрлийн гэрээний 2.1.2-т заагдсан төлбөрийг хавсралт №2-т баталсан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд ЗБ8115006226 дугаарт ипотекийн гэрээгээр иргэн Т.Баттулга, Т.Отгонтуул нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201007742 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байр, 179 тоот, 30 м.кв талбайтай орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч “Экспресс такси” ХХК болон Б.Ариунболд нар нь зээлийн гэрээний үүрэг 798,633,815.98 төгрөгийг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГ8115005704, БГ8115005853, БГ8115006226 дугаарт барьцааны гэрээгээр барьцаалсан гэрээний хавсралт №1-д заасан суудлын машинуудыг 141,939,600 төгрөгт тооцож нэхэмжлэгч талд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор шилжүүлэн хүлээлгэж өгөх,

үлдэгдэл 656,694,215.98 төгрөгийг гэрээний хавсралт №2-т зааснаар 2017 оны 7 дугаар сарын 28-нд 10,000,000, 2017 оны 8 дугаар сарын 28-нд 10,000,000, 2017 оны 9 дүгээр сарын 28-нд 10,000,000, 2017 оны 10 дугаар сарын 28-нд 10,000,000, 2017 оны 11 дүгээр сарын 28-нд 15,000,000, 2017 оны 12 дугаар сарын 28-нд 15,000,000, 2018 оны 01 дүгээр сарын 28-нд 15,000,000, 2018 оны 02 дугаар сарын 28-нд 15,000,000, 2018 оны 3 дугаар сарын 28-нд 15,000,000, 2018 оны 4 дүгээр сарын 28-нд 15,000,000, 2018 оны 5 дугаар сарын 28-нд 50,000,000, 2018 оны 6 дугаар сарын 28-нд 50,000,000, 2018 оны 7 дугаар сарын 28-нд 50,000,000, 2018 оны 8 дугаар сарын 28-нд 100,000,000, 2018 оны 9 дүгээр сарын 28-нд 100,000,000, 2018 оны 10 дугаар сарын 28-нд 176,694,215.98 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч талд төлж барагдуулах,

хариуцагч нь гэрээний 2.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч талд зохих хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөх хүртэл хугацаанд хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан бий болсон аливаа засварын зардал болон бусад зардлыг бүрэн хариуцаж төлж дуусгасан байх бөгөөд уг хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа үүрэг ноогдуулсан хэлцэл, гуравдагч этгээдийн шаардлага байхгүй гэдгийг хариуцагч нотолсон, хэрэв ийм үүрэг шаардлага бий болсон тохиолдолд хариуцагч тал бүрэн хариуцах,

гэрээний 2.1.1-д зааснаар шилжүүлэхэд гарах аливаа зардлыг хариуцагч тал хариуцах,

хариуцагч “Экспресс такси” ХХК, Б.Ариунболд нарын эвлэрлийн гэрээний 2.1.2-т заагдсан төлбөрийг хавсралт №2-т баталсан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хариуцагч Т.Баттулга, Т.Отгонтуул нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201007742 дугаартай, ЗБ8115006226 дугаар ипотекийн гэрээгээр барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байр, 179 тоот, 30 м.кв талбайтай орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг барагдуулахаар “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч “Экспресс такси” ХХК болон Б.Ариунболд нараас 4,151,119 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2017.01.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,776,638 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Улсын бүртгэлийн Ү-2201007742 дугаартай хариуцагч Т.Баттулга, Т.Отгонтуул нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байр, 179 тоот, 30 м.кв талбайтай орон сууц зээлийн барьцаанд байгаа болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “Экспресс такси” ХХК болон Б.Ариунболд нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Х.ДАШДЭЧМАА