| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0087/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0092 |
| Огноо | 2021-04-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0092
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Õýðãèéí инäåêñ: 166/2021/0087/Э
Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,
Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Ундрам,
Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын õÿíàëòûí прокурор Б.Батсүх,
Ø¿¿ãäýã÷ Э.Х íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýãò Б овогт Э-ийн Х-д холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр èð¿¿ëñýí 2118000000095 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 оны 04 дүгээр сарын 26-ны ºäºð õ¿ëýýí àâ÷ 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хянан õýëýëöэв.
Ø¿¿ãäýã÷èéí биеийн áàéöààëò:
Монгол Улсын иргэн, Б овогт Э-ийн Х-д /регистрийн дугаар: /, ........ оны ........ дугаар сарын ......-ны өдөр ....... аймгийн ....... суманд төрсөн, эрэгтэй, ..... настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, .................. ажилтай, ам бүл ....., ..........-ийн хамт .......... аймгийн ......... сумын ....... дүгээр баг, ...... байрны ......... тоотод оршин суух хаягтай /............. аймаг, .......... сум, .......... дугаар баг, .......... дүгээр хороолол, .......... дүгээр байрны .......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Э.Х нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр .......... аймгийн Дархан сумын ......... дугаар багийн ......... дугаар хэсгийн ......... дугаар брак байрны гадна иргэн Ч.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн шилбэний доод хэсгийн гадна хавчаар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Х-г хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгч Э.Х нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ............ аймгийн .......... сумын............ дугаар багийн ......... угаар хэсгийн ...... дугаар брак байрны гадна иргэн Ч.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн шилбэний доод хэсгийн гадна хавчаар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ: “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй.” гýв.
Эрүүгийн 2118000000095 дугаартай хэргээс:
Хохирогч Ч.Б-ын мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 09, 04 дүгээр сарын 02-ны өдөр тус тус мэдүүлсэн: “..2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр найз Ц-ын гэрт байхад манай ажлын газрын тасгийн эрхлэгч Э.Х Ц-тай утсаар яриад “Март-8-ны нийллэгийн 35,000 төгрөг авч байна. Танайд очоод авъя.” гэж хэлсэн. Тухайн үед Ц “Би тэр нийллэгт орохгүй.” гэж хэлсэн чинь “Гэрийн чинь гадаа очиж дайрч ална.” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй түргэний машин Ц-ын гэрийн гадна ирээд зогсохоор нь хартал жолооч нь байхгүй Х машиныг нь жолоодоод ганцаараа явж байхаар нь жолоочийн эсрэг талын хаалгаар дотогш орж машины түлхүүрийг нь авсан. Тэгсэн чинь миний нүүр рүү учир зүггүй цохиод байсан. Тэгэхээр нь машины түлхүүрийг аваад машинаас буухад Х эмч араас бууж ирээд Ц-г гэрийнх нь гадаа зодохгүй. Чамайг зодно гэж хэлээд намайг цохиж газар унагаад дээр гарч суугаад толгой руу цохиж зодсон. Тэнд байсан хүмүүс биднийг салгасан. Би Х-д зодуулснаас хойш босож чадахгүй орондоо хэвтэж байгаа. Миний зүүн хөлийн шагайн яс хугарч гипс тавьсан. Мөн хоёр гарын тохой зулгарч хөхөрч хавдсан, баруун булчин хэсэг хавдсан. Толгой маш их өвдөж байна. мөн дээд үүдэн шүд хөдөлсөн. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Зүүн хөлийн шагайд гипс тавиулсан. Суга таягтай явж байгаа. Миний эмчилгээний зардал 1,000,000 гаруй төгрөг болсон.” гэх мэдүүлэг[1],
Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Ц нь найз Б-ын амт гэртээ архи уугаад сууж байтал ажлын газрынх нь диспетчер эмэгтэй залгаад “Март-8-ын нийллэгийн 35.000 төгрөг өгөөрэй” гэхэд манай нөхөр “Манай ах өнгөрөөд 49 хоног нь дуусаагүй байна бас цалин бага орсон болохоор мөнгө өгч чадахгүй” гэж хэлээд тасалсан. Гэтэл тасгийн эрхлэгч нь залгасан. Тэр үед нөхөр маань утсаа чанга яригч дээр нь тавьсан. Тасгийн эрхлэгч нь “Нийллэгт орохгүй байсан ч хамаагүй нийллэгийн мөнгө өг” гэж хэлэхээр нь “Мөнгө өгөх боломжгүй байна. Илүү цаг байхгүй болохоор цалин бага орсон. Та намайг машин эвдэрсэн гээд хүчээр амраасан биз дээ” гэж хэлсэн чинь “Би чамайг хүчээр амраагаагүй. Чи ер нь юу гээд байгаа юм. Чи гэрийнхээ урд гараад ир. Би танай гадаа чамайг дайрч ална” гэж хэлээд утсаа таслаад нэг минут ч болоогүй байхад түргэний машин ирсэн болохоор Б, Ц бид гурав гарсан. Б түрүүлж очоод жолоочийн эсрэг талын хаалгаар машины түлхүүрийг авсан чинь эрхлэгч нь түүний нүүр рүү хоёр гурван удаа цохисон. Тэгэхэд манай нөхөр жолоочийн хаалгыг онгойлгоод “Чи яаж байгаа юм бэ” гээд Х-г татаж буулгасан. Тэр үед Б машин тойроод хүрээд ирсэн чинь Х Б-ыг учир зүггүй цохиод газарт чулуун дээр унагаад дээр нь гарч суугаад нүүр рүү нь цохиод байсан.” гэх мэдүүлэг[2]
Гэрч У.Ц-н мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хамт ажилладаг Б-ын хамт гэртээ архи уугаад сууж байхад ажлын газрын диспетчер С над руу залгаад “Март-8-ын нийллэгийн мөнгө 35,000 төгрөг өгөөрэй.” гэж хэлэхээр нь “Хүчээр нийллэгт орно гэж байдаг юм уу. Ах нь мөнгө өгөхгүй. Нийллэгт орохгүй” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгсэн удалгүй тасгийн эрхлэгч Х над руу залгаад “Чи нийллэгтээ ор. Нийллэгт орсон ороогүй мөнгөө хураалгана шүү” гэхээр нь “Миний цалин муу гарсан. Илүү цаггүй орсон. Миний машин эвдэрсэн гээд намайг хүчээр ээлжийн амралт өгсөн” гэж хэлсэн чинь утсаа тасалчхаад удахгүй манай гэрийн гадаа 4548 ДАХ дугаартай түргэний машинтай давхиад ирсэн. Тэгэхээр нь Б бид хоёр цуг гэрээс гарч Б тэр машины жолоочийн эсрэг талын хаалгаар машинд орж суугаад машиныг нь унтраагаад түлхүүрийг нь шууд булаагаад авсан. Тэгээд тэр хоёр машин дотор зодолдож байгаад машинаас бууж ирээд машины хажуу талын зогсоол дээр зодолдоод Х Б-ыг газар унагаад цээжин дээр нь гарч суугаад нүүр лүү нь цохиж байсан. Машин дотор тэр хоёр нэг нэгнийхээ нүүр лүү хоёр гурван удаа цохисон.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг өнгөрөөд 17 цагийн үед ажил дээрээ сууж байтал Х эмч гаднаас түргэний машиныг өөрөө жолоодоод ирсэн. Түүнийг орж ирэх үед өмссөн хувцас нь бүгд шавар шавхай болсон бага зэрэг доголсон байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “Б, Ц хоёр нийлээд зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд 103-н утсан дээр сууж байтал Б жолооч 103 руу залгаад “Хишгээ эмч миний хөлийг мушгиад гэмтээчихлээ” гэхээр нь “Түргэний машин явуулах уу” гэхэд “Хэрэггүй, өөрөө очно” гэж хэлээд удалгүй ирсэн.” гэх мэдүүлэг[4],
Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гадуур ажилтай явж байтал 04 цаг 30 минутын үед манай ээж Одгэрэл залгаад “Аав чинь Ц-н гэрт нэг хүнтэй зодолдсон юм шиг байна. Чи очоод хараадах” гэхээр нь Ц ахын гэрийн очсон. Намайг очих үед аав орон дээр хэвтчихсэн толгойноос нь цус гарсан байсан. Түүнийг босгох гэтэл хөл өвдөөд байна гээд гишгэж чадахгүй байсан. Хг ирэх үед аав надаар түшүүлж гэрээс гарсан ба түүнд хөл өвдсөн талаараа хэлээгүй.” гэх мэдүүлэг[5],
Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ц ах гэртээ чанга чанга утсаар яриад байсан. Тэгж байгаад чимээгүй болсон. Намайг цонхоор харахад гэрийн гадаа түргэний машин ирсэн бөгөөд Б гэдэг нь тэр машины хаалгаар ороод тонгойж байгаа харагдсан. Тэгэхэд түргэний машины жолооч нь Б-ын толгой руу цохиж байгаа харагдсан. Тэр үед Ц жолоочийн хаалгыг нь татаад тэр жолоочийг машинаас нь буулгах шиг болсон. Тэгэхээр нь би гэрээс гараад очих үед тэр түргэний машинтай ирсэн жолооч Б-ыг зурчихсан толгой тархи руу нь цохиод байхаар нь Ц-н эхнэр А бид хоёр салгах гэсэн боловч дийлэхгүй арай гэж салгасан. Тэр хүн Б-ын нүүр лүү шууд цохисон. Тэгсэн чинь Б түүн рүү дайраад тэр хоёр хоорондоо ноцолдсон чинь нөгөө хүн гараараа угз татаад л газар унагасан. Тэр хоёрыг тэнд байсан жолооч нар салгахаар нь гэр лүүгээ орсон. Тэгээд гэртээ байж байх үед Б Ц ахынх руу орж байсан бөгөөд гэрт нь орсныхоо дараа “Хөл өвдөөд байна. Толгой тархи өвдөөд байна” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[6],
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “...Ч.Б-ын биед зүүн шилбэний доод хэсгийн гадна хавчаар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[7]
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “...хэсэг газрын үзлэг: зүүн хөлийн шагайн дээр бага зэрэг хавдсан. Хамар дух орчимд зулгарал үүссэн. Шилбэний гадна хавчаар яс зөрсөн.” гэх яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт[8],
Э.Х-ийн яллагдагчаар 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: "...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр түргэн тусламжийн эмчээр жижүүрт гарч байсан юм. Тухайн үед Март-8 баярын нийллэг хийх гээд хүн бүр мөнгөө нийлүүлж байсан юм. Гэтэл Ц нийллэгт орохгүй, мөнгөө өгөхгүй гэсэн болохоор би түүн рүү өөрөө утсаар яриад “Юу хийж амарч байна" гэсэн чинь намайг нийллэгийн мөнгө нэхэх гэж байна гэж ойлгоод “Чи пизда минь намайг хүчээр амраагаа биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яахаараа намайг пизда гэдэг юм. Би чамайг хүчээр амраагаагүй биз дээ. Одоо би чам дээр очъё.” гэж хэлээд түргэний машинтай Ц-н гэрийн гадна очсон. Тэгээд очоод зогссон чинь манай тасгийн жолооч Б, Ц хоёр гарч ирээд Б машинд орж ирээд машины түлхүүр булаах гээд байхаар нь би “Боль” гээд түүний нүүр рүү нэг удаа цохисон. Тэр үед Б намайг цохисон. Тэгэхэд Ц миний талын хаалгыг онгойлгохоор нь би буугаад түүнийг түлхсэн чинь цамцны захаас зуураад байж байхад Б нөгөө талаас тойрч хүрч ирэхээр нь би түүнийг цаашаа гэж түлхээд цохисон. Тэгээд Б бид хоёр нүүр лүүгээ цохилцоод байж байтал Ц хажуу талаас “Чи миний найзыг цохилоо” гээд хажууд хүрч ирээд дахиад цамцны захаас зулгаасан. Би Б-д ноцолдож байгаад түүний дээрээс уначихсан юм. Тэгээд бид хоёр газар уначхаад ноцолдсон. Би Б-ын нүүр лүү 2, 3 удаа цохисон. Өөр ямар нэгэн зүйлээр цохиогүй. Харин хөлийн гэмтэл нь бид хоёр ноцолдож байхад би түүний дээрээс дарж унагаах үед гэмтсэн байх. Би Ц-д огт гар хүрээгүй. Би Б-ын эмчилгээний төлбөр мөнгө болон өвчнөөс шалтгаалж ажлаа хийж чадахгүй болсон тул түүнд хохирлын мөнгө гэж 2,000,000 төгрөг өгсөн. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй байх болно.” гэх мэдүүлэг[9] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Х нь Ч.Б-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Э.Х нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Х-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй, гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал хамаарах ба хохирогч Ч.Бын эрүүл мэндэд учирсан зүүн шилбэний доод хэсгийн гадна хавчаар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт бүхий хохирол нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, шүүгдэгч Э.Хгийн зан харилцаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Х-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Э.Хг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ч.Б нь мөрдөн байцаалтын шатанд “Хохирлоо авсан тул санал гомдол байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэл гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Э.Хд прокурорын сонсгосон ялын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Х-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 дахь хэсэгт зааснаар Э.Х-г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР