Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1016

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 09 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01016

                 Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 62/1 дугаар байрны 83 тоотод оршин суух, Цэрэнпилийн Уранзаяа /РД:ЕЮ81081105/-гийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт Даваадоржийн Төмөрхуяг /РД:МЗ80060217/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гаамаа, шүүх хуралдааны нарийн бичигийн дарга О.Огторгуй нар оролцов.                                                                                                    

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний охин Ц.Уранзаяа нь Д.Төмөрхуягтай 1998 онд танилцаад гэр бүл болсон бөгөөд тэдний дундаас нэг хүү гарсан. Хүү Т.Хосбаяр нь одоо надтай хамт амьдарч байгаа.

Д.Төмөрхуяг, Ц.Уранзаяа хоёр 2006 онд АНУ-руу ажиллаж амьдрахаар явсан бөгөөд Төмөрхуяг нь 2011 онд хүүхдээ санаад байна гээд Монголдоо буцаж ирсэн. Энэ хоёр хамт амьдарч байх хугацаандаа хоёр өрөө байр худалдаж аваад Төмөрхуягийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байдаг.

Д.Төмөрхуяг нь АНУ-аас буцаж ирсэнийхээ дараа байраа зараад алга болсон. Хүүтэйгээ ч ирж уулздаггүй. Охин маань гэрлэлтээ цуцлуулах гэхээр Төмөрхуягийн хаана байгаа нь мэдэгдэхгүй, олддоггүй. Гэрийнхэнээс нь асуухаар мэдэхгүй, уулзахгүй удаж байна гэдэг.

Ийм учраас Төмөрхуягийг эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

 

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Төмөрхуягийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Ц.Уранзаяа шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Д.Төмөрхуяг, Ц.Уранзаяа нар нь 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн “Гэрлэлтийн баталгаа” хэрэгт авагдсан байна.

 

Д.Төмөрхуяг нь гэрлэлт цуцлуулахтай холбоотой нэхэмжлэл гаргах Ц.Уранзаяагийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Д.Төмөрхуяг нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 45 дугаар байрны 303 тоотод  оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдлоо.

 

Хүсэлт гаргагч нь Д.Төмөрхуягийн оршин суугаа хаягийг мэдэхгүй, төрсөн ээж Цэцгээ нь 99005065 дугаарын гар утастай, оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий өөр баримт байхгүй гэсэн болохыг дурдлаа.

 

Иймд Ц.Уранзаяагийн гаргасан хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Төмөрхуягийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт Даваадоржийн Төмөрхуяг /РД:МЗ80060217/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Төмөрхуягийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ц.Уранзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                    

 

       ДАРГАЛАГЧ                                               Х.ДАШДЭЧМАА