Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0093

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Õýðãèéí инäåêñ: 166/2021/0091/

 

Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Адъяа,

Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын õÿíàëòûí прокурор Т.Дэлгэрмэнд,

Ø¿¿ãäýã÷ М.Д /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä нээлттэй  хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýãò Э овогт М-ийн Д-д холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр èð¿¿ëñýí 2118000000113 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 оны 04 дүгээр сарын 30-ны ºäºð ºäºð õ¿ëýýí àâ÷ 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хянан õýëýëöэв.

               

Ø¿¿ãäýã÷èéí биеийн áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн, Э овогт -ийн Д /регистрийн дугаар: ................... /, ........  оны ..... дугаар сарын .......-ны өдөр ............  аймгийн ...... суманд төрсөн, .......  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........ , .........-ийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ......... дугаар баг, Мангирт ...... дугаар хэсэг, ....... дугаар гудамжны ........ тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа ял шийтгүүлсэн. Үүнд::

Улаанбаатар хотын шүүхийн ...........  оны........ дүгээр сарын ......-ний өдрийн .......... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...... дугаар зүйлийн б-д зааснаар 03 жилийн хорих ял,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .........оны ......  дугаар сарны .....-ний өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 хоногийн хорих ял оногдуулсныг 02 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч М.Д нь 2021  оны 03 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах 18-ын автобусны буудал дээр хувийн маргааны улмаас иргэн П.Х-ыг цохиж эрүүл мэндэд нь хамар ясны баруун хананы хугарал, гайморын хөндийн урд хананы зөрүүтэй сэлтэрсэн, гадна хананы сэлтэрсэн хугарал, зүүн зовхинд цус хурал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Д-г хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүгдэгч М.Д нь 2021  оны 03 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах 18-ын автобусны буудал дээр хувийн маргааны улмаас иргэн П.Х-ыг цохиж эрүүл мэндэд нь хамар ясны баруун хананы хугарал, гайморын хөндийн урд хананы зөрүүтэй сэлтэрсэн, гадна хананы сэлтэрсэн хугарал, зүүн зовхинд цус хурал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д-ийн мэдүүлсэн: ....Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй.” гýх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2118000000113 дугаартай хэргээс:

 

Хохирогч П.Х-ын мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 14, 22, 04 дүгээр сарын 04-ний өдөр тус тус мэдүүлсэн: ...Өнөөдөр “Ширээ нуруу” явах гээд 18-ын Тосгон явдаг буудал дээр зогсож байсан чинь 20 цаг 30 минутын үед хүн ойртоод ирэхээр нь Ширээ нуруу явах уу гэж асуусан ба Д гэх 0457 ДАР улсын дугаартай приусны жолооч нөгөө хүнийг суулгах гэж байхад нь нөгөө хүн намайг хараад Ахаа явах гэж байгаа юм уу гээд миний машинд ороод суусан. Тухайн үед ирсэн хүнийг харахад манай төрсөн дүүгийн хүүхэд байсан. Тэгээд Д над дээр ирээд миний хүнийг булааж авлаа гэж уурлахаар нь би Наад хүүхэд чинь миний дүүгийн хүүхэд байгаа юм. Миний машинд үнэгүй явдаг гэж хэлсэн чинь Д Чи давраад байгаарай, босоод ир хоёулаа зодолдъё гэхээр нь би сандал дээрээс боссон чинь шууд миний нүүр лүү цохисон. Тухайн үед би манараад хэсэг зогсож байгаад Яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд дахин миний нүүр лүү цохисон. Тэгээд Д хувцсаа тайлаад малгайгаа газар шидээд над руу дайраад миний давсаг орчимд нэг удаа өшиглөсөн. Тэгээд 4972 гэсэн дугаартай цагаан өнгийн Карина машинтай таньдаг дүү намайг барьж аваад Д-аас холдуулсан. Миний нүүр лүү нэг удаа цохиж, гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Өөрөөр цохиж зодоогүй. Миний уруул мэдээ алдсан, толгой, нүдний ухархай хөндүүртэй байна. Шүд өвчтэй байна. Миний эмчилгээний зардалд ойролцоогоор 250,000 төгрөг гарсан. Би өөрт учирсан эмчилгээ, эм тариа, шинжилгээ хийлгэсэн зардлаа Д-ээр бүрэн барагдуулж авсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг[1],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 170 дугаартай ...П.Х-ын биед хамар ясны баруун хананы хугарал, гайморын хөндийн урд хананы зөрүүтэй, сэлтэрсэн, гадна хананы сэлтэрсэн хугарал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт[2],

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 03 дугаар сарын 13-ны орой гэр лүүгээ харих гээд 18-ын автобусны буудлаас таксинд суух гэж явж байхдаа Х ахтай тааралдсан. Тухайн үед би автобусны буудал дээр очиход Тосгон явах машинууд эгнээд зогсчихсон байсан бөгөөд намайг очиход хамгийн наана зогсож байсан нэг махлагдуу хөгшин ах намайг явах уу гэхээр нь Явна гэж хэлээд машинд нь суух гэж байгаад цаашаа хартал манай нагац ах Х сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь би тэр машинд суухаа болиод ахынхаа машинд очиж суусан. Тэгтэл миний суух гэж байгаад больсон машины жолооч Х ах дээр ирээд Чи миний хүн булаачихлаа гээд хэрүүл хийгээд байсан. Тухайн үед манай ах Энэ чинь манай дүү гэж хэлсэн чинь нөгөө ах Хоёулаа үзчих үү, чамд дээрэлхүүлэхгүй шүү гэх зэргээр хэрэлдэж байснаа манай ахыг сандал дээрээс босоод ирсэн чинь шууд нүүр лүү нь цохиод, хойшоо нэг алхсанаа гараараа өрөлт аваад бокс тоглох гэж байгаа юм шиг зогсоод байсан. Тэгээд тэр Яаж ч хөгширсөн чамтайгаа шүү гээд ахын нүүр лүү нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би бууж очиход тэнд байсан жолооч нар тэр хоёрыг салгасан. Манай ах Х-ын нүүр лүү хоёр удаа гараараа цохисон. Тухайн үед манай ах масктай байсан бөгөөд тэр жолоочийг явсны дараа маскаа буулгаад тамхи татах үед нь харахад нүүрнийх нь зүүн шанаа хэсэг хавдсан юм шиг байсан. Бас машиндаа суугаад явах үедээ зүүн шанаагаа бариад байсан.гэх мэдүүлэг[3],

 

Гэрч П.А-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...Намайг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 18-ын автобусны буудал дээрээс Ширээ нуруу руу таксинд явах гээд буудал дээр зогсож байх үед 60 орчим насны махлаг биетэй намхан, 50 орчим насны өндөр биетэй жолоочтой таксинд суух гэж байсан хүнээ булаацалдсанаас болж зодолдсон. Намайг махлаг намхан ахын машинд суух гээд гадаа тамхи татаад зогсож байтал нэг залуу ирээд тэр ахын машинд суух гэж хаалгыг нь татаж онгойлгосноо болиод өөр машинд суусан юм. Тэгсэн чинь тэр намхан ах цаана автобусны буудлын сандал дээр сууж байсан нэг ахад Чи миний хүнийг булааж авлаа гээд уурласан чинь нөгөө ах Наадах чинь миний төрсөн дүү гэж хэлсэн чинь тэр хөгшин махлаг жолооч уурлаад хоорондоо хэрэлдэж байгаад махлаг жолооч нь нөгөө жолоочийнхоо нүүр лүү нэг удаа цохисон чинь нөгөө жолооч хойшоо гэдийгээд хоёр гурав алхам ухарсан. Тэгсэн тэр ах Хоёулаа үзчихье гээд гараараа өрөлт аваад зогссон чинь нөгөө жолооч ах түүн рүү ойртсон чинь нэг удаа өшиглөсөн. Хойшоо гэдийгээд хөл алдтал нь цохисон болохоор бага зэрэг хүчтэй цохисон байж магадгүй. Цохиулснаас болоод нөгөө жолооч ахын хамар билүү нүд өвдчихлөө гээд дараад сууж байсан. гэх мэдүүлэг[4],

 

М.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2021 оны 03 дугаар сарын 13-ны 20 цагийн үед автобусны буудал дээр Ширээ нуруу явах хүн аваад зогсож байхад миний машинд нэг хүн ирээд суусан чинь тэнд байсан өөр машины жолооч Х тэр хүнийг дуудаад машиндаа суулгачихсан. Тэгэхээр нь би Х дээр очоод Чи яагаад миний хүнийг авч байгаа юм бэ гэсэн чинь Угаасаа бүгд л ингээд авдаг биз дээ гэж хэлээд уурлаад сууж байсан сандал дээрээсээ босоод над руу алхаад ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод түүний нүүр лүү цохичихсон юм. Тэгсэн хойшоо ухраад Яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлээд над руу дахиад ойртохоор нь түүнийг цохих нь гэж гараа сарвайгаад бие рүү нь нэг удаа өшиглөсөн. Биднийг тэнд байсан хүмүүс салгасан. Би түүний нүүр лүү хоёр удаа гараараа цохисны нэг нь яг онож цохиод хойшоо ухарсан, дараа нь дахиж цохиод оноогүй хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Би түүний эмчилгээний төлбөр мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.гэх мэдүүлэг[5],

 

Шүүгдэгч М.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: ...Шүүгдэгч М.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь ахмад настай, тогтвортой орлого байхгүй, такси үйлчилгээнд явж амжиргаагаа залгуулдаг ба хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан зэрэг нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаас чөлөөлөх саналыг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч М.Д нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Д-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч П.Х-ын эрүүл мэндэд учирсан биед хамар ясны баруун хананы хугарал, гайморын хөндийн урд хананы зөрүүтэй, сэлтэрсэн, гадна хананы сэлтэрсэн хугарал, зүүн зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлчилгээний болон дарааллын журам зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч М.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч М.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овогт М-ийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч М.Д-г чөлөөлсүгэй.

 

4. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 8, 34, 36  тал

[2] Хавтаст хэргийн 23-24 тал

[3] Хавтаст хэргийн 38 тал

[4] Хавтаст хэргийн 40 тал

[5] Хавтаст хэргийн 56 тал

[6] Хавтаст хэргийн 67  тал