Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 944

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 02 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00944

                 Улаанбаатар хот

 

 

     Зохигч талуудын эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 4 дүгээр гудамжны 44 тоотод оршин суух, Уйлган харуул овогт Ган-Эрдэний Удвал /РД:ХК87071961/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Сургуулийн 1861 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар байрны 44  тоотод оршин суух, Сортон овогт Төмөрхүүгийн Уянга /РД:МВ83052909/-д холбогдох,

 

11, 831,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Удвал нь “Эйрлинк Монголиа” ХХК-д тийз захиалгын ажил эрхэлдэг бөгөөд Т.Уянга гэдэг хүн тус компаниар байнга үйлчлүүлдэг учраас бага зэрэг таньдаг болсон.

            2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар-Москва-Дубай чиглэлийн онгоцны 4 хүний билет бичүүлэхээр болж тийзний урьдчилгаанд 2,400,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг 10 хоногийн хугацаатай зээлээр бичээд өгөөч гэж гуйсны улмаас 4 тийзийг нь бичсэн.

            Тийзний нийт үнэ 9,872,100 төгрөг болсон бөгөөд мөн Уянга нь тийзний өдөрт өөрчлөлт оруулан нэмэлтээр 1,147,600 төгрөг, Байгалмаа 226,800 төгрөг, Бадраа 226,800 төгрөгийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй алдангийг байгууллагаас 152,000 төгрөгийг тооцсон...

Миний бие Голомт банкнаас цалингийн зээл авч 2016 оны 12 сарын 27-ны өдөр “Эйрлинк Монголиа” ХХК-д Уянгаагийн өмнөөс өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Т.Уянга нь 10 хоногийн хугацаанд төлбөрөө төлөхөөр тохиролцсон боловч төлбөрийг төлөөгүй иймээс онгоцны тийзийн төлбөр болон алданги 9,211,800 төгрөг, өрийг нь байгууллагад төлөхийн тулд авсан цалингийн зээл болон хүү 2,620,000 төгрөг, нийт 11,831,800 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас Г.Удвал, нөгөө талаас Т.Уянга нар нь харилцан тохиролцож, дор дурдсан нөхцлөөр байгуулав.

1.1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэр бүхий 4 хүний онгоцны тийзийн төлбөр 9,211,800 төгрөг, цалингийн зээлийн хүү 2,620,000 төгрөг, нийт 11,831,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан.

1.2. Хариуцагч нь гэрээний 1.1.-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг тэмдэглэн...

2.1. Хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний 1.1-д заасан төлбөрийг дор дурдсан графикийн дагуу төлж барагдуулна. Үүнд:

2.1.1. 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг,

2.1.2. 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг,

2.1.3. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг,

2.1.4. 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг,

2.1.5. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,831,800 төгрөгөөр тус тус төлнө.

2.2. Хариуцагч графикт төлөлтөө 1 удаа хийгээгүй буюу гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно...” гэжээ.

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Удвал нь хариуцагч Т.Уянгад холбогдуулан нэр бүхий 4 хүний онгоцны тийзийн төлбөр 9,211,800 төгрөг, цалингийн зээлийн хүү 2,620,000 төгрөг нийт 11,831,800 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх хуралдааны явцад талууд хоорондоо эвлэрч хариуцагч Т.Уянга нь нэхэмжлэгч Г.Удвалд 11,831,800 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,831,800 төгрөгөөр тус тус бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                         

            1.Хариуцагч Т.Уянга нь 11,831,800 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,831,800 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч талд бүрэн төлж барагдуулахаар Г.Удвалын нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Т.Уянгаас 204,260 төгрөгийг гаргуулж Г.Удвалд олгож, нэхэмжлэгчээс 2017.03.24-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204,260 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА