Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0105

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ийг бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,025 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,025,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж, нийт 68 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 13 жил 02 сар 08 хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 13 жил 02 сар 08 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ий энэ хэрэгт цагдан хоригдсон 98 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс нийт 725,000 төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газарт 700,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-д 25,000 төгрөг тус тус  олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн үнсний сав 1 ширхэг, 26 см урттай бор шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, 110*60 см хэмжээтэй ширээний хулдаас 1 ширхэг, 148*185 см хэмжээтэй орны даавуу 1 ширхэг зэргийг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ

 

 

                      ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

 

 

 

 

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 4-13 тал 

[2] 1 дэх хавтаст хэргийн 14-16 ал

[3] 1 дэх хавтаст хэргийн 17-19 тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 20-23, 24-26 тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 27-29 тал

[6] 1 дэх хавтаст хэргийн 30 тал

[7] 1 дэх хавтаст хэргийн 31-40 тал

[8] 1 дэх хавтаст хэргийн 45 тал

[9]  1 дэх хавтаст хэргийн 54-55, 58-59 тал

[10] 1 дэх хавтаст хэргийн 60 тал

[11] 1 дэх хавтаст хэргийн 61-63 тал

[12] 1 дэх хавтаст хэргийн 64-66 тал

[13] 1 дэх хавтаст хэргийн 80-81 тал

[14] 1 дэх хавтаст хэргийн 85-86, 87-88 тал

[15] 1 дэх хавтаст хэргийн 98-99 тал

[16] 1 дэх хавтаст хэргийн 101-102 тал

[17] 1 дэх хавтаст хэргийн 104 тал

[18] 1 дэх хавтаст хэргийн 106 тал

[19] 1 дэх хавтаст хэргийн 108-109 тал

[20] 1 дэх хавтаст хэргийн 111 тал

[21] 1 дэх хавтаст хэргийн 112 тал

[22] 1 дэх хавтаст хэргийн 114 тал

[23] 1 дэх хавтаст хэргийн 116-117 тал

[24] 1 дэх хавтаст хэргийн 124-127 тал

[25] 1 дэх хавтаст хэргийн 134-137 тал

[26] 1 дэх хавтаст хэргийн 143 тал

[27] 1 дэх хавтаст хэргийн 149 тал

[28] Хавтаст хэргийн 154-155, 156-157 тал

[29] Хавтаст хэргийн 162-163 тал

[30] Хавтаст хэргийн 164-165 тал

[31] Хавтаст хэргийн 199 тал

[32] 1дэх хавтаст хэргийн 99-184 тал

[33] 1 дэх хавтаст хэргийн 52-53, 79

[34] 1 дэх хавтаст хэргийн

[35] 1 дэх хавтаст хэргийн 84 тал

[36] 1 дэх хавтаст хэргийн 2 тал

[37] 1 дэх хавтаст хэргийн 20, 24 тал

[38] 1 дэх хавтаст хэргийн 149 тал