Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0111

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Õýðãèéí инäåêñ: 166/2021/0109

 

Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Адъяа ,

Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын õÿíàëòûí прокурор Б.Батсүх,

Ø¿¿ãäýã÷ Л.Ж íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýãò Х овогт Л-ийн Ж-д холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр èð¿¿ëñýí 2118000000114 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 оны 05 дугаар сарын 18-ны ºäºð õ¿ëýýí àâ÷ 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хянан õýëýëöэв.

               

Ø¿¿ãäýã÷èéí биеийн áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн, Х овогт Л-ийн Ж /регистрийн дугаар:................  /, 1963 оны .......... дугаар сарын  .......  -ны өдөр ............  аймгийн ................ суманд төрсөн, эрэгтэй, ..............  настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “..............” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ..........., эхнэрийн хамт ..................  аймгийн ...........  сумын ......... дугаар баг, .........  дугаар гудамжны  .........  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Л.Ж нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ..........  аймгийн ...........  сумын ........ дугаар баг, ...........  дугаар гудамжны ............ тоотод хувийн маргааны улмаас иргэн С.Т-г зодож, эрүүл мэндэд нь зүүн доод 2 дугаар шүдний хугарал, баруун 9,10 дугаар хавирганы хугарал, доод уруулын дотор салстад шарх, баруун нүдний алимд цус харвалт, баруун, зүүн зовхи, эрүүнд цус хуралт, хамар, баруун хацрын төвгөрт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Ж-г хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүгдэгч Л.Ж нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ...........  аймгийн .......... сумын .........  дугаар баг, .......... дугаар гудамжны .......... тоотод хувийн маргааны улмаас иргэн С.Т-г зодож, эрүүл мэндэд нь зүүн доод 2 дугаар шүдний хугарал, баруун 9,10 дугаар хавирганы хугарал, доод уруулын дотор салстад шарх, баруун нүдний алимд цус харвалт, баруун, зүүн зовхи, эрүүнд цус хуралт, хамар, баруун хацрын төвгөрт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ж мэдүүлэхдээ: “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй. Би хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Улсын яллагчтай тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү.” гýв.

 

Эрүүгийн 2118000000114 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

Хохирогч С.Т-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 14 өдөр  мэдүүлсэн: ...Би 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ........... сумын ....... дугаар баг ............. тоотод худ Б-н гэрт Борнойтой хамт хонохдоо 1 шил 0,75 литрийн Чансаа нэртэй архийг хувааж ууж байгаад талаас доогуур үлдээгээд тэндээ хоночхоод 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө босоод үлдсэн архиа ганцаараа ууж дуусгачхаад 10 цагийн орчим харих гээд явж байгаад .............  сумын ......... дугаар баг ............. дугаар гудамжны Хараа гол талын үзүүрт буюу ертөнцийн зүгээр баруун талын хэсэгт Д-тэй таарсан. Би тэр үед бага зэрэг согтсон байсан. Харин Д архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Д бид хоёр юм ярьж байтал Ж хажуугаар явсан. Гэтэл Д Ж-д хандаж Чи муу дандаа амиа хичээгээд ууж явах юм гэж хэлсэн. Тэгсэн чинь Ж Д-тэй нэг их юм дуугарахгүй байж байгаад надад хандаж Манайх руу хамт явъя гэхээр нь би Ж-тай .................  тоотод очсон. Гэтэл гэр нь цоожтой байсан учраас Ж тухайн гэрийн хаалганы цоожийг өөрөө онгойлгоод бид 2 дотогш ороод тэндээ Ж-ийн авсан 1 шил 0,75 литрийн Хараа архийг хувааж уусан. Тэгээд би нэлээн согтоод болохоор хэвтсэн чинь Ж Гаръя, явъягээд байхаар нь Би эндээ хэсэг хэвтэж байгаад явъя. Харин чи явж бай гэж хэлсэн чинь ямар нэгэн юм хэлээгүй. Тэгээд байж байгаад гэнэт миний нүүр лүү цохиод авсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Ж-д зодуулснаас болж миний үүдэн доод нэг шүд унасан, доод уруул дотор хэсэгтээ язарч цус хуралт үүссэн, нүд эрүү хөхөрсөн баруун талын 2 хавирга хугарсан. гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Б.Ө-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрийнхээ хашаанд хүүхдүүдээ салхилуулаад байж байтал 15 цаг 20 минутын орчимд манай хөрш ............ .............. тоотод оршин суух З ахын гэрт хүмүүс маргалдаад байх шиг чимээ гараад байхаар нь гэрийнх нь ойролцоо очоод сонсоход 2 хүн хоорондоо зодолдоод байгаа юм шиг чимээ гараад нэг нь “Би чамайг ална пизда” гээд орилоод хүн цохиж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд би нэг нэгнийгээ алчих бий дээ гээд 15 цаг 38 минутад цагдаа дуудсан. Цагдаа дуудаад удаагүй байхад З ах гэрээсээ нэг хүнийг цээж хэсгээр нь өргөөд хөлийг нь чирээд хашааны гадна гаргаж байсан. Би тэр хүнийг ухаангүй байна гэж харсан. Би холоос харсан болохоор танихгүй. Ямар ч байсан хөгшин хүн байсан.гэх мэдүүлэг[3],

 

Гэрч З.Б-н мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврээ аваад орой нь худ Т-тэй нэг шил архи ууя гээд 1 шил Чансаа нэртэй 0,75 литрийн архи аваад түүнийгээ хувааж уусан. Тэр өдөр Т манай гэрт хоночхоод өглөө нь босоод урьд өдрийн үлдсэн архиа уугаад гэрт унтаж үлдсэн. ...Т 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр надтай уулзахад биеийн байдал эрүүл, ямар нэгэн гэмтэл шархгүй байсан.гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Т.М-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: ...Би аавыгаа бусдад зодуулсан талаар тэр өдөр нь мэдээд хамт эмнэлэг рүү авч явж үзүүлэхэд аавын нэг шүд бусдад зодуулснаас болж унасан гэж мэдсэн. Аав бусдад зодуулснаас болж 1 шүд унаж, 2 хавирга хугарч нүд нь хөхөрч уруул нь дотор талдаа язарсан байсан.гэх мэдүүлэг[5],

 

Гэрч А.Б-ийн  мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ............ дугаар гудамжны үзүүрт явж байхад Т худындаа хоночхоод явж байна гээд халамцуу явж байсан. Тухайн үед биедээ ямар нэгэн гэмтэл, шархгүй байсан. Бидний юм яриад байж байтал Ж хажуугаар явахад нь би Ж-д хандан Чи ер нь ойрд намайг тоохгүй байгаа шүү гэж хэлээд жаахан үг хаяж байгаад явчихсан. Харин Ж Т-тэй гэр лүү нь явсан.гэх мэдүүлэг[6],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 219 дугаартай ...С.Т-ийн биед зүүн доод 2 дугаар шүдний хугарал, баруун 9,10 дугаар хавирганы хугарал, доод уруулын дотор салстад шарх, баруун нүдний алимд цус харвалт, баруун, зүүн зовхи, эрүүнд цус хуралт, хамар, баруун хацрын төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 1 шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувиар алдагдуулна. гэх шинжээчийн дүгнэлт[7],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас[8],

 

Л.Ж-ийн яллагдагчаар 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: "...Би 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дархан захаас ойр зуурын хувийн хэрэглээний эд зүйл цуглуулчхаад харих замдаа ганц шил архи уумаар санагдаад 1 шил 0,75 литрийн Хараа архи аваад харих замд гудамжны буланд Т, миний зүс мэдэх Д-тэй хамт сууж байсан. Тэгээд хажуугаар нь явж байтал Т Чи хаачих гэж байгаа юм бэ гэж асуухаар нь Хойд хашаандаа очно гэж хэлсэн. Тэгээд надтай хамт яваад манай хашаанд байдаг миний өөрийн амьдрахаа больсон эзэнгүй Монгол гэрт ороод миний авсан 1 шил архийг хувааж уугаад уусан. Тэгээд гарах гэтэл Т чи гаднаас түгжээд явчих. Би жаахан унтаж байя гэхээр нь Чи согтуу эзэнгүй айл үлдэж болохгүй, гар гэж хэлсэн чинь гарахгүй гээд байхаар нь гараараа нүүр лүү нь 2 удаа цохисон. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор юу болсныг санахгүй байна. Ямарч байсан миний санаж байгаагаар нүү лүү нь гараараа цохичхоод Т-ийн цээж хэсгээс өргөөд хөлийг нь газар чирээд хашааны гадаа гаргасны дараа Т газар хэвтэж байхаар нь цээж хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг[9] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Ж нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт хамт согтууруулах ундаа хэрэглэсэн С.Т-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт хууль журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Л.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. гэв.

 

Шүүгдэгч Л.Ж нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Ж-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй, гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал хамаарах ба хохирогч С.Т-ийн эрүүл мэндэд учирсан зүүн доод 2 дугаар шүдний хугарал, баруун 9,10 дугаар хавирганы хугарал, доод уруулын дотор салстад шарх, баруун нүдний алимд цус харвалт, баруун, зүүн зовхи, эрүүнд цус хуралт, хамар, баруун хацрын төвгөрт зулгаралт бүхий хохирол нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч, хохирогчийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Ж-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Л.Ж-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч С.Т нь мөрдөн байцаалтын шатанд Хохиролд 800,000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.гэх хүсэл гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Л.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Л.Ж-д прокурорын сонсгосон ялын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Л-ийн Ж-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 дахь хэсэгт зааснаар Л.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч Л.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР