Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 00295

 

Зохигчдын эвлэрлийг баталж

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

          Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол17 тоотод оршин суух, Зээрүүд овгийн Батсүхийн Саранчимэг /ФМ:58032749/-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11-р хороолол 17б-12 тоотод оршин суух Боржигон овгийн Дамдиндоржийн Цэцэгдэлгэрт хариуцагдах зээлийн төлбөр,хүү 54,375,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Саранчимэг, хариуцагч Д.Цэцэгдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Цэцэгдэлгэрийг “мөнгө зээлээч Гоктой гэрээ хийсэн. Мөнгө орж ирэхээр нь өгнө” гэхээр нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар 25,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиодолд хэтэрсэн өдөрт 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохирч зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч уг гэрээний дагуу 2013 оны 5,6,7 сарын хүүг хугацаанд нь төлсөн. Гэвч түүнээс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл болох хүүг төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч өгмөөр байна, боломжгүй байна л гэдэг. Нэхэмжлэлд үндсэн зээл 25,000,000 төгрөг 9 сараас хүү 11,250,000 төгрөг, 36,250,000 төгрөгний үндсэн үүргийн 50 хувийн алданги 18,125,000 төгрөг /100 хоногийн хугацаанд/ бүгд нийт 54,375,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгч Б.Саранчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Үндсэн зээл 25 000 000 төгрөг,3 сарын хүү 3 750 000 төгрөг,нийт 28 750 000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэжээ.

   Хариуцагч Д.Цэцэгдэлгэр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн бууруулсан шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Зохигчид байгуудлсан эвлэрлийн гэрээндээ:Б.Саранчимэг иргэн Д.Цэцэгдэлгэрт зээлдүүлсэн 25 000 000 төгрөгийг хүүг тооцож 58 000 000 төгрөг нэхэмжилснээ бууруулж үндсэн мөнгө 25 000 000 төгрөг,3 сарын хүү 3 750 000 төгрөг бүгд 28 750 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр эвлэрлийн гэрээг байгуулав.Д.Цэцэгдэлгэр дээрхи мөнгийг 2017-12-31-ний дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Саранчимэг хариуцагч Д.Цэцэгдэлгэрээс зээлийн төлбөр,хүү 54,375,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж   28 750 000 төгрөг гаргуулахаар зохигчид эвлэрч гэрээ байгуулсан нь  талуудыг эрх ашигт нийцсэн,гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.          

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Саранчимэг хариуцагч Д.Цэцэгдэлгэр нар 28 750 000 төгрөгний үнийн дүнд гэрээ байгуулсан ба хариуцагч төлбөрийг 2017-12-31-ний дотор төлж барагдуулахаар  эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 825 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 301 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Саранчимэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй  бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

                       

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АРИУНЦЭЦЭГ