| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2021/0016/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/18 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/18
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********т холбогдох эрүүгийн 2027001070016 тоот хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********” ХХК төмөрийн үйлдвэрт жолооч ажилтай, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******** дугаар баг ******** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** /РД: ********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2020 оны 06 дугаар сарын 23-наас 24 шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэр, “********” гэх газрын орчим хот хоорондын зам дээр ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.46, 11.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч ********гийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч ********, ********, ******** нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би нутгийн найз ********, ********, ********гийн хамтаар сонгуулиа өгөхөөр 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Драгон дээр нэг жолоочтой тохироод 18 цагт явахаар тохирсон. Тэгээд бид дөрөв 18 цагт Драгон дээр ирэхэд тохирсон жолооч өөр хүмүүс аваад явсан байсан болохоор өөр жолоочтой явахаар тохирсон. Тэр жолоочийг 22 цаг хүртэл хүлээгээд Драгоноос гараад Өвөрхангай явсан. Би тухайн үед машины баруун хойд суудал цонхон талдаа сууж байсан, голд нь ********, цаана нь ********, урд ******** сууж явсан. Жолооч архи уугаагүй эрүүл явсан. Бид 4 замдаа унтаж нэг мэдэхэд осолд орсон, цагдаа нар ирсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
Хохирогч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Арвайхээр сум руу 3 найзын хамт нэг залуугийн машинд суугаад явсан. Би замдаа унтаад явж байсан. Нэг сэрсэн осол болж нэг том машинтай мөргөлдсөн байсан. Урд сууж байсан жолооч хажууд нь сууж явсан ******** нар бүс зүүсэн байсан. Харин хойд талын суудалд сууж явж байсан хэд бүс зүүгээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/,
Хохирогч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Драгон дээр нутгийн хүүхдүүд болох ********, ********, ********тай уулзаад Өвөрхангай явах унааны жолоочтой тохирсон. Бид 4 тэндээсээ тараад 18 цагийн үед Драгон дээр цуглаад тохирсон жолоочоо хүлээсэн юм. Бид нартай тохирсон жолооч өөр хүмүүс аваад явсан байсан. Тэгээд энэ хүнтэй холбогдоод явах гээд ******** маркийн машины жолоочийн дугаарыг өгсөн. Бид 4 ******** маркийн машины жолоочтой холбоо бариад явахаар тохироод 22 цагийн үед Драгоноос Өвөрхангай руу хөдөлсөн... ******** жолоочоос нойр чинь хүрч байвал жолоогоо сольж болно шүү гэхэд жолооч зүгээр зүгээр гэж хэлсэн. Тэгээд би машинд суудал дээрээ унтсан нэг сэрэхэд осол орсон байсан. Осол болох үед унтаж байсан болохоор юу болсон талаар мэдэх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,
Хохирогч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:“ Миний бие 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр миний төрсөн дүү болох ********ы ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслээр манай ойрын хамаатан дүү болох ********ын хамт тус аймгаас Улаанбаатар хот руу гарсан юм. Бид 2020 оны 06 дугаар сарын 22-ны шөнө Баянхонгор аймгийн Буу цагаан гэх газар хоноглоод маргааш өглөө нь замдаа гарсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэр “********” гэх гэзарт миний бие уг тээврийн хэрэгслийг өөрөө жолоодон явж байсан.
Тухайн өдөр цаг агаар тогтуун бус усархаг бороо орж байсан. Тэр үед бидний урдаас нэг жижиг оврийн тээврийн хэрэгсэл нь нилээн хурдтай зам сүлжээд ирж явахыг анзаарч би тоормосоо дарж тээврийн хэргэслээ зогсоох арга хэмжээ авч байхад уг тээврийн хэрэгсэл нь шууд ирж манай машины жолооч талын урд дугуйн хэсгээс нилээн хүчтэй мөргөж зогссон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,
Иргэний нэхэмжлэлч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Уг авто ослын улмаас миний тээврийн хэрэгслийн урд талын гупер, радиотор, их гэрэл, сэнс, жолооч талын гишгүүр зэрэг эд ангиуд нь эвдэрч гэмтсэн... Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч нь бүрэн барагдуулж өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,
Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “ ********ы биед бүсэлхийн L1 дүгээр нугалмын бяцарч шахагдсан хугарал, гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 4.2.10-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 405 дугаартай дүгнэлт /хх-ийн 109-р хуудас/,
Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “ ********ийн биед баруун зулай ясны урд хэсгээс титэм заадас, зүүн зулай яс дайрч, суурийн бага далавч дайрсан зөрөөтэй хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины зүүн духны дэлбэнд цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.2.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн 407 дугаартай дүгнэлт /хх-ийн 121-р хуудас/,
Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “ ********ын биед нурууны L3 дугаар нугалмын шахагдсан хугарал, хэвлийн битүү гэмтэл, L2, L4 нугалмын хүзүү хэсгийн хугарал, ТМ1 дүгээр нугалмын хугарал, эгэм ясны хугарал элэгний эдийн няцрал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 406 дугаартай дүгнэлт /хх-ийн 143-р хуудас/,
Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “ ********гийн биед тархи доргилт, баруун 9, 10 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 404 дугаартай дүгнэлт /хх-ийн 171-р хуудас/,
2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”
3.46 дахь хэсэгт заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг осол болсон байх үндэслэлтэй байна” гэсэн 01 дугаартай мөрдөгчийн магадлагаа, /хх-ийн 193-р хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-3-р хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,
- Мөрдөн байцаагчийн магадлагаа /хх-ийн 193-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******** нь 2020 оны 06 дугаар сарын 23-наас 24 шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэр, “********” гэх газрын орчим хот хоорондын зам дээр ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.46, 11.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч ********гийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч ********, ********, ******** нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч ********ийн мэдүүлэг /хх-ийн 4-45-р хуудас/, хохирогч ********ы мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/, ********ын мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/, хохирогч ********ы мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/, иргэний нэхэмжлэлч ********ы мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/, шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 405 дугаартай дүгнэлт /хх-ийн 109-р хуудас/, шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 407 дугаартай дүгнэлт /хх-ийн 121-р хуудас/, шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 406 дугаартай дүгнэлт /хх-ийн 143-р хуудас/, шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 404 дугаартай дүгнэлт /хх-ийн 171-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/, мөрдөн байцаагчийн магадлагаа /хх-ийн 193-р хуудас зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч ********д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч ********гийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч ********, ********, ******** нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирлага болгон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ********ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ********т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч ********ийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,
Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл, гомдолгүй гэснийг, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч ********гийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч ********, ********, ******** нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********т шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН