Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/22

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

          Нарийн бичгийн дарга Г.Ишээ, 

          Улсын яллагч: Д.Алимаа,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

          Гэрч ********, ********,

          Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********т холбогдох эрүүгийн 2027001780013 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Орхон цогцолбор сургуулийн дотуур байрны жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** /РД: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч ******** нь 2020 оны 12 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг ******** тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч ********г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Мөн шүүгдэгч ******** нь хамтран амьдрагч ********г Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх нийтийн байранд байхдаа 2020 оны 06 дугаар сард орон дээр сууж байхад нь хөмөрч унаган духыг нь хагалж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг ******** тоотод өөрийн гэртээ 2020 оны 10 дугаар сард гутлаар зүүн хөлийн гуя хэсэгт нь цохиж, 2020 оны 12 дугаар сарын эхээр толгойн тус газар нь нэг удаа цохиж, баруун хөлийн шилбэ хэсэг рүү нь өшиглөж, 2020 оны 12 дугаар сарын 05-ны үеэр гарыг нь түлхүүрээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж нийт 4 удаагийн үйлдлээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

          Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэр бүлийн хүмүүст хэрэлдэж маргалдах зүйл байна. 2020 оны оны 10 дугаар сард зодсон гэж байна, тийм зүйл болоогүй. Сүүлд бид хоёр 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр маргалдсан...” гэв.

 

          Гэрч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн хэрэг болсон өдөр нь гэртээ байгаагүй. Манай том охин гэртээ байсан. ******** манайд орж ирж охины утсаар цагдаа дуудсан юм байна лээ. Хэрэг болсноос хойш 7 хоногийн дараа цагдаагийн газраас над руу залгаж гэрчийн мэдүүлэг авах гэсэн юм, гэхээр нь шилжилтийн насан дээрээ яваа хүүхдээр мэдүүлэг өгүүлмээргүй байна гэж хэлсэн. Та цагдаагийн байгууллага дээр хүрээд ир танаас хэдэн зүйл тодруулъя гэсэн, би очсон. Надаас юу гэж асуусан бэ гэхээр ********ыг хэзээнээс таньдаг болсон гэхээр нь манайх 1995 онд ********ын хажуу хашааг нь худалдаж авч байсан. 2002 он хүртэл хамар хашаанд амьдарч байсан, хүүхэд байхаас нь мэднэ. Цагдаагаас ******** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ ямар ааш авир гаргадаг вэ мэдэх үү, гэхэд би мэдэхгүй гэсэн. 2020 онд анх удаа гэр бүл болсноос хойш хамт өвөлжих гэж байна. ********г ********ын эхнэр, хоёр хүүхдийнх нь ээж гэдгээр мэднэ” гэв.

 

          Гэрч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “********ын эхнэр ******** манайд ирж хоёр хоносон. Манайхаас явсны дараа орой 23 цагийн үед эргээд ирсэн, гар нь хавдсан байсан. Очих айл байхгүй байна, танайд хоноё гээд манайд хоносон. ******** өглөө цагдаагийн хэлтэс дээр очно гээд эрт явсан” гэв.

 

          Хохирогч ********гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ажлаасаа бууж ирчхээд би юманд явчхаад ирье гээд байхаар нь худгаас ус авч өгчхөөд яв гэсэн чинь чи өөрөө ав гээд машиндаа суухаар нь араас дагаж очоод машинд суугаад хаачих гэж байгаа юм гэж асуутал ******** чамд ямар хамаатай юм гээд намайг заамдаад авсан. Би машинаасаа буухгүй гээд машины түгжээг түгжээд хоёулаа явъя гэсэн чинь миний толгойны дух хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиж, баруун хөлийн шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би явж л байхгүй юу гээд машины толь руу нь цохисон чинь нөхөр ******** машинаасаа бууж ирээд ална даа пизда гээд хөөсөн. Би зугтаад гэр рүү ороод түгжчихсэн чинь хаалганы түгжээ эвдээд араас ороод ирэх гээд байхаар нь урд өрөөний цонхоор гараад хадам аав ********ын гэр рүү гүйчихсэн. ...Тэгсэн чинь нөхөр ******** босож ирээд миний гар утсыг өг гээд утас барьж байсан зүүн гарыг бариад барьж байсан машины түлхүүрээр алганы эсрэг талд нь 2-3 хатгаад утсаа авах гээд байсан тэгэхээр нь би нөгөө гараараа хаасан чинь бас 2-3 удаа хатгаад байсан юм. Тэгээд миний гараас цус гараад байхаар нь 102 руу залгаж дуудлага өглөө гэсэн нөхөр өгч л байхгүй юу гээд, гэрээс гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би хажуу айл руугаа ороод 102-т дуудлага өгсөн удалгүй хоёр цагдаа ирсэн юм. Ийм л зүйл болсон. ...Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн Луваанжалба 4-8 тоотод байхад нөхөр ******** намайг зоддог байхад би дандаа зодуулсныхаа дараа маргааш нь Хархорин сумын 3 дугаар хороонд байдаг хаягийг нь мэдэхгүй байна бэр эгч ********тэй утсаар ярьж ******** намайг зодоод байна гэж хааяа хааяа хэлдэг байсан. Хамгийн сүүлд зодуулсныхаа дараа очиж гэрт нь 2 хоносон юм. Бас Баянхонгорт байдаг том эгч ********, дунд эгч ******** руу хааяа хааяа залгаж хэлдэг байсан. Би гомдолтой байна. Миний биед удаа дараа халдаж намайг зодож, хэл амаар доромжилдогт гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-23 дугаар хуудас/,

 

          Гэрч ********ийн өгсөн: “Манай төрсөн дүү ******** би нөхөр ********т зодуулчихлаа гээд, яриад миний гар руу машины түлхүүрээр 3-4 удаа зоочихлоо хот руу орно гэж ярьж байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 05-06-ны үед манай төрсөн дүү ******** Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу очно гарлаа гээд залгаж байсан. Хэд хоногийн дараа Драгон төвөөс дүүгээ тосож авсан юм. Төрсөн дүү ********тай уулзахад танайд түр байя нөхөр ******** намайг зодоод миний баруун гарыг машины түлхүүрээр 3-4 удаа хатгаж зоосон гээд байсан. Тэгээд би ********г гэртээ аваачсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

 

          Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 95 дугаартай: “1.********гийн биед учирсан гэмтлүүдээс зүүн сарвууны ар хэсгийн цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,

 

          Шинжээчийн  2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13428 дугаартай “1.********гийн биед зүүн сарвууны ар хэсэг, баруун сарвууны ард ядам хурууны харалдаа хэсэг, баруун шилбэний гадна дунд хэсэг, зүүн гуяны дотор дунд хэсэг, доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...”гэсэн дүгнэлт гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

          Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

        

          Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

        

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/,

 

          Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

         

          Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 79-84 дүгээр хуудас/,

 

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 64, 69, 100 дугаар хуудас/,

 

          Хохирогч ********гийн гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 92-93 дугаар хуудас/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

         

          Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга” гэх шинж тогтоогдохгүй байгаа тул энэ зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч ******** нь эхнэр ******** буюу гэр бүлийн хамаарал харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

          Тухайн гэмт хэргийн онцлог нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн гишүүдийн хүрээнд, нууц далд аргаар үйлддэг бөгөөд хохирогч нь шүүдэгчид байнга зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх түүний мэдүүлэг болон энэ талаар хэлснийг гэрчилсэн гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

          Байнга зодсон гэх гэмт хэргийн шинж нь тооны хувьд 3 буюу түүнээс дээш үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

          Шүүгдэгч ******** нь 2020 оны 12 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг ******** тоотод өөрийн гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ********г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн сарвууны ар хэсэг, баруун сарвууны ядам хурууны харалдаа хэсэг, баруун шилбэний гадна дунд хэсэг, зүүн гуяны дотор дунд хэсэг, доод хэсэгт цус хуралт гэмтэл, зүүн сарвууны ар хэсгийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

          - мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ********г Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх нийтийн байранд байхдаа 2020 оны 06 дугаар сард орон дээр сууж байхад нь хөмөрч унаган духыг нь хагалж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг Луваанжалбын 4-8 тоотод өөрийн гэртээ 2020 оны 10 дугаар сард гутлаар зүүн хөлийн гуя хэсэгт нь цохиж, 2020 оны 12 дугаар сарын эхээр толгойн тус газар нь нэг удаа цохиж, баруун хөлийн шилбэ хэсэг рүү нь өшиглөж, 2020 оны 12 дугаар сарын 05-ны үеэр гарыг нь түлхүүрээр  хатгаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ********г байнга зодсон гэм буруутай болох нь хохирогч ********гийн “...Ажлаасаа бууж ирчхээд би юманд явчхаад ирье гээд байхаар нь худгаас ус авч өгчхөөд яв гэсэн чинь чи өөрөө ав гээд машиндаа суухаар нь араас дагаж очоод машинд суугаад хаачих гэж байгаа юм гэж асуутал чамд ямар хамаатай юм гээд намайг заамдаад авсан. Би машинаасаа буухгүй гээд машины түгжээг түгжээд хоёулаа явъя гэсэн чинь миний толгойны дух хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиж, баруун хөлийн шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би явж л байхгүй юу гээд машины толь руу нь цохисон чинь нөхөр ******** машинаасаа бууж ирээд ална даа пизда гээд хөөсөн. Би зугтаад гэр рүү ороод түгжчихсэн чинь хаалганы түгжээ эвдээд араас ороод ирэх гээд байхаар нь урд өрөөний цонхоор гараад хадам аав ********ын гэр рүү гүйчихсэн. ...Тэгсэн чинь нөхөр ******** босож ирээд миний гар утсыг өг гээд утас барьж байсан зүүн гарыг бариад барьж байсан машины түлхүүрээр алганы эсрэг талд нь 2-3 хатгаад утсаа авах гээд байсан тэгэхээр нь би нөгөө гараараа хаасан чинь бас 2-3 удаа хатгаад байсан юм. Тэгээд миний гараас цус гараад байхаар нь 102 руу залгаж дуудлага өглөө гэсэн нөхөр өгч л байхгүй юу гээд, гэрээс гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би хажуу айл руугаа ороод 102-т дуудлага өгсөн удалгүй хоёр цагдаа ирсэн. Ийм л зүйл болсон. ...Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо ******** тоотод байхад нөхөр ******** намайг зоддог байхад би дандаа зодуулсныхаа дараа маргааш нь Хархорин сумын 3 дугаар хороонд байдаг хаягийг нь мэдэхгүй байна бэр эгч ********тэй утсаар ярьж ******** намайг зодоод байна гэж хааяа хааяа хэлдэг байсан. Хамгийн сүүлд зодуулсныхаа дараа очиж гэрт нь 2 хоносон юм. Бас Баянхонгорт байдаг том эгч ********, дунд эгч ******** руу хааяа хааяа залгаж хэлдэг байсан. Би гомдолтой байна. Миний биед удаа дараа халдаж намайг зодож, хэл амаар доромжилдогт би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх 17-23 дугаар хуудас/, гэрч ********ийн “манай төрсөн дүү ******** би нөхөр ********т зодуулчихлаа гээд, яриад миний гар руу машины түлхүүрээр 3-4 удаа зоочихлоо хот руу орно гэж ярьж байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 05-06-ны үед манай төрсөн дүү ******** Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу очно гарлаа гээд залгаж байсан. Хэд хоногийн дараа Драгон төвөөс дүүгээ тосож авсан юм. Төрсөн дүү ********тай уулзахад танайд түр байя нөхөр ******** намайг зодоод миний баруун гарыг машины түлхүүрээр 3-4 удаа хатгаж зоосон гээд байсан. Тэгээд би ********г гэртээ аваачсан” гэсэн мэдүүлэг /хх 24-26 дугаар хуудас/, шинжээчийн №95, №13428 дугаартай дүгнэлтүүд /хх 38-39, 48 дугаар хуудас/, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх 77-78 хуудас/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 79-84 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх үйл баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.

         

          Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу шүүгдэгч ******** нь хохирогч ********г удаа дараа буюу Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх нийтийн байранд байхдаа 2020 оны 06 дугаар сард орон дээр сууж байхад нь хөмөрч унаган духыг нь хагалж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг ******** тоотод өөрийн гэртээ 2020 оны 10 дугаар сард гутлаар зүүн хөлийн гуя хэсэгт нь цохиж, 2020 оны 12 дугаар сарын эхээр толгойн тус газар нь нэг удаа цохиж, баруун хөлийн шилбэ хэсэг рүү нь өшиглөж, 2020 оны 12 дугаар сарын 05-ны үеэр гарыг нь түлхүүрээр  хатгаж

тус тус зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн №95, №13428 дугаартай дүгнэлтүүд, аюулгүйн зэргийн үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч ********ыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч ********ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байна.

 

          Шүүгдэгч ******** нь эхнэр ********г удаа, дараа зодсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

           Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

 

          Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ********гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

          Иймд шүүгдэгч ********т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         

          Хохирогч ******** нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч ********ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

          Шүүгдэгч ******** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтаас үзэхэд түүнийг хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангаж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

           Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, нэмж нэгтгэн нийт  9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

          Шүүх шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэжээ.

          Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийн санаатай үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

          Шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хүнд ял болох 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож,

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, 

          Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ********ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүдэгч ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хүнд ял болох 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********т оногдуулсан 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

          5. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ЭНХ-АМГАЛАН