| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/58 |
| Огноо | 2021-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Я.Динагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Мээрэн овогт Ций Бт холбогдох 2135000000057 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 2 дугаар сарын 10-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 4-10 тоотод оршин суух, урьд Увс аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдэж 20.000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдэж 1 жил хорих ялаар шийтгүүлж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй Мээрэн овогт Ций Б /РД:ОЭ77021076/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 4-10 тоот хашаанд байрлах өөрийн гэрт 2021 оны 3 дугаар сарын 10-нд хохирогч Б.Нын цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 3 дугаар сарын 10-нд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 4-10 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Нын цээжин тус газарт хутгалсан болох нь:
- хохирогч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “"...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баруун зам дэлгүүрийн үүдэнд ганцаараа бууж хоцорчхоод түүнээсээ урагш эргээд найз Б гэдэг багын найзынхаа гэрт очих гэж яваад замдаа Д буюу Бын хашааны хаалга онгорхой байхаар орсон. Д гэртээ ганцаараа сууж байсан бөгөөд би ороод хажууд нь зогсож байтал Д намайг шаана шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яахаараа шаадаг юм гэхэд гэнэт миний зүүн хавирган дээр юм чис гээд хатгах шиг болсон. Тэгэхээр нь би Дг хамар руу цохичхоод тэдний гэрээс гараад Д гэх эгчийнх нь гэрт ороод танай дүү Д нь намайг хутгалчихлаа гээд харуулсан. Тэндээс гараад өөрийн найз Бгийн гэрт очиход ээж дүү хоёр нь байсан ба би шархаа харуулаад хутгалуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Ц ахын гэрт очиход Ц ах их дургүй байхаар нь гараад Э гэдэг найзынхаа гэр рүү ирсэн. Гэтэл Э Хараа гэдэг залуутай хамт байсан. Тэгээд би хүнээр хутгалуулчихлаа гэхэд Э “хүнээр хутгалуулчхаад энэ шөнө яах гэж манай ирсэн юм. Манайд үхвэл яахын” гээд 103 дуудаж хүргэж өгсөн. ...Б нь намайг хутгалж байхад бид хоёрын хажууд хүн байгаагүй. ...Б нь надад учирсан хохирлыг төлж барагдуулсан надад одоо Ц.Баас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29, 32-р тал/,
- гэрч Ш.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “"...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед би ээжийн гэрт байтал манай хамар хашааны хүн болох Н гэгч нь манай ээжийн гэрт орж ирсэн. Тухайн үед Н нь надад хандаж би хүнээр хутгалуулчихлаа гээд зүүн хавиргаа гаргаж үзүүлсэн юм. Тухайн үед Нын зүүн хавирга нь хутгалуулсан байдалтай цус гараад цус нь хатчихсан шарх дээрээ хурууны боолт наачихсан байсан юм. Тэгээд би Наас хэн хутгалсан юм, яасан юм гэх талаар асуухад манай ахын найз болох Б гэх залууг хутгалчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд би яасан, юу болсон гэж асуухад намайг Б нь шаачихна шүү гэхээр шаачих гээд гараа өргөхөд миний зүүн хавирган тус газарт хутгалчихлаа гэсэн өөрөөр надад ямар нэгэн зүйл хэлээгүй"” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,
- гэрч Б.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед би найз охинтойгоо гадуур явж байгаад гэртээ орж ирэхэд манай аав Б нь гэртээ хэвтэж байсан. ...манай гэрт цагдаа нар орж ирээд манай аавыг аваад явчихсан юм. Юу болсон талаар би мэдээгүй, удалгүй дахин нэгэн цагдаа ирээд манай аавыг хүн хутгалсан байна гэж хэлээд гэрээс надаар хутга хайлгуулсан боловч олдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,
- гэрч Ц.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Н гэдэг залуу орж ирээд Д бид хоёр маргалдаад Д намайг хутгалчих шиг боллоо гэж хэлсэн. ...Н манай гэрт орж ирэхээр нь би шархыг нь харсан, цус тогтчихсон өмсөж явсан фудволк нь цус болчихсон байхаар нь би хурууны боолт нааж өгсөн. Тэгээд надад би Цийнд очиж хонолоо та маргааш Быг дагуулаад өглөө ирж уулзаарай гэж хэлээд гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,
Хохирогч Б.Нын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүх /хх-ийн 17-22-р тал/,
- Шүүгдэгч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 10-нд Мтай хамт хоёр шил 0.75л Ерөөл нэртэй архи уучхаад 18 цагийн үед гэртээ харьсан. ...манай гэрт Н орж ирсэн. Тэгэхээр нь би гэртээ харьж амар яв гэсэн тэхэд чи намайг яахаараа хөөдөг юм гэсэн. Тэгтэл миний уур хүрээд гарч зайл гэхэд намайг заамдаад авсан. Боолтод ороод манараад гараа сарвалзуулж байтал миний гарт нэг юм баригдсан түүгээр би Ныг нэг удаа цохисон. Тэгтэл намайг тавиад гараад явсан. ...би Нын эмнэлэгт хэвтээд гарсан ор хоногийн мөнгийг нь төлсөн.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 144 дугаартай шинжээчийн “Б.Нын цээжний зүүн талд 10-11-р хавирганы түвшинд хутгалагдсан шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй ил шарх байна. Цээжний зүүн талын шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах зөрчил болно.” гэх дүгнэлт /хх-ийн 63-64-р тал/-ээр хохирогч Б.Нын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Нын цээжний зүүн талд 10-11-р хавирганы түвшинд хутгалагдсан шарх гэмтэл учирсан байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б урьд урьд Увс аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдэж 20.000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдэж 1 жил хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-ийн 93, 113-116-р тал/-аар тогтоогдож байна
Хохирогч Б.Н нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан одоо санал гомдол байхгүй гэх хохирогчийн бичсэн хүсэлт нотариатчаар гэрчлүүлсэн баримт /хх-ийн 117-р тал/-аар хохирлоо бүрэн барагдуулсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч Б.Бын өгсөн: “... эелдэг зөөлөн ааштай. Байнга л инээд алдсан явж байдаг. Хүнд их тусархуу, аливаа зүйлийн сэтгэлээсээ хийдэг. Архи дарс ууж агсам согтуу тавиад байдаггүй. Ар гэрийн амьдралын хувьд боломжийн. Хар бор ажил голохгүй хийчихдэг хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/, гэрч Ц.Гын өгсөн: “... Б нь үг дуу цөөтэй, илүү дутуу юм яриад байдаггүй. Хүнтэй эелдэг зөөлөн харилцдаг, орсон гарсанд цайтай ундтай. Хүнд их тусалдаг, байсан бүхнээ хүмүүст өгчих гээд байдаг хар буруу санаагүй хүн байгаа юм. хааяа архи уучихдаг. Гэхдээ агсам согтуу тавиад байдаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/ хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчтай тохиролцож ирүүлсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
шүүгдэгч Ц.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мээрэн овогт Ций Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ