Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

            Шүүгдэгч: Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн  1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн Шарилж овогт Цгийн Лд холбогдох 2035000000052 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 25-нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Далан түрүү багт оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний 28 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.1-д заасан гэмт хэрэг үйлдэж 1 жилийн хугацаатай хорих ял, 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 166  дугаар шийтгэх тогтоолоор  эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д зааснаар хоёр жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй Шарилж овогт Цгийн Л /РД:ОС84042519/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Л нь 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутагт Долоон арын гурван зураа гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.633м.куб түлээний хуурай шинэс мод, 11.2906 м.куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж байгаль экологид 2.409.921 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Л зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Долоон арын гурван зураа гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.633м.куб түлээний хуурай шинэс мод, 11.2906 м.куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11-р тал тал/,

-  Модыг хураан авч, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-21-р тал/,

- Эд мөрийн баримтаар цахилгаан хөрөө 1 ширхэг, олс 1 ширхэг, улаан өнгийн мустанг-5 маркийн 5538УВЗ улсын дугаартай мотоцикл 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22-р тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-26, 29-32-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 3 дугаар сарын 09-ний Увс аймгийн Өндөрхангай сум сум дундын ойн ангийн инженер А.Тын гаргасан модны экологи, эдийн засгийн үнэлгээтэй танилцлаа. Гаргасан дүгнэлт үнэлгээнд ойлгомжгүй зүйл байхгүй. Тухайн Цагаанхайрхан сумын 1-р багийн нутаг Долоогийн арын гурван зураа гэх газрыг аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Д.Х хариуцдаг. Тухайн газраас 2020 онд мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоогүй газар бөгөөд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдээгүй. Миний хувьд ч гэсэн мод бэлтгэх эрхийн бичгийн олголт, бэлтгэх хугацаанд хяналт тавьдаг юм. Ц.Л нь одоогоор 2.410.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р тал/,

гэрч Ц.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Л гэх иргэн мод бэлтгэсэн гэх газар нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1-р багийн нутаг Долоогийн Арын Гурван зураа нэртэй газар юм. Тухайн газрын байршлын координатыг цэгийг тогтооход N 49.20.31.98, Е 94.02.56.9 цэгтэй гарсан ба тухайн бүс нутаг нь улсын тусгай хамгаалалттай газрын гадна талд байсан ба тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд хамаарагдаж байсан. 2020 оны жил тухайн орчны бүсээс иргэд болон аж ахуйн нэгжид талбай тусгаарлалтын ажил хийгдээгүй ба өөр газраас талбай тусгаарласан. Тухайн орчны бүсээс мод бэлтгэх зөвшөөрөл өгөгдөөгүй. Ойр орчимд байгаа малчин иргэд нь унасан мод, унанга гишүү хожуул, түлшний мод зэргийг талбай тусгаарлалт хийгдсэн тохиолдолд байгаль хамгаалагчийн эрхийн бичгийг үндэслэн тухайн газраас бэлдэж болдог. Энэ жил тухайн газар талбай тусгаарлалт хийгдээгүй учир тухайн газраас хэрэгцээ, түлшний мод бэлтгэж болохгүй байсан. Тухайн орчим амьдардаг малчин иргэд сумын хэмжээнд тусгаарлалт хийгдсэн газраас эрхийн бичгийн дагуу мод бэлтгэдэг. Сумын орчны бүсээс мод бэлтгэх талбайг байгаль хамгаалагч Х гэдэг хүн сонгож талбай тусгаарлуулдаг. Тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэх, ойн цэвэрлэгээний талбайг харьяа байгууллагын мэргэжилтэн нартай хамтарч би санал оруулж сонгодог юм. Тухайн мод бэлтгэгдсэн газарт урьд өмнө талбай тусгаарлагдаж байгаагүй байх. ... Мод бэлтгэгдсэн газарт байгаа мөчир, хожуул, бэлтгэгдсэн модыг нь харж мэдэх боломжтой. Тухайн газарт бэлтгэгдсэн модууд ерөнхийдөө хуурай мод байсан. Хуурай мод гэхээр ургах чадваргүй болсон мод юм. Нойтон болохоор модны хожуул дээр давирхай гоожсон байдалтай байдаг юм. Тухайн бэлтгэгдсэн модоор малын хашаа, амбаар барьчихсан байсан ба үзлэгийн үед анзаарч байхад 90 ширхэг мод хэрэглэсэн юм шиг харагдсан. Тухайн мод нь хэрэгцээний зориулалтаар бэлдсэн байсан.”гэх мэдүүлэг/хх-ийн 42-р тал/,

Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний нөхөр Ц.Л Цагаанхайрхан сумын 1-р багийн нутаг Долоогийн арын Бор хамар нэртэй газраас бэлдсэн малын өвөлжөөний хашааны мод болон байшингийн модыг 2020 оны 11 дүгээр сарын эхээр Долоогийн арын гурван зураа гэх газраас бэлдэж эхэлж 12 дугаар сарын 10-ны үеэр дуусгасан. Л тухайн газраас мод бэлтгэхдээ өрөө ганцаараа бэлдсэн ба нэг нэгээр унагааж мотоциклоор өвөлжөө рүү зөөж малын өвөлжөөний хашаа, байшин барьсан. Хашаа, байшинг барих үед би өөрөө байсан ба тусалцаж хамт барилцаж мод зөөж тавилцсан юм. Тэгээд бид нар наашаа ирсний дараа сумын төвөөс шалгалт ирж манай хашаа барьсан болон байшингийн модыг зөвшөөрөлгүй авч бэлдсэн байна гэж хэлсэн. Үнэндээ миний нөхөр Л мод бэлтгэх үедээ гоожин авах гэж хүнээр асуулгасан боловч мод бэлтгэх зөвшөөрлийн хугацаа дууссан, дараа жилээс бол гэж хэлсэн байна лээ. Бид нар малын хашаагүй болохоор эхлээд модоо бэлдэж хийчхээд зөвшөөрлийн нөхөж авч болох байх гэж бодсон. Тэгээд Л мод бэлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/,

Гэрч Д.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн газар нь байгаль орчны ойн санд хамаардаг бөгөөд Цагаанхайрхан сумын нутагт харьяалагддаг. Газрын хувьд орчны бүсэд хамаардаг боловч 2020 онд тухайн газраас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдээгүй газар юм. Тухайн газар нутагт ер нь бол байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар нийтлэг үүргийн хүрээнд бүгд хяналт тавьж, хамгаалж ажилладаг. Тухайн мод бэлтгэгдсэн газарт урьд өмнө талбай тусгаарлагдаж байгаагүй. Ц.Л мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Надад тухайн газраас мод бэлтгэн гэж танилцуулж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

Шүүгдэгч Ц.Лгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2020 оны 11 дүгээр сарын 20-аас 2020 оны 12 дугаар сарын 10-нь өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1-р багийн нутаг Долоогийн бор хамар гэх газарт шинээр малын хашаа, жижиг амбаар /пүнз/ зэргийг барьж шинэ өвөлжөө барьсан юм. Би уг өвөлжөөг барихдаа өвөлжөөний хуурай шинэс модыг бор амаас 1-2 орчим километр зайтай байдаг. Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Долоогийн арын гурван зураа гэх газраас моднуудыг тайрч тэндээсээ өөрийн эзэмшлийн мустанг 5 загварын 55-38 УВЗ дугаартай мотоциклээр тайрсан моднуудыгаа чирч гэрийн гадна авч ирж хашаа, амбаар барьсан юм. Би уг моднуудыг 2020 оны 11 дүгээр сарын 20-аас 2020 оны 12 дугаар сарын 10-ны хооронд тайрч бэлтгэж зөөсөн бөгөөд би өдөрт малаа гаргачхаад замаараа ойгоос хуурай мод тайрч тухайн тайрсан модоо тухай бүртээ мотоциклээрээ гэр рүүгээ чирч авч ирдэг байсан ба би өдөрт 2-3 мод тайрч бэлтгэж зөөж байсан юм. Би ойгоос уг модыг бэлтгэхдээ өөрийн шар өнгийн дружва хөрөөгөөр тайрч унагаад унасан модыг олсоор мотоциклээс уяад чирч зөөдөг байсан юм. Би уг модыг тайрч бэлтгэсэн дружва хөрөө болон олсыг хураалгасан байгаа юм. Би малын өвөлжөөний хашаа амбаарын мод тайрч бэлтгэхдээ ямар нэгэн зөвшөөрөл аваагүй бөгөөд өвлийн улиралд модны зөвшөөрөл өгдөггүй учир зөвшөөрөлгүй өөрөө дур мэдэн мод тайрч малын хашаа, амбаар барьсан юм. Би ойгоос мод бэлтгэхдээ ганцаараа мод бэлтгэж тайрч зөөж байсан ба өөр хэн нэгэн хүн надтай хамт мод тайрч бэлдээгүй, харин би ойгоос тайрч зөөсөн модоор амбаар болон малын хашаа барихдаа эхнэр хүүхдийнхээ хамтаар малын хашаа, амбаар барьж байсан юм Миний мод бэлтгэсэн ойд өвөлдөө машин унаа очих боломжгүй учир би өөрийнхөө мотоциклоор явж мод тайрч, өдөрт 2-3 мод зөөж гэрийн гадна авч ирж байсан юм Би зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос нийт 12.9238 м.куб хуурай шинэс мод бэлтгэж өөрийн эзэмшлийн мустанг-5 загварын мотоциклоор тээвэрлэж байгаль экологид 2.409.921 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, 2.410.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Би гэмт буруугаа ойлгож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109-р тал/ -үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Экологи эдийн засгийн шинжээчийн “Уг мод бэлтгэсэн N 49°  20°  31,98, Ео 94°  02°  56,9 солбицолд орших Долоон арын гурван зураа гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. 2020 онд мод бэлтгэх талаар газрын тусгаарлалт хийгдээгүй бөгөөд мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй бол тухайн бүс нутагт мод бэлтгэж болохгүй. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модоор малын хашаа, байшин барьсан мод 11.2906 м.куб хэмжээтэй мод хэрэглэсэн тухайн малын хашаа, 107,35 м2, байшин 20 м2 байна. зохих зөвшөөрөлгүй бэлдсэн гэх 11.2906 м3 малын хашаа, байшин барьсан мод нь хэрэглээний мод, мөн 1.6332м3 түлээний мод нийт 12.9238 м3 байна. Уг моднууд нь шинэс нэртэй хуурай мод байна. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модны экологи эдийн засгийн үнэлгээ 2.409.921 төгрөг.” гэх 2021 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-55, 56-59-р тал/,

2021 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 3 дугаартай “Ц. Лгийн хууль бусаар бэлтгэсэн малын хашаа,байшин барьсан 11.2916м3 мод нь цаашид ургах чадваргүй хатсан хуурай мод болно. Ц.Лгийн хууль бусаар бэлтгэсэн 1.6332м3 мод нь ургах чадваргүй хатсан хуурай мод болно. Ц.Лгийн барьсан малын хашаанд 7.6534 метр.куб мод орсон.пүнз/байшинд 3.6372 метр.куб мод орсон бөгөөд,уг моднууд нь хуурай мод байсан.” гэх дүгнэлт /хх-ийн 66-67-р тал/-үүдээр шүүгдэгч Ц.Лгийн бэлтгэсэн 12.9238 м3 модны экологийн эдийн засгийн үнэлгээ нь 2.409.921 төгрөг, мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болох нь тус тус тогтоогджээ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Ц.Л нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Долоон арын гурван зураа гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.633м.куб түлээний хуурай шинэс мод, 11.2906 м.куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Ц.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр 2.409.921 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 2.409.921 төгрөг байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7.229.763 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хохирол тодорхойлох зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Л нь байгаль экологид учруулсан бодит хохирол 2.410.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 4.819.763 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Л гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Л нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Л нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний 28 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.1-д заасан гэмт хэрэг үйлдэж 1 жилийн хугацаатай хорих ял, 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 166  дугаар шийтгэх тогтоолоор  эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д зааснаар хоёр жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хавтаст хэргийн 126-138-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Лгийн түүний хувийн зан байдлын талаар Гэрч Т.Эын өгсөн: “Би Ц овогтой Лтэй 2000 оноос хойш найзалж, нөхөрлөж байгаа хүмүүс бөгөөд нэг нэгнийгээ сайн мэднэ. Бид хоёр нэг нутгийн хүмүүс учраас нэгнээ сайн мэддэг юм. Ц.Л нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1-р багт эхнэр 5 хүүхдийн хамт хөдөө мал маллаж амьдардаг юм. Ц.Л нь зан аашны хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй, хүний аяар байдаг хүнтэй хэрэлдэж маргалдаад янз бүрийн зан ааш гаргаад байдаггүй, төлөв дөлгөөн зантай хүн юм. Ц.Л нь хөдөө мал дээр өссөн бөгөөд багаасаа л мал маллаж ирсэн учраас мал маллах, хар бор ажил хийхдээ амьдралын төлөө хичээж зүтгэж яваа гэр бүл үр хүүхдэдээ халамж анхаарал сайн тавьдаг, гэр бүлдээ ямар нэгэн хэд ам, хэрүүл маргаан гаргаад байдаггүй хүн юм. Ц.Лгийн амьдралын нөхцөл байдлын хувьд одоо л мал нь овоо өсөж байгаа, боломжийн дундаж амьдралтай юм, эд хөрөнгийн хувьд хөдөө мотоциклтэй, бог малтай, монгол гэрт амьдардаг жирийн нэгэн малчин айл юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/-үүд хэрэгт авагджээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Лд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан, улсын яллагчийн санал болгосон нийтэд ажил хийлгэх ялыг оногдуулах  нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч хууль бусаар бэлтгэсэн модоороо малын хашаа барьсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21/17 дугаартай  дүгнэлтээр “12,9238 метр.куб хэрэглээний шинэс мод /хуурай/ 1.008.000 (Нэг сая найман мянга)-н төгрөгийн үнэтэй” /хх-ийн 76-р тал/ болохыг тогтоолгожээ.

Мөн гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан эд зүйлсийг Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 21/21 дугаартай дүгнэлтээр “Мустанг 5 мотоцикл, 150 мотортой /хуучин/ 450 000 (Дөрвөн зуун тавин мянга)-н төгрөг, Дружба хөрөө /хуучин/ 55 000 (Тавин таван мянга)-н төгрөг, 2 метр олс /хуучин/ уг олсыг ашиглах боломжгүй тул үлдэх өртөггүй болно.” /хх-ийн 83-р тал/-ээр тогтоолгожээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Л гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 12.9238 метр куб шинэс модны үнэ 1.008.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хэрэгт битүүмжлэгдсэн 450.000 төгрөгийн үнэ бүхий мустанг-5 мотоцикль, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 55.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус хурааж, ойн санд учруулсан 4.819.763 төгрөгийг хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 метр урт цагаан өнгийн олс нь элэгдэж хуучирсан, цаашид ашиглах боломжгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарилж овогт Цгийн Лг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн  1-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч Ц.Лд 380 /гурван зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.Л нь хохиролд 2.410.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар ойн санд учруулсан хохиролд 4.819.763 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Л гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 12.9238 метр куб шинэс модны үнэ 1.008.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хэрэгт битүүмжлэгдсэн 450.000 төгрөгийн үнэ бүхий мустанг-5 мотоцикл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 55.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус хурааж, ойн санд учруулсан 4.819.763 төгрөгийг хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 метр урт цагаан өнгийн олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                       

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ