| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Óâñ àéìãèéí Пðîêóðîðûí ãàçðын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 23.1 äүгээð ç¿éëèéí 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñýí Шонхор овогт Оы Цд холбогдох 2135000000062 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 îíû 5 дугаар ñàðûí 04-íы ºäºð õ¿ëýýí àâ÷ õÿíàí хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 04-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Увс аймгийн Зүүнхангай сумын цэцэрлэгт арга зүйч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн 9 дүгээр хороонд оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Шонхор овогт Оы Ц /РД:ОЙ88010422/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч О.Ц нь согтуугаар Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт 2021 оны 3 дугаар сарын 16-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Бг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж буюу тус аймаг дахь цагдаагийн газрын данс бүртгэлд байдаг согтуурал шалгах драйгер-6810 багажийг эвдэж 437.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч О.Цг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:
1. Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт 2021 оны 3 дугаар сарын 16-нд шүүгдэгч О.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Бг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж буюу тус аймаг дахь цагдаагийн газрын данс бүртгэлд байдаг согтуурал шалгах драйгер 6810 багажийг эвдэж 437.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь согтуурал шалгах багажид үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
2. Хохирогч Н.Бн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.Ц жолоочийн суудлаас бууж ирээд танай олон нийтийн цагдаа намаг шалгаад явуулахгүй байна гэсэн. ...О.Цг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан тул согтуурал шалгахаар цагдаагийн кобан дээр авч ирж албаны өрөөнд оруулаад согтуурал шалгагч Драгер багажаар согтуурал шалгахаар үлээлгэх гэтэл Ц нь намайг согтуу хүмүүсээ шалгахгүй байж эрүүл байсан намайг шалгах гэж байна хэмээн уурлаж драгер үлээхгүй албан өрөөнөөс гарах гэхэд нь би урдуур нь орж зогсоод гаргахгүй гэтэл миний зүүн хацар руу алгадаад урдаас цээж рүү түлхээд хүчээр гарах гэж оролдсон. Тэр үед гаднаас олон нийтийн цагдаа Г орж ирсэн. Би Гыг утсаараа бичлэг хий гэж хэлээд Гаар бичлэг хийлгэсэн юм. түүнээс хойш бичлэг хийгдсэн. Мөн намайг битгий тэгж долдоол мэдэв үү, долдоолсон банди гэж хэл амаар доромжилсон. Урдаас салаавч гаргаж түй май гэж доромжилсон. Мөн албаны согтуурал шалгагч Драгер багажийг гараас суга татаж аваад хана руу шидэж эвдсэн. Тухайн үед би драгерийг гартаа барьж байсан. Драгерын оосор унжиж батал оосроос шүүрч аваад татаад гарнаас драгер мултархад аваад шидчихсэн юм. Уг үйлдлийн улмаас миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй” гэх мэдүүлэг[2],
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зүүнхангай сумын цагдаагийн хэсэгт ашиглагдаж байсан Драгер Alcotest 6810 загварын багажийг 2014 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2.5 сая төгрөгөөр худалдан авч цагдаагийн газрын данс бүртгэлд бүртгэсэн. Улмаар тус цагдаагийн газрын хэрэгцээнд ашиглаж байгаад 2017 онд Зүүнхангай сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Л.Тд дотоод гүйлгээгээр шилжүүлэн карталсан. 2020 оны 01 сард хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Л.Т нь Бөхмөрөн суманд томилогдож оронд нь хэсгийн төлөөлөгч Б.У томилогдсон тул уг согтолт хэмжигч Драгер 6810 багажийг Б.Уд шилжүүлж карталсан. 2020 оны жилийн эцсийн тооллогоор Б.У дээр тоологдсон бөгөөд Увс аймаг дахь цагдаагийн газрын машин тоног, төхөөрөмж дансанд бүртгэлтэй цагдаагийн газрын хөрөнгө юм. Уг багажийг 7 жил ашиглаж байгаа бөгөөд 2019 онд ашиглалтын хугацаа дуусч анхны өртөгөөр элэгдлээ нөхсөн боловч цаашид ашиглах боломжтой хөрөнгө тул дахин үнэлгээг байгууллагын өмч хамгаалах зөвлөлөөр хэлэлцэж 750.000 төгрөгөөр үнэлсэн. Хэвийн ажиллагаатай байсан хөрөнгө юм. Үнэлэгдэх үед 750.000 төгрөгөөр үнэлж, цаашид ашиглах хугацааг 3 жилээр тогтоосон... Ц нь уг багажны оронд драйгер 6820 загварын согтолт хэмжих багаж шинээр авч өгч хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдөр 17:00 цагийн орчимд сургуулийн урд талд дэлгүүрийн үүдэнд Х гэх хүн согтуугаар мотоцикл жолоодох гэж байхад нь зогсоогоод шалгаж байтал 9554УБЗ улсын дугаартай Тоёота Аксио королла загварын цагаан өнгийн автомашин дэлгүүрийн үүдэнд хурдтай ирж огцом тоормозлож зогссон. Би очиж жолоочийг шалгахад О.Ц гэх эмэгтэй жолоо барьж явсан бөгөөд арын суудалд П гэх эмэгтэй сууж явсан. Тухайн үед Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай илт мэдэгдэхээр байсан. Удалгүй хэсгийн цагдаа Б ирж Цтай уулзаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан байна. Таныг цагдаагийн кобан дээр аваачиж согтолтын зэрэг шалгана гэхэд би өөрөө машин аа жолоодоод очино гэж Ц хэлсэн. Б та согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байгаа тул өөрөөр чинь машин бариулахгүй та миний машинд суу гэж хэлээд Ц, Х нарыг өөрийн машинаар аваад явсан. Би Цгийн машиныг жолоодож цагдаагийн кобан дээр ирэхэд тэд кобан руу орж байсан, Би машиныг байрлуулаад араас нь ороход Ц явахаар хаалга руу зүтгэсэн Б урдуур нь ороход уурлаад Бн хацар руу нь нэг удаа алгадаад цээж рүү нь түлхээд хүчээр гарах гэж оролдсон Б түүнийг хориглоод гаргаагүй бөгөөд намайг гар утсаараа бичлэг хий гэж хэлсэн. Намайг бичлэг хийж байхад Б согтолт хэмжих драгер багажаар Цг үлээлгэж шалгах гэхэд Ц уурлаад янз бүрийн зүйл яриад цагдааг долдоосон банди гэж хэлээд намайг эрүүл байхад шалгалаа, согтуу хүмүүсээ шалгаж байж чаддаггүй байж, бичлэгийг фейсбүүкд тавина гэвэл түй май шүү гэж хэлээд Бн өмнөөс салаавч гаргасан. Мөн Бн гарт байсан согтолт хэмжих багажийн оосроос татаж гараас нь сугалж аваад хана руу савж эвдсэн. Тэр үед драгер багаж шалан дээр унаж зай болон таг нь салж унасан буцааж хийхэд ажиллахгүй дэлгэц нь хагарч цуурсан асахгүй байсан. Драгер ажиллахгүй байсан тул Цгаас цусны дээжийг эмнэлгийн лаборант дуудаж авхуулсан. Тэр үед Ц эсэргүүцэхгүйгээр цусны дээжээ өгсөн” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Ж.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: “Тэр өдөр би хамаатны хэдэн хүнийг гэртээ урьж цайлуулж байсан. 16 цагийн орчим Ц ирээд тэр хүмүүст тойруулж байсан урьд нь хэрэглээд үлдсэн байсан виноноос хундагаар 2 удаа уугаад явсан. ...ширээнд дээр атга хэрийн хар багаж байсан. Цагдаа Б тэр багажийг надад харуулаад энэ багажийг эвдэлсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Б.Ан мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Уг драгер 6810 загварын багаж нь 2014 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2.5 сая төгрөгөөр худалдаж авсан Цагдаагийн газрын хөрөнгө юм.” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч З.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Зүүнхангай сумын 4-дүгээр багт байрлах Хайрханы 4-16 тоотод гэртээ амралтын өдөр байсан тул гэрийн ажилтай байсан юм. Тухайн өдөр О.Ц манай гэрт 95-54УБЗ улсын дугаартай автомашин жолоодож ганцаараа хүрч ирээд би чамайг эргэж ирж байна гэсэн тэгээд бид хоёр ярилцаж байтал О.Цгийн утас дугарч ээж дуудаад байна. Би чамтай эргээд яръя гэж хэлээд яваад удалгүй дахин манай гэрт эргэж ирсэн юм. Тэгээд би мартын 8 болж байсан тул О.Цд баярын ганц дарс уух юм уу гэж хэлээд бид хоёр цуг О.Цгийн унаж ирсэн 95-54УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй би хойд талын суудалд сууж О.Ц жолоо бариад нэлээн хурдтай хөгжим чанга тавиад яваад байхаар нь би хажуунаас нь чи тогтуун яваарай гэж сануулсан. Тэгээд бид хоёр Дэлгүүрийн үүдэнд очиж зогсоход манай сумын хэсгийн цагдаа, олон нийтийн цагдаа хоёр ирж шалгаад О.Цг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хэсгийн цагдаа Н.Б өөрийн машинд суулгаад Олон нийтийн цагдаа Б.Г нь О.Цгийн машиныг жолоодож хэсгийн байр руу явах гэхэд нь би бууна гэж хэлээд тухайн газарт буусан юм. ...Ц надад би ээжийн гэрт байж байгаад ирлээ ээжтэйгээ цуг дарс уулаа гэж хэлсэн юм. Тухайн өдөр оройн 19 цагийн орчим санаа зовоод О.Ц руу утсаар залгаж хаана байгаа талаар асуухад Би цагдаагийн хэсэг дээр байна. Найз нь согтуурал шалгадаг төхөөрөмжийг нь эвдээд хаячихлаа гэж нэлээн санаа зовсон байдалтай хэлсэн юм. Тэгээд би орой 19 цаг өнгөрч байх үед цагдаагийн хэсгийн байрны гадна ирж О.Цтай уулзсан юм” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Д.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сумын цагдаад саатуулагдсан. Надтай хамт манай сумын цэцэрлэгийн багш Ц гэдэг эмэгтэйг цагдаагийн хэсэг дээр авч ирсэн. Ц цагдаагийн хэсэг дотор орчхоод орилж хашгираад сумын цагдаа Бтой хэрүүл маргаан үүсгээд драгер багажийг эвдэлсэн. Бас гадагш гарна гээд түлхээд байсан” гэх мэдүүлэг[8],
9. Шүүгдэгч О.Цгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн өдөр үдээс хойш 14:00-15:00 цагийн орчимд ээж Ж.Дгийн гэрт очсон. Тэднийд очиход ээжийн худ нь гэх хүмүүс ирээд явсан байсан. Ээж маань надад эмэгтэйчүүдийн баяраар ирж чадахгүй байлгүй гэж хэлээд задалчихсан байсан дарснаас хундаганаас арай том, стаканаас араас жижиг дунд зэргийн шилэн аяганд хийж өгсөн тул би түүнээс нь 3 аяга уусан. Ээжийнхээ гэрээс гараад сургуулийн менежер ажилтай ангийн найз Пынд очиход хоёулаа ногоо аваад ирье гэж хэлсэн тул би ээжийнхээс явж байгаагаа хэлж Пыг машиндаа суулгаад би өөрийн эзэмшлийн 9554УБЗ улсын дугаартай Тоёота Аксио загварын автомашиныг жолоодож дэлгүүрээс ногоо авахаар А гэх хүний дэлгүүрийн үүдэнд иртэл дэлгүүрийн гадна олон нийтийн цагдаа Г гэх залуу зогсож байсан. П надад наана чинь цагдаа зогсож байна гэж хэлэхэд нь би аймаар хэтрүүлээд уучихсан яваа биш дарс амссан юм чинь гайгүй байлгүй дээ гэж хэлээд өөрөө очоод зогссон. Г бидний машинд ирж уулзаад та хоёр юм уучих аа юу гэж асуусан. Би дарс уусан архи пиво уугаагүй гэж үнэн ээ хэлсэн. Г машины хаалга хаагаад цаашаа явсан. Тэгтэл хэсгийн цагдаа Б ирэхэд Г буцаж ирээд машины түлхүүрийг сугалаад авчихсан. Б ирээд намайг юм уучихсан юм уу гэж асуусан. Би үгүй жаахан дарс уусан гэж хэлсэн. Тэгтэл Б намайг мөрнөөс бариад машинд суу гэж хэлсэн. Би өөрийн машинтай явчихъя гэхэд дуугай суу гэж хэлээд мөрнөөс татсан тул би гудамж талбайд төрийн цагдаа эсэргүүцээд хүний нүдэн дээр гэж бодоод юм хэлэхгүй Бн машин орж суусан. Б намайг болон Ш гэх хүнийг машиндаа хамт суулгаад цагдаагийн хэсэг дээр авч ирээд дотогш оруулахад нь би уурлаад 1 дүгээрт би эмэгтэй хүн, 2 дугаарт би дахин дахин уугаад яваад байдаггүй биз дээ ганц удаа дарс амсахад эхний удаа гээд анхааруулаад явуулчхаж болдоггүй юм уу энэ гудамжаар чинь согтуу хүмүүс их явдаг биз дээ гэж хэлсэн. Мөн Гад би эгчийн чинь найз биз дээ, чи залуу хүн байж юмыг наанатай цаанатай ойлгох, хандах хэрэгтэй гэж хэлсэн. Б драгер авч ирээд хошууг нь амруу чиглүүлээд Тад үлээ гэж хэлэхэд нь би өвчин гарчихсан байхад гэж дотроо бодоод дургүйцээд үлээхгүй гэж хэлээд соруулыг нь аваад хаячихсан юм. Тэгтэл Б Гыг утсаараа бичлэг хий гэж хэлээд Г нь бичлэг хийсэн. Би тухайн үед бухимдсан байсан бөгөөд үнэн учраа хэлээд байхад мөрнөөс чирч татах үйлдэл хийсэн тул түүнд нь дүргүй хүрсэн ч гудамж талбайд хүн амьтны нүдэн дээр эсэргүүцээд яах вэ гэж бодоод юм хэлэхгүй үгэнд нь орж Бн машинд сууж хэсэг дээр нь ирсэн. Иргэн хүнийхээ хувьд хэлэхэд би уурлаж бухимдсан байж болно төрийн цагдаа гэдэг чинь хүнийг бас хамгаалах үүрэгтэй учир зүггүй мөр даланд хүрч татсан, би байнга ууж идээд явдаггүй, урьд нь намайг согтуу явсныг харсан уу гэх зэргээр хэлсэн. Мөн драгер үлээхгүй гэсэндээ холдуулах гээд гараараа түлхэж савчиж байтал Бн барьж байсан драгер багажны оосор гарын хуруунд орооцолдоод шидэгдсэн. Түүнээс биш би хүчээр булааж аваад шидэж эвдэлсэн зүйл байхгүй, эвдэлье гэсэн бодол санаа байгаагүй. Драгер багажны оосор гогцоо нь гарын хуруунд тээглээд шидэгдэж унасан. Яг хана, шалны алийг нь цохиж эвдэрснийг би сайн анзаарч хараагүй. Б драгер авч үзээд эвдсэн байна гэж хэлээд цусны дээж авна гэхэд нь би эсэргүүцэхгүйгээр сайн дураараа цусны дээжийг эмнэлгийн лаборантад өгсөн. ... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож драгер багаж эвдсэн нь миний буруу гэдгийг ухаарч байна. Би өөрөө боловсролын байгууллагад ажилладаг төрийн албан хаагч хүн. Цаашид дахин гэмт хэрэг, зөрчил гаргахгүй.” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч О.Цг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхн эсэргүүцэх явцдаа цагдаагийн албан хаагчийн албан хэрэгцээнд хэрэглэдэг согтуурал шалгах драйгер-6810 багажийг эвдсэн болох нь тогтоогдож байна.
Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй ” гэж тус тус заажээ.
Увс аймаг дахь Цагдаагийн газрын Зүүнхангай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Боос шүүгдэгч О.Ц 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрт согтуугаар 95-54 УБЗ улсын дугаартай авто машин жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах драйгер-6810 багажаар шалгахад цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн албан үүрэгт нь саад учруулж, улмаар согтуурал шалгах багаж эвдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх бөгөөд түүний уг үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.
Согтуурал шалгах драйгер-6810 багаж нь Увс аймаг дахь цагдаагийн газрын данс бүртгэлд байдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай “2021 оны 3 дугаар сарын байдлаар Alcotest 6810 драйгер хуучин багажийн зах зээлийн үнэ 437.500 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт[9] -ээр согтуурал шалгах драйгер-6810 багаж нь 437.500 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогджээ.
Согтуурал шалгах драйгер-6810 багажийг гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад зориулж, цагдаагийн байгууллагын албан хэрэгцээнд буюу хууль сахиулах үйл ажиллагаанд хэрэглэдэг тул түүнийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмж гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч О.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Ц нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Ц нь урьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа[10] -аар тогтоогдож байна
Шүүгдэгч О.Цгийн хувийн байдлын талаар гэрч Ж.Дгийн өгсөн: “Охин маань зан аашны хувьд элдэв муу зуршилгүй, гаж буруу зангүй, хүнтэй зөв боловсон харьцдаг, бусдын төлөө сэтгэлтэй, ухамсар сайтай, архи дарс байнга ууж хэрэглээд байдаггүй, агсам согтуу тавиад байдаггүй. Сумын иргэд болон албан байгууллагадаа нэр хүндтэй.” гэх мэдүүлэг[11] хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч О.Ц нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-.2-т зааснаар 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан үзээд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч О.Цд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шонхор овогт Оы Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч О.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Цд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ