Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0119

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0000

              Улаанбаатар хот

Н.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа    

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Заяадэлгэр

Нэхэмжлэгч: Н.А

Хариуцагч: МУДШ,

Хариуцагч: МУДШ-ийн ТГ

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Т нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд УДШ-ийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгнө үү” гэсэн мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэж мэдээлэл өгөхөөс татгалзсан*******ийг төлөөлж ТГ-ын  даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 албан тоот хариуг хүчингүй болгуулах, “Ц.Т нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд УДШ-ийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаарх” мэдээлэл өгөхийг даалгахтухай;

 

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0924 дугаартай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Н.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нар.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0889/З

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.А-оос МУДШ, МУДШ-ийн ТГ-т тус тус холбогдуулан “Ц.Т нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд УДШ-ийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгнө үү” гэсэн мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэж мэдээлэл өгөхөөс татгалзсан*******ийг төлөөлж ТГ-ын  даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 албан тоот хариуг хүчингүй болгуулах, “Ц.Т нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд УДШ-ийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаарх” мэдээлэл өгөхийг даалгах”-аар маргасан байна.

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 924 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар: Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.4, 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Н.А-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “МУДШ-ийн ТГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №05/3505 тоот албан бичгийг хүчингүй болгож,  Ц.Т нь хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрөөс эхлэн МУДШ-ийн улс төрийн намын бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэгдсэн талаарх мэдээлэл өгөхийг МУДШ  болон МУДШ ийн ТГ-т тус тус даалгаж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан “Ц.Т-ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр улс төрийн намын бүртгэлд бүртгэснийг хэзээ хассантай холбоотой мэдээлэл авах гомдлын шаардлагаас буюу гомдлын шаардлагын “Ц.Т нь хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд УДШ-ийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаарх мэдээлэл өгөхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн гомдлын шаардлагаас гомдол гаргагч Н.А татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Заяадэлгэр давж заалдах гомдолдоо:

3.1. ... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн уг шийдвэрээр “УДШ-ийн ТГ-ын  2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Ц.Т нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн УДШ-ийн улс төрийн намын бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэгдсэн талаарх мэдээлэл өгөхийг МУДШ болон МУДШ ийн ТГ-т тус тус даалгаж” шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Иргэн Н.А-оос анх 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх бүртгэлийн лавлагаа мэдээлэл авах хүсэлтийг гаргасан, уг хүсэлтэд УДШ-ийн ТГ-ын  даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05/1114 дүгээр албан бичгээр “...Ардчилсан намын ҮБХ-ны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 16/06 дугаар тогтоолоор дэд дарга Ц.Т-ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгүүлэх хүсэлтийг үндэслэн УДШ-ийн цахим бүртгэлд бүртгэсэн”, “УДШ-ийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Ц.Т-ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж ...” шийдвэрлэсэн талаар тодорхой мэдээлэл өгсөн. УДШ-ийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П. Н-ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/418 тоотоор УДШ-д хандаж гаргасан намын даргын үүрэг гүйцэтгэгчийг бүртгүүлэх хүсэлт, тус намын ҮБХ-ны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 16/06 тоот тогтоолыг үндэслэн УДШ цахим бүртгэлд намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Т-ыг бүртгэсэн” гэж тодорхой дурдсан, уг тогтоол нь УДШ-ийн цахим хуудсанд нээлттэй ил байршиж байна.

3.2. Н.А нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахих “Ц.Т нь хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд УДШ-ийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгнө үү” гэх ижил агуулгатай хүсэлт гаргасан тул УДШ-ийн ТГ-ын  даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 дугаар албан бичгээр”... өмнө нь уг асуудлаар ТГ-ын  даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05/1114 дүгээр албан бичгээр мэдээлэл өгсөн” талаар хариу хүргүүлсэн нь хууль болон нэхэмжлэгч Н.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй Уг асуудал нь Ардчилсан намын “итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэх Н.А-д илэрхий баримт бөгөөд УДШ-ийн Тамгын газраас тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг удаа дараа түүнд өгч байсан, өөр мэдээлэл байхгүй болно.

3.3. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь маргааны үйл баримт, нотлох баримтууд илэрхий байхад илтэд буруу дүгнэж Н.А-д мэдээлэл өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, өөр ямар хариу Н.А-д өгүүлэх гээд байгаа нь тодорхойгүй байна. УДШ-ийн Тамгын газраас Н.А-д өгөх өөр мэдээлэл байхгүй, мэдээлэл өгөхөөс татгалзсан, нуусан зэрэг үйлдэл байхгүй, байгаа мэдээллээ бүрэн өгсөн. Түүнчлэн Н.А-д хүргүүлсэн УДШ-ийн ТГ-ын  даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 дугаар албан бичгээр хариу өгөхдөө тухайлан ямар хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.1-д “хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 5.1.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл ил тод, нээлттэй байх” зарчмыг хуульчилсан. Гэтэл шүүх “... хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн Ц.Т нь Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэгдсэн эсэх талаарх мэдээллийг хариуцагч нь гомдол гаргагчид өгөөгүй” гэж илэрхий үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Түүнчлэн, уг хуулийн 7.2-т “Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан, эсхүл хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзнэ”, 8.1-д “Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана” гэж тус тус заасныг УДШ-ийн ТГ  хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй үлдлээ.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.2-т “Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл нээлттэй байна:”, 12.2.3-т “хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан талаарх мэдээлэл” гэж заасныг УДШ-ийн ТГ  ямар нэг байдлаар зөрчөөгүй.*******эд бүртгэлтэй улс төрийн бүх намын хувьд, тухайн намын дарга буюу намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл нь бүгд УДШ-ийн цахим хуудаст нээлттэй, ил байршиж байхад, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, дээрх хуулийн заалтуудыг нэг бүрчлэн хуулж бичээд дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд улс төрийн намын дарга буюу намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл нь нээлттэй мэдээлэлд хамаарч байна. ... уг мэдээллийг хариуцагч нээлттэй байлгах үүрэгтэй байна” гэж дүгнэж, уг дүгнэлтээр УДШ-ийн Тамгын газрыг “хууль зөрчсөн” мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” бол өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаахаар заасан уг хуулийн зохицуулалт нь энэ тохиолдолд хэрэглэгдэх ёстой гэж хариуцагч талаас маргаж байхад энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй, маргааныг шийдвэрлэхдээ уг хуулийн заалтыг хэрэглээгүй, шүүхийн шийдвэрт дурдсангүй.

3.5. Иргэн Н.А-оос 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр*******эд хаяглаж ирүүлсэн хүсэлтийг Ерөнхий шүүгч танилцаад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.9-д “ТГ  нь иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх”-өөр заасны дагуу хүсэлтийг шийдвэрлүүлэхээр ТГ-т шилжүүлсэн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд УДШ-ийн бүрэн эрхийг, 27 дугаар зүйлд УДШ-ийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тус тус заасан, харин уг хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.9-д “ТГ  нь иргэн хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох улс төрийн намын бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэгдсэн талаарх мэдээлэл өгөх” чиг үүргийг УДШ-ийн ТГ  хариуцдаг болно. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь иргэн Н.А-ын гаргасан “УДШ-ийн ТГ-ын  2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 дугаар албан бичгийг хүчингүй  болгож, Ц.Т нь хэдэн оны хэдэн сарын, хэдний өдрөөс эхлэн УДШ-ийн улс төрийн намын бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэгдсэн талаарх мэдээлэл өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж МУДШ-ийг хариуцагчаар татсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Шүүх Н.А-ын нэхэмжлэлээр МУДШ-ийг хариуцагчаар татан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 25.1-д “хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заасныг зөрчсөн.

3.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0924 дүгээр шийдвэр нь дээрх байдлаар нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
  2. Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буюу захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох, нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч Н.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа МУДШ , МУДШ-ийн ТГ  гэж тодорхойлсны дагуу захиргааны хэргийн шүүх 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 128/Ш32022/8460 дугаар шүүгчийн захирамжаар МУДШ, МУДШ-ийн ТГ-т тус  тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  3. Нэхэмжлэгч Н.А-оос Улсын Дээд шүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Мэдээлэл авах тухай” гаргасан хүсэлтийг МУДШ-ийн Тамгын газраас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 дугаар албан бичгээр хариу өгсөнтэй холбогдуулан МУДШ-ийг хариуцагчаар татсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасантай нийцээгүй, энэ хэргийн хариуцагч нь МУДШ  биш байна. Учир нь,
    1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “... МУДШ-ийн ТГ-ын  даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 дугаар албан тоот хариуг хүчингүй болгуулах..” гэсэн байх бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.9-д “ТГ  нь иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл,гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх” гэж заасан чиг үүргийнхээ хүрээнд МУДШ-ийн ТГ  бичгээр хариу өгсөн байна.
    2. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох хариуцагчийг зөв тодорхойлолгүйгээр МУДШ-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус зааснаар МУДШ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
  4. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс /хавтаст хэргийн 58 дахь тал/ үзвэл нэхэмжлэгч Н.А нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “...Мэдээлэл өгөхөөс татгалзсан МУДШ-ийн ТГ-ын  даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 албан тоотын хариуг хүчингүй болгох, Ц.Т хэзээнээс хэзээг хүртэл Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгөхийг даалгах” гэсэн байна.
  5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.А-оос 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн бичгээр гаргасан хүсэлтдээ “...Ц.Т нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд УДШ-ийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгнө үү” гэсэн мэдээлэл авах тухай хүсэлтэд МУДШ-ийн ТГ  2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 дугаар албан бичгээр “...2022 оны 05/1114 тоот албан бичгээр хариу өгчээ. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Төрийн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй талаар заасан байна” гэсэн хариу өгсөн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл. “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүрэг”, 1 дэх хэсгийн 3/-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх;”, 6/-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх;” гэж,

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн мэдээллийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг баримтална:”, 5.1.1-д “хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;”, 5.1.4-т “мэдээлэл, үйлчилгээ нь ойлгомжтой, үнэн зөв, бүрэн байх;”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Мэдээлэл хариуцагч нь хуульд өөрөөр заагаагүй бол хүн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар дараах үүрэг хүлээнэ”, 17.1.2-д “хуульд заасан журмын дагуу мэдээллийг хүн, хуулийн этгээд саадгүй авах нөхцлийг бүрдүүлэх” гэж тус тус заасантай нийцээгүй, төрийн байгууллагын хуулиар хүлээсэн нийтлэг үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Н.А-ын бичгээр хүссэн мэдээлэлд бүрэн гүйцэт, тодорхой үндэслэл бүхий хариу өгөөгүй байна.

  1. Тодруулбал, МУДШ ийн цахим бүртгэл /www.supremecourt.mn/-д бүртгэсэн “... Ардчилсан намын ҮБХ-ны 2020 оны 07 дугаар сарын 24-ний дөрийн 16/06 дугаар тогтоолоор дэд дарга Ц.Т-ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгүүлэх хүсэлтийг үндэслэн УДШ-ийн цахим бүртгэлд бүртгэсэн” гэсэн бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэгч Н.А-оос “...Ц.Т-ыг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрөөс эхэлж бүртгэгдсэн талаарх” мэдээлэл буюу Ц.Т-ыг хэзээ бүртгэсэн талаарх хугацаатай холбогдуулан мэдээлэл авахыг хүссэн байхад хариуцагчаас “...урьд нь хариу өгсөн, цахим хуудаст нээлттэй байршиж байгаа” гэж мэдээлэл тодорхой өгөхөөс татгалзсан нь хууль бус байх бөгөөд нэхэмжлэгчийн буюу хүсэлт гаргагчийн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нээлттэй мэдээлэл авах эрх нь хөндөгдсөн байна.
  2. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, анхан шатны шүүх МУДШ-ийн ТГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэх хэсэгтээ зөв дүгнэлт хийсэн байх боловч хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан зохицуулалтын дагуу шийдвэрлээгүй нь буруу байх тул зөвтгөж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд МУДШ-ийн ТГ захиргааны акт гаргахаас татгалзсан 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 дугаар албан бичиг хууль бус болохыг тогтоож, мэдээлэл авах талаарх нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
  3. Энэ талаарх хариуцагчийн “...МУДШ-ийг хариуцагчаар татсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.
  4. Түүнчлэн талуудын хооронд үүссэн маргаан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиудын хүрээнд хянан шийдвэрлэгдэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар байтал анхан шатны шүүх тусгай журмаар хэлэлцэж, мөн хуулийн 113 дугаар зүйлийн зохицуулалтыг баримталсан нь буруу болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0924 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6 дахь хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 17 дугаар зүйлийн 17.1.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, МУДШ-ийн ТГ  хүсэлт шийдвэрлэхээс татгалзсан 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 дугаар албан бичиг хууль бус болохыг тогтоож, мэдээлэл авах талаарх нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсэгт “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.А-ын нэхэмжлэлтэй, МУДШ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж нэмж, Тогтоох хэсгийн “3” гэсэн дугаарыг “4” болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг УДШ-ийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор УДШ-ийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ    

     ШҮҮГЧ                                                  О.ОЮУНГЭРЭЛ  

     ШҮҮГЧ                                                  Т.ЭНХМАА