| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/61 |
| Огноо | 2021-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/61
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Т.Б, Э.Т,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овгийн Э-н Т, О овогт Т-н Б нарт холбогдох 2128000570052 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ..............,
Монгол улсын иргэн, ...............,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 02 дугаар сарын 09-нөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт Э.Ттэй бүлэглэн О.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, биед халдан, уруулын дотор салстын шарх гэмтэл, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл, хүзүүний зулгаралт гэмтэл, нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 02 дугаар сарын 09-нөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт Т.Бтэй бүлэглэн О.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, биед халдан, уруулын дотор салстын шарх гэмтэл, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл, хүзүүний зулгаралт гэмтэл, нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч О.М мэдүүлэгтээ: 2021 оны 02 дугаар сарын 09-нөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны шилжих шөнө 01 цагийн үед Өгөөмөр бригадын хойно хөдөө Б, Б бид гурав Сэнгүр гэдэг 2.5 литрийн пивоноос 4 ширхэг, ерөөл нэртэй архи 0,75 литрийн 1 ширхэг архи ууж байхдаа С гэдэг эгчийг дуудаад С машинтай ирээд бид хэд машинд суугаад ууж байсан чинь Б, Ттэй уулзана гээд мотоцикльтой Ханхонгор сум руу явсан. Бид хэд Б ирэхгүй удаад байхаар нь Сгийн машинтай Ханхонгор суманд ирсэн чинь Зоригоо гэдэг айлд Б, Т, нэг танихгүй залуу, Зоригоо нар архи ууж байсан. Бид нар ууж байгаад үлдсэн архиа оруулж өгөөд Зоригоо гэдэг айлд мах идчихээд Б бид хоёр амрах гээд С гэдэг хүнээр Бгийн гэрт хүргүүлсэн. Тэгсэн араас Б мотоцикльтой Т машинтайгаа араас хүрээд ирсэн. Би Б-с мотоциклийн түлхүүрээ авъя гэсэн чинь Т намайг Б-г цохилоо гээд намайг цохисон. Би Тд яаж байна зүгээр байхад хүн цохиод гээд Тг заамдсан чинь Б намайг татаж унагаагаад Б намайг боогоод Т намайг өшиглөж зодож байтал Б С хоёр Т, Б хоёрыг татаж салгаад авсан боловч алдаад байсан. Тэгсэн танихгүй залуу намайг алгадаж аваад хаанаас ирсэн гөлөг Ханхонгор сумын нутаг дээр аятайхан яваараа гээд алгадаад өшиглөөд зодоод тэр гурав над руу ална гээд дайраад байж байтал Ц гэдэг ах ирээд бүгдийн тараасан гэжээ. /хх-23/,
Хохирогч О.М мэдүүлэгтээ: Намайг Т.Б, Э.Т хоёр цохиж зодож миний биед гэмтэл учруулсан. Т.Б намайг миний дээлийн энгэрээс базаж намайг татаж унагаад газар шороон дээр чирч миний нуруу, дух зулгалсан. Т хамгийн анх миний биед халдаж миний баруун талын хацар орчим хэсэгт гараараа 1 удаа цохиж хөлөөрөө миний толгойны ар хэсэг, хөл цээж гээд хэд хэдэн газар цохиж өшиглөсөн…Р нь Э.Т-н найз гэж байсан. Т миний нүүрэнд цохиж би уурлаж маргалдахад араас Б хүрч ирээд намайг татаж хөлөөрөө хавирч газар унагаад миний дээлний энгэрээс базаж намайг боож чирсэн. Тэр үед Т миний хажуу талаас өшиглөөд байсан. Б миний дээлийн энгэрээс тавихад нь би дээшээ өндийж босох гэж байхад Т миний толгойны ар хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Р намайг ална гэж дайраагүй, намайг ална гэж хэлээд дайраад өшиглөж цохиод байсан хүн нь Т байгаа юм. Би тухайн үед сандраад буруу зөв холиод ярьчихсан юм шиг байна. Р гэх хүн намайг зодоогүй миний бие эрх чөлөөнд халдаагүй намайг үхлээ шүү дээ, алууллаа шүү дээ чи зайл гэж хэлсэн. Миний бие эрх чөлөөнд халдсан хүн нь Б, Т хоёр...Би өөрийн биеэ эмчлүүлсэн. Эмчилгээний зардал болох 1.200.000 төгрөгийг Б, Т хоёроос нэхэмжилж байна...гэжээ. /хх-26-27/,
Гэрч Б.Р мэдүүлэгтээ: Б М хоёр маргалдаад байсан. Б нь гараараа М-н нүүрэн тус цохиод авсан. Тэгээд Т дундуур нь ороод гараараа М-г цохиод авсан. Тухайн үед хаана цохисон талаар сайн мэдэхгүй байна. Б М-н дээлний захаас татаад дугтраад 3 удаа унагаасан. Т унасан М-г нэг удаа хөл рүү өшиглөсөн тэр үед нь би татаад авсан. Би тухайн үед тэр хүнд гар хүрээгүй салгасан М-г чи гэр рүү ор гэж хэлсэн гэжээ. /хх-29/,
Гэрч С.Б мэдүүлэгтээ: Тэр үед би архи уугаагүй байсан. Батзориг гэдэг айлаас гараад С, М бид 3 манай гэр рүү явсан. Гэрийн гадаа машинд М, С хоёр байсан. Би гэрт ороод амрах гээд байж байсан чинь Т, Б 2 Түмээгийн найз гээд нэг залуутай гурвуулаа Т-н машинтай ирсэн. Тэгээд зодоон болоод орилоод байхаар нь гарсан чинь Т, М хоёр барилцаад авсан байсан. Би Тг татаад салгасан чинь Б, М руу очоод дээлний захаас нь татаад дугтарсан чинь М толгойгоороо газар мөргөөд унасан. Т, М-н нуруу хөл хоёр руу өшиглөсөн хэд өшиглөснийг сайн мэдэхгүй байна . Түмээгийн найз гээд байгаа залуу Б-г салгаад байх шиг байсан. Тэр хооронд би Тг машинд суулгасан дараа нь Б-г машинд суулгасан. Тэгээд нөгөө найз гээд байсан залуу нь аваад явсан гэжээ. /хх-35/,
Гэрч Ч.С мэдүүлэгтээ: Өмнөговь аймаг Ханхонгор суманд 2021 оны 02 дугаар сарын 10 орой 17 цаг өнгөрсөн байх үед над руу М, Б нар нэг юм аваад өг гээд залгасан. Тэгээд би гэрт байсан тал шил архи аваад Ханхонгор сумын зүүн талын чулуун хороонд Б, Б, М энэ гуравт аваачиж өгсөн. Дараа нь сумын урд талын тээрэм дээр бид хэд очоод байж байгаад Б Ханхонгор сумын эрчим дээр утсаа орхисон байна тэрийг аваад ирье гээд явсан. Б, М бид гурав нэг шил юм ууж байгаад Б ирэхгүй болохоор нь бид хэд эрчмийн хажууд байдаг Зоригоо гэдэг айлд очсон. Тухайн айлд орж сууж байгаад удалгүй Б, М хоёрыг Бгийн гэрт хүргэж өгөхөөр би авч явсан. Бгийн гэрийн гадаа ирээд Бгийн гэрт М, Б бид гурав орж ирээд суусан. Араас Т, Б хоёр орж ирсэн. Б, М хоёр Бгийн гэрээс гарсан. Тэгээд байж байсан чинь гэрийн гадаа муудалцаад байх шиг болсон. Бид хэд гараад очсон. Тэгсэн орой 22 цагийн үед байх М, Т, Б нар хоорондоо зууралдаад байх шиг байсан. Би Б-г холдуулсан боловч дайраад хүч хүрэхгүй байсан. Тэгсэн Бгийн ах нь ирсэн гэжээ. /хх-43-44/,
Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.М-н биед уруулын дотор салстад шарх, дух, зүүн хацар, хүзүү, нуруунд зулгаралт, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. О.М-н биед учирсан уруулын дотор салстын шарх гэмтэл, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл, хүзүүний зулгаралт гэмтэл, нурууны зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. О.М-н биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-48-49/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73-74/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-75-76/,
Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-78-83/,
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн засаг даргын тодорхойлолт /хх-85/,
Мал тооллогын баримт /хх-86/,
Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-87-88/,
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн засаг даргын тодорхойлолт /хх-90/,
Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-91-92/,
Мэл, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын баримт /хх-93/,
Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-94/,
Өмнөговь аймгийн прокурорын газарт Э.Т-н гаргасан “...Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт Т.Бтэй нийлж О.М-г хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан биед нь хөнгөн гэмтэл учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гомдолгүй болгосон. Иймд харгалзан үзэж хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-105/,
Өмнөговь аймгийн прокурорын газарт Т.Б-н гаргасан “...Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт Э.Ттэй нийлж О.М-г хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан биед нь хөнгөн гэмтэл учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гомдолгүй болгосон. Иймд харгалзан үзэж хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-106/,
Өмнөговь аймгийн прокурорын газарт О.М-н гаргасан “...Б, Т нарт зодуулсан бөгөөд миний биед зөөлөн эдийн гэмтэлтэй байсан тул Өмнөговь аймагт эмнэлэгт үзүүлж 16 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Тухайн эмчилгээний зардлыг Б, Т нар төлсөн тул надад гомдол, санал байхгүй” гэх хүсэлт /хх-107/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоол /хх-108-109/,
Прокурорын санал /хх-115/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Б, Э.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Б, Э.Т нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б, Э.Т нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Т.Б, Э.Т нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт /хх-105,106/ гаргаж 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоол /хх-108-109/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Т.Б, Э.Т нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 09-нөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт О.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, биед халдан, уруулын дотор салстын шарх гэмтэл, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл, хүзүүний зулгаралт гэмтэл, нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч О.М-н: 2021 оны 02 дугаар сарын 09-нөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны шилжих шөнө 01 цагийн үед Өгөөмөр бригадын хойно хөдөө Б, Б бид гурав Сэнгүр гэдэг 2.5 литрийн пивоноос 4 ширхэг, ерөөл нэртэй архи 0,75 литрийн 1 ширхэг архи ууж байхдаа С гэдэг эгчийг дуудаад С машинтай ирээд бид хэд машинд суугаад ууж байсан чинь Б, Ттэй уулзана гээд мотоцикльтой Ханхонгор сум руу явсан. Бид хэд Б ирэхгүй удаад байхаар нь Сгийн машинтай Ханхонгор суманд ирсэн чинь Зоригоо гэдэг айлд Б, Т, нэг танихгүй залуу, Зоригоо нар архи ууж байсан. Бид нар ууж байгаад үлдсэн архиа оруулж өгөөд Зоригоо гэдэг айлд мах идчихээд Б бид хоёр амрах гээд С гэдэг хүнээр Бгийн гэрт хүргүүлсэн. Тэгсэн араас Б мотоцикльтой Т машинтайгаа араас хүрээд ирсэн. Би Б-с мотоциклийн түлхүүрээ авъя гэсэн чинь Т намайг Б-г цохилоо гээд намайг цохисон. Би Тд яаж байна зүгээр байхад хүн цохиод гээд Тг заамдсан чинь Б намайг татаж унагаагаад Б намайг боогоод Т намайг өшиглөж зодож байтал Б С хоёр Т, Б хоёрыг татаж салгаад авсан боловч алдаад байсан. Тэгсэн танихгүй залуу намайг алгадаж аваад хаанаас ирсэн гөлөг Ханхонгор сумын нутаг дээр аятайхан яваараа гээд алгадаад өшиглөөд зодоод тэр гурав над руу ална гээд дайраад байж байтал Ц гэдэг ах ирээд бүгдийн тараасан гэх /хх-23/, ...Намайг Т.Б, Э.Т хоёр цохиж зодож миний биед гэмтэл учруулсан. Т.Б намайг миний дээлийн энгэрээс базаж намайг татаж унагаад газар шороон дээр чирч миний нуруу, дух зулгалсан. Т хамгийн анх миний биед халдаж миний баруун талын хацар орчим хэсэгт гараараа 1 удаа цохиж хөлөөрөө миний толгойны ар хэсэг, хөл цээж гээд хэд хэдэн газар цохиж өшиглөсөн…Р нь Э.Т-н найз гэж байсан. Т миний нүүрэнд цохиж би уурлаж маргалдахад араас Б хүрч ирээд намайг татаж хөлөөрөө хавирч газар унагаад миний дээлний энгэрээс базаж намайг боож чирсэн. Тэр үед Т миний хажуу талаас өшиглөөд байсан. Б миний дээлийн энгэрээс тавихад нь би дээшээ өндийж босох гэж байхад Т миний толгойны ар хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Р намайг ална гэж дайраагүй, намайг ална гэж хэлээд дайраад өшиглөж цохиод байсан хүн нь Т байгаа юм. Би тухайн үед сандраад буруу зөв холиод ярьчихсан юм шиг байна. Р гэх хүн намайг зодоогүй миний бие эрх чөлөөнд халдаагүй намайг үхлээ шүү дээ, алууллаа шүү дээ чи зайл гэж хэлсэн. Миний бие эрх чөлөөнд халдсан хүн нь Б, Т хоёр...Би өөрийн биеэ эмчлүүлсэн. Эмчилгээний зардал болох 1.200.000 төгрөгийг Б, Т хоёроос нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-26-27/, гэрч Б.Рийн: Б М хоёр маргалдаад байсан. Б нь гараараа М-н нүүрэн тус цохиод авсан. Тэгээд Т дундуур нь ороод гараараа М-г цохиод авсан. Тухайн үед хаана цохисон талаар сайн мэдэхгүй байна. Б М-н дээлний захаас татаад дугтраад 3 удаа унагаасан. Т унасан М-г нэг удаа хөл рүү өшиглөсөн тэр үед нь би татаад авсан. Би тухайн үед тэр хүнд гар хүрээгүй салгасан М-г чи гэр рүү ор гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-29/, гэрч С.Бгийн: Тэр үед би архи уугаагүй байсан. Батзориг гэдэг айлаас гараад С, М бид 3 манай гэр рүү явсан. Гэрийн гадаа машинд М, С хоёр байсан. Би гэрт ороод амрах гээд байж байсан чинь Т, Б 2 Түмээгийн найз гээд нэг залуутай гурвуулаа Т-н машинтай ирсэн. Тэгээд зодоон болоод орилоод байхаар нь гарсан чинь Т, М хоёр барилцаад авсан байсан. Би Тг татаад салгасан чинь Б, М руу очоод дээлний захаас нь татаад дугтарсан чинь М толгойгоороо газар мөргөөд унасан. Т, М-н нуруу хөл хоёр руу өшиглөсөн хэд өшиглөснийг сайн мэдэхгүй байна . Түмээгийн найз гээд байгаа залуу Б-г салгаад байх шиг байсан. Тэр хооронд би Тг машинд суулгасан дараа нь Б-г машинд суулгасан. Тэгээд нөгөө найз гээд байсан залуу нь аваад явсан гэх мэдүүлэг /хх-35/, гэрч Ч.Сгийн: Өмнөговь аймаг Ханхонгор суманд 2021 оны 02 дугаар сарын 10 орой 17 цаг өнгөрсөн байх үед над руу М, Б нар нэг юм аваад өг гээд залгасан. Тэгээд би гэрт байсан тал шил архи аваад Ханхонгор сумын зүүн талын чулуун хороонд Б, Б, М энэ гуравт аваачиж өгсөн. Дараа нь сумын урд талын тээрэм дээр бид хэд очоод байж байгаад Б Ханхонгор сумын эрчим дээр утсаа орхисон байна тэрийг аваад ирье гээд явсан. Б, М бид гурав нэг шил юм ууж байгаад Б ирэхгүй болохоор нь бид хэд эрчмийн хажууд байдаг Зоригоо гэдэг айлд очсон. Тухайн айлд орж сууж байгаад удалгүй Б, М хоёрыг Бгийн гэрт хүргэж өгөхөөр би авч явсан. Бгийн гэрийн гадаа ирээд Бгийн гэрт М, Б бид гурав орж ирээд суусан. Араас Т, Б хоёр орж ирсэн. Б, М хоёр Бгийн гэрээс гарсан. Тэгээд байж байсан чинь гэрийн гадаа муудалцаад байх шиг болсон. Бид хэд гараад очсон. Тэгсэн орой 22 цагийн үед байх М, Т, Б нар хоорондоо зууралдаад байх шиг байсан. Би Б-г холдуулсан боловч дайраад хүч хүрэхгүй байсан. Тэгсэн Бгийн ах нь ирсэн гэх мэдүүлэг /хх-43-44/, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 144 дугаартай шинжээчийн: О.М-н биед уруулын дотор салстад шарх, дух, зүүн хацар, хүзүү, нуруунд зулгаралт, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. О.М-н биед учирсан уруулын дотор салстын шарх гэмтэл, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл, хүзүүний зулгаралт гэмтэл, нурууны зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. О.М-н биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-48-49/, шүүгдэгч Т.Б, Э.Т нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь хохирогч О.М-г татаж хөлөөрөө хавирч унагаан, дээлний энгэрээс нь базаж боож чирсэн, шүүгдэгч Э.Т нь хохирогч О.М-н баруун талын хацар орчим хэсэгт гараараа 1 удаа цохиж, хөлөөрөө толгойны ар хэсэг, хөл цээж хэсэгт хэд хэдэн удаа өшиглөн зодсон үйлдлийн улмаас улмаас хохирогч О.М-н биед уруулын дотор салстад шарх, дух, зүүн хацар, хүзүү, нуруунд зулгаралт, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх тул шүүгдэгч нарын хууль бус үйлдлийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзсэн.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж Эрүүгийн хуульд тодорхойлсон.
Иймд шүүгдэгч Т.Б, Э.Т нарыг санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж хохирогч О.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан Э.Т-н “...Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт Т.Бтэй нийлж О.М-г хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан биед нь хөнгөн гэмтэл учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гомдолгүй болгосон. Иймд харгалзан үзэж хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-105/, Т.Б-н “...Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт Э.Ттэй нийлж О.М-г хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан биед нь хөнгөн гэмтэл учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гомдолгүй болгосон. Иймд харгалзан үзэж хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-106/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Т.Б, Э.Т нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь Прокуророос шүүгдэгч нарт санал болгосон тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмнэлэгт 16 хоногийн эмчилгээ хийлгэж, эмчилгээний төлбөрийг шүүгдэгч Т.Б, Э.Т нараас нэхэмжилсэн.
Шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь хохирогч О.М-т хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-94/, Өмнөговь аймгийн прокурорын газарт О.М-н гаргасан “...Б, Т нарт зодуулсан бөгөөд миний биед зөөлөн эдийн гэмтэлтэй байсан тул Өмнөговь аймагт эмнэлэгт үзүүлж 16 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Тухайн эмчилгээний зардлыг Б, Т нар төлсөн тул надад гомдол, санал байхгүй” гэх хүсэлт /хх-107/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол болон прокурорын саналтай шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Э.Т нь ......................... болох нь Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-75/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-78-83/, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн засаг даргын тодорхойлолт /хх-85/, Мал тооллогын баримт /хх-86/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-87-88/ зэргээр,
Шүүгдэгч Т.Б нь ..................... болох нь Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-74/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-78-83/, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн засаг даргын тодорхойлолт /хх-90/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-91-92/, Мэл, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын баримт /хх-93/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь хохирогч О.М-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Т.Б, Э.Т нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Б, Э.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Т.Б, Э.Т нарт тус бүрд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Т.Б, Э.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, Э.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь
хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Э-н Т, О овогт Т-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь хохирогч О.М-т хохирол төлбөрт 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Т.Б, Э.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, Э.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Т.Б, Э.Т нарт авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ