| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2021/0014/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/16 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/16
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ********т холбогдох эрүүгийн 1927002370015 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг ******** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил нийт 3 жилийн хорих ялаар,
Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08- ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 хоногийн, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялд 96 дугаар зүйлийн 96.1-т заасан 5 жил 1 хоногийн хорих ялыг багтааж нийт 6 жилийн хорих ялаар,
Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар урьд эдлээгүй үйлдсэн 2 сар 11 хоногийн ялыг нэмж нэгтгэн 1 жил 2 сар 11 хоногийн хорих ялаар,
Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар,
Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн баривчлах ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
********, регистрийн дугаар:/********/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ******** нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, ******** тоот хашаанаас хохирогч ********ийн эзэмшлийн Даюун нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ********т 1.840.000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохиролтой хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч ******** нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед ******** гэдэг айлын хашааны урдуур гарахад хаалга нь онгорхой байхаар нь хашаан дотор байсан мотоциклийг түрж явсан....”гэв.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 01-03р
хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 25р хуу/
Хохирогч ********ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн ******** гэх газарт хөдөө гэрээ бариад 19 цагийн орчим Бат-Өлзий сумын төв 3 дугаар баг ******** тоотод байх гэртээ өөрийн эзэмшлийн улаан шар өнгийн улсын дугааргүй мотоцикльтойгоо ирээд гэрийнхээ баруун талын хаяанд мотоцикпио тавьчихаад гэртээ ороод дулаацаад цай уугаад байж байсан чинь хашааны хаалга дуугараад нохой хуцаад байхаар нь хүүхдээ хашаанд үхэр ороод ирлээ гараад хаалгаа түгжээдэх гээд хүүхдээ гаргасан чинь манай хүүхэд орж ирээд үхэр орж ирээгүй байна. Гээд мотоциклио хаана тавьсан юм гэхээр нь гэрийн баруун хаяанд байгаа гэсэн чинь мотоцикль чинь алга байна гэхээр хашаанаасаа гарч гүйгээд гарсан чинь хүүхдээ дагуулсан нэг хүүхэн явж байхаар нь мотоцикль түрсэн хүн хараагүй биз гэсэн чинь дөнгөж сая гудамж уруудаад зүүн тийшээ мотоцикль түрчихсэн хүн явж байна лээ гэхээр ардаас гүйгээд очсон чинь миний мотоцикпийг манай сумын ******** гэх хүн түрээд явж байсан... Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай сумын мотоцикль зардаг ******** гэх залуугаас 1.880.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28-р хуу/,
Гэрч ********ын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Бат-Өлзий сумын 3 дугаар баг ******** тоотод оршин суух найз ********ийнд 18 цагийн үед очоод гэрт нь суугаад цай уугаад сууж байсан чинь тэдний хашааны хаалга дуугарсан чинь манай найз ******** хүүхэд ********оо хашааны хаалга дуугараад үхэр ороод ирэх шиг боллоо гараад хараадах гэсэн. Тэгээд ******** гараад орж ирэхдээ манай хашаанд үхэр орж ирээгүй байна. Манай мотоцикль алга байна гэсэн. Тэгээд би ********той хамт гараад гудамжаа уруудаад яваад ******** гудманд явж байсан хүнээс асуусан чинь гудамжнаас зүүн тийш хүн мотоцикль түрээд явж байсан гэсэн. Тэгээд ******** цагдаа дуудсан. Тэгээд тэр мотоцикпь түрээд явж байсан хүнийг цагдаа нартай хамт барьж авсан. Тэгээд тэр хүнийг цагдаа нар авч явсан.” гэх мэдүүлэг/хх-ийн ЗОр хуу/,
Насанд хүрээгүй гэрч ********ын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 3 дугаар багийн ******** тоотод гэртээ ээж ********, аавын найз ********, аав ******** нарын хамт гэрт байж байсан чинь аав ******** хашааны хаалга дуугараад, манай нохой хуцаад байсан. Тэгсэн аав намайг манай хашаанд үхэр ороод ирлээ гараад хаалгаа түгжээдэх гэхээр гарсан чинь хашаанд ямар ч үхэр байгаагүй юм. Тэгээд харсан чинь аавын улаан шар өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль алга байсан. Тэгээд би гэртээ гүйж ороод аав таны мотоцикль алга байна гэсэн чинь аав би сая орж ирээд гэрийн баруун хаяанд тавьсан гээд хэлсэн. Тэгээд аавтай хамт хашаанаасаа гараад харсан чинь гудамжаар юу ч харагдахгүй байсан. Тэгээд гудамжинд явж байсан нэг танихгүй эгчээс энэ хавиар дөнгөж сая мотоцикль түрсэн хүн харагдаагүй биз гэж асуусан чинь нэг согтуу хүн мотоцикль түрээд гудамж өгсөөд явж байна лээ гэсэн. Тэгээд аав цагдаагийн хэсэг рүү залгаад мотоциклио алдлаа гээд дуудлага өгсөн. Тэгээд гудамж өгсөөд явж байсан чинь цагдаа нар мотоцикль түрээд явж байсан хүнийг зогсоогоод шалгаж байсан. Тэр түрээд явж байсан аавын мотоцикль мөн байсан.” гэх мэдүүлэг /хх- ийн ЗЗр хуу/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 19-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 1.840.000 /нэг сая найман зуун дөчин мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэх №ӨХЦ20-52 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41-р хуу/ тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******** нь гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ******** нь бусдын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан шар өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******** нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********т 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч ********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА