Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/26

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх  хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ишээ, 

Улсын яллагч: Д.Алимаа,

           Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********д холбогдох эрүүгийн 21207000310030 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарыг 30-ны өдөр хянан хэлэлцэв.

                                   

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           1.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /гагнуур хийдэг/, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

        урьд Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, ********, /РД:********/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ******** тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр ********ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож үүдэн шүдний хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Яллагдагч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн орой архи уусан байсан. Тэгээд тухайн өдөр эхнэр хүүхэддээ агсан согтуу тавьсанаа хүлээн зөвшөөрч байна...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1- 2р хуу/

-3өрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7р хуу/

-Хохирогч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би тухайн үүдэн шүдний гэмтлийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн орчим нөхөр ********т нь гэрт согтуу орж ирээд надад агсам тавьж, над руу дайрч давшилж байгаад гараараа 1 удаа шүд рүү цохиж шүд унагаасан. Мөн нүд рүү нэг удаа цохиж хөхрүүлсэн юм. Тухайн үедээ би цагдаад хандаагүй. Гайгүй болчих байх гэж бодоод хандаагүй юм. Тухайн үед охин ******** хамт байсан юм. Өөр хүн байгаагүй. Өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Харин сүүлд буюу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр над руу болон дөнгөж төрсөн охин руу дайрч давшилаад 5айхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Энэ нь цагдаад хандаж байгаа эхний гохиолдол юм. Өмнө нь ********г 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг зодож миний шүдийг унагах үед би цагдаад хандаагүй юм. ...Өмнө нь гэр бүлийн гишүүддээ ямар нэгэн тийм үйлдэл гаргаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг, /хх- ийн 28-35р хуу/

Гэрч ********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн орчим 2 ойтой хүүгээ хараад ээж ********ын хамт байсан. Тэгтэл гаднаас аав ******** согтуу орж ирээд намайг зүй бус үгээр доромжилсон. Тэгээд намайг зодох гээд дайрах үед хажуугаар ээж ******** дундуур орж салгах үед цундуур нь орж салгах үед ******** нь гараараа хэвлий рүү нь цохиод унагаасан. Мөн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиж үүдэн шүдийг нь унагаасан юм. ...Ээжийг нүүрэн тус газар нь 1 удаа, хэвлий хэсэгт нь 1 удаа цохисон ээж босоод ирсэний дараа амнаас нь цус гарчихсан шүд нь унасан, нүд нь хавдчихсан байсан.”гэсэн мэдүүлэг, /хх-ийн 37-38р хуу/

б.Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 130 дугаартай: “1. ********ын биед доод эрүүний үүдэн 1 шүдний бүрэн хугарал, буйлны ором бүхий гэмтэл тогтоогдлоо. ...б.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20р хуу/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.  

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүгдэгч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ******** тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр ********ыг хэвлий хэсэгт нь 1 удаа нүүрэн тус газар нь 2 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үүдэн шүдний хугарал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ******** тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр ********ыг хэвлий хэсэгт нь 1 удаа нүүрэн тус газар нь 2 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үүдэн шүдний хугарал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

 

Хохирогч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-35 дугаар хуудас, гэрч ********ийн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,гэрч ********, хохирогч  ******** нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-ийн 39 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/,  Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ********гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******** нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ********д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч ********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн  эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  зааснаар 300  /гурван зуун/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ********г 300 /гурван зуун/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ********д оногдуулсан 300 /гурван зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч ********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч ******** нь битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй , хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА