Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Иргэдийн төлөөлөгч Д.Цогмөнх,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,

Шүүгдэгч А.Г, Г.А, тэдний өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч И.Олонмөнх,

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Э.Дөлгөөн,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О-ын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А-ийн Г, З овгийн Б-ийн Х,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн О-ийн Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-ы Б, О овгийн Г-ийн А нарт холбогдох эрүүгийн 1928002000095 дугаартай арван гурван хавтаст хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 

1. Монгол Улсын иргэн, .........................

2. Монгол Улсын иргэн, .............................

3. Монгол Улсын иргэн, .............................

4. Монгол Улсын иргэн, ............................

5. Монгол Улсын иргэн, ...........................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

1. Шүүгдэгч О овогтой Б, Баа овогтой Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 08 дугаар сарын 20-дын үеэр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрээс иргэн Ц.Б, О.Б нарын эзэмшлийн нийт 5 тооны хонь хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

2. Шүүгдэгч Баа овогтой Д, Баа овогтой Х, А овогтой Г, О овогтой Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 23-наас 25-ны хооронд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн нутаг Хөх овоо гэх газарт бэлчээрлэж байсан иргэн П.А-гийн 22 ямаа, 29 хонь нийт 51 бог буюу олон тооны малыг хулгайлж 7.720.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Баа овогтой Д, Д овогтой Б, Г овогтой А нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1 дүгээр баг Дэнжийн 3-4 тоотод Ө.Ү-гийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой эмээл, ташуур, хазаар, мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн толгойн гоёл, бэлнээр 500.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 25.140.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Баа овогтой Д, Д овогтой Б, Г овогтой А нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1 дүгээр баг Булгийн 03-2а тоотод Д.О-ын гэрт болон гараашид хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой эмээл, хазаар, мөнгөн аяга, эмэгтэй үнэт эдлэл, архи, 20 литр бензин зэрэг эд зүйл хулгайлж 32.214.300 төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч О овогтой Б, А овогтой Г нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 01 дүгээр сарын эхээр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Талын ус гэх газраас иргэн Ц.М-ы хязаалан насны 1 тооны үхрийг хулгайлж 850.000 төгрөгийн, 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд мөн сумын Баян багийн нутаг Отрын бууц гэх газраас иргэн Г.Б-гийн 1 тооны бүдүүн эр үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

6. Шүүгдэгч О овогтой Б, А овогтой Г нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутагт иргэн Б.Б-ын 8 настай /үнээ/ 1 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Шүүгдэгч Баа овогтой Д, О овогтой Б, А овогтой Г нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Хан-Уулын энгэр гэх газраас иргэн Т.С, А.А нарын 12 тооны бог малыг хулгайлж 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Шүүгдэгч Баа овогтой Д, О овогтой Б, А овогтой Г, Баа овогтой Х  нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Хотгорын гол гэх газраас иргэн Д.Ц-ын 10 тооны хонь, 4 тооны ямаа нийт 14 бог малыг хулгайлж 2.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Шүүгдэгч Баа овогтой Д, О овогтой Б, А овогтой Г нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Х-ын 21 тооны бог малыг хулгайлж 4.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Шүүгдэгч Баа овогтой Д, О овогтой Б, А овогтой Г, Баа овогтой Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.А-ийн 12 тооны хонь, 1 тооны ямаа нийт 13 бог малыг хулгайлж 2.290.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Шүүгдэгч Баа овогтой Д, О овогтой Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрээс иргэн С.Б-ын 1 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Шүүгдэгч Баа овогтой Д, О овогтой Б, А овогтой Г, Баа овогтой Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн нутаг дэвсгэр Чулуун гэх газраас иргэн Х.Д-гийн 18 тооны хонь, 2 тооны ямаа нийт 20 бог малыг хулгайлж 3.930.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Шүүгдэгч Баа овогтой Д, О овогтой Б, А овогтой Г, Баа овогтой Х нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн нутаг дэвсгэрээс иргэн П.А-ын эзэмшлийн 4 тооны хонь хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. Шүүгдэгч Баа овогтой Х, О овогтой Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр баг Улаан цав гэх газарт оршин суух иргэн О.Э-тийн байшин болон амбаарт хууль бусаар нэвтэрч 24 инчийн зурагт, ааруул, кабелийн утас, автомашины 4 ширхэг дугуй зэрэг эд зүйл хулгайлж 730.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. Шүүгдэгч Баа овогтой Д, О овогтой Б, А овогтой Г, Баа овогтой Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг Улаан эрэг гэх газарт оршин суух иргэн Ц.С-ын өвөлжөөнд байх амбаарт хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой хазаар, хударга, архи зэрэг эд зүйл хулгайлж 5.248.400 төгрөгийн хохирол учруулсан,

16. Шүүгдэгч О овогтой Б, Баа овогтой Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэр Бууцат цагаан гүвээ гэх газраас иргэн Ц.М-ы 4 тооны хонийг хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

17. Шүүгдэгч О овогтой Б, Баа овогтой Х, Баа овогтой Д, А овогтой Г нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэр Хар овооны энгэрийн бууц гэх газраас иргэн С.Н-гийн 20 хонь, 10 ямааг хулгайлж 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

18. Шүүгдэгч Баа овогтой Д, О овогтой Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Өмнөговь аймаг Ханбогд сумын 4 дүгээр баг Хөөврийн 09-02 тоотод оршин суух иргэн Д.М-ын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж жижиг сэйф, “Айфоне 6 плас” гар утас, мөнгөн аяганы хуулж авсан мөнгө, хэтэвч, гоёл чимэглэлийн хайрцаг зэрэг эд зүйл хулгайлж 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. Шүүгдэгч Баа овогтой Д, О овогтой Б нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Шинэ суурьшлын бүсэд суух иргэн Ц.Ш-ий гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч 46 инчийн “Самсунг” загварын зурагт, ДДИШ-ийн цагаан хүлээн авагч, гарнет нэртэй пүүз 1 хос, “Айфоне-5” загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлж 990.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. Шүүгдэгч Баа овогтой Д, О овогтой Б нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 03 дугаар сарын 16-наас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Баян-Овоогийн 730 тоотод оршин суух иргэн Д.Э-ын гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бүс, нөүтбүүк компьютер, даралтын аппарат зэрэг эд зүйл хулгайлж 3.140.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. Шүүгдэгч Баа овогтой Д, А овогтой Г, Баа овогтой Х, О овогтой Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн Зүүн суугийн 8-4 тоотод оршин суух иргэн Д.С-ийн гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч 40 инчийн Конка зурагт, суурин компьютер, хивс зэрэг эд зүйл хулгайлж 2.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. Шүүгдэгч Баа овогтой Д, А овогтой Г, Баа овогтой Х, О овогтой Б нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Зүүн суугийн 6-23 тоотод оршин суух иргэн Б.Э-ийн гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн хазаар, бага гарын халтар манан хөөрөг, мөнгөн гинж, хуримын монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж 6.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. Шүүгдэгч Баа овогтой Д, Баа овогтой Х, А овогтой Г нар нь бүлэглэн, 86-16 ӨМҮ улсын дугаартай “Гранд марк-2” загварын тээврийн хэрэгслийг ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 02 цагийн үед Өвөрхангай аймгийн Сант сумын Майхан 5 дугаар багийн Залаа хорооллын 2-10 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Толгод сант” дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 5.660.900 төгрөгийн хохирол  учруулсан,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х, Д.Б, Г.А нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг зүйлгүй гэв.

Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг зүйлгүй гэв.

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Г.А-г хамт явж хулгай хийсэн гэж хэлсэн. Тухайн үед Г.А хулгай хийж байгааг мэдээгүй. Г.Аг Мандал-Овоо сумаас зүүн урагш 2 километрийн зайд үлдээчхээд Б.Д бид хоёр айлд очоод ирье гэж хэлээд явсан. Бид хоёр, хоёр айлд очиж эмээл, аяга зэрэг эд зүйлс авч хөнжилд боогоод Г.А дээр очсон. Г.А хулгайн эд зүйл ачиж явахгүй гэж хэлсэн. Явж байгаад Ханангийн антены хажууд бид 3 маргалдаж Г.А сая шоронгоос гарч ирсэн, дахиж хэрэгт орооцолдмооргүй байна гэж хэлээд аймаг руу явсан. Бид 2 урагшаа Цогтцэций сумын Тосгон гэх газар руу явсан. Тэнд авсан эд зүйлээ нууж орхиод орой аймагт ирээд байж байхад Г.А утсаар ярьсан. Тэгэхээр нь бид 2 хонох газар байхгүй бол ирээд хоно гэж хэлсэн. Г.А эрүүгийн Э-т бид хоёрыг хулгай хийж явсан гэж хэлсэн байсан. Үүнээс болж Г.А-г яваагүй байхад явсан гэж худлаа хэлсэндээ хүлцэл өчиж байна. Би өөрийн хийсэн 2 үйлдлээ хүлээж байна гэв.

Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймагт найзындаа байж байхад Б.Д над руу утсаар залгаж хөдөө явж ирэх гэсэн юм бензинийг тань хийгээд өгье гэж хэлсэн. Ямар ажлаар явах вэ гэхэд хөдөө хамаатныдаа очиж үхэр авч ирэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд аймгаас 16 цагийн үед гарч Мандал-Овоо сумыг би сайн мэдэхгүй. Мандал-Овоо сумаас хойшоо гол гатлаад байж бай бид 2 эгчийндээ оччихоод ирье гэж хэлээд явсан. Удалгүй ирээд айл нь нүүсэн байна гэж хэлсэн. Буцаад Өмнөговь аймаг явж байхдаа нойр хүрээд байхаар нь нэгэнд нь машинаа бариулчхаад унтчихсан байхад Мандал-Овоо суман дээр ирсэн байна сэрээрэй гэж дуудсан. Сэрээд Мандал-Овоо сумаас зүүн урагшаа 2 километр орчим явж байхад Д, Б нар бид хоёрын бензин дууслаа, явж бензин аваад ахындаа очоод ирье гэж хэлээд явсан. Тэгээд 2 цаг орчим яваад ирэхдээ хөнжлийн даавуунд боодолтой зүйлс авч ирсэн. Тэгэхээр нь би та хоёр худлаа яриад байна үнэтэй эд зүйл шөнө өгч явуулахгүй гэж хэлээд Цогтцэций сум явах зам заагаад өг гэж хэлсэн. Тэгсэн дагаад яв гэж хэлээд авч ирсэн зүйлээ дундаа хийгээд миний өмнө ороод явсан. Ханангийн антены хажууд ирээд гурвуулаа хамт явъя гэж хэлэхээр нь би ах нь хэрэгт холбогдож шоронд сууж байгаад гарч ирсэн дахиж ийм асуудалд холбогдмооргүй байна гэж хэлээд явсан. Цогтцэций суман дээр өглөө 08 цагийн үед очиж эхдээ болсон асуудлын талаар яриад сууж байхад цагдаагаас ярьсан. М, Н гэх хоёр цагдаа ирсэн. Тэгэхээр нь болсон зүйлийг яръя гэж хэлээд М гэх цагдаатай Өмнөговь аймагт ирж З гэх хүнд хүлээлгэж өгсөн. Чи иргэний үүргээ биелүүлж энэ хоёр хүнийг барихад тусал гэж хэлсэн.  Тэгэхээр нь би Б.Д, Д.Б энэ хоёртой утсаар ярьж байгаад уулзаж цагдаа дуудаж бариулсан. 26-ны өдөр Б.Д над руу ярьсан. Та бид хоёрыг матсан тул бид хоёр таныг чирээд явна гэж хэлсэн. Миний хувьд энэ гэмт хэрэгт холбогдох санаа зорилго байхгүй. Хүнд туслах гэж явсан үйлдэл минь ийм зүйлд холбогдуулсан. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлгийг Д.Б хэлж өгөөрэй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Б, А.Г, Г.А, Б.Х, О.Б нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Б, Б.Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрээс иргэн Ц.Б, О.Б нарын эзэмшлийн нийт 5 тооны хонь хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Б.Д, Б.Х, А.Г, О.Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 23-наас 25-ны хооронд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн нутаг Хөх овоо гэх газарт бэлчээрлэж байсан иргэн П.А-гийн 22 ямаа, 29 хонь нийт 51 бог буюу олон тооны малыг хулгайлж 7.720.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, Д.Б, Г.А нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1 дүгээр баг Дэнжийн 3-4 тоотод Ө.Үгийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой эмээл, ташуур, хазаар, мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн толгойн гоёл, бэлнээр 500.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 25.140.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, Д.Б, Г.А нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1 дүгээр баг Булгийн 03-2а тоотод Д.О-ын гэрт болон гараашид хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой эмээл, хазаар, мөнгөн аяга, эмэгтэй үнэт эдлэл, архи, 20 литр бензин зэрэг эд зүйл хулгайлж 32.214.300 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч О.Б, А.Г нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 01 дүгээр сарын эхээр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Талын ус гэх газраас иргэн Ц.М-ы хязаалан насны 1 тооны үхрийг хулгайлж 850.000 төгрөгийн, 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд мөн сумын Баян багийн нутаг Отрын бууц гэх газраас иргэн Г.Б-гийн 1 тооны бүдүүн эр үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,  шүүгдэгч О.Б, А.Г нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутагт иргэн Б.Б-ын 8 настай /үнээ/ 1 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, О.Б, А.Г нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Хан-Уулын энгэр гэх газраас иргэн Т.С, А.А нарын 12 тооны бог малыг хулгайлж 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан,  шүүгдэгч Б.Д, О.Б, А.Г, Б.Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Хотгорын гол гэх газраас иргэн Д.Ц-ын 10 тооны хонь, 4 тооны ямаа нийт 14 бог малыг хулгайлж 2.040.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, О.Б, А.Г нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Х-ын 21 тооны бог малыг хулгайлж 4.180.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, О.Б, А.Г, Б.Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.А-ийн 12 тооны хонь, 1 тооны ямаа нийт 13 бог малыг хулгайлж 2.290.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, О.Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрээс иргэн С.Б-ын 1 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, О.Б, А.Г, Б.Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн нутаг дэвсгэр Чулуун гэх газраас иргэн Х.Д-гийн 18 тооны хонь, 2 тооны ямаа нийт 20 бог малыг хулгайлж 3.930.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, О.Б, А.Г, Б.Х нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн нутаг дэвсгэрээс иргэн П.А-ын эзэмшлийн 4 тооны хонь хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Х, О.Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр баг Улаан цав гэх газарт оршин суух иргэн О.Этийн байшин болон амбаарт хууль бусаар нэвтэрч 24 инчийн зурагт, ааруул, кабелийн утас, автомашины 4 ширхэг дугуй зэрэг эд зүйл хулгайлж 730.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, О.Б, А.Г, Б.Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг Улаан эрэг гэх газарт оршин суух иргэн Ц.С-ын өвөлжөөнд байх амбаарт хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой хазаар, хударга, архи зэрэг эд зүйл хулгайлж 5.248.400 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч О.Б, Б.Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэр Бууцат цагаан гүвээ гэх газраас иргэн Ц.М-ы 4 тооны хонийг хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч О.Б, Б.Х, Б.Д, А.Г нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэр Хар овооны энгэрийн бууц гэх газраас иргэн С.Н-гийн 20 хонь, 10 ямааг хулгайлж 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Б.Д, О.Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Өмнөговь аймаг Ханбогд сумын 4 дүгээр баг Хөөврийн 09-02 тоотод оршин суух иргэн Д.М-ын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж жижиг сэйф, Айфоне 6 плас гар утас, мөнгөн аяганы хуулж авсан мөнгө, хэтэвч, гоёл чимэглэлийн хайрцаг зэрэг эд зүйл хулгайлж 510.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, О.Б нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Шинэ суурьшлын бүсэд суух иргэн Ц.Ший гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч 46 инчийн “Самсунг” загварын зурагт, ДДИШ-ийн цагаан хүлээн авагч, гарнет нэртэй пүүз 1 хос, “Айфоне-5” загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлж 990.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, О.Б нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 03 дугаар сарын 16-наас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Баян-Овоогийн 730 тоотод оршин суух иргэн Д.Э-ын гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бүс, нөүтбүүк компьютер, даралтын аппарат зэрэг эд зүйл хулгайлж 3.140.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, А.Г, Б.Х, О.Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн Зүүн суугийн 8-4 тоотод оршин суух иргэн Д.Сийн гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч 40 инчийн Конка зурагт, суурин компьютер, хивс зэрэг эд зүйл хулгайлж 2.365.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, А.Г, Б.Х, О.Б нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Зүүн суугийн 6-23 тоотод оршин суух иргэн Б.Э-ийн гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн хазаар, бага гарын халтар манан хөөрөг, мөнгөн гинж, хуримын монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж 6.250.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д, Б.Х, А.Г нар нь бүлэглэн, 86-16 ӨМҮ улсын дугаартай “Гранд марк-2” загварын тээврийн хэрэгслийг ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 02 цагийн үед Өвөрхангай аймгийн Сант сумын Майхан 5 дугаар багийн Залаа хорооллын 2-10 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Толгод сант” дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 5.660.900 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.Б-ыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг, мөн бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлж энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгч А.Г-ыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг мөн бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлж энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Х-ыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг мөн бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлж энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна.  Шүүгдэгч Д.Б-ыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Г.А-г бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг тус тус гаргаж байна. Эдгээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад 118, 998,700 төгрөгийн хохирол учирсан байгаа. Үүнээс шүүгдэгч А.Г нь өөрт ноогдох 14,331,149 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Бусад шүүгдэгч нарын хувьд хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Ийм учраас хохирол төлбөрийг үйлдэл оролцоогоор нь хүн тус бүрд хувааж шүүгдэгч О.Б-аас 16,889,193 төгрөг, шүүгдэгч Б.Х-аас 11,697,816 төгрөг, шүүгдэгч Д.Б-аас 19,118,100 төгрөг, шүүгдэгч Г.А-гаас 19,118,100 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч тус бүрд олгуулах саналтай байна гэх дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг дүгнэлтдээ: 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Б.Д, Д.Б, Г.А нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хулгайлах шинжтэй үйлдлийг хийж миний үйлчлүүлэгч Д.О-ын гэрээс 32,213,300 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан нь Б.Д, Д.Б нарын өгсөн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О, гэрч Ба, Ө, Б, Эр нарын мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан, 02 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тиймээс дээрх гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж байна.  Иймээс шүүгдэгч нараас Д.О-д учирсан 32,213,300 төгрөгийг гаргуулж, миний үйлчлүүлэгчийн хохирол төлбөрийг барагдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Д.Б-ыг Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд маргаж мэтгэх зүйл байхгүй. Учир нь миний үйлчлүүлэгч Д.Б-ын хувьд мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл Б.Д, Г.А нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1 дүгээр баг Дэнжийн 3-4 тоотод Ө.Ү-гийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой эмээл, ташуур, хазаар, мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн толгойн гоёл, бэлнээр 500.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 25.140.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1 дүгээр баг Булгийн 03-2а тоотод Д.О-ын гэрт болон гараашид хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой эмээл, хазаар, мөнгөн аяга, эмэгтэй үнэт эдлэл, архи, 20 литр бензин зэрэг эд зүйл хулгайлж 32.214.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ чин шударгаар хүлээн мэдүүлж ирсэн. Дээрх үйлдлүүдтэй ямар нэгэн байдлаар маргаж мэтгэдэггүй. Мөн хохирол төлбөрийн хувьд яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн 19,118,100 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөр төлөгдөөгүй. Хохирол төлбөр төлөх боломжгүй байсныг өөрөө илэрхийлсэн. Ямаа самнах гэхэд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Мөн Даланзадгад суманд ажил олдоогүй талаараа илэрхийлдэг. Ар гэр, ах, дүү нарын зүгээс хохирол төлбөр төлөх боломжгүй талаараа мөн мэдүүлдэг учраас хохирол төлбөрийг төлөөгүй байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Д.Б шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Г.А энэ хэрэгт оролцоогүй гэж мэдүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс Г.А-гийн оролцоо энэ хэрэгт байсан талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Г.А Мандал-Овоо сумын төв рүү ороогүй гэх зүйлийг мэдүүлдэг нь гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч А.Г-ын холбогдсон үйлдэл нь гэмт хэрэг мөн гэдэг асуудлын талаар маргах зүйл байхгүй. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Шүүгдэгч А.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа учраас маргахгүй. Хэргийн зүйлчлэлийн хувьд мөн маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийн хувьд С.Н-д учирсан хохирлыг богоор нь төлсөн. Ц.М-ы хувьд 1 тэмээг, Д.Ц-д 1 ямаа, 3 хонь, А.А-д 4 бог, Б.А-т 4 бог, П.А-д 13 бог, Б-д 1 хээлтэй ингэ, 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, Б-д 500,000 төгрөг төлсөн, Д-д 6 бог малаар төлсөн, Ц.С-д 1,312,100 төгрөг, Д.С-т 1,045,000 төгрөг, Б.Э-д 1,562,500 төгрөг, П.А-т 1 хонь, Б.Х-т 7 бог, О.М-д 1,886,966 төгрөг төлсөн. Нийт 47 бод, 2 тэмээ мөнгөн дүнгээр 14,784,866 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан учраас бусдад төлөх ямар нэгэн төлбөргүй байна. Г.А-гийн хувьд прокурорын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яллах дүгнэлтэд 2020 оны 04 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Ө.Ү-гийн гэрт хууль бусаар нэвтэрсэн, О-ын гэрт болон гараашид хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Г.А-гийн үйлдлийг хэд хэдэн нотлох баримтаар нотлогдож байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэсэн. Г.А нь Д.Б, Б.Д нарын мэдүүлгээр хэрэгт татсан байдаг. 2020 оны 09 дүгээр сарын 23, 24-ний өдрийн Д.Б, Б.Д нарын мэдүүлгийг давхар нотлох ажиллагаа хийгдсэн ажиллагаа байдаггүй. Хохирогч Ө.Ү-гийн мэдүүлэгт Г.А гэрээс нь эд зүйл авсан гэдгийг мэдүүлдэггүй. Гурвуулаа орсон гэх зүйлийг хэлдэггүй. От, Ө нарын мэдүүлэг байдаг. Г.А унтаж байснаа мэдүүлдэг. Б, Б.Д нар тээврийн хэрэгслийг жолоодож явж байхад гэрч нар харсан байж болох юм. Шинжээчийн дүгнэлтээр гарсан пүүз, түрийтэй гутлыг хэн өмсөж явсан. Хэргийн газар 2 хүний гутлын мөр байдаг. Шинжээчийн дүгнэлтээр Д.Б, Б.Д нарын өмсөж явсан гутлын ул мөр байх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүнийг хэргийн газар 3 хүн яваагүй 2 хүн явсан гэх баримт гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Д.Б өөрийн нэг удаа өгсөн мэдүүлгээ өнөөдрийн шүүх хуралдаанд өөрчилж өглөө. Г.А-д ашигтай байдлаар шийдвэрлэх эрх зүйн үндэслэл тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мэдүүлэг газар дээр шалгасан Д.Б-ын мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлэгт Г.А-гийн хулгайн гэмт хэрэг хийсэн гэх мэдүүлэг байдаггүй. Энэ нь Г.А-гийн хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэдгийг  няцаах баримт юм. Харин нотолж байгаа баримт биш юм. Г.А-г гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолсон баримтууд нь өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б-ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцох эрх зүйн үндэслэл бий болсон байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэх үндэслэл байгаа учраас Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцуулах учраас бусдад төлөх ямар нэгэн төлбөргүй гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх дүгнэлтдээ: Тухайн үед болсон асуудлын талаар миний үйлчлүүлэгч Б.Х хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлдэг. Ингэхдээ нийт 13 удаагийн үйлдлээр гэж улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг боловч үүний 11 удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын шатанд Б.Х мэдүүлэг өгөхдөө 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн Зүүн суугийн 8-4 тоотод оршин суух иргэн Д.Сийн гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч 40 инчийн Конка зурагт, суурин компьютер, хивс зэрэг эд зүйл хулгайлж 2.365.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Зүүн суугийн 6-23 тоотод оршин суух иргэн Б.Э-ийн гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн хазаар, бага гарын халтар манан хөөрөг, мөнгөн гинж, хуримын монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж 6.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдолд Б.Д, А.Г, О.Б нартай хамт айлуудад орж эд зүйл хулгай хийгээгүй талаараа удаа дараагийн мэдүүлгээрээ тайлбарлаж хэлсэн. Бусад үйлдэл холбогдлоо хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас хэргийн зүйлчлэлийн хувьд маргаж мэтгэлцэхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлэг өгсөн байдаг. Мөн шүүгдэгч А.Г, Б.Х, О.Б нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Б.Х-ыг Цогтцэций сум ороогүй замаасаа буцсан хамт хулгай хийгээгүй гэх үнэн зөв мэдүүлгийг өгч байна. Яллагдагч Б.Д-ын мэдүүлгээр мөн давхар нотлогдож байгаа учраас дээр дурдсан 2 үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Б.Х 11 удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хохирлыг тооцож үзвэл 9,544,056 төгрөгийн хохирлыг учруулсан байна гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Улсын яллагчийн хохирол төлбөрийн тооцоо дээр хохирогч С, Э нарын гэрээс авсан эд зүйлийн үнэлгээний нэг хүнд ноогдох хувь нь 2,153,760 төгрөг болж байгаа. Б.Х хохирол төлбөрөө төлж барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа. Үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн дүгнэлтдээ: Өмгөөлөгч болон миний үйлчлүүлэгч О.Б-ын зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа учраас гэм буруугийн асуудлаар нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирол төлбөрийн хувьд хохирол төлбөр төлөгдөөгүй асуудал байдаг.   О.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн шүүгчийн захирамжаар цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нийт 155 хоног цагдан хоригдсон байдаг. О.Б бичиг, үсэг, тоо мэдэхгүй. Ямар нэгэн ажил хийхэд бэрхшээлтэй асуудал гараад байдаг. Гэхдээ зүгээр суугаагүй байнга ажил хайсан талаараа мэдүүлэг өгсөн байдаг. Байнга ажил хайж байсан ч ажил олдоогүй. Тийм учраас өнөөдөр хохирол төлбөрөө төлж чадаагүй орж ирсэн. О.Б-ын өөрийн эзэмшлийн “Toyota verossa” загварын 87-69 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгаа. Үүнийг ямар нэгэн байдлаар үнэлж хохирлоос нь хасаж тооцож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Д.Б, А.Г, О.Б нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж буйгаа илэрхийлсэн, харин шүүгдэгч Б.Х нийт 13 удаагийн үйлдлээс 11 удаагийн хулгайн үйлдлийг хүлээн зөвшөөрч, үлдэх 2 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бол шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг хийгээгүй гэх тайлбарыг тус тус гаргав.

Иргэдийн төлөөлөгч Д.Цогмөнх гаргасан саналдаа: Миний бие анх удаа шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байна. Хэргийн талаар бүлэг хулгай, ах дүү төрөл садангийн хүмүүс гэдгийг ойлголоо. Шүүгдэгч Д.Б, А.Г, О.Б, Б.Х нарыг буруутай гэж үзлээ. Г.Аг өөрийн зүгээс буруугүй гэж үзэж байна. Хохирол төлбөрөө төлсөн А.Г-ын ялыг боломжтой хэмжээгээр нь хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Залуу хүмүүс цаашид гэмт хэрэг дахиж үйлдэхгүй байх гэж бодож байна гэв.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-г шүүгдэгч Д.Б, хэргийг тусгаарласан шүүгдэгч  Б.Д нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө иргэн Ө.Ү-гийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 25.140.000 төгрөг, иргэн Д.О-ын гэр болон гараашид хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 32,214,300 төгрөгийн хохирол тус тус учруулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.А-г шүүгдэгч Д.Б, Б.Д нартай бүлэглэн дээрх хохирогч нарын гэр болон гараашнаас эд зүйл хулгайлахдаа хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Шүүгдэгч Г.А нь шүүгдэгч Д.Б, хэргийг тусгаарласан Б.Д нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1 дүгээр баг Дэнжийн 3-4 тоотод оршин суух Ө.Ү-гийн мөнгөн тоногтой эмээл, ташуур, хазаар, мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн толгойн гоёл, бэлнээр 500.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж нийт 25.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Үгийн “...Гэрийн баруун хойно байх авдрыг онгойлгоод дотор нь байсан эд зүйлийг бүгдийг нь гаргаад авдрын өмнө хэсэгт бутраасан байсан. Бурхны гуун дээрх бурхныг унагаасан, хүүхдийн хувцасны шүүгээг ухсан, гоо сайхны ширээний шүүгээг ухаж онгичсон байдалтай үнэхээр айдас төрхөөр болгосон байсан. 12 цагаантай 30 лангийн орцтой мөнгөн тоногтой эмээл 1, мөнгөн дугтуйтай 9 баримын урттай 10 лангийн мөнгөн орцтой хүрэн суман ташуур 1, битүү мөнгөн ороолттой 10 товруутай 25 лангийн орцтой морин толгойтой зэс амгаатай суран жолоотой мөнгөн хазаар 1, Тавимал угалзтай 6 товруутай морин толгойтой зэс амгаатай суран жолоотой 25 лангийн орцтой мөнгөн хазаар 1, мөнгөн хээтэй 10 лангийн орцтой хормойн боолт 1, хулганатай цутгамал хээтэй 13 лангийн орцтой хормойн боолт 1, 20 лангийн орцтой мөнгөн хударга 1, Ноён сэврэй хийцийн 16 сантиметрийн диаметртэй 20 лангийн орцтой мөнгөн аяга 2, 13 сантиметрийн диаметртэй 6 лангийн мөнгөн аяга 1, 12 сантиметрийн диаметртэй 5 лан мөнгөн орцтой мөнгөн аяга 1, 5 сантиметрийн диаметртэй 2 лангийн орцтой мөнгөн аяга 1, гинжин  хэлхээтэй 4 лангийн мөнгөн бугуйвч 1, 4 лангийн орцтой шүрэн шигтгээтэй толгойн гоёл ээмэг хосоороо 15 сантиметрийн диаметртэй цагаан зэс аяга 1, алтан шармал сувдан шигтгээтэй энгэрийн саран зүү 1, таван зуун мянган төгрөг бэлнээр, эмэгтэй хүний гоёлын бугуйвч 1, өнгө нь арилдаггүй шармал ээмэг гинжний хос 1, улсын бүртгэлийн логотой энгэрийн тэмдэг 1, эрээн даавуун хөвөн хөнжил 1 зэрэг эд зүйл алдагдсан. Алдагдсан эд зүйлс маань бүгд шинэ цагийн хийцтэй мөнгөн эдлэлүүд байгаа. Улаан хүрэн өнгийн давхар ширэн гөлөмтэй хүрэн цэмбэн олонцогтой, дугуй тавагтай хар төмөр дөрөөтэй эмээл байгаа. Мөн мөнгөн аяга шинэ цагийн ноён сэврэйн хийцтэй мөнгөний орц их жингийн хувьд хүнд жинтэй. Үнэт эд зүйлээ олж авмаар байна...” /2 дугаар  хавтаст хэргийн 01-02, 03-04  дүгээр хуудас, 12 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

гэрч Б.О-ийн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 23-ны орой 22 цаг 15 минутын орчимд сумын төвд дэлгүүр ороод найз залуугийн хамт харьж явах замд Дэнж дээр манай хашааны урд эгнээний хамгийн зүүн талын хашааны зүүн талд огт суман дээр харьж байгаагүй жижиг тэрэг зогсож байсан. Хажуугаар нь гарахад тухайн тээврийн хэрэгсэл дотор тээврийн хэрэгслийн жолооны ард нэг хүн арын суудал дээр нь нэг сууж байгаад гэрэл тусахад руль суудлынхаа араар нуугдаж байсан. Би дугаарыг нь сайн санахгүй байна ямар ч байсан би тухайн үед найз залуудаа Нэрээ ахын машин биш байна номер нь өөр байна гэж хэлж байсан юм.” /2 дугаар  хавтаст хэргийн 05 дугаар хуудас/,

гэрч Ц.Ө-ийн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянхошуу багт албан ажлаар яваад буцаад Мандал-Овоо сум явж байхад 19 цаг өнгөрч байх үед сумын төвөөс 20 километр дутуу байх замд урд ӨВР дугаартай тээврийн хэрэгсэлтэй цагаан “Бикаб” загварын машинтай нэг суудлын жижиг саарал тэрэг байсан. Хоёр машинтай хүмүүс хоорондоо уулзалдаад хөдөлж байсан. Наашаа явах замдаа миний өмнө ширүүн давхиад байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд хурдлахад тухайн жижиг тэрэг улам хурдалж давхисан. 2-3 километр яваад гүйцэж түрүүлэхэд 77-26 ӨМҮ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэр жижиг машины өмнө Хятад мотоцикл урагшаа хойшоогоо эргэж хоёр тал руугаа хараад байсан. Тухайн тээврийн хэрэгсэл бартаатай замд ширүүн давхиад байхаар нь ямар ширүүн явдаг хүн бэ гээд гүйцэж түрүүлэх гээд хурдлахад улам цаашаа хурдлаад хоёр тийшээ эргэж хараад давхиад байсан...” /2 дугаар  хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас/,

шинжээч Б.Г-ийн “...Гутлын мөрийг гэрэл зургаар бэхжүүлэхдээ дэргэд нь маштабын шугам тавьж эгц дээрээс нь зургийг авсан байсан. Тэгэхээр дэргэд нь байгаа маштабын шугамаар хэмжээг тодорхойлсон. Шугам тавьж гэрэл зургийг аваагүй бол хэмжээ гаргах боломжгүй. Шугам тавьсан хэсгийг томруулж байгаад хэмжээг гаргадаг. Учир нь гэрэл зураг дээрх гутлын хэмжээ нь шинжилгээнд ирүүлсэн гутлын урт, өргөнтэй бүгд ижил байсан. Өөрөөр хэлбэл Шинжилгээнд хүргүүлсэн гутал болон шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нэг ижил размерийн гутал байсан. Энэ урт өргөн болон хээний хэлбэр зэрэг нь ерөнхий шинж тэмдэг юм. Энэ ерөнхий шинж тэмдгээрээ ижил байсан. Мөн хувийн шинж тэмдгээрээ ижил шинж тэмдэг байсан. Өөрөөр хэлбэл пүүзний өсгий дээрх элэгдэл гэрэл зураг дээр мөн гарсан байсан. Би шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан гэрэл зураг дээр сумаар зааж харуулсан байгаа. Нийт 28 см урттай гутал бол ойролцоогоор 40,5 размерийн гутал байна. /12 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар  хавтаст хэргийн 23-30 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-521/51 дугаартай үнэлгээ /12 дугаар хавтаст хэргийн 136-140 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 202-209 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

мөн шүүгдэгч Г.А нь шүүгдэгч Д.Б, хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1 дүгээр баг Булгийн 03-2а тоотод оршин суух Д.О-ын мөнгөн тоногтой эмээл, хазаар, мөнгөн аяга, эмэгтэй үнэт эдлэл, архи, 20 литр бензин зэрэг эд зүйл хулгайлж 32.214.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О-ын “...байшингийн өрөөнүүдийн хаалга онгорхой, авдар онгорхой, доторх юмнуудыг бүгдийг ухаад ил гаргаад орхисон, мөн сейф хөшиж онгойлгоод дотор нь байх бичиг баримтыг бүгдийг нь гаргаад орхисон байсан. Гараашид байсан 20 литрийн шар савтай 20 литр АИ-80 бензин байхгүй болсон байсан. 12 цагаантай мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 4 ширхэг, том жижиг нийлсэн мөнгөн аяга 18 ширхэг, хормойн боолт 1 ширхэг, жижиг цагаан саванд хийсэн алт 2-3 цэн, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, монетон ээмэг 2 ширхэг, эмэгтэй хүний бөгж 1 ширхэг, эрэгтэй монетон гинж 1 ширхэг, эмэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, эрэгтэй савхин куртка 1 ширхэг, литрийн шар Чингис архи 1 ширхэг, литрийн Эдэн архи 1 ширхэг, түмний кола ундаа 6 ширхэг, жижиг лаазтай пиво 10 ширхэг, хүүхдийн хувцас хийдэг улаан даавуун цүнх 1 ширхэг, хүүхдийн бөгж, ээмэг хийдэг савтай байсан монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, спорт гэсэн бичигтэй хувцас хийж барьдаг цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг, нөүтбүүкийн  хар саарал өнгийн гар цүнх 1 ширхэг, үүдний амбаард байсан 1 килограмм орчим ноолуур алдагдсан байсан. Миний эмээл 12 цагаантай мөнгөн тоногтой ганзаганы 4 цагаан нь орчин үеийнх, хүрэн маузтай, ган төмөр дөрөөтэй, хүрэн булгаран гөлөмтэй эмээл, мөнгөн аяган дээр нь Монгол Улсын сайн малчин О-ын гэр бүлд дурсгав гэсэн кирил бичигтэй байгаа. Хазаар нь мөнгөн товруутай зэс гуулин амгаатай, амгайн дээрээ морины толгойтой хазаар байгаа, үйлдвэрийн монетон гинж ээмэгнүүд байгаа.” /2 дугаар хавтаст хэргийн 82-83, 12 дугаар хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

гэрч Ц.Ө-ийн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянхошуу багт албан ажлаар яваад буцаад Мандал-Овоо сум явж байхад 19 цаг өнгөрч байх үед сумын төвөөс 20 километр дутуу байх замд урд ӨВР дугаартай тээврийн хэрэгсэлтэй цагаан “Бикаб” загварын машинтай нэг суудлын жижиг саарал тэрэг байсан. Хоёр машинтай хүмүүс хоорондоо уулзалдаад хөдөлж байсан. Наашаа явах замдаа миний өмнө ширүүн давхиад байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд хурдлахад тухайн жижиг тэрэг улам хурдалж давхисан. 2-3 километр яваад гүйцэж түрүүлэхэд 77-26 ӨМҮ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэр жижиг машины өмнө Хятад мотоцикл урагшаа хойшоогоо эргэж хоёр тал руугаа хараад байсан...” /2 дугаар  хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас/,

гэрч Б.Их-ын “...Би 2020 оны 04 дүгээр сарын 23-ны орой 22 цаг 15 минутын орчимд сумын төвд дэлгүүр ороод харьж явах замд Дэнж дээр манай хашааны урд эгнээний хамгийн зүүн талын хашааны зүүн талд огт суман дээр харж байгаагүй жижиг тэрэг зогсож байсан. Хажуугаар нь гарахад тухайн тээврийн хэрэгсэл дотор тээврийн хэрэгслийн жолооны нэг хүн арын суудал дээр нь нэг сууж байгаад гэрэл тусахад руль суудлынхаа араар нуугдаж байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/,

гэрч Ц.Х-рийн “...77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний хүү А нь хааяа унадаг. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би ажлаас ирээд унтаж амарсан байсан. А унаж гарсныг мэдэхгүй байна. Өглөө машин хашаандаа байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,

гэрч Б.Э-гийн “...2020 оны 04 дүгээр сарын 23-наас 2020 оны 04 дүгээр сарын 24-нийг шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байх манай байшинд хулгай орсон байсан. Гэрээс мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хормын боолт 1 ширхэг, мөнгөн хазаар 4 ширхэг,  мөнгөн аяга 18 ширхэг, жижиг савтай алт, мөнгөн бүс 2 ширхэг, эмэгтэй монетон ээмэг 2 хос 4 ширхэг, эмэгтэй монетон гинж 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, савхин куртка 2 ширхэг, хүүхдийн жижиг чемодантай монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг 2 ширхэг, 100,000 /нэг зуун мянган төгрөг/, хүүхдийн хар өнгөтэй пүүз 1 ширхэг, “ADIDAS” гэсэн бичигтэй цэнхэр цүнх 1 ширхэг, “ADIDAS” гэсэн бичигтэй улаан өнгөтэй босоо цүнх 1 ширхэг, компьютерийн хар цүнх 1 ширхэг, мишокны хар уут 1 ширхэг, гэрт авдарт байсан Увс нуур нэртэй 1 шил архи, 1 дарс, гэрийн нөгөө өрөөнд байсан “Чингис” нэртэй 1 литрийн архи 1 ширхэг, Эдэн нэртэй 0.75 литрийн архи 2 ширхэг, хайрцагтай набор 2 ширхэг, ууттай чихэр, “Нийслэл” нэртэй 1 хайрцаг пивоноос 12 ширхэг, Кола нэртэй 2 литрийн ундаа 6 ширхэг, печень 10, хиам 4 ширхэг, ногоон ууттай 1 кг ноолуур, 20 литрийн шар савтай бензин гэсэн зүйлүүд манай гэрээс алдагдсан. Манай гэрт байсан алдсан эд зүйлсээ мэдэж байгаа энд байгаа эд зүйлсээс “ADIDAS” гэсэн бичигтэй хар цэнхэр өнгөтэй цүнх, “Нийслэл” нэртэй 500 граммын лаазтай пиво, “Чингис” нэртэй 1 литрийн архи”, “День печень”, “Увс нуур гэсэн бичигтэй 750 граммын архи”, “Saperavi” гэсэн 750 граммын дарс”, “Gift” гэсэн бичигтэй хайрцагтай чихэр”, “Асег” гэсэн бичигтэй хар өнгийн цүнх эдгээр зүйлүүд нь манай гэрээс алдагдсан зүйлүүд мөн байна, бусад нь манай эд зүйлүүд биш.” /2 дугаар хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-521/52 дугаартай үнэлгээ  /12 дугаар хавтаст хэргийн 145-150 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 023 дугаартай үнэлгээ /2 дугаар  хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт  /2 дугаар  хавтаст хэргийн 112-118 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б, Б.Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрээс иргэн Ц.Б, О.Б нарын эзэмшлийн нийт 5 тооны хонь хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ы “...Манай хоёрынх 2019 оны 08 дугаар сарын сүүлээр малаа тоолоход манай 3 хонь, хүргэн Бын 2 хонь алга болсон байсан... Манайхаас эвэртэй шар халзан хонь 1, эвэргүй шар халзан хонь 1, хар толгойтой хонь 1 тус тус алдсан. Манай 3 хонь сам имтэй, хондлой дээрээ цэнхэр будагтай байсан. 3 хонь гурвуулаа бүдүүн хонь байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-ын “...Манай хоёрынх 2019 оны 08 дугаар сарын сүүлээр малаа тоолоход манай 2 хонь, хадам эцэг Б-ы 3 хонь алга болсон байсан... Манайхаас хөх алаг хонь 1, шар толгойтой хонь 1 тус тус алдсан. Манай 2 хонь зөв талын чих цуулбар имтэй, сэрвээн дээрээ цэнхэр будагтай байсан. 2 хонь бүдүүн хонь байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ӨМА-384 дугаартай үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 97-99 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 65-72 дугаар хуудас/, О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 73-77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.Х, А.Г, О.Б нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 23-наас 25-ны хооронд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн нутаг Хөх овоо гэх газарт бэлчээрлэж байсан иргэн П.А-гийн 22 ямаа, 29 хонь нийт 51 бог буюу олон тооны малыг хулгайлж 7.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Агийн “...Би өөрийн бага малаа тоолж үзэхэд 22 ямаа, 29 хонь дутаж байсан. Ж.Б бид 2 хөдөө хонь хоносон газар очиход машин болон хүний гутлын мөрнүүд байсан. Би манай хонинд хулгайч орж мал хулгайлсан байна гэж мэдээд цагдаад мэдэгдсэн... Эр сувай голдуу, багадаа соёолон насны болон түүнээс дээш бүдүүрсэн хонь ямаанууд байсан. Манай хонь, ямаа 2 чихэндээ гол хагалбар имтэй, будаггүй, ээмэггүй байгаа. Содон шинж тэмдэгтэй малаас дурдвал хөх шанаатай 1 эр хонь, ууцан дээрээ хүрэн мэнгэн зүстэй, хар толгойтой халзан хар нүдэн хонинууд голдуу байгаа. Ямаанаас тод цагаан эр ямаа, улаан халзан зүстэй эр ямаа байгаа. Ерөнхийдөө улаан голдуу зүстэй ямаанууд байгаа...” /1 дүгээр хавтаст хэргийн 135-136, 139 дүгээр хуудас/,

гэрч Д.Б-ийн “...А гэх айлаас мал хулгайд алдагдсан гэж сонссон... Тухайн үед намар цаг байсан. А-гийнх бага малаа хариулдаггүй хээрээр хоноглодог байсан. Ер нь тэр орчмын айлуудын мал намар цагаар хариулгагүй хээрээр хонуулдаг, өдөр нь усанд ирэхээр нь усалдаг, бусад үед хээрээр барааг хараад хонуулдаг байсан... А-гийн мал 2 чих цуулбар имтэй, будаггүй байдаг”. /1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар хуудас/,

гэрч Ж.Б-гийн “...Маргааш өглөө нь мал замын урд талд байх усанд ирэхэд малаас эр хонинууд зүсээр алга болсон байсан. Би А ахад мал дутаж байгаа талаар хэлсэн. А ах цагдаад мэдэгдсэн... 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мал усанд ирээд хонь зүсээр дутахаар нь хоносон газарт нь очиж үзэхэд машины мөрнүүд байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

гэрч Б.А-ын “...Энэ миний нэр дээр байх Хаан банкны данс мөн байна. Би ................. тоот дансыг 2003 оноос хойш эзэмшиж байгаа. ............ тоот дансыг 2017 оноос нээгээд ашиглаж байгаа. Манайх сургууль, цэцэрлэгийн хоолны мах авч нийлүүлдэг. Тухайн үед мөн л сургууль, цэцэрлэгийн хоолны махыг нийлүүлж авсан. Хэн гэдэг хүнээс авснаа хэлж мэдэхгүй байна. Дээрх гүйлгээнээс бодож үзэхэд хониор бодоход 13 хонины мах, ямаагаар бодоход 17-18 ямааны мах болж байна. Голдуу ямааны мах авч байсан. Хонины мах бага зэрэг авдаг байсан. Надад өдөрт хонь, ямааны мах олон цөөн янз бүрээр ирдэг. Манайх хонь, ямааны мах авдаг. Надад нэг хөдөөгийн бололтой цагаан өнгийн “Марк-2” загварын машинтай эхнэр хүүхэдтэй ирдэг залуу 2-3 удаа ирж малын мах зарж байсан. Туранхай бор царайтай, дунд зэргийн нуруутай, эхнэрийнх нь нэрийг хэлж мэдэхгүй байна. Хаана юу хийдэг талаар хэлээгүй. Тэр залуу надад нэрээ хэлээгүй. Эхнэр нь гээд нэг хүүхэн нялх хүүхэд тэвэрсэн хүн байсан. Тухайн үед хүүхэд нь 1 ойтой болов уу гэмээр хүүхэд байсан шиг санагдаж байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудас/,

гэрч Д.О-гийн “...Би 5607001410 тоот дансыг хэзээ нээлгэснээ санахгүй байна. Эзэмшээд олон жил болж байгаа. Би хувиараа цагаан идээ, махны худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. Яг энэ гүйлгээгээр юу авснаа санахгүй байна. Байнга л мал, мах, цагаан идээ ирдэг. Түүнийг тухайн үед тооцоог нь газар дээр нь хийгээд мөнгийг бэлнээр эсхүл мобайлаар шилжүүлдэг. Яг тэр тийм юм авсан гэж хэлж чадахгүй байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас/,

   гэрч Ж.М-ын “...нэг юнителийн утас руу нэг эрэгтэй хүн залгаад танайх мах авч байгаа юу гэсэн би мах авна “Эрхэс” зоогийн газар очиж, манай “Эрхэс” зоогийн газрын жижүүр бэлтгэгч Отгонжаргалтай уулзаж махаа үзүүл гэж хэлсэн. Манай бэлтгэгч над руу залгаад гайгүй мах байна гээд авчихъя гээд 1,644,500 төгрөг 5585023215 дансны дугаар өгөхөөр нь хийсэн. Тухайн мах гарал үүслийн гэрчилгээгүй байхаар нь бэлтгэгч рүүгээ утсаар яриад гарал үүслийн гэрчилгээг нь аваарай гэсэн чинь тэр залуу Баяндалай сумын Наран бригад зурамтай гэх газраас ирсэн, манай хадмуудын малын мах гэдэг байсан. Би харвал танин 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Нүдэн дээрээ сорвитой залуу байсан. ...манайд нийт 5 удаа ирээд 3,858,500 төгрөгийн 22 ширхэг дандаа хонины мах худалдсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг,Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ӨМА-395 дугаартай үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 172-174 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 119-128 дугаар хуудас/, О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1 дүгээр хавтаст хэргийн 130-133 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Г.А, хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1 дүгээр баг Дэнжийн 3-4 тоотод Ө.Үгийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой эмээл, ташуур, хазаар, мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн толгойн гоёл, бэлнээр 500.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 25.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Ү-гийн “...2020 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 08 цаг өнгөрч байхад төвд эхийн гэрт хоночхоод өөрийн гэртээ очтол гэрийн цоож байхгүй тавийг нь цүйнд нь буцаагаад хийсэн байдалтай байсан. Гайхаад очоод харахад цүйг нь сэт цохиод цоожийг нь газар орхисон байсан. Гэрийн хаалгыг онгойлгоод шагайж хартал гэрийн авдар онгойлгоод бүх юмыг онгичоод гаргаад хаясан байсан. Манай гэрийн үүд цоожтой байсан. ...12 цагаантай 30 лангийн орцтой мөнгөн тоногтой эмээл 1, мөнгөн дугтуйтай 9 баримын урттай 10 лангийн мөнгөн орцтой хүрэн суман ташуур 1, битүү мөнгөн ороолттой 10 товруутай 25 лангийн орцтой морин толгойтой зэс амгаатай суран жолоотой мөнгөн хазаар 1, Тавимал угалзтай 6 товруутай морин толгойтой зэс амгаатай суран жолоотой 25 лангийн орцтой мөнгөн хазаар 1, мөнгөн хээтэй 10 лангийн орцтой хормойн боолт 1, хулганатай цутгамал хээтэй 13 лангийн орцтой хормойн боолт 1, 20 лангийн орцтой мөнгөн хударга 1, Ноён сэврэй хийцийн 16 сантиметрийн диаметртэй 20 лангийн орцтой мөнгөн аяга 2, 13 сантиметрийн диаметртэй 6 лангийн мөнгөн аяга 1, 12 сантиметрийн диаметртэй 5 лан мөнгөн орцтой мөнгөн аяга 1, 5 сантиметрийн диаметртэй 2 лангийн орцтой мөнгөн аяга 1, гинжин  хэлхээтэй 4 лангийн мөнгөн бугуйвч 1, 4 лангийн орцтой шүрэн шигтгээтэй толгойн гоёл ээмэг хосоороо 15 сантиметрийн диаметртэй цагаан зэс аяга 1, алтан шармал сувдан шигтгээтэй энгэрийн саран зүү 1, таван зуун мянган төгрөг бэлнээр, эмэгтэй хүний гоёлын бугуйвч 1, өнгө нь арилдаггүй шармал ээмэг гинжний хос 1, улсын бүртгэлийн логотой энгэрийн тэмдэг 1, эрээн даавуун хөвөн хөнжил 1 зэрэг эд зүйл алдагдсан. Алдагдсан эд зүйлс маань бүгд шинэ цагийн хийцтэй мөнгөн эдлэлүүд байгаа. Улаан хүрэн өнгийн давхар ширэн гөлөмтэй хүрэн цэмбэн олонцогтой, дугуй тавагтай хар төмөр дөрөөтэй эмээл байгаа. Мөн мөнгөн аяга шинэ цагийн ноён сэврэйн хийцтэй мөнгөний орц их жингийн хувьд хүнд жинтэй. Үнэт эд зүйлээ олж авмаар байна...” /2 дугаар  хавтаст хэргийн 01-02, 03-04  дүгээр хуудас, 12 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

гэрч Б.О-гийн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 23-ны орой 22 цаг 15 минутын орчимд сумын төвд дэлгүүр ороод найз залуугийн хамт харьж явах замд Дэнж дээр манай хашааны урд эгнээний хамгийн зүүн талын хашааны зүүн талд огт суман дээр харьж байгаагүй жижиг тэрэг зогсож байсан. Хажуугаар нь гарахад тухайн тээврийн хэрэгсэл дотор тээврийн хэрэгслийн жолооны ард нэг хүн арын суудал дээр нь нэг сууж байгаад гэрэл тусахад руль суудлынхаа араар нуугдаж байсан. Би дугаарыг нь сайн санахгүй байна ямар ч байсан би тухайн үед найз залуудаа Нэрээ ахын машин биш байна номер нь өөр байна гэж хэлж байсан юм.” /2 дугаар  хавтаст хэргийн 05 дугаар хуудас/,

гэрч Ц.Ө-ийн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянхошуу багт албан ажлаар яваад буцаад Мандал-Овоо сум явж байхад 19 цаг өнгөрч байх үед сумын төвөөс 20 километр дутуу байх замд урд ӨВР дугаартай тээврийн хэрэгсэлтэй цагаан “Бикаб” загварын машинтай нэг суудлын жижиг саарал тэрэг байсан. Хоёр машинтай хүмүүс хоорондоо уулзалдаад хөдөлж байсан. Наашаа явах замдаа миний өмнө ширүүн давхиад байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд хурдлахад тухайн жижиг тэрэг улам хурдалж давхисан. 2-3 километр яваад гүйцэж түрүүлэхэд 77-26 ӨМҮ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэр жижиг машины өмнө Хятад мотоцикл урагшаа хойшоогоо эргэж хоёр тал руугаа хараад байсан. ... Тэгсэн тэмээ тууж байсан малчинтай таараад тэнд зогссон малчинтай уулзаад зогсож байхад миний гүйцэж түрүүлсэн 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ахиад миний хажуугаар гараад Мандал-Овоо сумын зүг рүү явсан. ...Тухайн хүн ногоон цэнхэр өнгийн дээл өмссөн, хар өнгийн малгайтай байсан.” /2 дугаар  хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас/,

шинжээч Б.Г-ийн “...Гутлын мөрийг гэрэл зургаар бэхжүүлэхдээ дэргэд нь маштабын шугам тавьж эгц дээрээс нь зургийг авсан байсан. Тэгэхээр дэргэд нь байгаа маштабын шугамаар хэмжээг тодорхойлсон. Шугам тавьж гэрэл зургийг аваагүй бол хэмжээ гаргах боломжгүй. Шугам тавьсан хэсгийг томруулж байгаад хэмжээг гаргадаг. Учир нь гэрэл зураг дээрх гутлын хэмжээ нь шинжилгээнд ирүүлсэн гутлын урт, өргөнтэй бүгд ижил байсан. Өөрөөр хэлбэл Шинжилгээнд хүргүүлсэн гутал болон шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нэг ижил размерийн гутал байсан. Энэ урт өргөн болон хээний хэлбэр зэрэг нь ерөнхий шинж тэмдэг юм. Энэ ерөнхий шинж тэмдгээрээ ижил байсан. Мөн хувийн шинж тэмдгээрээ ижил шинж тэмдэг байсан. Өөрөөр хэлбэл пүүзний өсгий дээрх элэгдэл гэрэл зураг дээр мөн гарсан байсан. Би шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан гэрэл зураг дээр сумаар зааж харуулсан байгаа. Нийт 28 см урттай гутал бол ойролцоогоор 40,5 размерийн гутал байна. /12 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар  хавтаст хэргийн 23-30 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-521/51 дугаартай үнэлгээ /12 дугаар хавтаст хэргийн 136-140 дүгээр хуудас/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 202-209 дүгээр хуудас/, гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 210, 211-227 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 228 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 229-233, 235-238 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 234 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 240-241 дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Г.А, хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1 дүгээр баг Булгийн 03-2а тоотод Д.О-ын гэр болон гараашид хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой эмээл, хазаар, мөнгөн аяга, эмэгтэй үнэт эдлэл, архи, 20 литр бензин зэрэг эд зүйл хулгайлж 32.214.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О-ын “...Би маргааш өглөө нь эхнэртэйгээ сумын төвд ирээд хашаандаа ороход машины гарааш онгорхой байсан. Эхнэр гэрээ онгойлгож байхад би гарааш руу орж үзэхэд гараашид танихгүй хүний мөр их гарсан байсан. ...байшингийн өрөөнүүдийн хаалга онгорхой, авдар онгорхой, доторх юмнуудыг бүгдийг ухаад ил гаргаад орхисон, мөн сейф хөшиж онгойлгоод дотор нь байх бичиг баримтыг бүгдийг нь гаргаад орхисон байсан. Баруун өрөөний цонх онгорхой, цонхны гадна талын хамгаалалт төмрийг хажуу тийш нь мурийлгаад орж ирсэн байсан. Гараашид байсан 20 литрийн шар савтай 20 литр АИ-80 бензин байхгүй болсон байсан. Мөн хашааны баруун хойд төмөр саадыг татаж мурийлгаж онгойлгон орж ирсэн байсан. Хаалттай түгжээтэй цонх нь гадна талдаа төмөр хаалттай байсан. Байшингийн гадна талын хаалга цоожтой байсан. ...12 цагаантай мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 4 ширхэг, том жижиг нийлсэн мөнгөн аяга 18 ширхэг, хормойн боолт 1 ширхэг, жижиг цагаан саванд хийсэн алт 2-3 цэн, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, монетон ээмэг 2 ширхэг, эмэгтэй хүний бөгж 1 ширхэг, эрэгтэй монетон гинж 1 ширхэг, эмэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, эрэгтэй савхин куртка 1 ширхэг, литрийн шар Чингис архи 1 ширхэг, литрийн Эдэн архи 1 ширхэг, түмний кола ундаа 6 ширхэг, жижиг лаазтай пиво 10 ширхэг, хүүхдийн хувцас хийдэг улаан даавуун цүнх 1 ширхэг, хүүхдийн бөгж, ээмэг хийдэг савтай байсан монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, спорт гэсэн бичигтэй хувцас хийж барьдаг цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг, нөүтбүүкийн  хар саарал өнгийн гар цүнх 1 ширхэг, үүдний амбаарт байсан 1 килограмм орчим ноолуур алдагдсан байсан. Миний эмээл 12 цагаантай мөнгөн тоногтой ганзаганы 4 цагаан нь орчин үеийнх, хүрэн маузтай, ган төмөр дөрөөтэй, хүрэн булгаран гөлөмтэй эмээл, мөнгөн аяган дээр нь Монгол Улсын сайн малчин О-ын гэр бүлд дурсгав гэсэн кирил бичигтэй байгаа. Хазаар нь мөнгөн товруутай зэс гуулин амгаатай, амгайн дээрээ морины толгойтой хазаар байгаа, үйлдвэрийн монетон гинж ээмэгнүүд байгаа.” /2 дугаар хавтаст хэргийн 82-83, 12 дугаар хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

гэрч Ц.Ө-ийн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянхошуу багт албан ажлаар яваад буцаад Мандал-Овоо сум явж байхад 19 цаг өнгөрч байх үед сумын төвөөс 20 километр дутуу байх замд урд ӨВР дугаартай тээврийн хэрэгсэлтэй цагаан “Бикаб” загварын машинтай нэг суудлын жижиг саарал тэрэг байсан. Хоёр машинтай хүмүүс хоорондоо уулзалдаад хөдөлж байсан. Наашаа явах замдаа миний өмнө ширүүн давхиад байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд хурдлахад тухайн жижиг тэрэг улам хурдалж давхисан. 2-3 километр яваад гүйцэж түрүүлэхэд 77-26 ӨМҮ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэр жижиг машины өмнө Хятад мотоцикл урагшаа хойшоогоо эргэж хоёр тал руугаа хараад байсан. ... Тэгсэн тэмээ тууж байсан малчинтай таараад тэнд зогссон малчинтай уулзаад зогсож байхад миний гүйцэж түрүүлсэн 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ахиад миний хажуугаар гараад Мандал-Овоо сумын зүг рүү явсан. ... Цагаан саарал өнгийн “Бикаб” байсан. Тухайн машины дугаарыг бол мэдэхгүй байна. Дугаарын үсэг ӨВР гэсэн байсан... Тухайн хүн ногоон цэнхэр өнгийн дээл өмссөн, хар өнгийн малгайтай байсан.” /2 дугаар  хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас/,

гэрч Б.И-ын “...Би 2020 оны 04 дүгээр сарын 23-ны орой 22 цаг 15 минутын орчимд сумын төвд дэлгүүр ороод харьж явах замд Дэнж дээр манай хашааны урд эгнээний хамгийн зүүн талын хашааны зүүн талд огт суман дээр харж байгаагүй жижиг тэрэг зогсож байсан. Хажуугаар нь гарахад тухайн тээврийн хэрэгсэл дотор тээврийн хэрэгслийн жолооны нэг хүн арын суудал дээр нь нэг сууж байгаад гэрэл тусахад руль суудлынхаа араар нуугдаж байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/,

гэрч Ц.Х-ийн “...77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний хүү А нь хааяа унадаг. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би ажлаас ирээд унтаж амарсан байсан. А унаж гарсныг мэдэхгүй байна. Өглөө машин хашаандаа байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,

гэрч Б.Э-гийн “...2020 оны 04 дүгээр сарын 23-наас 2020 оны 04 дүгээр сарын 24-нийг шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байх манай байшинд хулгай орсон байсан. Гэрээс мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хормын боолт 1 ширхэг, мөнгөн хазаар 4 ширхэг,  мөнгөн аяга 18 ширхэг, жижиг савтай алт, мөнгөн бүс 2 ширхэг, эмэгтэй монетон ээмэг 2 хос 4 ширхэг, эмэгтэй монетон гинж 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, савхин куртка 2 ширхэг, хүүхдийн жижиг чемодантай монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг 2 ширхэг, 100,000 /нэг зуун мянган төгрөг/, хүүхдийн хар өнгөтэй пүүз 1 ширхэг, “ADIDAS” гэсэн бичигтэй цэнхэр цүнх 1 ширхэг, “ADIDAS” гэсэн бичигтэй улаан өнгөтэй босоо цүнх 1 ширхэг, компьютерийн хар цүнх 1 ширхэг, мишокны хар уут 1 ширхэг, гэрт авдарт байсан Увс нуур нэртэй 1 шил архи, 1 дарс, гэрийн нөгөө өрөөнд байсан “Чингис” нэртэй 1 литрийн архи 1 ширхэг, Эдэн нэртэй 0.75 литрийн архи 2 ширхэг, хайрцагтай набор 2 ширхэг, ууттай чихэр, “Нийслэл” нэртэй 1 хайрцаг пивоноос 12 ширхэг, Кола нэртэй 2 литрийн ундаа 6 ширхэг, печень 10, хиам 4 ширхэг, ногоон ууттай 1 кг ноолуур, 20 литрийн шар савтай бензин гэсэн зүйлүүд манай гэрээс алдагдсан. Манай гэрт байсан алдсан эд зүйлсээ мэдэж байгаа энд байгаа эд зүйлсээс “ADIDAS” гэсэн бичигтэй хар цэнхэр өнгөтэй цүнх, “Нийслэл” нэртэй 500 граммын лаазтай пиво, “Чингис” нэртэй 1 литрийн архи”, “День печень”, “Увс нуур гэсэн бичигтэй 750 граммын архи”, “Saperavi” гэсэн 750 граммын дарс”, “Gift” гэсэн бичигтэй хайрцагтай чихэр”, “Асег” гэсэн бичигтэй хар өнгийн цүнх эдгээр зүйлүүд нь манай гэрээс алдагдсан зүйлүүд мөн байна, бусад нь манай эд зүйлүүд биш.” /2 дугаар хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-521/52 дугаартай үнэлгээний дүгнэлт  /12 дугаар хавтаст хэргийн 145-150 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 023 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дугаар  хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт  /2 дугаар  хавтаст хэргийн 112-118 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 54-65 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 66-75 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б, А.Г нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 01 дүгээр сарын эхээр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Талын ус гэх газраас иргэн Ц.М-ы хязаалан насны 1 тооны үхрийг хулгайлж 850.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд мөн сумын Баян багийн нутаг Отрын бууц гэх газраас иргэн Г.Б-гийн 1 тооны бүдүүн эр үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б-гийн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед очиж үзэхэд манай 1 тооны хүрэн алаг зүсмийн үхрийг алж аваад явсан, ширийг нь үлдээгээд явсан байсан...” /2 дугаар хавтаст хэргийн 186-187, 191-192 дугаар хуудас/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М-ы “...Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үед байх өдрийг нь санахгүй байна яваад үхрээ бүртгэсэн чинь 1 тооны бэлхүүс алга зүсмийн хязаалан настай эр үхэр алга байхаар нь айлын үхэрт нийлээд явсан юм байх гээд цагдаад хандаагүй. Тэр хавын айлын үхрээр хайгаад байсан олдоогүй. Отрын бууцны урд байх Талын-Ус гэх айлын хороонд нэг үхрийн гэдэс дотрын гаргаж тавиад явсан байна гэж дуулаад очиж үзсэн. Айлын хороонд дунд насны үхрийн гэдэс дотор байсан...” /2 дугаар хавтаст хэргийн 189-190 дугаар хуудас/,

гэрч Р.Б-гийн “...08-57 ӨМЭ улсын дугаартай “Кроун” загварын тээврийн хэрэгслийг Б.Н гэж хүн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай Бэрс финанс нэртэй ББСБ унаж явах нөхцөлтэй 1,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан машин байгаа. Бэрс финанс нэртэй ББСБ эзэмшилд байгаа машин байгаа юм. Н гэж хүнтэй хийсэн байгаа. Нийн 08-57 ӨМЭ улсын дугаартай, “Кроун” загварын машиныг барьцаалж авсан. Гэрээний дагуу төлбөрөө төлөөд явж байгаа.” /2 дугаар хавтаст хэргийн 193 дугаар хуудас/,

гэрч Ч.Э-ын “Би өөрийн хувийн портероор Даланзадгад сумын төвд аймаг дотор ачаа хүмүүст хөлсөөр зөөдөг юм. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр намайг гэртээ байж байхад Зоригоо гэдэг танил маань над руу утсаар ярихдаа миний ажил амжихгүй байна чи ачаа авах уу гэхээр нь би ачааг нь авахаар болж ачаа ачуулах хүнийх нь утсыг авч утсаар ярьсан. /одоо утасны дугаарыг нь санахгүй байна/ Надтай утсаар ярьсан хүн нь үл таних залуутай бололтой эмэгтэй хүн байсан. Тэр хүн надтай ярихдаа Зүүн сайханы 6-22 тоотод хүрээд ирээч эндээс ачаа ачаад Их-Уул руу хүргүүлнэ гэж ярихаар нь дээрх хаягт очиход 30 гаруй насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн 1 үхрийн мах ачаад Их-Уулын 20Б-01 тоотод байдаг мах ногооны дэлгүүр гэсэн газарт ирээд махаа аваад буусан. Тэр хоёр хүний буусан мах ногооны дэлгүүр нь Их-Уул хороололд байдаг “О” дэлгүүрийн өөдөөс харсан ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлаж байсан. Танихгүй хүмүүс байсан. Одоо харвал танина. Арьс шир толгой зэрэг нь байгаагүй. Би ямар зүстэй үхэр байсан талаар нь мэдэхгүй. Би насыг нь бол мэдэхгүй, тийм жижиг биш мах байсан. Портер загварын цэнхэр толгойтой, дан кабинтай автомашин байгаа. Би энэ машиныхаа улсын дугаарыг 01 дүгээр сарын 03-ны өдөр 09-62 ӨМЭ болгож солиулсан, өмнө нь 42-90 УБН гэсэн дугаартай байсан. Тухайн мах ачих үед буюу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр урд, хойд талдаа шинэ улсын дугаараа тавьсан. Тэвшний 42-90 УБН гэсэн улсын дугаартай арилгаж сольж амжаагүй байсан. Мах ачсан хөлс 15,000 төгрөгийг би бэлнээр авсан.” /2 дугаар хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/,

гэрч Ц.А-гийн “...Би өөрийн амьдардаг хашаандаа малын мах ногоо, сүү цагаан идээ зардаг жижиг мухлаг ажиллуулдаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүкээр Өмнөговь аймгийн зар гэсэн групп дээр /аль зар дээр байсан талаар нь сайн мэдэхгүй байна/ үхрийн мах худалдаж авна гэсэн зар байхаар нь тус зар дээр тавьсан байсан утас руу нь холбогдсон чинь эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирж тал үхрийн мах өгөөд 727,500 төгрөг дансаар шилжүүлж аваад явсан. Дараа нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тэр 2 хүн ирж бүтэн том үхрийн мах өгсөн. Би үхрийн махыг худалдаж аваад 2,000,000 төгрөг дансаар нь шилжүүлээд 175,000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Эхэнд өгсөн тал үхрийн мах нь 90 орчим кг болж байсан. Сүүлийн бүтэн үхэр нь нэлээд том хэмжээтэй үхэр байсан, нийт 286 килограммтай үхэр байсан. Арьс шир толгой зэрэг нь байгаагүй дан махыг нь худалдаж авсан. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. 25-30 насны хүмүүс байсан. Хоёулаа туранхай хүмүүс байсан. Нурууны өндөр, царайны өнгө зэргийг нь анзаараагүй. .............. дугаартай утсаар ярьж холбогдсон. Би энэ талаар асуусан Булган сумаас аавынхаасаа авсан гэж хэлж байсан. Аавынхаа эмчилгээний зардалд хэрэглэх гэж байгаа талаар ярьж байсан...” /2 дугаар хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас/,

гэрч И.У-гийн “...Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн шуурхай зар дээр машин зарна гэж бичсэн байхаар нь 88322887 гэсэн утсаар нь залгаад хүрээд ир машиныг чинь үзмээр байна гэж хэлсэн. Дунд сайхны 8-27 тоотод манай найзын хашаанд ирсэн. Б, эхнэр нь гэсэн Н гэж 2 энэ машиныг унаж ирээд надад зарсан юм. Уг машин нь Бэрс финанс гэсэн ББСБ бүртгэлтэй машин байсан. Би урьдчилгаа 1,000,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь дараа өгнө гэж тохироод уг машиныг худалдаж авсан. Танихгүй хүмүүс байсан. Би ямар нэгэн гэрээ хийгээгүй. Амаар тохироод 1,000,000 төгрөг бэлэн өгөөд, үлдсэн 4,000,000 төгрөгийн нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны дотор өгнө гэж тохирсон. Би машиныг худалдаж аваад урд талын 2 дугуйг нь сольж тавьсан. Өөр засвар хийгээгүй. Ямар ч эд зүйл байгаагүй. Харин машины хойд талын хэсгийн цус болсон байсныг би угааж цэвэрлэсэн.” /2 дугаар хавтаст хэргийн 205-206 дугаар хуудас/,

гэрч Б.У-ын “...Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ эргээд очиход гэрийн дээд талын хошлонгоос тасалж аваад явсан байсан. Гэрийн зүүн талд байх малын хороонд 1 үхрийн гэдэс дотор гаргаж тавиад явсан байсан. Хашааны урдуур дөрвөлжин хээтэй машины мөр гарсан байсан. 2019 оны 12 дугаар сарын 28-ны үед очиж үзэхэд гэрийн хошлон зүгээр байсан. Хороонд малын гэдэс, дотор байгаагүй. Малын ноосоор томж хийсэн хошлон байсан юм. 8 метр орчмыг тасалж аваад явсан байсан. Манай хороонд ямар хүн үхэр алсан талаар мэдээгүй байгаа. Манай гэрийн хошлон олон жил болсон муудаж байсан хошлон байсан. Тиймээс би гэрийн хошлонгоо үнэлгээ хийлгэж, нэхэмжлэхгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 207-208 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ӨМ-20/9 дугаартай үнэлгээ /2 дугаар  хавтаст хэргийн 211-213 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ӨМ-20/32 дугаартай үнэлгээ /2 дугаар  хавтаст хэргийн 219-221 дүгээр хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 020 дугаартай үнэлгээ /2 дугаар  хавтаст хэргийн 226-228 дүгээр хуудас/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 141-153 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /2 дугаар хавтаст хэргийн 154-155, 156-161 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 163, 164-168 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 169-170, 171-181 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 184 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б, А.Г нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутагт иргэн Б.Б-ын 8 настай /үнээ/ 1 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох  нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны үед үхрээ баазын урд байхад нь очиж үзэж байсан. Тэгсэн 1 улаан тарлан бөөр алаг үнээ байхгүй байсан... Нас гүйцсэн 4 тугалласан, 8 настай, улаан тарлан, бөөр алаг, хоёр эвэр нь хоёр тийшээгээ цалгай нарийвтар эвэртэй үнээ байсан. Манайхыг ийм үнээтэйг ойр хавийн малчид мэднэ. Гэрээс баруун тийш утасны модноос баруун тийш тэр Баазын урд хэсгээр голдуухан бэлчдэг.” /3 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 464 дугаартай үнэлгээний дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 22-24, 25-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б, А.Г нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Хан-Уулын энгэр гэх газраас иргэн Т.С, А.А нарын 12 тооны бог малыг хулгайлж 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С-гийн “Манайх 2019 оны 10 дугаар сарын үед 10 гаруй  мал алдсан ба ойр хавын айлуудаар яваад сураг гараагүй... Манай мал буруу талын чих нь сам имтэй зөв талын эвэр нь цэнхэр будагтай байдаг. Хонь нь хондлой дээрээ энхэр будагтай байдаг.” /3 дугаар хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А-ийн “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дахин малаа тоолоход 12 мал дутсан байсан... Манай алдсан мал буруу талын чих сам имтэй, хонь хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай байсан. Хязаалан, соёолонгоос дээш эр хонь байсан.” /3 дугаар хавтаст хэргийн 64-65 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 455 дугаартай үнэлгээний дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 52-53, 54-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Хотгорын гол гэх газраас иргэн Д.Ц-ын 10 тооны хонь, 4 тооны ямаа нийт 14 бог малыг хулгайлж 2.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ц-ын “...10 дугаар сарын 10-ны өдөр малаа тоолоход 14 тооны мал дутаж байсан. Манай мал зөв талын чих нь онь, буруу талын чих нь эрхэм имтэй, зөв талдаа ногоон ээмэгтэй малууд байдаг юм. Хонь нь цувраа ногоон будагтай, ямаа нь буруу нь талын эврийн үзүүр нь ногоон будагтай байдаг.” /3 дугаар хавтаст хэргийн 97-98, 103-104 дүгээр хуудас/,

гэрч Б.М-ын “...Манай багийн иргэн Б нь 2019 оны 10 дугаар сарын үеэр над руу залгаж манай 10 гаруй мал алдчихлаа гэж байсан ба хонь голдуу алдчихлаа гээд ярьж байсан. Б, Ц хоёр нэлээн хэд хоног явж хайсан бололтой ярьж байсан. ... Сумын төлөөлөгчдөө хэлээгүй байсан юм.” /3 дугаар хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай үнэлгээний дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/, О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 92-93, 94-96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б, А.Г нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Х-ын 21 тооны бог малыг хулгайлж 4.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Х-ын “...малаа усалтал манай хар толгойтой бүдүүн эр хонь байхгүй болохоор нь малаа тоолоход 20 тооны бүдүүн хонь, 1 тооны бүдүүн эр ямаа алга байхаар нь тасраад явчихсан юм болов уу гэж бодоод өдөржин хайгаад байхгүй болохоор нь ойр орчмын айлуудаар сурахад манай ойр орчмын айлуудаас хэд хэдэн айл хулгайд малаа алдсан гэхээр нь Ханхонгор сумын хэсгийн төлөөлөгчид малаа хулгайд алдсан талаар дуудлага өгсөн.” /3 дугаар хавтаст хэргийн 145-148 дугаар хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 474 дугаартай үнэлгээний дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 152 дугаар хуудас, О.Б, А.Г нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 135-136, 137-142 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.А-ийн 12 тооны хонь, 1 тооны ямаа нийт 13 бог малыг хулгайлж 2.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ийн “...Малаа тоолоод үзсэн чинь 10 гаруй хонь, ямааг ямар ч байсан зүсээр нэг ямаа байхгүй байсан... Нас гүйцсэн эр хонь ямар ч байсан 7 дутсан, бусад нь 5 хонь нь хязаалан хонинууд алга байсан, зүсээр 1 бүдүүн эр ямаа байхгүй байгаа юм. 8 ингээд нийт 13 тооны мал лав байхгүй байгаа юм.” /3 дугаар хавтаст хэргийн 182-183 дугаар хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 465 дугаартай үнэлгээний дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 171-173, 174-179 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрээс иргэн С.Б-ын 1 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б-ын “...2020 оны 04 дүгээр сарын эхээр манай нэг тооны үхэр алга болсон... Манай үхэр хөх саарал өнгийн цагаан толгойтой нас бие гүйцсэн үхэр байгаа юм. Хоёр чих нь хагалбар чихлээстэй, баруун талын чихэндээ ундааны бөглөөгөөр имнэсэн байдаг.” /3 дугаар хавтаст хэргийн 230-234 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай үнэлгээний дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 237 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 223-224, 225-227 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн нутаг дэвсгэр Чулуун гэх газраас иргэн Х.Д-гийн 18 тооны хонь, 2 тооны ямаа нийт 20 бог малыг хулгайлж 3.930.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Д-гийн “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр бага малаа усалж байтал зүсээр 7-8 хонь дутуу байх шиг байсан. Би тухайн үед нээх санаанд ороогүй. Айлын хоньтой нийлсэн юм байлгүй гэж бодож байсан... Миний мэдэж байгаагаар Зөв талын хаан дээр дугуй хар мэнгэтэй хонь 1, хошуу цагаан хонь 1, хар толгойтой хонь 2, бор халзан толгойтой 1 хонь нийт 5 хонь, шарга зүсмийн эр ямаа 1, улаан алаг зүсмийн ямаа 1, нийт 2 ямаа, 5 хонийг бол зүсээр үгүйлж байна. Бусад мал хонь ямааг зүсэлж хэлж чадахгүй байна... Манайхаас нийт 2 ямаа, 18 хонь алдагдсан байна. Бага мал 2 чих нь урдаасаа эрхэм имтэй, ямааны зөв талын эврийн дотор талд улбар шар өнгийн хуучин будгийн оромтой, хонинд чихлээснээс өөр тэмдэг байхгүй. Ээмэггүй байсан.” /4 дүгээр хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 453 дугаартай үнэлгээний дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 03-04, 05-06 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн нутаг дэвсгэрээс иргэн П.А-ын эзэмшлийн 4 тооны хонь хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А-ын “...Би намар 09 дүгээр сарын үед байх малаа услаад байж байхад манай малаас зүсээр 4 хонь алга байх шиг санагдсан. Гэхдээ тухайн үед малаа тоолоогүй. Хар толгойтой, хар нүдэн, бор толгойтой, халзан зүсмийн бүдүүрсэн 4 хонь харагдахгүй байсан... 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр байх нэг өдөр хонио усалж байгаад зүс мэдэх 4 эр хонь харагдахгүй байсан... Миний мэдэж байгаагаар хар толгойтой, хар нүдэн, бор толгойтой, халзан зүсмийн бүдүүрсэн 4 эр хонь харагдахгүй байсан. Бага мал буруу талын чихний 2 талаас ухам, /шоргоолжин чихлээс гэж нэрлэдэг/ манай мал зарим нь сэрвээн дээрээ цэнхэр будагтай, зарим нь будаггүй, ээмэггүй байгаа. Алдагдсан хонинууд голдуу нас гүйцэж бүдүүрч байгаа хонинууд байсан.” /4 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,

гэрч Д.О-ийн “...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нэг залуу ирээд мах авах уу гэж хэлсэн. Тэгээд 4 хонь өгсөн. 5685023216 данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн санагдаж байна. Би бүртгэл тэмдэглэл хөтөлдөггүй, одоо мартсан байна. Тухайн залуу манайхаар 2 удаа ирж бага мал өгсөн санагдаж байна. Би дандаа бага малын мах худалдаж авдаг. Хүмүүс ер нь гарал үүслийн бичиггүй авчирдаггүй, нэхээд өгдөггүй.” /4 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 460 дугаартай үнэлгээний дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 021 дугаартай үнэлгээний дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 69-73 дугаар хуудас/, О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 36-37, 38 дугаар хуудас/, 08-57 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 40, 41-47 дугаар хуудас/, 87-69 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 48, 49-52 дугаар хуудас/, эд мөрийн баримт буюу тээврийн хэрэгсэл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай /4 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.Х, О.Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр баг Улаан цав гэх газарт оршин суух иргэн О.Э-тийн байшин болон амбаарт хууль бусаар нэвтэрч 24 инчийн зурагт, ааруул, кабелийн утас, автомашины 4 ширхэг дугуй зэрэг эд зүйл хулгайлж 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Этийн “...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө шиг санагдаж байна Өмнөговь аймаг Ханхонгор сум Өгөөмөр багийн нутаг Улаан сайр гэх газар байрлах бууц өвөлжөөнөөсөө муураа авах гээд очтол жижиг поорчиг нь онгорхой болохоор гайхаад гаднаас нь хаалгаа нээх гэсэн чинь болохгүй дотроосоо түгжээтэй байсан. Би цонхоор ороход манай байшингийн шкаф, хоёр авдрыг онгойлгоод онгичоод явчихсан байсан. Тэгэхээр нь эд зүйлээ бүртгэтэл 24 инчийн малчингийн зурагт 1 ширхэг, 10 кг ямааны ааруул, 20 метр кабелийн утас, “Тоёота Королла” загварын автомашины 4 ширхэг хуучин зуны дугуй хулгайд алдагдсан байхаар нь Ханхонгор сумын хэсгийн төлөөлөгч Даваажаргалд дуудлага өгч шалгуулсан.” /4 дүгээр хавтаст хэргийн 110-114 дүгээр хуудас/,

гэрч Д.Б-гийн “...Манай гэрт хулгай орж эд зүйлс алга болсон талаар манай эх Эт утсаар залгаж хэлсэн. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан ба энэ талаар мэдсэн. Малчин гэсэн 24 инчийн зурагт 1 ширхэг, машины 4 дугуй, кабель утас зэрэг эд зүйлс хулгайд алдсан.” /4 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ӨМА-415 дугаартай дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 122-124 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 95-103 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 104-105, 106-107 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг Улаан эрэг гэх газарт оршин суух иргэн Ц.С-ын өвөлжөөнд байх амбаарт хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой хазаар, хударга, архи зэрэг эд зүйл хулгайлж 5.248.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.С-ын “...2019 оны 08 дугаар сарын 20-нд гаргаад өдөр уураг бугуйлчдын наадам үзчихээд ямаагаа хураагаад өвөлжөөн дээрээ аваачсан чинь манай өвөлжөөнд хулгай орчихсон цоожийг нь эвдээд хамаг юм замбараагүй байсан. Бид нар аймаг руу цагдаад дуудлага өгсөн. Мөнгөн тоногтой хударга 1 ширхэг, мөнгөн тоногтой хазаар 1 ширхэг, Экс нэртэй 18 шил архи, гэрийн шинэ борзонт 50 метр, Хүргэн торгон өнгөтэй үзүүрхсэн нэхий дээл 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Мөнгөн тоногтой хазаарын амгай нь гуулин морины толгойтой бас мөнгөн тоногтой хударга нь эртнээс өвлөж ирсэн эд зүйлс байна.” /4 дүгээр хавтаст хэргийн 168-172 дугаар хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ӨМА-386 дугаартай дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 185-187 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 150-160 дүгээр хуудас/, О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 161-162, 163-165 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б, Б.Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэр Бууцат цагаан гүвээ гэх газраас иргэн Ц.М-ы 4 тооны хонийг хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М-ы “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны үед би аймаг дээр байж байхад манай эхнэр над руу утсаар яриад манай малд хулгай орчихсон юм шиг байна. Зүсээр лав хоёр эр хонь алга байна гэж ярьсан. Би тэр даруй гэртээ очоод малаа нэг бүрчлэн тоолоход 4 эр хонь дутуу байсан. Тэгээд л мэдсэн. Манай малын хамгийн бүдүүн толгой хонь болох хүүхдүүдийн нэр дээр байдаг 2 эр хонь байсан алга болсон байсан. Мөн хуруу эвэртэй хүрэн халзан эр хонь, нарийн хар халзан эр хонь алга байсан.” /4 дүгээр хавтаст хэргийн 209-211 дүгээр хуудас/,

гэрч С.А-ийн “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны үед би хонио хариулаад явж байгаад хонио харсан чинь манай 2 хонь мал дотор алга байсан. Би нөхөртөө зүсээр 2 хонь алга байна гэж хэлсэн. Манай хоёр хонь тэмдэгтэй 2 хонь байсан. Манай нөхөр Ц.М аймагт ажилтай байсан. Би ганцаараа байсан ба манай нөхөр аймгаас ирээд бид хоёр малаа тоолсон чинь тоогоор 4 хонь дутуу байсан. 2 хонь зүсээрээ байгаа, 2 хонь сайн мэдэгдэхгүй байсан.” /4 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар хуудас/,

гэрч С.А-ы “...Ц.М манайх хоёр нэг саахалт айл олон жил болж байна. Би он, сарыг нь сайн мэдэхгүй байна. Хүүхэд сургуульд явсан байх. Манайхаар 4 хонь сураад алга болчихлоо гээд явж байсан. Хоёр хонь нь хүүхдийн хонь учир зүслээд байгаа юм, нөгөө хоёр хонь сайн мэдэхгүй байна гээд явж байсан. Манайх Ц.М-ы байгаа газраас нэлээд хойшоо 10 гаруй километр газарт байсан. Гэрийн хүн нь утсаар малаа сурч байсан. Дараа нь нөхөр нь сураад явж байсан.” /4 дүгээр хавтаст хэргийн 213 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 539 дугаартай үнэлгээний дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б, Б.Х, А.Г нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэр Хар овооны энгэрийн бууц гэх газраас иргэн С.Н-гийн 20 хонь, 10 ямааг хулгайлж 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Н-гийн “...2020 оны 10 дугаар сарын 16-ны шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад манай нохой хуцаад байсан. Нохой хуцаад байхаар нь Г бид хоёр хотлуулсан байсан мал дээр машинтай очиход манай нэг эм хонь гэдсээ цувуулаад явж байсан. Ойр хавьд гэрэлтүүлэхэд ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Маргааш өглөө тухайн газартаа очоод үзэхэд манай бууцны зүүн хойд талд машины мөр байсан. Тэр малын ойр хавиар мал хориод дугуйлаад хүний мөр байсан... Тэр үед 20 тооны эм хонь, 10 тооны эм ямаа алга болсон байсан. Би тухайн байсан малаа нөгөөдөр өдөр нь тоолж малынхаа тоог үзсэн. Тэгэхэд 30 тооны мал дутсан байсан.” /4 дүгээр хавтаст хэргийн 241-242 дугаар хуудас/,

гэрч Н.Г-ын “...2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө С.Н бид хоёр гэртээ байж байхад шөнө 23 цагийн үед манай гэрээс хойш 1 километр газарт байдаг өвөлжөө рүү нохой хуцаад байсан. Бид хоёр машинаа асаагаад өвөлжөө рүү очсон чинь хонь үргэсэн хагас хонь саравчин дотор, хагас нь гадна талд нь нэг хонь гэдсээ унжуулсан явж байсан. Бид 2 хонины голыг тасдаж машинд ачаад тэр хавиар машинаар гэрэлтүүлэхэд ямар нэгэн зүйл таараагүй. Маргааш өглөө ирж хонь тоолох гэтэл бэлчээд явсан байсан. Бэлчээр дээр очиход хонь, ямаа нийлсэн 20 гаруй мал дутуу байсан. С.Н мөрийг нь үзлээ жижиг машины мөр болон мотоцикл мөр байна, дугуйлдаад явсан мөртэй байна гэж байсан. Нөгөөдөр нь буюу 2019 оны 10 дугаар сарын 18-нд малаа хашиж байгаад тоолоход 20 эм хонь, 10 эм ямаа дутуу байсан.” /4 дүгээр хавтаст хэргийн 243-244 дүгээр хуудас/,

гэрч П.Б-ийн “...Надад бэр С.Н хэлэхдээ 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 01 цаг өнгөрч байхад нохой хуцаад байхаар нь гарч харахад гэрийн хойд талаас манай сувай мал цуваад ирсэн гэж хэлсэн. Тэгээд ирсэн хонь руу очоод үзэхэд нэг хонь нь гэдсээ чирээд ирсэн байсан гэж хэлсэн. Шөнө нь машинаараа эргэж тойроход ямар нэгэн зүйл харагдаагүй. Өглөө эрт босоод мөрөөр нь явахад машины мөртэй, хүн тухайн малыг дугуйлаад хөөсөн мөр байсан. Мөн цаана нь нэг машины мөр байсан гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч руу ярьж хэлсэн чинь хэсгийн төлөөлөгч та өөрөө хүрээд ирээ гэж хэлсэн юм билээ. Тухайн газар хэсгийн төлөөлөгч ирж үзээгүй гэж хэлсэн. Маргааш нь малаа тоолоход 20 хонь, 10 ямаа дутсан юм байна лээ.” /4 дүгээр хавтаст хэргийн 245 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаартай үнэлгээний дүгнэлт /5 дугаар  хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Өмнөговь аймаг Ханбогд сумын 4 дүгээр баг Хөөврийн 09-02 тоотод оршин суух иргэн Д.М-ын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж жижиг сэйф, Айфоне 6 плас гар утас, мөнгөн аяганы хуулж авсан мөнгө, хэтэвч, гоёл чимэглэлийн хайрцаг зэрэг эд зүйл хулгайлж 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-ын “...Гэрт байсан төмөр жижиг сейф дотор нь байсан миний түрийвч болон манай гэр бүлийн бичиг баримт, эхнэрийн гоо сайхны хэрэгслийн сав, үйлдвэрийн дунд гарын мөнгөн аяганы хуулсан мөнгө нэг ширхэг болон хүргэн хүүгийн “Iphone 6 plus” утас зэрэг зүйлс алдагдсан.” /5 дугаар хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/,

гэрч Д.М-ын “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө С-ийн хамт гэртээ ирэхэд хашааны хаалга хаалттай байсан. Тэгэхээр нь онгойлгож ороход гэр онгорхой байсан. Гэрийн хаалгаар ороход онгичсон байдалтай байхаар нь цагдаа дуудсан. Манай найз залуугийн “Iphone 6 plus” болон жижиг төмөр сейф алга болсон, тухайн сейф дотор хоёр ширхэг шинэ цагийн мөнгөн аяганы мөнгө болон хадгаламжийн дэвтэр байсан. Яг хэдэн грамм мөнгө байсан талаар сайн мэдэхгүй байна. Бэлэн мөнгө 20,000 төгрөг байсан. Алдагдсан утас нь ашигладаггүй хуучин утас байсан. Дэлгэц нь бага зэрэг хагарсан байж магадгүй. Манай найз залуу мэдэж байгаа. Мөнгөн аяганы мөнгө ямар содон шинж тэмдэгтэй талаар мэдэхгүй байна. Сейф нь хар саарал өнгөтэй төмөр жижиг хэмжээтэй байсан.” /5 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

гэрч Э.С-ийн “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны үдээс өмнө найз О М-ын гэрт очиход гэр онгорхой байсан. Гэрийн хаалгаар ороход онгичсон байдалтай байхаар нь цагдаа дуудсан. Миний “Iphone 6 plus” болон жижиг төмөр сейф алга болсон. Тухайн сейф дотор хоёр ширхэг шинэ цагийн мөнгөн аяганы мөнгө болон хадгаламжийн дэвтэр байсан гэж М надад хэлсэн.” /5 дугаар хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

гэрч Б.-ын “...Хажууханд эвдсэн бололтой сейф байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би анх хараад юу байгаа талаар нь мэдээгүй. Цагдаа ирээд үзэхэд нь харсан. Тэгэхэд дандаа хүний бичиг баримт болон хадгаламжийн дэвтэр байсан. Нэг ч мөнгө байхгүй бичиг баримттай түрийвч байсан. Өөр зүйл сайн хараагүй.” /5 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай албан бичигт /5 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтаст хэргийн 25-26, 27-28 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэг өгсөн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Шинэ суурьшлын бүсэд суух иргэн Ц.Ш-ий гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч 46 инчийн “Самсунг” загварын зурагт, ДДИШ-ийн цагаан хүлээн авагч, гарнет нэртэй пүүз 1 хос, “Айфоне-5” загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлж 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ший “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө Ханбогд сумын төвд байрлах гэртээ ирэхэд гэрийн цоож эвдэрсэн байхаар нь гэр рүүгээ ороод хартал 46 инч зурагт, ДДИШ-ийн хүлээн авагч, миний пүүз байхгүй байхаар нь цагдаад хандсан. Сүүлд нь гэртээ сайн үзэхэд Цахилгаан тогоо, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч грамм сайн мэдэхгүй, дэлгэц нь эвдэрсэн  “Iphone 5” загварын гар утас зэрэг алдагдсан. 46 инч 8АМ311МӨ зурагтыг 2018 оны 06 сард 750,000 төгрөгөөр Ханбогд сумаас худалдаж авч байсан, ДДИШ-ийн цагаан өнгөтэй хүлээн авагчийг 2012 онд 120,000 төгрөгөөр худалдаж авч байсан, үзмэн ягаан өнгийн 38 размерийн Garnet пүүзийг 200,000 төгрөгөөр, “Iphone 5” загварын гар утсыг 170,000 төгрөгөөр худалдаж авсан. Цахилгаан тогоог 90,000 төгрөгөөр 2019 онд худалдаж авсан. Эмэгтэй мөнгөн бугуйвчийг 80,000 төгрөгөөр үнэлж байна.” /5 дугаар хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас, 12 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

гэрч Н.Б-ы “...Намайг хөдөө байхад эхнэр Ш сум орчхоод ирнэ гэж хэлээд явсан. Тэгсэн гэрт хулгай орсон эд зүйл алдагдсан байна цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн өөр зүйл мэдэхгүй байна. Цахилгаан тогоо, 43 инч зурагт, ДДИШ-ийн хүлээн авагч, эхнэрийн пүүз, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч грамм нь мэдэхгүй байна бусад алдагдсан эд зүйлийн талаар манай эхнэр сайн мэдэж байгаа би тэр талаар нь сайн мэдэхгүй.” /5 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай албан бичигт /5 дугаар хавтаст хэргийн 85 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-921/76 дугаартай үнэлгээ /12 дугаар хавтаст хэргийн 153-156 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтаст хэргийн 66-67, 68-70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч О.Б нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 03 дугаар сарын 16-наас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Баян-Овоогийн 730 тоотод оршин суух иргэн Д.Э-ын гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бүс, нөүтбүүк компьютер, даралтын аппарат зэрэг эд зүйл хулгайлж 3.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-ын “...Би 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хөдөө гэрээсээ Цогтцэций сумын Цагаан-Овоогийн 730 тоот сумын төвд байрлах гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны цонх онгорхой байсан. Ороод хартал манай гэрийн авдар, шкаф зэрэг зүйлсийн доторх зүйлүүдийг гаргаад хаячихсан байсан. Тэгээд юу алга болсныг нь хартал авдар дотор байсан Notebook, 3 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй мөнгөн бүс, цахилгаан даралтын аппарат гэх зүйлс алдагдсан байсан.” /5 дугаар хавтаст хэргийн 119-122 дугаар хуудас/,

гэрч Н.О-ийн “...Би гэрт нь хулгай орж эд зүйлс алдагдсан гэж 3 сарын сүүлээр мэдсэн.  Манай эмээ өөрөө над руу залгаж гэрт хулгай ороод мөнгөн аяганууд, өвөөгийн чинь бүс, мөн чиний нөүтбүүк алдагдсан байна, сумын цагдаагийн хэлтэст дуудлага өгөөд шалгуулж байгаа гэж хэлж байсан. Миний нөүтбүүк “DELL” брэндийн хар өнгийн, дотор талдаа товчлуурын доод хэсэгтээ элэгдэж халцарсан нөүтбүүк байсан.” /5 дугаар хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтаст хэргийн 108, 109-115 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч А.Г, Б.Х, О.Б нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн Зүүн суугийн 8-4 тоотод оршин суух иргэн Д.С-ийн гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч 40 инчийн Конка зурагт, суурин компьютер, хивс зэрэг эд зүйл хулгайлж 2.365.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.С-ийн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум руу яваад 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн үүдний пингийн цоож нь онгойсон байсан. Гэр рүү ороход гэрийн доторх байдал эмх замбараагүй байдалтай хулгай орсон байсан. Цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж мэдээлэл өгч цагдаа гэрт очиж үзлэг хийсэн. Гэрээс 40 инчийн Конка зурагт, Хьюндай брэндийн суурин компьютер, газраас дэвсээтэй байсан 4X6 метрийн хэмжээтэй цагаан шаргал өнгийн хүрэн өнгийн товгор хээтэй хивс, Флипс брэндийн индүү, будаа агшаагч, Самсунг брэндийн тоос сорогч, манай хүүхдийн 3 ширхэг фудволк, 2 ширхэг цамц зэрэг алга болсон байсан.” /5 дугаар хавтаст хэргийн 238-239 дугаар хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтаст хэргийн 229-234 дүгээр хуудас/, А.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 11-12, 13-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч А.Г, Б.Х, О.Б нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Зүүн суугийн 6-23 тоотод оршин суух иргэн Б.Э-ийн гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн хазаар, бага гарын халтар манан хөөрөг, мөнгөн гинж, хуримын монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж 6.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн “...Би 2017 оны намар шиг санаж байна мөнгөн гинжээ Цогтцэций сумын дарханаар 200,000 төгрөгөөр хийлгэж байсан. Хуримын бөгжийг эхнэрийн хамтаар 2018 оны 11 сард Улаанбаатар хотын их дэлгүүрээс хосоор нь буюу 2 ширхгийг 1,100,000 төгрөгөөр авч байсан. Харин бага гарын халтар манан хөөрөг, мөнгөн хазаар зэрэг зүйлсийг ааваасаа 2007 онд өвөлж авч байсан. Би алдагдсан эд зүйлсээ хараад танина. Миний мөнгөн гинж гар хийцийнх учраас түгээмэл байхгүй. Надад хийж өгсөн дархан бид хоёр л хараад танина. Харин бага гарын халтар манан хөөрөг нь мөнгөн халбагатай, мөнгөн нуухтай, даваа толгойтой, толгой хэсэг нь хажуу тийшээ далий суулгацтай. Хоёр хазаарын нэг нь шинэ цагийн ашиглаж хэрэглээгүй мөнгөн хазаар, нөгөөх нь хуучин цагийн ойролцоогоор 7-8 жил тогтмол хэрэглэсэн мөнгөн хазаар байсан. Би бөгжөө ажилдаа явахдаа хэрэглэдэггүй гэртээ үлдээгээд хадгалдаг. Сэв зураас байхгүй хуримын бөгж байсан.” /6 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас, 12 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/08 дугаартай дүгнэлт /12 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтаст хэргийн 68, 69-74 дүгээр хуудас/, эд зүйл, баримт бичиг гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай /6 дугаар хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.Х, А.Г нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн, 86-16 ӨМҮ улсын дугаартай “Гранд марк-2” загварын тээврийн хэрэгслийг ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 02 цагийн үед Өвөрхангай аймгийн Сант сумын Майхан 5 дугаар багийн Залаа хорооллын 2-10 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Толгод сант” дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 5.660.900 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч О.М-лын “...2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай дэлгүүрийн худалдагч А утсаар залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би хамаагүй юманд хүрэлгүй цагдаад хэл гэж хэлсэн... Тооллого хийсэн чинь 5,676,413 төгрөгийн бараа дутсан. Манай дэлгүүрээс мэдэгдэж байгаагаар бэлэн бүтээгдэхүүн байхгүй болсон байна гэж манай дэлгүүрийн худалдагч А хэлж байсан. Би дэлгүүртээ суудаггүй болохоор сайн мэдэхгүй байгаа. Ямар ч байсан хиам, кофе 400 ширхэг, 1 ширхэг нь 400 төгрөгийн үнэтэй, орос шоколад 40 ширхэг, нэг ширхэг нь 2500 төгрөгийн үнэтэй, Blok шоколад 24 ширхэг, 1 ширхгийг нь 4500 төгрөгийн үнэтэй, СО чипс 4 ширхэг, 1 ширхэг нь 8000 төгрөгийн үнэтэй, Dака печень 2 ширхэг, 1 ширхгийг нь 6000 төгрөгийн үнэтэй, Герман набор 6 ширхэг ширхэг нь 9000 төгрөгийн үнэтэй, гипт набор 4 ширхэг, 1 ширхэг нь 7000 төгрөгийн үнэтэй, Evok 2 ширхэг, 1 ширхэг нь 39,000 төгрөгийн үнэтэй, дүнсэн тамхи 2 ширхэг, 1 ширхэг нь 12,000 төгрөгийн үнэтэй, гар чийдэн 2 ширхэг, 1 ширхэг нь 13,000 төгрөгийн үнэтэй, огурцы 3 ширхэг, 1 ширхэг нь 9500 төгрөгийн үнэтэй, хатаасан жимс 2 кг, нэг кг нь 14,000 төгрөгийн үнэтэй, омо угаалгын нунтаг \0,8\ 3 ширхэг, нэг ширхэг нь 6000 төгрөгийн үнэтэй, омо \0,4\ 6 ширхэг, ширхэг нь 3000 төгрөгийн үнэтэй, популяр саван 10 ширхэг, нэг ширхэг 1000 төгрөгийн үнэтэй, гарын шингэн саван 4 ширхэг, 1 ширхэг нь 3200 төгрөгийн үнэтэй, түмний ундаа 12 ширхэг, нэг ширхэг нь 3200 төгрөгийн үнэтэй, огурцы 5 ширхэг, нэг ширхэг нь 4500 төгрөгийн үнэтэй, матар резинэн чихэр 130 ширхэг, 1 ширхэг нь 300 төгрөгийн үнэтэй, 0,5 литр нийслэл пиво 48 шихрэг, 1 шихрэг нь 2200 төгрөгийн үнэтэй, Болор 1 литрийн архи 6 ширхэг, 1 ширхэг нь 20,500 төгрөгийн үнэтэй, Чингис 0,75 литрийн архи 4 ширхэг, 1 ширхэг нь 18,000 төгрөгийн үнэтэй, Соёрхол 0,5 литрийн архи 12 ширхэг, 1 ширхэг нь 13,500 төгрөгийн үнэтэй, ЭКС 0,75 литрийн архи 12 ширхэг, 1 ширхэг нь 16,500 төгрөгийн үнэтэй, Воhem тамхи 3 блок, 1 блок нь 28,000 төгрөг, Сигари 3 блок, 1 блок нь 28,000 төгрөгийн үнэтэй, парламент тамхи 3 блок, 1 блок нь 45,000 төгрөгийн үнэтэй, Эссэ /энгийн/ тамхи 5 блок, 1 блок нь 32,000 төгрөг, Ченж эссэ тамхи 5 блок, 1 блок нь 37,000 төгрөгийн үнэтэй, LD тамхи 20 блок, 1 блок нь 28,000 төгрөгийн үнэтэй, кент тамхи 7 блок, 1 блок нь 37,000 төгрөгийн үнэтэй, нэг удаагийн аяга 50 ширхэг, 1 ширхэг нь 100 төгрөгийн үнэтэй, Golden milk хуурай сүү 2 ширхэг, 1 ширхэг нь 10,000 төгрөгийн үнэтэй, нийслэл 2,5 литрийн пиво 24 ширхэг, 1 ширхэг нь 7500 төгрөгийн үнэтэй, Мини ирис 2 уут, 1 уут нь 10,000 төгрөгийн үнэтэй, чацаргана 2 кг, 1 кг нь 6000 төгрөгийн үнэтэй, үзэмний шүүс 1 ширхэг, 2500 төгрөгийн үнэтэй бараа алдагдсан гэж үзэж байгаа. Бусад нь ямар хүнсний бараа байсныг мэдэхгүй байна. Ямар ч л байсан одоо мэдэгдэж байгаа бараа нь 3,804,300 /гурван сая найман зуун дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийн бараа байхгүй байна. Манай дэлгүүрт хулгай орохдоо 2 цоож эвдэлж орсон. Гадна хаалганд байсан цоож 7000 төгрөгийн үнэтэй, дотор талд байсан цоож нь 5000 төгрөгийн үнэтэй байсан. 2 ширхэг камер утсыг нь таслаад одоо ажиллахгүй байгаа. Өөрөөр эвдэрсэн зүйл байхгүй байна... 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 02 цаг 26 минутад манай дэлгүүрийн гадна талын камерт дэлгүүрийн урдуур машин баруун тийш өнгөрөөд буцаж эргэж байгаа гэрэл нь харагдаад зүүн тийш яваад өнгөрч байгаа бичлэг байсан. Удалгүй дэлгүүрийн үүдэнд 3 хүн ирж байгаа дүрс байсан. Удалгүй 02 цаг 43 минутад дэлгүүрт нэг эрэгтэй хүн орж ирээд лангуун дээгүүр даваад камерын  утсыг татаад тасалж байгаа бичлэг байсан. Камер салаад унтарсан. Манай дэлгүүрт орсон хүн бээлий өмссөн, багтай, малгай дараад өмссөн хүн байсан. Тэр гэх юм байхгүй.” /6 дугаар хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас/,

гэрч Н.А-ийн “...Би Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн Залаа хорооллын 2 дугаар гудамжны 10 тоотод байх Толгод Сант дэлгүүрийн худалдагч ажил хийдэг. 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт байх Толгод Сант дэлгүүрээ онгойлгохоор ирсэн. Манай дэлгүүрийн гадна, дотор талын цоожийг эвдэлсэн байсан. Ороод харсан лангуун дээгүүр хүнсний бараа зөөгөөд авч ирээд тавьсан байсан. Цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний худалдагчаар нь ажилладаг Толгод Сант дэлгүүрийн эздүүд нь Г.Гантогтох, О.Мөнхжаргал нарын дэлгүүр байгаа юм. Миний анзаарснаар 2 шил еvок нэртэй архи, наборнууд 3 төрлийн, 4 төрлийн шоколад, колор блонк 24 ширхэг, альфен голд 10 ширхэг, Орос шоколад 20 ширхэг, саарал блонк 5 ширхэг, Хар чингис 0,75 литрийн архи 2 ширхэг, кент тамхи, саарал LD 2 ширхэг, хуурай сүүний хайрцагтай байсан задгай тамхинууд, 2 гар чийдэн, том шилтэй огурцы, жижиг шилтэй огурцы, салатнууд, хатаасан жимс, коло ундаа 1 хайрцаг, бидний ундаанууд, резинэн чихэр 2 уут, гар чийдэн, кофе 4 уут, 4 том ууттай Омо угаалгын нунтаг, жижиг ууттай Омо зэрэг эд зүйл байхгүй болсон байна... Камер асаагаад шүүсэн чинь 2019 оны 09 дүгээр сарын 27-ноос 2019 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед манай дэлгүүрийн урд талаас жижиг машин зүүнээс баруун тийш өнгөрөөд явснаа гэрэл нь эргээд манай дэлгүүрийн үүдээр гараад зүүн тийшээ яваад өнгөрсөн. Удалгүй 3 хүний толгой үүдэнд нь ирж байгаа харагдсан. Нэг нь 3-4 минут болоод дэлгүүрт орж ирээд тэгээд лангуун дээгүүр даваад камер салгаж байгаа бичлэг байсан. Камер унтарсан. Камерт бичигдсэнээр орос хувцастай хүмүүс байсан. Дэлгүүрт орж ирсэн хүн нь пүүзтэй, өмд нь цайвар, саравчтай малгайтай, савхин куртка өмссөн, нүүрээ битүү боосон, нүд нь ил, бээлий өмссөн байсан.” /6 дугаар хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 167 дугаар дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 182-184 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 168 дугаар дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 190-193 дугаар хуудас/, “Лэндс” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/42 дугаартай үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 204-207 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтаст хэргийн 123-129, 130-141 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 216-219 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х, Д.Б, Г.А нарын дээрх бусдын өмчлөлд халдсан хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдохоор байна.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 20-ноос 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хооронд бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг шүүгдэгч О.Б арван дөрөв, А.Г арван нэг, Б.Х найм удаа тус тус үйлдсэн, мөн хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг шүүгдэгч О.Б долоо, А.Г дөрөв, Б.Х тав, Д.Б хоёр удаа, шүүгдэгч Г.А нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг хоёр удаа тус тус үйлдсэн нь уг гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзэв.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Б нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн хохирогч Ө.Ү, Д.О нарын гэр болон гараашид, шүүгдэгч Б.Х, О.Б нар нь хохирогч О.Этийн байшин болон амбаарт, шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн хохирогч Ц.С-ын өвөлжөөнд байх амбаарт, шүүгдэгч О.Б нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн хохирогч Д.М, Ц.Ш, Д.Э нарын гэрт,  шүүгдэгч А.Г, Б.Х, О.Б нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн хохирогч Д.С, Б.Э нарын гэрт, шүүгдэгч Б.Х, А.Г нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн “Толгод сант” дэлгүүрт тус тус нэвтрэхдээ цонх, цоожийг багаж хэрэгсэл ашиглан эвдэж эд зүйл хулгайлсан үйлдэл нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэх үндэслэлийг бий болгож байна.

Шүүгдэгч нар бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргүүдийг үйлдэхдээ хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэсэн 86-16 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Гранд марк-2”, 08-57 ӨМЭ улсын дугаартай “Тoyota crown 171”, 77-26 ӨМҮ улсын дугаартай “Toyota corolla axio”, 87-69 ӨМҮ улсын дугаартай “Toyota verossa” загварын тээврийн хэрэгслүүдийг тус тус ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул машин механизм ашигласан гэж үзлээ.

Шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг болон мал хулгайлах санаачилга гаргахаас эхлээд малыг тууж авч ирж хурааж байгаад барьж машинд ачих, мал гаргах, махыг шулж гулууз болгох, бусдад зарж борлуулснаас олсон орлогоо хуваарилах, захиран зарцуулах зэрэг ажиллагаанд үйлдлээрээ болон амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилгоороо санаатай нэгдсэнийг бүлэглэн үйлдсэн, мөн шүүгдэгч А.Г, Б.Х нарыг хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай дээрх гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдэхдээ урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлснийг хамжигчаар оролцсон хэмээн тус тус үзэж, прокуророос хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үзэхээр хуульчилж, уг бүлэглэн гүйцэтгэх оролцогчдын төрлийг уг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан билээ. Ийм учраас шүүх прокурорын дүгнэлтийн дагуу хамжигчаар бүлэглэн оролцож энэ гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч О.Б арван дөрөв, А.Г арван нэг, Б.Х найман удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын олон тооныг малыг хулгайлах гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгон тогтвортой ашигласан, шүүгдэгч нар тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болж улмаар амар хялбар аргаар орлого олох боломжийг байнга эрэлхийлдэг байсан нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Х нь яллах дүгнэлтэд дурдагдсан үйлдлүүдээс бусадтай бүлэглэн хохирогч Д.С, Б.Э нарын гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх үйлдлүүдэд оролцоогүй гэж, шүүгдэгч Г.А нь бусадтай бүлэглэн машин механизм ашиглан хохирогч Ө.Ү, Д.О нарын гэр болон гараашид хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх гэмт хэргүүдэд оролцоогүй гэж тус тус маргаж оролцсон боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч А.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Д давж хашааны хаалгыг онгойлгоод бид дөрөв /Б.Д, Б.Х, О.Б/ уг хашаа руу орж, улмаар гэр рүү орж хулгай хийсэн. Үүдэнд төмөр амбаартай монгол гэрээс зурагт, суурин компьютер, хивс, будаа агшаагч зэрэг эд зүйл аваад машиндаа хийсэн. Уг газраас гэр хороолол дундуур явж байгаад ногоон өнгийн төмөр хаалгатай хашааг давж ороод Д, Б, Х бид дөрөв орж мөнгөн бөгж, гинж, хазаар аваад бид тэр шөнөдөө Кроун, Гранд марк-2 машинтайгаа Даланзадгад сум руу буцсан” /6 дугаар хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтаст хэргийн 13-20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Д-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын эхээр Б, Х, Г нартай хамт Цогтцэций сум явсан. Би хашааг нь давж ороод гэрийнх нь хаалганы цоожийг эвдэлж ороод суурин компьютер, 40 инчийн Конко гэсэн бичигтэй зурагт, ногоон өнгийн хивс гээд нэлээд зүйл авсан. Авсан зүйлээ машинд хийчхээд Г бид хоёр явган яваад сумын төвийн зүүн хойд хэсэгт байсан блокон хашааг давж ороод гэрийн үүдний пингийн цоожийг эвдэж, тэр айлаас мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн гинж, монетон бөгж зэрэг эд зүйл авсан. ...Х хулгай хийх гэж явж байгааг мэдсэн. Аймгаас гарахдаа хулгай хийнэ гэж ярилцаад явсан...Ер нь бол хулгай хийх зорилгоор Б, А хоёртой Мандал-Овоо сум руу явсан. А ахад нь яаралтай мөнгөний хэрэг байна, хамт нэг юм хийе /хулгай хийе гэсэн юм/ гэхээр нь бид хоёр зөвшөөрсөн. ...А ахын хоёр дүү баригдвал баараа даачих ах нь одоо амьдрал зохиох гэж байгаа дахиж шоронд ормооргүй байна. Та хоёр шоронд явсан ч гэсэн эргэлт тойролт мөнгө, төгрөгөөр таслахгүй гэж хэлж байсан учраас Б бид хоёр Аг хулгайд хийхэд оролцоогүй, бид хоёр хулгай хийснийг мэдээгүй гэж одоог хүртэл хэлж мэдүүлж байсан юм. А бид хоёртой хулгай хийсэн нь үнэн” /6 дугаар хавтаст хэргийн 113, 10 дугаар хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас/,  

Шүүгдэгч Д.Б-ын яллагдагчаар өгсөн “...А, Д хоёр хөнжилд боодолтой эд зүйлүүд аваад гараад ирсэн. Тэгээд бид гурав сумын зүүн урд тавьсан байсан машин дээр ирээд юмаа үлдээсэн. Авсан эд зүйлүүд эмээл, ташуур, хазаар, мөнгөн аяга зэрэг нэлээн их юм байсан. Тэгээд бид гурав дахиад айл ухах гээд гурвуулаа мотоциклтойгоо сумын төв рүү орсон. Тэгээд төвд нэг байшинтай хажуудаа гарааштай айл байсан. Эхлээд гараашийн цоожийг эвдээд тэндээс 20 литрийн шар савтай бензин байсныг авсан. Байшингийн урдуур тойроод баруун урд талын цонхны төмөр хаалтыг татаж ханзлаад вакум цонхыг отверткаар Д хөшиж онгойлгоод орсон. ...А-г би сундлаад зарим эд зүйлүүдийг аваад машин руу явсан. Их уулд архи уугаад сууж байхдаа А хэрвээ баригдвал ахыгаа битгий хэлээрэй би эхнэр авсан. ...та хоёрыг шоронд орсон хойно чинь мөнгө, төгрөгөөр таслахгүй гэж гуйгаад байсан...” /10 дугаар хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг болон гэрч Б.Отгонцэцэг, Ц.Ө, Б.И нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд манай суман дээр огт харж байгаагүй 77-26 ӨМҮ улсын дугаартай жижиг тэрэг /Г.А-ы унаж явсан машин/ Дэнж дээр /гэмт хэрэг гарсан гудамж/ зогсож байсан гэх агуулгатай мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Х, Г.А нарын тайлбарууд няцаагдаж байна.

Иргэдийн төлөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.Б, А.Г, О.Б, Б.Х нарыг буруутай гэж үзсэн бол харин шүүгдэгч Г.А-г гэм буруугүй гэх санал гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх шүүгдэгч Б.Д, Д.Б нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Б.О, Ц.Ө, Б.И нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Г.А нь гэм буруутай болох нь тогтоогдсон тул иргэдийн төлөөлөгчийн гэм буруугүй гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна. 

Иймд шүүгдэгч А.Г, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, 

шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн,

шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х, Д.Б, Г.А нар нь шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг үйлдсэний улмаас иргэдэд нийт 118,998,597 төгрөгийн хохирол учруулснаас тусгаарлагдсан шүүгдэгчид оногдох 37,844,249 төгрөгийг хасаж тооцоход бусад шүүгдэгч нар 81,154,348 төгрөгийн хохирол учруулсан  болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, А хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж,  мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  тус тус заасан тул санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х, Д.Б, Г.А нар нь хариуцан арилгах үүрэгтэй, харин хохирогч Ц.Б, О.Б, П.А, Ө.Ү, Д.О, Ц.М, Г.Б, Б.Б, А.А, Д.Ц, Б.Х, Б.А, С.Б, Х.Д, П.А, О.Эт, Ц.С, Ц.М,  С.Н, Д.М, Ц.Ш, Д.Э, Д.С, Б.Э, О.Мөнхжаргал нар нь өөрсдийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгч нараас шаардах эрхтэй юм.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, улмаар шүүгдэгч нарын хэрэгт хамтран оролцсон оролцоог харгалзан хувь тэнцүүлэх замаар хариуцуулахад дараах тооцоо гарч байна.Үүнд;

Шүүгдэгч О.Б 16,889,183 төгрөг, А.Г 14,331,149 төгрөг, Б.Х 11,697,816 төгрөг, Д.Б 19,118,100 төгрөг, Г.А 19,118,100 төгрөгийг тус тус дээрх нэр бүхий хохирогч нарт төлөхөөр байна. Тухайлбал,

Шүүгдэгч О.Б-аас нийт 16,889,183 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 300,000 төгрөг, Л.Б-т 200,000 төгрөг, П.А-д 1,930,000 төгрөг, Ц.М-д 425,000 төгрөг, Г.Б-д 900,000 төгрөг, Б.Б-д 500,000 төгрөг, А.А-д 640,000 төгрөг, Д.Ц-д 510,000 төгрөг, Б.Х-т 1,393,333 төгрөг, Б.А-т 572,500 төгрөг, С.Б-д 900,000 төгрөг, Х.Д-д 982,500 төгрөг, П.А-т 200,000 төгрөг, О.Э-т 365,000 төгрөг, Ц.С-д 1,312,100 төгрөг, Ц.М-д 360,000 төгрөг, С.Н-д 925,000 төгрөг, Д.М-д 255,000 төгрөг, Ц.Ш-д 495,000 төгрөг, Д.Эд 1,570,000 төгрөг, Д.С-т 591,250 төгрөг, Б.Э-өд 1,562,500 төгрөг,

шүүгдэгч Б.Х-аас нийт 11,697,816 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 300,000 төгрөг, О.Б-т 200,000 төгрөг, П.А-д 1,930,000 төгрөг, Д.Ц-д 510,000 төгрөг, Б.А-т 572,500 төгрөг, Х.Д-д 982,500 төгрөг, П.А-т 200,000 төгрөг, О.Э-т 365,000 төгрөг, Ц.С-д 1,312,100 төгрөг, Ц.М-д 360,000 төгрөг, С.Н-д 925,000 төгрөг, Д.С-т 591,250 төгрөг, Б.Э-өд 1,562,500 төгрөг, О.М-д 1,886,966 төгрөг,

шүүгдэгч Д.Б-аас нийт 19,118,100 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Ү-д 8,380,000 төгрөг, Д.О-д 10,738,100 төгрөг,

шүүгдэгч Г.А-гаас нийт 19,118,100 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Ү-д 8,380,000 төгрөг, Д.О-д 10,738,100 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Харин шүүгдэгч А.Г нь гэмт хэргийн улмаас бусдад нийт 14,331,149 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А-д 1,930,000 төгрөг, Ц.М-д 900,000 төгрөг, Г.Б-д 425,000 төгрөг, Б.Б-д 500,000 төгрөг, А.А-д 640,000 төгрөг, Д.Ц-д 510,000 төгрөг, Б.Х-т 1,393,333 төгрөг, Б.А-т 572,500 төгрөг, Х.Д-д 982,500 төгрөг, П.А-т 200,000 төгрөг, Ц.С-д 1,312,100 төгрөг, С.Н-д 925,000 төгрөг, Д.С-т 591,250 төгрөг, Б.Э-өд 1,562,500 төгрөг, О.М-д 1,886,966 төгрөгийн хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор заасны дагуу шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э, Д.С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах замаар яллах дүгнэлтэд дурдсан дүнгээр буюу хохирогч  Д.Э-д учирсан хохирлыг 3,140,000 төгрөг, Д.С-т учирсан хохирлыг 2,365,000 төгрөгөөр тогтоож гаргуулсан нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогч нарын эрхийг сэргээх, учирсан хохирлыг арилгуулах тухай эрхийг зөрчихгүйн дээр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэв.

Учир нь хохирогч Д.Э, Д.С нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаартай үнэлгээ, мөн компанийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай үнэлгээг гаргасан шинжээчид хууль сануулаагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаагүй байх тул шүүх энэхүү үндэслэлээр хэргийг прокурорт буцаах, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр дээрх хуульд зааснаар мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож оногдуулах саналтай байна. Шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил 6 сарын хугацаагаар тогтоож оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулах, мөн Д.Б нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 11 сар 16 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, энэ тэнсэн суллагдсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож оногдуулах саналтай байна.  Шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч О.Б, Б.Х нарт оногдуулсан хорих ялыг хаалттай, шүүгдэгч А.Г, Д.Б, Г.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас бусдад нийт 118,998,600 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч А.Г-т хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Бусад шүүгдэгч нарын хувьд хохирол төлбөр төлөөгүй. Хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч О.Б-ын 171 хоног, А.Г-ын 257 хоног, Б.Х-ын 177 хоног, Д.Б-ын 289 хоног, Г.Агийн 21 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Toyota corolla axio” загварын 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 13,000,000 төгрөг, “Тoyota crown 171” загварын 08-57 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулж, “Toyota verossa” загварын 87-69 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 86-16 ӨМҮ улсын дугаартай, “Тоёота Гранд марк-2” загварын тээврийн хэрэгслүүдийг тус тус хохирол төлбөр төлүүлэхээр улсын орлогод оруулахаар хураан авах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан пүүз, хэтэвч, хутга зэрэг эд мөрийн баримтуудыг улсын яллагчийн зүгээс энэ эд мөрийн баримтуудтай холбоотой Б.Д-ын үйлдэл оролцоотой баримтууд нэг дор хураагдаж ирсэн боловч түүнд холбогдох хэргийг тусгаарласан учраас эд мөрийн баримтуудын асуудлыг нэг мөр Б.Дд холбогдох хэрэгтэй хамт шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Хэрэв дээрх байдлаар шийдвэрлэхгүй гэвэл эдгээр эд мөрийн баримтуудаас мотоциклын мотор 1 ширхэг, мотоциклын урд дугуй амортизатор, автомашины эмпи тоглуулагч, удирдлага 1 ширхэг, 3300 төгрөг зэргийг улсын орлогод оруулж бусад эд мөрийн баримтыг устгах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байгаа. Шүүгдэгч Д.Б-ын зүгээс өөрийн хураалгасан эд мөрийн баримтуудыг буцаан авах саналыг гаргасан. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг шүүгдэгч нарт буцаан олгох ойлголт байхгүй. Эдгээр эд мөрийн баримт хохирогч нарын холбогдох хэргийн эд мөрийн баримт байсан бол хохирогч нарт буцаан олгох асуудал яригдана. Шүүгдэгч нараас хураан авсан эд зүйл учраас эдгээр эд мөрийн баримтыг устгах нь зүйтэй гэсэн саналтай байна.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай гэх дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг дүгнэлтдээ: Эрүүгийн хариуцлагын талаар хэлэх санал байхгүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ: Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Б-д санал болгосон ял болон цагдан хоригдсон хоногийн талаар маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд ял эдэлж гарч ирсэн хүмүүсийг нийгэм хүлээж авах байдал дутмаг, эхээс нь өөр хүлээж авах хүн байдаггүй. Дүү, эхийн хамт амьдардаг. Ар гэрийн хараа хяналтгүй байдал мөн хүрээлж байгаа найз нөхдөөс шалтгаалан энэ гэмт хэрэг гарах болсон байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-маа дүгнэлтдээ: Эрүүгийн хариуцлагын зорилго нь нэг талдаа цээрлүүлэх нөгөө талдаа шүүгдэгчийг нийгэмшүүлэх, хохирогчийн эрх ашгийг хамгаалах зорилготой байдаг. А.Г-т улсын яллагчийн зүгээс нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэх саналыг гаргаж байна. А.Г-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. А.Г хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Мөрдөн байцаалтын болон прокурор, шүүхийн шатанд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. 15 хохирогч нарын санал бодол болон 181, 182, 183 дугаар хуудсанд авагдсан тодорхойлолт, баримтуудыг анхаарч үзнэ үү. Бага залуу насандаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны 2 хүүхэдтэй ам бүл дөрвүүлээ амьдардаг, гэр бүлийн хүрээллийг бий болгосон хүн байгаа. Алдсан алдаагаа өөрөө ухамсарлаж, засах ухамсар төлөвшил энэ хүнд байгаа. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шалгуурыг хангаж байх тул уг зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 3 жил 4 сарын хорих ял тус тус оногдуулж, улмаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 4 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Г.Агийн хувьд 2 удаагийн үйлдэлд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Улсын яллагчийн гаргасан нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Г.А-гийн хувьд өөрөө нийгэмшиж, гэмт хэрэг үйлдэхгүй юмсан гэсэн гэгээтэй чин хүсэл, бодол санаа байгаа. 2021 оны 04 дүгээр сард гэрлэлтээ батлуулж гэр бүлтэй болсон бөгөөд эхнэр нь жирэмсэн. Энэ хүний нийгэмшиж гэр бүлийн хүрээллийг үүсгэж байгаа байдлыг ял шийтгэлийг оногдуулахдаа харгалзан үзнэ үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх дүгнэлтдээ: Прокурорын зүгээс Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар нийт эдлэх ялыг 9 жил 6 сарын хугацаагаар оногдуулах саналыг гаргасан байгаа. Энэ ялыг хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор заасан. Б.Х-ын хувьд боловсрол мэдлэгийн хувьд дунд сургуулиасаа гарсан, бичиг үсэг мэдэхгүй. Өвөрхангай аймагт амьдарч байхдаа Мөнхзул гэх эмэгтэйтэй танилцаж гэр бүл болж 4 хүүхэдтэй болсон. Хамгийн бага хүүхэд 7 настай. 7-14 насны хүүхдүүдтэй. Б.Х, эхнэртэйгээ хоёулаа бичиг үсэг мэдэхгүй. Үр хүүхдээ зөв төлөвшүүлэхийн тулд барилгын ажил болон өөр бусад ажил хөдөлмөр эрхэлж энэ гэмт хэрэгт холбогдох хүртэлх хугацаанд гэр бүлээ тэжээн тэтгэж явсан байгаа. 14 жил орчим хугацаанд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Өмнөговь аймагт ирж Б.Д-тай нийлж 13 удаагийн үйлдэл холбогдолтой гэмт хэргийг үйлдсэн. Энэ гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатанд удаа дараагийн мэдүүлгээр хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, нийт эдлэх 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн дүгнэлтдээ: О.Б-ын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хийсэн үйлдлийг үнэн зөв тогтвортой мэдүүлдэг. Хулгай хийх санаа зорилго нь өөрөө бичиг үсэг мэдэхгүй, ажил хөдөлмөр эрхлэх боломж дутмаг байсан талаараа илэрхийлдэг. Мөнгө олох арга зам буруу байсан боловч хувь хүний хувьд гэр бүлээ авч явах, үр хүүхдийнхээ өвчнийг эдгээх зорилготой байсан.  О.Б одоо 29 настай, ар гэрийн байдал хэцүү байгаа. Хэдий хохирол төлбөрөө төлөөгүй ч гэсэн хэргээ үнэн зөвөөр хэлж, шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан ялын хэмжээ 2-8 жил байдаг. Өмгөөлөгчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж залуу хүний хувьд засарч хүмүүжих боломжийг олгож 2 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5-12 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулахаар заасан. Өмгөөлөгчийн зүгээс 5 жилийн хорих ялыг оногдуулж нийт эдлэх ялыг 7 жилээр тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Д.Б, А.Г, Г.А, Б.Х, О.Б нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргаж оролцов.

Шүүхээс шүүгдэгч  А.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгч Д.Б, Б.Х, О.Б, Г.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Д.Б, А.Г, Б.Х, О.Б, Г.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Ийнхүү О.Б, А.Г, Б.Х, Д.Б, Г.А нарыг гэм буруутайд шүүх тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, шүүгдэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдэл, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан энэхүү хорих ялыг хөнгөрүүлэх тухай зохицуулалтыг хэрэглэхээр зохицуулахдаа уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар, 1.4 дахь заалтад “...хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-аар заасан хуулийн шаардлагыг шүүгдэгч А.Г хангасан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Г-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Харин бусад шүүгдэгч нарын хувьд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул хорих ял хөнгөрүүлэх тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч О.Б хорин нэг, Б.Х арван гурав удаагийн үйлдлээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон боловч шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэлх хугацаанд өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн талаар шударгаар мэдүүлж, гэмшиж буйгаа илэрхийлсэн болон ар гэрийн байдлыг тус тус харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Б-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-т 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Б-ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Х-ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тус тус тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б, Г.А нарын хувьд бусад шүүгдэгч нараас гэмт хэрэгт оролцсон оролцоо бага, тус бүр хоёр удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй боловч шүүгдэгч Д.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй тул түүнд улсын яллагчаас санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Мөн шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.

Түүнчлэн шүүгдэгч Д.Б нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг эдэлж байхдаа Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэнэ...”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол... тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж тус тус заасан байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Б-ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хорих ялтай нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоохдоо цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэлийн тэмдэглэл болон шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял нэмж нэгтгэх асуудал байхгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Г, Б.Х, О.Б, Д.Б, Г.А нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ын цагдан хоригдсон 165 /нэг зуун жаран тав/ хоногийг, шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 250 /хоёр зуун тавь/ хоногийг, шүүгдэгч Б.Х-ын цагдан хоригдсон 171 /нэг зуун далан нэг/ хоногийг, шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 280 /хоёр зуун ная/ хоногийг, шүүгдэгч Г.Агийн цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авахаар заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Г нь “...“Тоёота Гранд марк-2” загварын тээврийн хэрэгслийг би Б.Х-аас авсан, миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл” гэж мэдүүлж байх тул Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалагдаж байгаа гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 86-16 ӨМҮ улсын дугаартай, “Тоёота Гранд марк-2” загварын тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ, тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ийнхүү шүүгдэгч О.Б, Б.Х, А.Г нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тoyota crown 171” загварын 08-57 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Бэрс финанс” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй болох нь гэрч Р.Булганхишигийн мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийн үнийг “Хас үнэлгээ” ХХК нь 3,500,000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн шүүгдэгч О.Б, Б.Х, А.Г нарт оногдох 2,625,000 төгрөгийг тус бүрээс хувь тэнцүүлэн 875,000 төгрөг,

мөн шүүгдэгч Г.А, Д.Б нар нь хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Toyota corolla axio” загварын 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Ц.Хишигдэлгэрийн нэр дээр бүртгэлтэй болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийн үнийг “Хас үнэлгээ” ХХК нь 13,000,000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн шүүгдэгч Г.А, Д.Б нарт оногдох 8,666,666 төгрөгийг тус бүрээс хувь тэнцүүлэн 4,333,333 төгрөг,

шүүгдэгч О.Б нь хэргийг тусгаарласан Б.Д-тай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Toyota verossa” загварын 87-69 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Илчит элс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийн үнийг “Хас үнэлгээ” ХХК нь 3,500,000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн шүүгдэгч О.Баас 1,750,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалагдаж байгаа мотоциклын мотор 1 ширхэг, мотоциклын урд дугуй амортизатор 1 ширхэг, шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй годон гутал /1 хос/, 22.5 см урттай эврэн иштэй хутга, саарал өнгийн хутганы гэр 1 ширхэг зэрэг эд зүйлүүд хэргийг тусгаарласан шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой эд мөрийн баримтууд байх тул энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэхгүйгээр үлдээх нь зүйтэй байна. 

Мөн эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг хутгыг хэрэгт авагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцуулах тухай мөрдөгчийн тогтоол  /1 дүгээр хавтаст хэргийн 235-238, 249/ зэргээс үзэхэд 22.5 см урттай эврэн иштэй хутгыг саарал өнгийн гэрийн хамт шүүгдэгч Б.Д-ын биеэс, 28 см урттай бор өнгийн модон иштэй хутга, 26.5 см урттай шар өнгийн иштэй хутга, 27 см урттай шар өнгийн модон иштэй хутгыг шүүгдэгч Д.Б-ын биеэс болон гэрээс тус тус хурааж авсан байх бөгөөд шүүгдэгч нар эдгээр хутгыг гэмт хэрэг үйлдэхэд /мал гаргах/ ашигласан учир шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан шүүгдэгч Д.Б-ын хүсэлтийн дагуу түүнд буцаан өгөх боломжгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Б-ын дээрх 3 ширхэг хутгыг устгахаар тогтов.

Харин гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй шүүгдэгч Д.Б-ын тухайн үед өмсөж явсан болон гэрээс хураан авсан хар өнгийн урт түрийтэй гутал 1 хос, ягаан өнгийн үдээсгүй цахилгаантай пүүз 1 хос, Nike гэсэн бичигтэй улаан хар өнгөтэй пүүз 1 хос, хар өнгийн куртка 1 ширхэг, 3300 төгрөг, бор өнгийн хэтэвч 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Самсунг” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг” загварын цагаан өнгийн гар утас 1 ширхгийг улсын орлогод оруулж, автомашины эмпи тоглуулагч, удирдлага 1 ширхэг, эссэ ченж нэртэй тамхи 1 хайрцаг, саарал өнгийн төмөр цоож 1 ширхэг, 38 см урттай арматурын төмөр 1 ширхэг, 12 см урттай төмөр 1 ширхэг, 4 ширтэйгээ үргэлж үхрийн шир 1 ширхэг, шар өнгийн хэтэвч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хохирогч П.Агийн “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ӨМА-395 дугаартай шинжээчийн үнэлгээнд төлсөн 120,000 төгрөгнөөс өөрт оногдох 30,000 төгрөгийг төлсөн ба үлдэх төлбөрөөс тусгаарлагдсан шүүгдэгч Б.Д-ын хариуцах 30,000 төгрөгийг хасаж, 60,000 төгрөгийг шүүгдэгч Б.Х, О.Б нараас хувь тэнцүүлэн /30,000 төгрөг/ гаргуулж хохирогч П.Ад олгохоор шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хохирогч Ө.Ү, Д.О нарт учирсан хохирлыг үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-521/51, ТХҮ-521/52 дугаартай үнэлгээнүүдийг гаргасан шинжээчийн зардал нийт 400,000 төгрөгнөөс тусгаарлагдсан шүүгдэгч Б.Д-ын хариуцах 133,333 төгрөгийг хасаж, үлдэх 266,666 төгрөгийг шүүгдэгч Д.Б, Г.А нараас хувь тэнцүүлэн /133,333 төгрөг/

хохирогч Ц.Ш-д учирсан хохирлыг үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-921/76 дугаартай үнэлгээг гаргасан шинжээчийн зардал 30,000 төгрөгнөөс тусгаарлагдсан шүүгдэгч Б.Д-ын хариуцах 15,000 төгрөгийг хасаж, үлдэх 15,000 төгрөгийг шүүгдэгч О.Баас гаргуулж иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт /төрийн сангийн 100900000707 дугаартай дансанд/ олгох нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г, Б.Х, О.Б, Г.А, Д.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О овгийн Г-ийн Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б овгийн А-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч З овгийн Б-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г овгийн О-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овгийн Д-ы Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О овгийн Г-ийн А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Г-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-т 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Б-д 3 /гурав/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ад 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 9 /ес/ жилийн хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Б-ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х, Д.Б, Г.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ын цагдан хоригдсон 165 /нэг зуун жаран тав/ хоногийг, шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 250 /хоёр зуун тавь/ хоногийг, шүүгдэгч Б.Х-ын цагдан хоригдсон 171 /нэг зуун далан нэг/ хоногийг, шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 280 /хоёр зуун ная/ хоногийг, шүүгдэгч Г.А-гийн цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баас нийт 16,889,183 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 300,000 төгрөг, Л.Б-т 200,000 төгрөг, П.А-д 1,930,000 төгрөг, Ц.М-д 425,000 төгрөг, Г.Б-д 900,000 төгрөг, Б.Б-д 500,000 төгрөг, А.А-д 640,000 төгрөг, Д.Ц-д 510,000 төгрөг, Б.Х-т 1,393,333 төгрөг, Б.А-т 572,500 төгрөг, С.Б-д 900,000 төгрөг, Х.Д-д 982,500 төгрөг, П.А-т 200,000 төгрөг, О.Эт 365,000 төгрөг, Ц.С-д 1,312,100 төгрөг, Ц.М-д 360,000 төгрөг, С.Н-д 925,000 төгрөг, Д.М-д 255,000 төгрөг, Ц.Ш-д 495,000 төгрөг, Д.Э-д 1,570,000 төгрөг, Д.С-т 591,250 төгрөг, Б.Э-өд 1,562,500 төгрөг,

шүүгдэгч Б.Х-аас нийт 11,697,816 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 300,000 төгрөг, О.Б-т 200,000 төгрөг, П.Ад 1,930,000 төгрөг, Д.Ц-д 510,000 төгрөг, Б.А-т 572,500 төгрөг, Х.Д-д 982,500 төгрөг, П.Ат 200,000 төгрөг, О.Эт 365,000 төгрөг, Ц.С-д 1,312,100 төгрөг, Ц.М-д 360,000 төгрөг, С.Н-д 925,000 төгрөг, Д.С-т 591,250 төгрөг, Б.Э-өд 1,562,500 төгрөг, О.М-д 1,886,966 төгрөг,

шүүгдэгч Д.Б-аас нийт 19,118,100 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Ү-д 8,380,000 төгрөг, Д.О-д 10,738,100 төгрөг,

шүүгдэгч Г.Агаас нийт 19,118,100 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Ү-д 8,380,000 төгрөг, Д.О-д 10,738,100 төгрөг тус тус олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д.Б-ын өмсөж явсан хар өнгийн урт түрийтэй гутал 1 хос, ягаан өнгийн үдээсгүй цахилгаантай пүүз 1 хос, Nike гэсэн бичигтэй улаан хар өнгөтэй пүүз 1 хос, хар өнгийн куртка 1 ширхэг, 3300 төгрөг, бор өнгөтэй хэтэвч 1 ширхэг эд зүйлүүдийг түүнд буцаан олгож, “Самсунг” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг” загварын цагаан өнгийн гар утас 1 ширхгийг улсын орлогод оруулж, автомашины эмпи тоглуулагч, удирдлага 1 ширхэг, эссэ ченж нэртэй тамхи 1 хайрцаг, саарал өнгийн төмөр цоож 1 ширхэг, 38 см урттай арматурын төмөр 1 ширхэг, 12 см урттай төмөр 1 ширхэг, 4 ширтэйгээ үргэлж үхрийн шир 1 ширхэг, шар өнгийн хэтэвч 1 ширхэг, 28 см урттай бор өнгийн модон иштэй хутга, 26.5 см урттай шар өнгийн иштэй хутга, 27 см урттай шар өнгийн модон иштэй хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалагдаж байгаа гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 86-16 ӨМҮ улсын дугаартай, “Тоёота Гранд марк-2” загварын тээврийн хэрэгслийг хурааж,

мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Бэрс финанс” ББСБ-ын эзэмшлийн “Тoyota crown 171” загварын 08-57 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгнөөс шүүгдэгч О.Б, Б.Х, А.Г нарт оногдох 2,625,000 төгрөгийг хувь тэнцүүлэн /875,000 төгрөг/, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ц.Хишигдэлгэрийн эзэмшлийн “Toyota corolla axio” загварын 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 13,000,000 төгрөгнөөс шүүгдэгч Г.А, Д.Б нарт оногдох 8,666,666 төгрөгийг хувь тэнцүүлэн /4,333,333 төгрөг/,

гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Илчит элс” ХХК-ийн эзэмшлийн “Toyota verossa” загварын 87-69 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгнөөс шүүгдэгч Б.Дд оногдох 1,750,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,750,000 төгрөгийг шүүгдэгч О.Баас гаргуулж улсын орлогод тус тус оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Шүүгдэгч А.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А-д 1,930,000 төгрөг, Ц.М-д 900,000 төгрөг, Г.Б-д 425,000 төгрөг, Б.Б-д 500,000 төгрөг, А.Ад 640,000 төгрөг, Д.Ц-д 510,000 төгрөг, Б.Х-т 1,393,333 төгрөг, Б.А-т 572,500 төгрөг, Х.Дд 982,500 төгрөг, П.Ат 200,000 төгрөг, Ц.С-д 1,312,100 төгрөг, С.Н-д 925,000 төгрөг, Д.С-т 591,250 төгрөг, Б.Э-өд 1,562,500 төгрөг, О.М-д 1,886,966 төгрөгийн хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 30,000 төгрөгийг хохирогч П.А-д тус тус төлсөн, шүүгдэгч А.Г нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.Х, О.Б нарын тус бүрээс 30,000 төгрөг гаргуулж хохирогч П.А-д, шүүгдэгч Д.Б, Г.А нарын тус бүрээс 133,333 төгрөг, шүүгдэгч О.Б-аас 15,000 төгрөг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт /төрийн сангийн 100900000707 дугаартай дансанд/ олгосугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г, Б.Х, О.Б, Г.А, Д.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Г, Б.Х, О.Б, Г.А, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ВОЛОДЯ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ДЭЛГЭРМАА

                             ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ