Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх   хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог, 

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр

           Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********д холбогдох эрүүгийн 21207000510038 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

                                   

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

              1. Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд, авто механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг, ******** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********, /регистрийн дугаар:********/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч ******** нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн Овоо багийн нутаг дэвсгэр ******** тоот хашааны гадна иргэн ********тэй маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх ******** ХХК-д механикчаар ажилдаг. Энэ жил корона вирустэй холбоотой манай ажил түр хугацаагаар зогссон байгаа. Би ажилдаа явахаас өмнө өөрийнхөө хашааг янзалж байсан. Манайх хашаагаа урагш нь сунгасан зүйл байхгүй. Харин хашааныхаа урд талын үерийн ус буудаг газрын элсийг авч зүлэг ургуулсан. Манай хажуу талын айл манайхыг хашаагаа урагш нь сунгаж байна гэж гомдол мэдүүлсэн байсан. Би тухайн өдөр найзтайгаа хамт машиныхаа моторыг янзалж байтал ******** гэж хүн ирээд намайг дуудсан. Би гарч очоод тухайн хүнд манайх хашаагаа сунгахгүй харин үер буудаг газрын элсийг янзалж зүлэгзүүлж байна гэж хэлсэн. Гэтэл ******** гэж хүн ойлгохгүй өмнөөс уурлаж загнаад байсан. Бид хоёр сүүлдээ маргалдаад би цохиод авсан. Өөрийнхөө уурнаас болж хүнд гар хүрсэн нь миний буруу...” гэв.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 01- 02-р хуу/

-Хохирогч ********ийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Би Хархорин сумын 1 дүгээр багийн дарга хийдэг хүн байгаа юм. ******** овогтой ******** гэх манай багийн иргэнээс тухайн асуудал болохоос өмнө 2 хоногийн өмнө манай хажуу талын айл хашаагаа сунгаад байна гэх гомдол ирсэн. 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагаас 16 цагийн хооронд ирсэн гомдлын дагуу газрын албаны ********,1 дүгээр багийн иргэн ******** гэх хүмүүсийн хамт хашаагаа зөвшөөрөлгүй сунгасан гэх ********гийн хашаанд очсон. Тэгээд зөвшөөрөлгүй хашаа сунгаж болохгүй гэж хэлсэн чинь чи муу хэн юм бэ гэж надаас асуусан тэгэхээр нь би таны оршин суудаг багийн дарга байна гэсэн чинь намайг заамдаж аваад газарт унагаж нүүр рүү нэлээн хэд цохиж, өшиглөсөн. Энэ үйл явдал богино хугацаанд болоод өнгөрсөн. Тухайн үйлд явдлыг надтай цуг очсон 2 хүн харсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р хуу/

-Гэрч ********ийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хархорин сумын 1 дүгээр багийн засаг дарга ******** надад хандан манай багт нэг хүн хашаагаа зөвшөөрөлгүй сунгах гэж байна гэсэн гомдол иргэдээс ирээд байна цуг яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд хамт хашаагаа зөвшөөрөлгүй сунгах гэж байна гэсэн айлд нв очсон чинь нэг залуу хашааны гадна талдаа байсан. Багийн дарга ******** бид хоёр хамт нэг залуутай уулзаж хашаагаа сунгах гэж байгаа бол эхлээд амаар юм уу эсвэл бичгээр хүсэлт гаргах ёстой хашааны гадна талд овоолсон шороо байлгаж хүмүүсийн хөдөлгөөнд саад хийж болохгүй зэрэг зүйлсийг тайлбарласан чинь тэр залуу уурлаад та нар ямар ч албан бичиг байхгүй байж яах гэж хүн ажилтай байхад саад болоод байгаа юм гээд ********ийг чи хэн юм гээд заамдаж бариад газарт унагаж биед нь халдсан. Миний харж байснаар мөргөж, гараараа цохиж, өшиглөсөн. Тэр залууд боль гэж хэлсэн ч тэр залуу хүний үг огт аваагүй. ******** багийн дарга өөдөөс нь эсэргүүцэж чадаагүй. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р хуу/

Шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “********ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 187 дугаартай дүгнэлт, /хх-ийн 17-18-р хуу/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.  

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүгдэгч ******** нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн Овоо багийн нутаг дэвсгэр, ******** тоот хашааны гадна иргэн ********тэй маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

 

мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас, гэрч ********ийн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ********гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******** нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******** нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

 

Хохирогч ******** нь “..Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч ********г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

 

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.,

 

          Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн  эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                           ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч ******** нь битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА