Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч П.Оын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Р.Нийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Хохирогч Д.Та,

Хохирогч Г.Нямсүрэн /онлайн/,

Шүүгдэгч П.О, Р.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.О, Р.Н нарт холбогдох эрүүгийн 1838000780113 дугаартай, хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч П.О нь ганцаараа 2018 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах хохирогч Ц.Лгийн үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” алт мөнгөний дарханы газарт  хууль бусаар  нэвтэрч 4 ширхэг хөөрөг, зөөврийн хуучин компьютер, 3 ширхэг мөнгөн гинж, 9 ширхэг мөнгөн бөгж, 3 ширхэг мөнгөн ээмэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 950000  төгрөгийн хохирол учруулсан,

2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр 33-08 тоот хашааны гаднаас 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Тын эзэмшлийн эд хөрөнгө болох БНХАУ-д үйлдвэрлэсэн хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг хууль бусаар авч, 375 000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 29 дүгээр гудамжны 20 тоотод байрлах иргэн Д.Оийн эзэмшлийн Баянхангай нэртэй хүнсний дэлгүүрт 2017 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч Соёрхолт нэртэй архи 0.5 гр 1 ширхэг, Ерөөл нэртэй архи 0.5 гр 2 шил, Ерөөл нэртэй архи, 75 гр 1 ширхэг, Алфен гольд шоколад 5 ширхэг, ЛД тамхи 10 ширхэг, бэлэн гоймон 3 ширхэг, Боргио пиво 4 ширхэг, камерийн станц зэрэг эд зүйлийг хулгайлж, 314300 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Р.Н, П.О нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4-р хороонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Аийн “Сити шоп” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлж, 410120 төгрөгийн хохирол,

5. Шүүгдэгч Р.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 4-7 тоотод байрлах хохирогч А.Бий гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн зурагтыг хулгайлж, 390000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2018 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Г.Пгийн гэрт хууль бусаар нэвтэрч  зөөврийн компьютерыг хулгайлж, 3132160 төгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар П.О, Р.Н нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.О, Р.Н нарыг бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Оын өгсөн: “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө”  гэх мэдүүлэг,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Нийн өгсөн: “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө” гэх мэдүүлэг,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Тын өгсөн: “хохирол 375000 төгрөг, эд зүйл үнэлсэн үнэлгээний үнэ 30000 төгрөг  авбал гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.П өгсөн: “...400000 төгрөгийг авбал гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг болон эрүүгийн 1838000780113 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч П.О, Р.Н нар бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч эд зүйл, бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Ад 410120 төгрөгийн хохирол, шүүгдэгч  П.О ганцаараа хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл, бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ц.Лд 950000 төгрөгийн  хохирол, иргэн  Д.Од 341300 төгрөгийн  хохирол, шүүгдэгч Р.Н ганцаараа иргэн А.Бд 390000 төгрөгийн хохирол, иргэн Г.Пд  3132160 төгрөгийн хохирол, шүүгдэгч П.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар  авч иргэн Б.Тад 375000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 Хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хор уршиг, шалтгаан нөхцөлийн талаар:

1. Шүүгдэгч П.О нь ганцаараа 2018 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах хохирогч Ц.Лгийн үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” алт мөнгөний дарханы газарт хууль бусаар  нэвтэрч 4 ширхэг хөөрөг, зөөврийн хуучин компьютер, 3 ширхэг мөнгөн гинж, 9 ширхэг мөнгөн бөгж, 3 ширхэг мөнгөн ээмэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 950000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.Лгийн өгсөн: “ ...Тэмүүлэл нэртэй алт мөнгөний дархан ажиллуулдаг. 2018 оны 01 дүгээр сарын 21-ний орой 18 цагийн орчим  алт мөнгөний

дарханы газраа  хаагаад явсан. Өглөө 11 цагийн орчимд ажил дээрээ ирэхэд  манай ажлын урд талын цонхны төмөр хаалт онгойсон, цоожилсон цоож нь байхгүй болсон байсан.  Ингээд вакум цонхны дээд талын порчигийг түлхээд хулгайч дотор нь орсон байсан. Ширээн дээр байсан шилэн жаазан дотор байсан 4 ширхэг дунд үеийн  хөөрөг хулгайд алдагдсан байсан. Мөн ширээн дээр байсан саарал өнгийн ЛЖ брендийн зөөврийн хуучин компьютер, 3 мөнгөн гинж, мөнгөн бөгж 9 ширхэг,  мөнгөн ээмэг 3 ширхэг тус тус алга болсон байсан. Хөөрөгнүүд 1. Саарал манан хөөрөг, их биетэй ижил толгойтой, 2. Бор алаг хөөрөг, толгой нь хув толгой, 3 бөөрөн дээрээ  цагаантай бор хөөрөг, 4. Ногоон хөөрөг бүгд хув толгойтой байсан... ЛЖ брендийн гар утас,.. мөн цагаан өнгийн DVD тоглуулагч  алдсан... сая  харуулсан хөөрөг миний 2018 оны 0 дүгээр сард ... хулгайд алдсан хөөрөг  мөн байна. ...  Үүнээс 2 хөөргөө буцааж авсан... Одоо надад гомдол, санал байхгүй. Үлдсэн хохирол болох 750,000 төгрөгийг төлөөд өгөх юм бол сайн байна.... гэх мэдүүлэг /1-р хх-177-183 тал/,

Гэрч Г.Нын өгсөн: “..Адьяасүрэнг танина ажилдаа явж байхад  нэг DVD  авч  ирж засуулж байсан”. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 225-226 тал/,

Гэрч  Адьяасүрэнгийн өгсөн: “2019 оны сүүлээр байх тэр 2 шөнө болгон  гараад явдаг байсан.  Нэг орой 4-5 ширхэг хөөрөг, зөөврийн нотебүүк, тамхи зэрэг эд зүйл авч ирсэн хөөрөгнүүд нь цагаан, бараан  өнгийн хөөрөг байсан ... нэг ширхэг цагаан өнгийн толботой хөөргийг надад хүүхдээ төрөхөөр өгөөрэй гэж өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 232 тал/,

Гэрч Р.Нийн өгсөн: “...О наанаа байж бай найз нь ойрхон хүнтэй уулзчихаад ирье гэж хэлж яваад ирэхдээ даавуун цагаан өнгийн тортой юм бариад ирсэн юм. Тэгээд бид хоёр Ц гэх эгчийнд очоод би Оын авчирсан тортой эд зүйлийг нь харсан чинь зөөврийн компьютер, 4-5 ширхэг хөөрөг, мөнгө эд зүйлүүд байсан. Тухайн үед Оаас юун эд зүйл юм бэ? гэж асуухад хүнийх байгаа юм гэж хэлсэн. Өглөө сэрсэн чинь шөнө согтуу байхад О надад зөөврийн компьютер, 1 ширхэг хөөрөг өгсөн байсан. Тэрийг нь би маргааш нь Агийн гэрт очиж хүүхэдтэй болж байгаа юм байна гээд өгсөн. Оын авчирсан эд зүйлийг хулгайн эд зүйл болохыг би мэдээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-34 тал/,

Гэрч П.Оын гэрчээр өгсөн: “2018 оны 01-р сард /яг хэдний өдрийг санахгүй байна / шөнийн 00 цаг өнгөрч байхад би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Буманз” нэртэй нийтийн бүжгээс ганцаараа гарсан. Би ганцаараа ... гэр рүүгээ явсан. Явах замдаа мөрөн сумын 05 дугаар хороо хүнсний захын харалдаа төв замын баруун талд байх алт мөнгөний дархны газрын байшингийн цонхыг төмрөөр хөшиж онгойлгон дотор нь орж хөөрөг / хэдэн ширхэг хөөрөг авснаа санахгүй байна /, мөн бусад эд зүйлс хулгайлж авсан. Би авсан эд зүйлсээ маргааш нь зах дээр байх танихгүй хүмүүст зарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-234 тал/,

Гэмт хэргийн  талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 139 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 142-144 тал/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 153-154 тал/,

Хохирогч Ц.Лгийн 2 ширхэг хөөрөг буцаан авсан талаарх өргөдөл /1-р хх-ийн 155-156 тал/,

Хохирогч Ц.Лын 2 ширхэг хөөрөг, эвдэрсэн 1 DVD-г буцаан авсан талаарх өргөдөл /3-р хх-ийн 18 тал/,

Хөрөнгийн үнэлгээчин Ш.Дгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн   хөрөнгө  үнэлсэн тайланд: “Тэмүүлэл” алт мөнгөний  дарханы  газраас  хулгайд алдсан  эд хөрөнгийн  зах зээлийн  үнэ 950000 төгрөг болохыг  тодорхойлов” гэх тайлан /2-р хх-42 тал/,

Шүүгдэгч П.Оын яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөгч Б дээр үйлдсэн 5 хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан тул одоо надад нэмж ярих зүйл байхгүй. ... Мөнгөн гинжүүд 3 ширэхэг, DVD тоглуулагч 1 ширхэг, хөөрөг 3 ширхэг, мөнгөн бөгж, ээмэгний тоог нь мэдэхгүй байна эдгээр зүйлүүдийг хулгайлж аваад DVD тоглуулагчаа тухайн үед бүжгэн дээр танилцсан зүс таних залууд зүгээр өгсөн. Одоо тэр залууг танихгүй, нэрийг нь мэдэхгүй. Ээмэг, бөгж, гинжийг нь 12,000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан. 2 ширхэг толгой байхгүй хөөргийг нь Б мөрдөгчид хүлээлгэж өгсөн. 1 хөөрөг нь надад явж байгаад алга болсон” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 187 тал/ зэрэг нотлох зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч П.О нь ганцаараа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр 33-08 тоот хашааны гаднаас 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Тын эзэмшлийн эд хөрөнгө болох БНХАУ-д үйлдвэрлэсэн хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг хууль бусаар авч, 375 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Тын өгсөн: “Манай гэр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн 33 дугаар гудамжны 08 тоотод байдаг юм. 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн үед би өөрийн 54-55 ХӨЗ улсын дугаартай хөх өнгийн Мустанк-5 маркийн мотоциклио хашааныхаа гаднаа байрлуулаад гэртээ орж 30 орчим минут болоод гараад ирэх үед алга болсон байсан. Миний алдсан тээврийн хэрэгсэл буюу мотоцикль нь хөх өнгөтэй, Мустанк-5 гэсэн бичигтэй, Хятад улсад үйлдвэрлэгдсэн, хар өнгийн суудалтай, банкны зүүн урд хэсэгт бага зэрэг чихэгдсэн. Авга ах Бийн нэр дээр бичиг баримт нь явдаг. Б ахаас 2017 онд 1 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Б ах 2014 онд шинээр нь худалдаж авч байсан юм. Би одоо алдсан мотоциклио 850,000 төгрөгөөр үнэлнэ. Би гомдолтой байна. Хохирлыг барагдуулж авмаар байна..... Би мотоциклийн үнэ болох 375,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 30,000 төгрөг гаргуулж авмаар байна. Өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-188-190 тал/,

Гэрч П.Оын гэрчээр өгсөн: “2018 оны 06-р сар байх. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр хорооноос хөх өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг айлын хашааны гаднаас хулгайлж авсан. Би уг мотоциклийг ертөнцийн зүгээр зүүн зүгт явган түрж яваад засмал зам руу орж унаж явсан. Би мотоциклийн хундакторыг салгаад гишгэж асааж аваад явсан. Би уг мотоциклийг Шинэ-Идэр суманд аваачин хөдөөний хүнд зарсан. Одоо хэн гэдэг хүнд зарснаа санахгүй байна..... цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашааны гадна байсан Мустанг-5 маркийн хөх өнгийн нэх хуучин биш мотоцикль байхаар түрж хашаанаас нь холдуулаад хар зам дээр гаргаж утаснуудыг нь салгаж байгаад маниулдаж асаагаад явсан. Мөрөн сумын 13-р хороонд бохир зайлуулах хуучин хаалга, үүд байхгүй байшин дотор нууж үлдээгээд маргааш өглөө нь очиж авсан. Тэгээд Шинэ-Идэр суманд танихгүй хүнд 400,000 төгрөг зарсан. Мөнгөөр нь гар утсаа засуулж, ойр зуурын зүйлд үрээд дууссан....Би өөрийн фэйсбүүк хаягаар /тухайн үед ямар хаягтай байснаа санахгүй байна / мотоцикль зарна гэж тавьсан чинь 35 орчим настай хүн утсаар яриад авах болоод Цагаанбургастын давааны цаад талд уулзаад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-234, 243-244 тал/,

Гэмт хэргийн  талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 141 тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 145-146 тал/,

Хөрөнгийн үнэлгээчин  Б.Мгийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №114/184 дугаартай   хөрөнгө  үнэлсэн тайланд: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  иргэн Б.Тын ХӨЗ 54-55 улсын дугаартай  мустанг-5 маркийн мотоциклийн үнийг 375000 төгрөгөөр  тогтоов” гэх тайлан /2-р хх-57 тал/,

Шүүгдэгч П.Оын яллагдагчаар өгсөн: “....Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байгаа...  Би Мөрөн сумын 14 дүгээр багийн 33 дугаар гудамжнаас ганцаараа явж байхдаа хөх өнгийн Хятад мотоцилкь хулгайлсан. Энэ мотоцикпио Шинэ-Идэр сумын хөдөөний малчинд зарсан. ..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн  187, 188-189 тал /  зэрэг нотлох баримтуудаар,

 

3. Шүүгдэгч П.О нь ганцаараа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 29 дүгээр гудамжны 20 тоотод байрлах иргэн Д.Оийн эзэмшлийн Баянхангай нэртэй хүнсний дэлгүүрт 2017 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч Соёрхолт нэртэй архи 0.5 гр 1 ширхэг, Ерөөл нэртэй архи 0.5 гр 2 шил, Ерөөл нэртэй архи, 75 гр 1 ширхэг, Алфен гольд шоколад 5 ширхэг, ЛД тамхи 10 ширхэг, бэлэн гоймон 3 ширхэг, Боргио пиво 4 ширхэг, камерын станц зэрэг эд зүйлийг хулгайлж, 314300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ч.Нийн өгсөн: “2017 оны 07 сарын 24-ний өглөө би ....07 цаг дөнгөж болж байхад дэлгүүртээ орж шалаа арчих санаатай ороход миний суудаг лангууны цонхны хөшиг дээшээ сөхөгдсөн, порчик нь дотогшоо нээгдсэн байдалтай байсан. Тэгээд харахад лангуун дотор байсан камерын станц /hard/ алга болсон утаснууд нь тас татагдсан байсныг хараад би шууд цагдаад дуудлага өгсөн. ...Лангуун дээрээс Соёрхол 0.р архи 1ш, Ерөөл 0.р 2ш, ерөөл 0.75гр архи 1ш, боргио 2.5л пиво 4ш, LD тамхи 10 ширхэг, шоколад 3 ширхэг, чанадаг гоймон 3 ширхэг алга болсон байсан. .. лангуун дотор байсан  камерын  станцыг утаснаас нь салгаж авсан байсан. ... Бүгд нийлээд 653500 төгрөгийн хохирол учирсан байсан. .. дээрх алдсан  зүйлийнхээ хохирлыг нэхэмжилж авна гэх мэдүүлэг /1-р хх-194-195 тал/,

Хохирогч Д.Оийн өгсөн: “Манай эхнэр бид 2015 оноос хойш Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн 29 дүгээр гудамжны 20 тоотод “Баянхангай” нэртэй хүнсний 8-н нэрийн дэлгүүрийн ажиллуулж эхэлсэн. .... 2017 оны 07 дугаар сарын 23-аас 24-нд шилжиж шөнө дэлгүүрт маань хулгай орж эд зүйл алдагдсан байсан. ...очсон чинь дэлгүүрийн цонхны торыг татаад, вакум цонхыг онгойлгоод орсон байсан. Дэлгүүрээс маань Соёрхол 0.5 гр 1 ширхэг, Ерөөлт архи 0.5 л 2 шил, Ерөөл архи 0.75гр 1 ширхэг, Апфен гольд шоколад 5 ширхэг, ЛД тамхи 10 ширхэг, бэлэн гоймон 3 ширхэг, Боргио пиво 4 ширхэг, камерын станц 1 ширхэг алдсан байсан. Би хохирлоо барагдуулаад авчих юм бол өөр гомдол санал байхгүй. Эд зүйл үнэлгээ хийлгүүлсэн 35,000 төгрөгөө бас гаргуулж авмаар байна.... Миний хохирлыг барагдуулаад өгөх юм бол  гомдол байхгүй. гэх мэдүүлэг /1-р хх-200-203 тал/,

Гэрч П.Оын гэрчээр өгсөн: “Би Баянхангай дэлгүүрээс хэзээ эд зүйл орж авснаа сайн санахгүй байна. Өмнө өгсөн мэдүүлэгтээ 2017 оны 01 дүгээр сард Мөрөн сумын 10 дугаар хорооны Баянхангай гэж дэлгүүр гэсэн чинь сая мөрдөгчийн хэрэгт авагдсан зургаас харахад миний орж эд зүйл авч байсан хүнсний дэлгүүр мөн байна. Баянхангай дэлгүүр нь хар зам тал руу харсан буюу ертөнцийн зүгээр зүүн тийш харсан дэлгүүр байсан. 2017 оны 07 дугаар сард байхаа өдрийн нь санахгүй байна ганцаар бүжиг тараад явж байгаад шөнө харанхуй болсон байхад орж архи, тамхи, чихэр авсан санагдаж байна. Яг нарийн сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл үүнээс хойш олон жил болсон. .... Баянхангай дэлгүүрээс авсан идэх зүйлээ өөрөө хэрэглээд идэж, уугаад дууссан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245-246 тал/,

Гэмт хэргийн  талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 141 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 147-151 тал/,

Ашид Б ХХК-ний  эд зүйлийн  үнэлгээ  нийт 314300 төгрөг /хх2-ийн 79-80 тал/

Хохирлын үнэлгээ тогтоосон “Ашид Б” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр  сарын 28-ны өдрийн №ТХҮ-820/05 дугаартай: “зах зээлийн бодит үнэ цэнийг 2020 оны 09 дүгээр сарын  байдлаар 314300 төгрөг байх боломжтойг  тодорхойлов” гэх дүгнэлт /2-р хх-76-80 тал/,

 

Шүүгдэгч П.Оын яллагдагчаар өгсөн: “ ... Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байгаа.... Би 2017 оны 07 дугаар сард өдрийн нь санахгүй байна ... Мөрөн сумын 9-р хорооны засмал зам руу халсан Баянхангай дэлгүүрийн цонхоор нь орж архи, тамхи, чихэр авсан. Би одоо яг нарийн сайн юу авснаа санахгүй байна. ...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 187, 190-191 тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

4. Шүүгдэгч Р.Н, П.О нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4-р хороонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Аийн “Сити шоп” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлж, 410120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох  нь:

Хохирогч Б.Аийн өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд миний утсанд цагдаагийн байгууллагаас ярьж байна, ...гэсэн лавлан асуухад танай дэлгүүрт хулгайч ороод эд зүйл хулгай хийж байхад нь үйлдэл дээр нь барьсан байна, та дэлгүүр дээрээ богино хугацаанд ирэх боломж байна уу? гэж асуухаар нь би гэр ойрхон учир тэр даруй дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрийн зүүн талын цонхны цэнхэр өнгийн хаалт төмрийг эвдлэн цонхны гүйж онгойдог салхивчийг нээн дотогш хүн орж дэлгүүрийн шилэн лангууны доод хэсэгт байх хоёр хаалгатай бор өнгийн түмбүүчкинд хийсэн байсан 100-тын дэвсгэрт 305 ширхэг буюу 30.500 төгрөг, 50-тын дэвсгэрт 155 ш буюу 7750 төгрөг, 20-тын дэвсгэрт 36 ширхэг буюу 720 төгрөг, 10-тын дэвсгэрт 15 ширхэг буюу 150 төгрөг болон юнителийн 1000-тын нэгж 8 ширхэг, скайталын 1000-тын нэгж 30 ширхэг, 2000-тын нэгж 8 ширхэг, жи мобайлын 1000-тын нэгж 6 ширхэг, 2000-тын нэгж 15 ширхэг, 5000-тын нэгж 7 ширхэг, 6000-тын нэгж 3 ширхэг, 15000-тын нэгж 2 ширхэг зэрэг эд зүйлсийг манай дэлгүүрт орсон нэрийг нь мэдэхгүй хоёр залуу авч халаасандаа хийсэн байсныгаа цагдаад баригдсаны дараа намайг дэлгүүртээ ороход гаргаж өгсөн. .... тухайн үед тэр 2 залуугийн  халаасандаа авч хийсэн  байснаа намайг  ороход гаргаж  өгсөн эд зүйлс нь  212120 төгрөгийн эд  зүйл  болж байна. Надад ямар нэгэн  гомдол санал  нэхэмжлэх зүйл байхгүй байна. ... манай  дэлгүүрийг ухсан  хүмүүс дэлгүүрээс Е баримт гаргадаг Самсунг галакси 5 маркийн  утсыг авсан байж байгаад хураалгасан бөгөөд би уг утсыг ТЕДИ төвөөс авч байсан. Бараг шинээрээ шахуу  утас  байгаа  болохоор  авсан үнээрээ  үнэлнэ.” гэх мэдүүлэг /1-р хх-223-224 тал/,

Гэрч П.Оын өгсөн: “... хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жорж таун хүнсний дэлгүүрийн  гадна хүлээж  байгаад тэр хавиар  алхаж  байтал цонх онгорхой дэлгүүр  байхаар нь хоёулаа  цонхоор орсон. Эхлээд би орсон. Цаагуур нь тойрч мөнгө тавьдаг мөнгөний савнаас  боодолтой 100 төгрөгүүд  байхаар нь  тэрийг нь авсан. Цаана нь тамхинууд байхаар нь тэрийг нь авах  гэж  байгаад  баригдсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22 тал/,

Гэрч П.Оын өгсөн: “... Надтай хамт хулгай хийсэн нь Р.Н байгаа юм. ...Би тэр өдөр Р.Сэржмядагийн ах Р.Н гэх хүнтэй хамт тэр дэлгүүрийн цонхоор нь орж хулгай хийж байгаад баригдсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-27 тал/,

Гэрч  Р.Нийн өгсөн: “... шар өнгийн нэг давхар супер маркетын гадна  очтол О хамгаалалтын  торыг өргөтөл  тэр тор нь  дээшээ  онгойчихсон.  О надад хандаж “хоёулаа энэ  дэлгүүр лүү орье” гэхээр үгүй  би гадаа зогсож байя” гээд  дэлгүүрийнх нь гадаа  хүлээж байтад..  эргүүлийн цагдаа  ирээд намайг барьж аваад... дараа нь О  тэр дэлгүүр лүү орсон цонхоороо гараад  иртэл цагдаа  бид  хоёрыг барьж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-31 тал/,

Гэмт хэргийн  талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 161 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 166-170 тал/,

Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар  хэлтсийн цагдаа Б.Өсөхжаргал, М.Бат-Орших нарын  илтгэх хуудас /1-р хх-ийн 171 тал/,

Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 172 тал/,

Хохирлын үнэлгээ тогтоосон “Дамно” ХХК-ийн үнэлгээчний 2018 оны 06 дүгээр сарын 26-ны өдрийн №БЗ2-18-1305 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “зах зээлийн үнэлгээгээр нийт 410120-р үнэлэгдэв” гэх дүгнэлт /2-р хх-103-104 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4384 дугаартай  шинжээчийн дүгнэлтэд: ... шинжилгээнд тэнцсэн  №6 дугаарын 1 ш гарын мөрөн  санд  MN0004620008128 MN004610008916 дугаарт  Эрдэнэчулууны  О нэрээр  2 удаа бүртгэгдсэн  хүний зүүн  гарын долоовор хурууны дардастай  тохирч байна”  гэх  дүгнэлт /2-р хх-ийн 112-115 тал/,

Хөвсгөл  аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2021 оны 03 дугаар сарын 31-ний  өдрийн 01/452 дугаартай  албан бичиг /3-р хх-ийн 54 тал/,

Шүүгдэгч П.Оын яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны хавар / өдөр, сарын нь мэдэхгүй байна/ Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэгт байрлах хүнсний шар өнгийн дэлгүүрт/ нэрийг нь мэдэхгүй/ цонхоор нь орж байгаад баригдсан үйлдэл байгаа...  гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 187 тал/

 Шүүгдэгч Р.Нийн яллагдагчаар өгсөн: “... Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт явж байгаад  шөнө Сити шоф гэсэн дэлгүүрийн  цонхны хаалтыг дээш нь болгоод  цонхоор нь орж  эд зүйл авч  байтал цагдаа  нар ирж барьсан” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 204 тал/ зэрэг зэрэг нотлох баримтуудаар,

 

5. Шүүгдэгч Р.Н ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 4-7 тоотод байрлах хохирогч А.Бий гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн зурагтыг хулгайлж, 390000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Бий өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цаг гээд гэрээсээ гарсан. ... найзындаа Сансарт гэрт нь хоночхоод гэртээ иртэл манайд хулгайч орчихсон. Манай хажуу талын айл дуудлага өгсөн байсан. ...Манай гэрээс 42 инчийн ТСL гэсэн зурагт алга болсон. Хар өнгөтэй ТСL  гэсэн бичигтэй зурагт. 2014 онд 480.000 төгрөгөөр авч байсан. 480.000 мянган төгрөгийн хохирол учирсан... Надад Р.Н 300000 төгрөг өгсөн.  Би одоо  Р.Ноос  дахин хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-216-221 тал/,

Гэрч С.Лгийн өгсөн: “...Өнөөдөр  өдөр энэ айлд утасны цэнэглэгч гуйх гээд  амбаарыг татахад дотор гэрийн  хаалга эвдэрхий  байхаар нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54 тал/,

Гэрч Р.Нийн өгсөн: “...Би 2018 оны 11 сарын дундуур оройн 20 цагийн орчим БЗД 24-р хороонд түрээслэх нийтийн байр хайж явж байтал нэг нийтийн байрны хашаанд нэг эзэнгүй гэр байхаар нь үзэхэд цагаан өнгийн хятад цоож зүүлттэй байхаар нь доогуур нь гараа оруулж байгаад хаалгыг нь татаж эвдээд ороход гэрт нь хар өнгийн нэрийг нь ажиглаагүй 32 инчийн зурагт байхаар нь аваад сугандаа хавчуулаад явж байтал хажуугаар цагаан өнгийн жижиг машин явж байхаар нь би гараа өргөтөл зогсохоор нь суусан.  Уг жолоочтой нь юм яриад явж байтал намайг уг зурагтаа зарах уу?  гэхээр нь би зөвшөөрч уг зурагтыг 80.000 төгрөгөөр зарсан ба уг жолооч зурагтыг 15-р хорооны автобусны буудал дээр байх ТҮЦ-нд оруулж шалгаад яваад явсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20 тал/,

 

Гэмт хэргийн  талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 159 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 162-165 тал/,

Хохирлын үнэлгээ тогтоосон “Дамно” ХХК-ийн үнэлгээчний 2020 оны 10 дүгээр  сарын 12-ны өдрийн №БЗД1-20-1689 дугаартай хөрөнгийн  үнэлгээний тайланд: “зах зээлийн үнэлгээгээр нийт 390000-р үнэлэгдэв” гэх дүгнэлт /2-р хх-108-109 тал/,

Шүүгдэгч Р.Нийн яллагдагчаар өгсөн: “.....Баянзүрх дүүрэгт   Цайз-16 хойш гэр хороололд танихгүй, эзэнгүй айлын монгол гэрийн  хаалгыг  эвдэж ороол 32 инчийн зурагт авсан гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 208 тал/ зэрэг зэрэг нотлох баримтуудаар,

 

6. 2018 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Г.Пгийн гэрт хууль бусаар нэвтэрч  зөөврийн компьютерыг хулгайлж, 3132160 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Пгийн өгсөн: “ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ...гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан. Манай гэрийн хаалганы гадна талын цоожийг эвдэж орсон байсан, цоож олдоогүй. Гэрээс 1 ширхэг нөүтбүүк, 1 ширхэг жи мобайлын гар утас, 2 шил архи алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан Нөүтбүүк нь миний ажлын нөүтбүүк байсан, ...манай гэрт 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг болж байхад манай гэрийн урд байдаг Хуяг гэх хүн хүргэний хамт орж ирээд цайлаад гарсан. ...надад Р.Н хохирол болох 1 сая төгрөгийг өгсөн байсан. Сая 100000 төгрөгийг өгсөн. Надад 400000 төгрөг өгчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-207-213 тал/,

 

Гэрч Г.Мөнх-Оргилын өгсөн: “Нямкаа гэдэг ах, манай 12 жилийн ангийн найз Т бид гурав хурдан Хуяг ахынд Хуяг ахтай дөрвүүлээ нэг орой архи уусан юм. Тэгээд шөнө дэлгүүр хаасан хойно Нямкаа, Т хоёр архинд явсан... Маргааш өглөө Нямкаа ах хурдан Хуяг ахын арын хар амбаараас хар өнгийн цүнхтэй нотебүүк гаргаж ирж байсан. ..Тэр авсан нотебүүкээ Нямкаа ах аваад үлдсэн тэгээд яасан талаар нь мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247-249 тал/,

Гэрч Ш.Ганбатын өгсөн: “...2018 оны 02 сарын 17-18-нд шилжих шөнө манай гэрийнхэн хөдөө золгуул хийх гээд явцгаасан. Тэгээд өглөө үүрээр гэртээ ирэхэд ма най гэрт хулгай орчихсон байсан юм. Манай охин Пгийн ажлын гар компьютер, гар утас зэргийг аваад явчихсан байсан. Гэрийн гадна талын цоожийг эвдсэн байсан” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 2-3 тал/,

Гэрч Р.Нийн өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шиг санаж байна.  ... Ганбат гэдэг айлынх гэрээрээ архи зардаг гэж сонссон болохоороо тэдний гэрт шөнө 00 цаг өнгөрч байхад очиход хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь цоожийг нь татсан чинь цүүцээрээ мултарч гарч ирэхээр нь хаалгаар орсон. Тэгээд авдар дээр нь 2 шил архи байсан 1 нь хавтгай шилтэй архи, нөгөөх нь шар чингис архи байсныг нь аваад орон дээр байсан цүнхтэй нотебүүк, бас нэг жи мобайлын товчлууртай гар утас аваад гараад явсан. ... Тэр нотебүүк нь i7 үзүүлэлттэй кодтой шинэвтэр, хар өнгөтэй нотебүүк байсан. Тэгээд шинийн 7-ны өдөр Мөрөн лүү гарч ирэхдээ нотебүүкээ юманд боож нууж авч яваад Мөрөнгийн зах дээр танихгүй хүнд 200.000 төгрөгөөр зарсан. ” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 2-3, 13-14 тал/,

Гэрч Н.Тий өгсөн: “...Н гартаа нарийн турба шиг 50см орчим төмөр барьсан байсан ба тухайн төмрөөр хаалганы цоожийг нь хөшиж онгойлгосон. ... гэрээс нь гарах гэтэл тухайн айлын авдрын тагыг нь Н онгойлгож авдар доторх зүйлийг нь ухаж гаргатал нэг хар цүнхтэй буюу нотебүүкийн цүнхтэй зүйл гаргаж ирээд онгойлгож үзтэл нотебүүк байсан. Тухайн нотебүүкийг Н хувцасны энгэр рүү авч хийсэн.. ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-16 тал/,

Гэмт хэргийн  талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 157 тал/,

Хөрөнгийн үнэлгээчин  Б.Мгийн 2020 оны 12 дугаар 07-ны  өдрийн №114/225 дугаартай   хөрөнгө  үнэлсэн тайланд: Хөвсгөл аймгийн Ханх сумын  иргэн  I7 core загварын  зөөврийн компьютер, жи мобайлын  гар утасны нийт үнэлгээг  3132160 төгрөгөөр тогтоов” гэх тайлан /2-р хх-94-95 тал/

Шүүгдэгч Р.Нийн яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжиж шөнө ...Т, Ганхуяг нартай архи ууж байгаад дахин архи авах гээд Ттэй гарсан. ... нэг архи зардаг гээд айлын гадаа очсон чинь байшин нь цоожтой хүн байхгүй байсан. Тэгээд Тг гадаа байж бай би архи аваад ирье гэж хэлээд байшингийн хаалгыг жижиг төмрөөр онгойлгож орсон. .... Нотебүүк цүнхтэй гэрийн орон дээр байхаар нь би аваад гарсан.” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 195-196 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй  тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.О нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр 33-08 тоот хашааны гаднаас хохирогч Б.Тын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хууль бусаар авч 375 000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд удаа дараа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл авч хохирогч Ц.Лд 950000 төгрөгийн, Ч.Н, Д.О нарт 314300 төгрөгийн, шүүгдэгч Р.Нтой бүлэглэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р  нутаг дэвсгэрт хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч  хохирогч Б.Ад 410120 төгрөгийн хохирол тус тус учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 4-7 тоот,  2018 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын  нутагт хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд удаа дараа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл авч хохирогч А.Бд 390000 төгрөгийн, хохирогч Г.Пд  3132160 төгрөгийн, мөн П.Отай бүлэглэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р  нутаг дэвсгэрт хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч  хохирогч Б.Ад 410120 төгрөгийн хохирол тус тус учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдсэн хэргийн газрын болон эд зүйлд хийсэн үзлэг нь хуульд нийцсэн, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч П.О, Р.Н нарын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх төдийгүй хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах  зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.О, Р.Н  нарын гэм буруутай үйлдлийн улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ц.Лд 950000 төгрөгийн, иргэн Б.Тад  3750000 төгрөгийн, иргэн Ч.Н, Д.О нарт 314300 төгрөгийн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэн Б.Ад 410120 төгрөгийн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэн А.Бд 390000 төгрөгийн, Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэн Г.Пд  3132160  төгрөгийг хохирол тус тус учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоох баримтуудаар  тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч П.О  нь Ц.Лгийн хохиролд 2 ширхэг хөөрөг буцаан өгч 750000 төгрөгийн хохирол, Б.Тын хохирол 375000 төгрөгийн хохирол, иргэн Ч.Н, Д.О нарт 314300 төгрөгийн хохирлыг тус тус төлөөгүй байна.

Шүүгдэгч Р.Н нь иргэн Г.Пд 1100000 төгрөгийг төлсөн бөгөөд шүүгдэгч  Р.Ноос  400000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Пд олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.Н нь хохирогч А.Бд 390000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Шүүгдэгч  П.О, Р.Н нар нь иргэн Алтангэрэлд 410120 төгрөгийн хохирол учруулсан боловч  биет байдлаар эд зүйлийг  буцаан өгсөн тул хохирогч Б.Ад  хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Б.Та нь эд зүйл үнэлгээ хийлгүүлсэн 30,000 төгрөг, хохирогч Д.О нь эд зүйл үнэлгээ хийлгүүлсэн 35,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байх бөгөөд хохирогч Б.Та нотлох баримтыг шүүхэд  ирүүлээгүй, хохирогч Д.Оийн  үнэлгээ хийлгэсэн баримт /2 хх-ийн 176 тал/  шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй тул хохирогч  нар нь хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Гурав. Эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээний талаар:

Шүүгдэгч П.О, Р.Н нарын бүлэглэж болон дангаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч П.О, Р.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг.  

Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр, ... нэвтэрч” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгч П.Оын 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай ...нэвтэрч” гэсэн шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчид нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.Оын хохирогч Б.Тын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

Харин шүүгдэгч П.Оын хохирогч Ц.Лгийн үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” алт мөнгөний дарханы газарт хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хулгайлах, хохирогч Д.Оийн эзэмшлийн Баянхангай нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлах,  шүүгдэгч  Р.Нтой бүлэглэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Аийн “Сити шоп” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  хоёр жилээс найман жил  хүртэл хорих ял оногдуулах боломжтой бөгөөд тухайн гэмт хэрэгт аль хүнд ялтай зүйл, хэсэг, заалтад багтаан зүйлчлэх нь хууль, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэж байна.

 

Шүүгдэгч П.О, Р.Н нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал, түүнчлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт авагдсан шүүгдэгч нарын өмнө ял шийтгүүлж байсан талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг баримтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Р.Н, П.О нар өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан П.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний дотор буюу 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.Нийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний дотор буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч П.О, Р.Н нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Харин шүүгдэгч Р.Н Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 904 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 02 дугаар сарын 06-ны  өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 11 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.Нийн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 101 хоногийг, шүүгдэгч П.Оын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдсан 48 цаг, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 275 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Пийн О, Ргийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Оыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.Нийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р.Нид энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн  хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 904 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн  хорих ялын эдлээгүй үлдсэн 11 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Р.Нид нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 9 хоног  хорих ялаар  тогтоосугай 

 4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Р.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оын цагдан хоригдсон нийт 275 / хоёр зуун далан тав/ хоног, шүүгдэгч Р.Нийн цагдан хоригдсон 101 /нэг зуун нэг/ хоногийг тус тусын  эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч П.Оаас 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 24-8 тоотод оршин / нарт, шүүгдэгч  Р.Ноос  400000 / дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж  хохирогч Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суух Г.П / /-д  тус тус олгож, хохирогч Б.Та нь 30.000 төгрөгийн, хохирогч Д.О нь 35000 төгрөгийн нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Р.Н нь хохирогч А.Бд, шүүгдэгч Д.О, Р.Н нар нь хохирогч Б.Ад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О, Р.Н нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.ДӨЛГӨӨН