| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00134/И |
| Дугаар | 103/ШШ2017/00161 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2017/00161
| 2017 оны ******* сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ2017/001*******1 | Улаанбаатар хот |
2017 ******* 01 103/ШШ2017/001*******1
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: СУ9*******100*******01/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны 8******* тоотод оршин суух, овогт /РД: ПЖ8**************/ холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Г., нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б. нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.тэй 2015 оны 3 дугаар сараас эхлэн хамтран 201******* оны 1 дүгээр сар хүртэл амьдарсан. Улмаар бидний дундаас 201******* оны 2 дугаар сарын 0*******-ны өдөр хүү М. төрсөн. М. нь одоо миний асрамжид байгаа. Цаашид хүүгээ би өөрөө өсгөнө. Г. нь хүүгээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байх тул эцэг Г.өөр тэжээн тэтгүүлж, тэтгэлэг тогтоож өгнө үү, гэжээ.
Хариуцагч Г. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б., хариуцагч Г. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б., хариуцагч Г. нар 2015 оноос 3 дугаар сараас гэр бүлийн харьцаатай болж, 201******* оны 2 дугаар сарын 0*******-ны өдөр хүү М.ийг төрүүлсэн, гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 201******* оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд өгсөн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч хүү М. төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно мөн Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Г.өөс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү М.ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхгүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь Б., Г. нар адил үүрэг хүлээхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 0*******-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185300 төгрөгийг 50 хувиар тооцож, Г.өөс нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 31233 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгож, нэхэмжлэгчээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 389*******7 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Б.д олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсэгт зааснаар 201******* оны 2 дугаар сарын 0*******-ны өдөр төрсөн хүү М.ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 1******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Г.өөс сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар Г.өөс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.д даалгасугай.
*******. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.******* дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхгүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь Б., Г. нар адил үүрэг хүлээхийг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, *******3 дугаар зүйлийн *******3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.өөс улсын тэмдэгтийн хураамж 31233 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 389*******7 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.д тус тус олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО