Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2017/00169

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2017/00169

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

2017 05 04 103/ШШ2017/00169

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 17ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж., хариуцагч Д., нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ж.Өүлэнгуа нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Д.той гэр бүл болсон. Бид 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Б. гэж охинтой болсон. Улмаар хамт амьдарч байхад 2015 оны 1 дүгээр сараас манай нөхөр архи уух нь ихсэж, хардах болсон. Улмаар 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс хамт амьдархаа больж би ээжийндээ очиж, харин Д. ажлаасаа гарч гадаад явсан. Одоо хамт амьдрах сонирхолгүй болсон.

Иймд бидний гэрлэлтийг цуцлан, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ж.Өүлэнгуа, хариуцагч Д. холбогдуулан гэрлэлт цуцлан, хүүхдүүдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Буянболд дээрх шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэрлэгч Ж., Д. нар 2012 онд гэр бүл болж, Улаанбаатар хот, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 020 дугаартай гэрчилгээнд, 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамт амьдарч байх хугацаанд охин Б. 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн болох нь Г- дугаартай гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

Зохигчид 2015 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар охин Б.ыг эх Ж.******* асрамжинд үлдээж, эцэг Д.оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч нь түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 171.633 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 171.633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 171.633 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.ыг эх Ж.Өүлэнгуагийн асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.ыг ******* нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, ******* нас хүрмэгц, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон, эцэг Д.Буянболдоос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Д.Буянболдоос гаргуулах, тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
  5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6.    Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

7.    Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ж. нь Д.ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.

  1. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот, Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Түмэнжаргалд даалгасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 171.633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 171.633 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО