Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2017/00155

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би

Нэхэмжлэгч ******* дүүргийн 1 дүгээр хороо, Засаг даргын Тамгын газрын байранд байрлах, ******* дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох дүрэмт хувцасны үнэ 1*******0.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны ******* дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

          Нэхэмжлэгч ******* дүүрэг дэх ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* тус хэлтэст нийтийн хэв журам хамгаалах тасгийн, саатуулах байрны цагдаагаар ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр албанаас халагдсан бөгөөд хэрэглэж байсан дүрэмт хувцас болон дүрэмт хувцасны төлбөр 1*******0.000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү, гэжээ.

            Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* дүүрэг дэх ******* хэлтсээс нэхэмжилсэн 1*******0.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Дүрэмт хувцасны үнэ 1*******0.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна, гэв. 

            Нэхэмжлэгч ******* дүүрэг дэх ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийбаяр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч дүрэмт хувцасны үнэ 1*******0.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч ******* дүүрэг дэх ******* хэлтэс, хариуцагч С.*******гаас дүрэмт хувцасны үнэ 1*******0.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч дүрэмт хувцасны үнэ 1*******0.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1*******0.000 төгрөгийг бүрэн төлөхөөр, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

 Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь  хэсэгт  заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. ******* дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох дүрэмт хувцасны үнэ 1*******0.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1*******0.000 төгрөгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж *******850 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 2*******25 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
  4. Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.
  5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО