| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00126/И |
| Дугаар | 103/ШШ2017/00157 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2017/00157
| *******017 оны 04 сарын *******7 өдөр | Дугаар 103/ШШ*******017/00157 | Улаанбаатар хот |
*******017 04 *******7 103/ШШ*******017/00157
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамжны 0******* тоотод оршин суух, овогт , овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.798.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******014 оны 10 дугаар сард танил Л.д 1.000.000 төгрөг зээлдүүлсэн. Л. уг мөнгийг өгөхгүй байсаар *******016 оны 9 дүгээр сар хүргэсэн. Улмаар нэхэхэд ******* ******* *******-******* тоот хашаа байшингаа барьцаалсан зээлээ төлөөд дахиж нөхрийн цалингийн зээлээ нэмж авах гэж байгаа. Хашаа байшингийн зээлийн үлдэгдэл 5.000.000 нийт 6.000.000 төгрөгийг чинь бөөн өгье гэхээр би хэлсэн үгэнд нь итгэж *******016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Л.гийн хаан банкны 5750*******0 тоот дансанд өөрийн данснаас 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Л.д өгсөн 6.000.000 төгрөгийг Хаан банкнаас авсан зээлээсээ өгсөн тул зээлийн хүүгээ нэхэмжилж байна. Мөн сүүлд өгсөн 5.000.000 төгрөгөөр Г.ын хамт амьдардаг хашаа байшингийнхаа зээлийг төлсөн тул хариуцагчаар мөн хүсэлт гаргасан болно.
Иймд үндсэн төлбөр 6.000.000 төгрөг, хүү 798.000 төгрөг, нийт 6.798.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, эсхүл төмөр зөмын *******-******* тоот хашаа байшингаар барагдуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Л., Г. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л. миний бие М.аас 6.000.000 төгрөгийг зээлж авсан үнэн болно. Миний боломж ойрын үед тааруу байна. ******* нэхэмжилсэн 6.798.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Миний бие энэхүү мөнгөнөөс *******017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3.500.000 төгрөг төлж, үлдэгдэл 3.*******98.000 төгрөгийг *******017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна, гэв.
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч 6.798.000 төгрөгийг *******017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэхэд 3.500.000 төгрөг, *******017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 3.*******98.000 төгрөгийг төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М., хариуцагч Л., Г. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.798.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.798.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч *******017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3.500.000 төгрөг төлж, үлдэгдэл 3.*******98.000 төгрөгийг *******017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овогт , овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.798.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, хариуцагч *******017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3.500.000 төгрөг төлж, үлдэгдэл 3.*******98.000 төгрөгийг *******017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******3.718 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 61.859 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 61.859 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО