| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00173/И |
| Дугаар | 103/ШШ2017/00158 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2017/00158
| 2017 оны ******* сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2017/00158 | Улаанбаатар хот |
2017 ******* 28 103/ШШ2017/00158
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 11 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн биелэлт 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н. 2014 онд хоёр хүний хамт Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдон байгууллагад шалгагдаж байсан. Энэ үед надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өөрийгөө болон бүлэглэн үйлдсэн хэрэгт шалгагдаж байсан хоёр хүнийг өмгөөлүүлэхээр тохиролцон, өөрийн болон өмгөөлүүлж байгаа хоёр хүнийхээ өмгөөллийн хөлсийг хариуцан төлөхөөр гэрээ байгуулж байсан. Төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлээд 2014 оны 4 дүгээр сард төлөхөөр гэрээний хугацаа сунгасан. Үүнээс хойш уулзах бүртээ төлбөрөө төлнө гэдэг боловч амлалтандаа хүрэхгүй өдийг хүрлээ. Бид дараа нь уулзаж хамт өмгөөлүүлсэн хоёр хүнийхээ төлбөрийг төлөхгүй байхаар мөн өөрийн өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийг багасгаж тооцоогоо хийхээр тохиролцсон юм.
Иймд Н.ээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 200.000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.******* нэхэмжилсэн 200.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна, гэв.
Нэхэмжлэгч Д. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч Н. 200.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д., хариуцагч Н.ээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн биелэлт 200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн биелэлт 200.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 200.000 төгрөгийг бүрэн төлөхөөр, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* холбогдох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн биелэлт 200.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 200.000 төгрөгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3325 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 3325 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО