Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 594

 

 

 

 

 

 

 

 

    2021        05         19                                   2021/ШЦТ/594

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Б.Бат-эрдэнэ,

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч О.Аззаяа,

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Л.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан *******, *******,******* нарт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014 2500 05233 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1984 оны 02 дугаар сарын 24-ний Улаанбаатар хот хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Зээлийн 3-30 тоотод оршин суух хаягтай,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2013.06.05-ны өдрийн 170 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.03-ны өдрийн 258 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,

Монгол Улсын Дээд шүүхийн 2020.06.02-ны өдрийн 282 дугаартай тогтоолоор “шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэж” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн /,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1988 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Зээлийн 3-33 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 187 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол  дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн В.Б, 1984 оны 01 дүгээр сарын 25-ны Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 31-21 тоотод оршин суух хаягтай,

Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 109 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 380 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр 04-ний өдрийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 ахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,  хэрэг хариуцах чадвартай, / /,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн П.Б, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Тоосгоны 8-39 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, / /,

Шүүгдэгч ******* нь 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Монген сургуулийн байранд байрлах гоо сайхны газраас хумсны лак 115 ширхэг, кассетны хөгжим сиди, үсчний халаад 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж иргэн Одгэрэлд 3.703.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-2010 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг NBS телевизийн захирлын өрөөнөөс Сони маркийн зөөврийн компьютер, бэлэн 1.850.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж иргэн Амгаланд 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-2013 оны 07 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 2 дугаар хорооллын 34 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Аи Си Ти” группийн өрөөнөөс IMAC i5 маркийн иж бүрэн компьютер 2 ширхэг, суурин IMAC i7 маркийн 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, MacBook pro core 2 duo маркийн зөөврийн компьютер /шинэ/ MacBook pro Retina |7   маркийн 15 инчийн зөөврийн компьютер, цүнх, Apple airport extrme загварын роутэр, шинэ speaker 1, виски, Iphonefl зориулсан дуран, wireless card, usb card, display card тус бүр нэг ширхэг, бэлэн мөнгө 273.400 төгрөг эд зүйл хулгайлж Баттамирт нийт 10.063.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг

-2013 оны 06 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лэди” төвийн байрнаас Асер маркийн зөөврийн компьютер, Канон маркийн зургийн аппарат, процессорын хард, интернетийн модем, бэлэн мөнгө 198.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж иргэн Нэнбаярт 2.073.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч *******тай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ны санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйл хулгайлж иргэн Баярмагнайд 17.929.405  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч*******тэй бүлэглэн 2014 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” XXK-ны нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, МТ колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлийг хулгайлж 37.930.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ны санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйл хулгайлж 17.929.405 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч******* нь *******тай бүлэглэн 2014 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” XXK-ны нягтлан бодогчийн өрөөний хаалга, сейфийг эвдэж бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, МТ колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлийг хулгайлж 37.930.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч******* нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би уг хэрэгт огт оролцоогүй. Хийгээгүй хэргийнхээ төлөө олон жилийн шүүхээр шийтгүүлж байна. Би хорих ял шийтгүүлж хоригдож байна. Өнөөдөр уг хэргийг эцэслэн шийдвэрлэнэ байх гэж бодож байна. Би хүнээс эд зүйл худалдаж аваад уг хэрэгт холбогдсон” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би уг хэрэгт 2013 оноос шалгагдаж байна. Бид нар хэрэгт дурьдаж байгаачлан хулгайч байсан бол олон хэрэг гарч ирэх байсан. Бид нар уг хэргийг хийгээгүй гэж удаа дараа хэлж байсан боловч огт тоогоогүй өдий хүрч байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэж найдаж байна” гэв.

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би уг хэрэгт 2014 оноос шалгагдаж байна. Байцаагч нартаа уг хэргийг хийгээгүй талаар олон удаа хэлж байсан. Хэрэг гарах үед би ээжийгээ сахиад эмнэлэгт байсан гэдгийг шалгуулах хүсэлтээ өгч байсан боловч шалгаж байгаагүй. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би анх шүүх дээр зориуд худал мэдүүлэг өгсөн хэргээр шүүгдэж байна. Би тухайн үед болсон явдлыг үнэн зөвөөр нь хэлсэн” гэв.

Хохирогч З.Нэнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 20 минутын үед ажил дээрээ буюу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Нарны титмийн 2 дугаар давхарт ирсэн. Бүргэд хаалга  онгойлгоод дотогш ороод хартал миний суудаг текэн дээр миний бичиг баримтыг гаргаад сандаачсан байхаар нь хаалга нь онгорхой байсан захирлын өрөөний хойд талын оффис руу ортол мөн эд зүйлийг сандаачсан байсан. Захирлын өрөөний хаалганы цоожийг хөшиж онгойлгосон байсан. Хулгай гадна хаалганы хажуу талын жижиг вакум цонхоор орсон байсан. Эд зүйлийг бүртгэж үзтэл хичээлийн зориулалтаар хэрэглэгдэг жижиг проектор алдагдсан байсан. Оффисын өрөөнөөс 15,6 инчийн асер маркийн нөтбүүк, канон маркийн зургийн аппарат, интернэтийн модем, процессорын хард алдагдсан. Бэлэн 198000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /2xx-ийн 206/,

Хохирогч М.Баярмагнай мөрдан шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хулгай орсон цонх нь 2 давхарт  гаднаа төмөр хамгаалалтай байсан ба төмөр хамгаалалтын төмрийг хөшөөд таслаад   нэвтэрсэн байсан хулгай орж халдлага болсон санхүүгийн өрөө дотор талдаа хяналтын камертай байсан бөгөөд тэх өрөөний камерын утсыг таслаад уг өрөөнөөс хөр өнгийн эмэгтэй куртик нэг, бэлнээр 140.260 төгрөг, 1 доллар, 35 юань сейфний хаалга эвдсэн байсан ба өрөөний хаалгыг дотол талаас нь  онгойлгоод өөр өрөөнүүд болох намайг компаний гүйцэтгэх захирлын өрөөний хаалгыг хөшиж орж сейфийг нь хөшиж онгойлгосон, хувцасны чемодан, дотроо эд зүйлгүй, ширээн дээр байсан Сони маркийн нөтбүүк 1ширхэг, мөн гүйцэтгэх захирлын өрөөний урд талын өрөөний хаалга онгорхой байхад ороод Асер маркийн дан процессор 1,хойд талын өрөөний хаалгыг хөшиж ороод Канон маркийн видео камер, марк үзүүлэлт, хэлбэр хэмжээ харилцан адилгүй янз бүр нийлсэн 14 ширхэг нөтбүүк, компьютер 16 гига флаш, спорт цүнх, Айпад залгуур, холбогч, компьютерын хулгана, чихэвч, санхүүгийн өрөөний үүдэнд байрлах камерын өрөөнд ороод DVR маркийн процессорыг эвдээд хяналтын камерын хард зэргийг хулгайлж авч явсан байсан.... хашааны гадагшаа харсан, хашаан дотор харсан нийт 4 камер байгаа, хулгайд хаардаа алдсан болохоор шалгах боломжгүй болсон./3xx-ийн 39/,

Хохирогч А.Баттамир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг ажил явдалтай байх үед ажлын газрын хүмүүсээс зөндөө залгаж Батбаяр ажлын газар хулгай орсон талаар мессеж бичсэн. Тэр мессежийг уншаад ажил дээрээ ирэх үед нь цагдаа нар хэргийн газрын үзлэгээ хийж дуусаад явж байсан. Ажил руугаа ороход хоёр сейф унагаагаад эвдчихсэн, түмбүүшгүүдийг эвдэлсэн өрөөний доторх байдал ундуй сундуй байдалтай компьютер нөтбүүк зэрэг эд зүйл алдагдсан байсан. Манай байгууллагаас шинэвтэр хэрэглэж байсан суурин IMAC i5 маркийн иж бүрэн компьютер 2 ширхэг,шинэвтэр хэрэглэж байсан суурин IMAC i7 маркийн 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан MacBook pro core 2  duo маркийн зөөврийн компьютер /булан дээрээ хуурайдсан сэвтэй/, шинэ MacBook pro Retina i7 маркийн 15 инчийн зөөврийн компьютер дээгүүрээ доогуураа хамгаалалтын хуулгатай хар өнгийн хуучин хэрэглэж байсан цүнх,  apple airport extrme загварын ростэр, шинэ speaker,1 виски, iphoneд зориулсан дуран, wireless card, usb card, display card тус бүр 1 ширхэг бэлэн мөнгө 273,400 төгрөг хулгайд алдсан. /4хх-ийн 202-203/,

Хохирогч Б.Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2010 оны 11 дүгээр сарын 30-нд өглөө Шинэцэцэг над руу утсаар яриад та нөтбүүк аваад явсан юм уу гэхээр нь би үгүй яасан гэтэл таны өрөөний хаалга онгорхой байна гэсэн. Тэгээд ажил дээрээ яваад очтол бүгдээрээ мэдээндээ гараагүй зогсож байсан...өрөөгөө лацдаж хүлээлгэж өгөөгүй... бэлэн 1.850.000 төгрөг байсан. 50000 төгрөг нь 10.000-тын дэвсгэртээр бусад нь 20000-ын дэвсгэртээр байсан. Сони маркийн нөтбүүк нь хар саарал өнгөтэй 2008 онд хүнээс 800 доллараар худалдан авсан байсан. Сони маркийн мэргэжлийн камер авсан байсан, хар өнгөтэй цүнх, батарей зэргийг нь авч яваагүй байн лээ. Үүнийг 2.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /6xx-ийн 13-14/,

Гэрч П.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгдээ: “...би 08 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 2 дугааp хороо ХД-10-Д байдаг Гранд такси буюу ажил дээрээ ирээд хартал өрөөний хаалга эвдэрсэн, сейф өрөөний хаалганаас 3м зайтай хөдөлгөөнөөрөө  хэвтэж байсан. Тэгээд цагдаа дуудсан битгий ойрт гэсэн би ойртоогүй. Цаана бас хурлын өрөөний хаалга нь эвдэрсэн байдалтай харагдаж байсан. Цагдаа нар ирээд үзлэг хийсний дараа сейфэнд байгаа юм аа тулгаж үзэхэд  40300000 төгрөг  110000 төгрөгийн бензин талон алдагдсан байсан. Манай өрөөнд төмөр хүндрүүлэгчтэй сейф байсан. Хаалгыг нь хөшөөд эвдэлсэн байсан. Манай хурлын өрөөнд байсан хурлын камерын бичлэгийг хадгалдаг компьютерийн процессорыг эвдээд хаардыг авчихсан байсан. Сейфэнд унаж үлдсэн мөнгө нь 2500000 төгрөг байсан. /1-р xx 55/... энэ мөнгө хасахад нийт 37826550 төгрөг алга болсон байна. Миний компьютер луу орсон байсан мониторын тэжээлийн утсыг хайчилж тасалсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61/,

Гэрч Д.Уламбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Яргайтын MT колонкын 35 дугаар салбар дээр ажилтай байсан. Манайх 24 цаг гараад 48 цаг амардаг. Би тэр үеийн төлбөр тооцоог өгөлцөж авалцсаныг сайн санахгүй байна. Бичлэг дээрх өөрийн үйлдэл рефлексийн үйлдлийг харж байхад уг машины урд талын цонхноос талон аваад тоолж эргүүлж тамга тэмдгийг хараад авсан байна. Би тэр талоныг эргүүлээд 2 удаа татаж харж байсан 2-3 ширхэг талон авсан байна гэж камер дээрээс харагдаж байна...” гэх мэдүүлэг /1xx-ийн 95/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2014 оны  09 дүгээр сар өдрийг нь санахгүй байна, Тэр орой 20 цагийн үед О над руу  Скайтелын утаснаас залгаад уулзъя гэсэн. Тэгээд О манай гэрт ирээд намайг авсан. Отай уулзсан чинь танай компани авто ломбардтай юм байна, миний машиныг авах болов уу гэхээр нь би сайн мэдэхгүй юм байна. Би ажлаасаа гараад удаж байна гэж хэлсэн чинь танай компани гайгүй мөнгөтэй компани юм шиг байна лээ. Би орж ирсэн зээлтэй юу мөнгөтэй болмоор байна уу, хамт очиж компаниас чинь хулгай хийх үү гээд манай компани руу явж байхдаа ярьсан. Би хамт орохгүй, хулгай хийхгүй гээд КТМС-ийн тэнд үлдсэн. Манай ажил руу О, Б хоёр явсан. Төд удалгүй нэг орчмын дараа О над руу залгаад миний машиныг авчихаач бид хоёр энүүгээр жаахан явъя гэхээр нь машинаа аваад ир гээд найзынхаа гэрийн гадаа машиныг нь авч ирүүлсэн. Тэгээд О Б 2 буцаад явсан. Шөнө 2 байна уу 3 цагийн үед О Б ирээд машинаа манай найз Алзахгүйгийн гаднаас ирж авсан. Би Оаас ясан юу болсон гэж асуухад юу ч болоогүй мөнгө төгрөг юу ч алга байна гэхээр нь худлаа яриад байгаа юм уу гэсэн чинь О би юу гэж худлаа ярих юм бэ гэж хэлсэн. О машинаа аваад Бтэй хамт явсан би найзындаа хоносон. UBT компианий захирал Болдбаатар манай аавын өргөмөл талын хамаатан юм Болдбаатар захирлын ээж нь манай ээж руу залгаад Болдоогийн компанид хулгай ороод 40 сая төгрөг алга болсон байна гэж ээж надад хэлсэн. Тэгээд би Отай утсаар яриад та хоёр мөнгө төгрөг авсан юм биш үү гэж асуухад юу яриад байгаа юм бэ, юу ч байхгүй байсан, битгий хуцаад бай ломбардны эзэн нь хулгай орсныг далимдуулж өөрсдөө авч идчихээд тэгж хэлж байгаа юм байлгүй дээ гэж хэлээд утсаа тасалсан. Би ч нээрээ тийм юм болов уу гээд дахиж энэ талаар яриагүй... би энэ хоёртой ер нь нийлээд байдаггүй. Үүнээс хойш О 25 дугаар эмийн сангийн замын урд талд Спайдер гэдэг паб түрээслэн ажиллуулж байхад нь очсон. Өөр юм мэдэгдээгүй...О, Б хоёр өөрсдөө Алзахгүйн гэрийн гадаа машинаа авч ирж тавьсан. Алзахгүйн гэрийн гаднаас 20 гарам алхмын цаана хогийн цэгийн тэнд машин зогсоол дээр тавьсан. Би 8 дугаар сарын 20 доор 10 хоног хөдөө яваад ирсэн байх үед О танай компани чинь ломбардтай юм байна. Тэгээд судалъя гэж хэлэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь ерөнхийдөө бол судалчихсан хоёр оффис нь байдаг юм билээ гээд судалсан хүн шиг хэлж байсан. Тэр шөнө би гэртээ байж байхад Б, О нар намайг гэрээс ирж аваад хот руу оръё гээд 100 айлын хажууд Жоби барилгын материалын дэлгүүрийн тэнд зогсоод танай компанийг судалсан өнөөдөр очиж харъя тандъя гэж хэлээд явахаар нь би очихгүй та нар өөрсдөө яв гээд Алзахгүйн гэрийн гадаа очсон. Тэгээд машинаа энд үлдээчихье гэхээр нь би тэг тэг гэж хэлээд Алзахгүйн гэр рүү орчихсон. Шууд Алзахгүй гэрийн гадаа машинаа үлдээгээд дараа нь шөнө дунд ирж авсан. Тэгэхээр нь би яасан орсон уу, юу болсон бэ гэж асуухад ороход юу ч байхгүй байна шал дэмий энүүгээр эргэлдчихлээ гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 46-47, 2xx-ийн 132-133/,

Гэрч А.Санжаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болов уу өдрийг нь сайн мэдэхгүй байна. Тэр өдөр гэртээ засвар хийгээд паркетан шал шахаад сууж байхад О над руу залгасан. Тэгээд би гэртээ юм аа хийгээд байж байхад 2 цаг орчмын дараа танайх хаана байдаг юм бэ очиж байна гэж О над руу залгасан...Тэгэхэд нэг зөөврийн компьютер гаргаж ирээд форматлаад өгөөч гэсэн. СD хийж уншуулах гэхэд ажиллахгүй болохоор нь ингээд болоо гээд рестор хийгээд түрүүхэнд нь аргалаад л өгсөн. Би доторхыг нь харж үзээгүй, компьютерыг асаалгүйгээр рестор хийчихсэн юм. Энэ асуудал болсноос хойш 2013 оны 10 дугаар сарын 29-ний орчим яриад  компьютер засуулах гэсэн юм аа энэ компьютер гацаад болдоггүй, вирусны программ байвал мөнгөөр нь худалдаж авъя, мөнгийг нь дараа өгье гэж ярихаар нь хүрээд ир гээд манай гэрт маркийг нь санахгүй байна 14 инчийн компьютер авчирч өгсөн. Би түүнийг форматлаад өгсөн. Компьютер дээр нь хэрэгтэй юм байна уу гэхэд бүгдийг нь устгачих гээд би бүх зүйлийг нь устгаж дахин программ суулгах өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 86/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Сүхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо овоотын 1-9 тоотод 1998 оноос хойш амьдарч байгаа ба 2004-2008 оныг дуустал PC тоглоомын газар ажиллуулдаг байх үед О гэх залуу хүүхэд байхаасаа эхлэн тоглодог байсан юм. Түүнээс хойш Оыг зүс таньдаг болсон PC ажиллуулахаа больсноос хойш хааяа таарахаараа мэнд устай өнгөрдөг байсан. 2014 оны хэдэн сар гэдгийг нь сайн санахгүй байна О манай гэрийн гадаа ирээд намайг дуудаж Ай мак маркийн саарал өнгийн компьютер машиндаа хийчихсэн яаралтай Хонконг явах ажилтай болчихоод мөнгийг хэрэг болоод байна манай эхнэрийн хэрэглэж байсан компьютер энэ шинэ нь BSB-Д 2 сая гаран төгрөгийн үнэтэй байдаг та 1 сая төгрөгөөр худалдаад авчих гэж хэлэхээр нь надад 1сая төгрөг байхгүй гэж хэлтэл авчихаач гээд гуйгаад байхаар нь 900000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн компьютерийг манай эхнэрийнх болохгүй бол би худалдаж авах өөр хүн олж ирээд таны мөнгийг буцааж өгөөд авч өгсөн гэж хэлээд явсан.тэр үед над дээр ганцаараа ирж компьютер зарсан. Түүнээс өмнө 2013 онд нөтбүүк манай найзынх байгаа юм аа та хямдхан авчихаач гэж гуйгаад байхаар нь авч байсан. Тэр нөтбүүкийг аваад би охиндоо өгч сургуулиа төгстлөө хэрэглэж байсан болохоор От итгээд явчихсан юм аа. Надад Оаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5xx-1/,

Гэрч Ц.Сүхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2013 оны 3, 4 сарын үед О нэг цагаан өнгийн машин уначихсан, надтай ирж уулзаад манай найзад яаралтай мөнгөний хэрэг гарчихаад байна сайн үзүүлэлттэй хямдхан нөтбүүк авахгүй биз гэсэн. Тэгэхээр нь би үнэ ханш нь ямар юм бэ би үзъе харъя  гэхэд Оаас машинаасаа гаргаж ирээд үзүүлээд 800.000 төгрөгөөр зарна гэхээр нь би тийм үнэтэй юм бол авахгүй компьютерээ гэхэд О надад тэр нөтбүүкийг 600.000 төгрөгөөр ав гэхээр нь би авсан юм. Бор саарал өнгөтэй HP маркийн ай-7 той зөөврийн компьютер байсан...” гэх мэдүүлэг /5xx-ийн 125/,

Гэрч Д.Болдсайхан мөрдөн шалгах  ажиллагаанд мэдүүлэхдээ: “..Манай ломбардад цэнхэр өнгийн Асер маркийн нөтбүүк 200.000 төгрөгийн  барьцаанд тавьсан юмаа. Уг барьцаанд тавьсан компьютерийн хугацаа дууссан учраас гэрээний дагуу зарж мөнгөө гаргаж авсан юм. Гэтэл уг компьютерийг зарснаас хойш 3 сар гарсны дараа цагдаа ирж надтай уулзаад хулгайн компьютер зарсан байна гэж хэлээд надаас байцаалт авсан байсан.2013 онд  Хасбаатар гэдэг цагдаад өгсөн байцаалтад  хүнийх нь нэрийг тодорхой хэлсэн байдаг...” гэх мэдүүлэг /5xx-ийн 152/,

Иргэний нэхэмжлэгч Л.Сарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  Би 2013 оны асуудал болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан Хасбаатар гэдэг цагдаа манай ломбардад ирээд барьцаанд тавьсан зөөврийн компьютерүүдийг үзэж байгаад Асер нэртэй компьютерийг хулгайд алдагдсан компьютерүүд байна гэж хэлээд хурааж авсан юм. 300.000 төгрөгөнд тавьсан санагдаж байна. Одоо хэн гэдэг хүн барьцаанд тавьсан талаар нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /5xx-ийн 159/,

Гэрч Ж.Отгончимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2013 онд манай том хүү 10 дугаар ангиа төгссөн юм тэгээд хүүгээ оюутан болж байгаа учраас зөөврийн компьютер авч өгье гэж ярьж байсан юм. Ингээд СХД-ийн 7 дугаар хороонд ордон шинэ давхрын буудлын орчим үйл ажиллагаа явуулдаг Ану үжин гэдэг ломбардад зөөврийн компьютер зарвал худалдаж авна гэж хэлсэн байсан юм. Би хүүхэдтэйгээ хамт Ану үжин ломбардын газар луу очиж Асер зөөврийн компьютерийг 350.000 төгрөгөөр худалдаж авсан... тухайн үед хүнээс мөнгө зээлчихсэн байсан ба надаас нөгөө хүн мөнгөө нэхээд байхаар нь Барын нүд гэдэг ломбардад 250,000 төгрөгөөр барьцаанд тавьж өр төлбөрөө төлсөн юм. /5xx-ийн 161/,

Гэрч Ж.Мягмаржав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...телевизийн байрны захирлын өрөөнөөс тухайн үед нөтбүүк алдагдсан гэх хэргийн газарт мөрдөн байцаагч Эрдэнэболдын удирдлаган доор ажилласан, хэргийн газраас үзлэгээр илэрсэн гарын /хурууны/ мөр 9 ширхгийг илрүүлж түүнийгээ бэхжүүлэн авахдаа бүргэд хаалганы дотор талаас шинэ мөр байсныг бэхжүүлэн авсан үзлэгт тэмдэглэсэн байгаа...” гэх мэдүүлэг /6xx-ийн 146/,

Гэрч Х.Цогбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2014 оны 06 дугаар сарын үед нэг аваад буцааж мөнгөө төлөөд, сая 8 сард 94-57 УНЛ дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн машинаа тавиад 2.000.000 төгрөг авсан. Зээлээ төлж дуусаагүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92/,

Гэрч С.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний бие 2014 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө гэртээ найз Энхбатын хамт байсан. Би тэр өдөр найзтайгаа гадуур явж байгаад гэртээ 22 цагийн үед орж ирээд 2 шил .75 литрийн Стандарт гэдэг архи уугаад унтсан юм. Тэгээд маргааш өглөө гэртээ сэргэсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 117-118/,

Гэрч Р.Намжилсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...В.Б манай отгон хүүхэд 1984 оны 01 дүгээр сард төрсөн. 1997 онд Улаанбаатар хотод шилжиж орж ирээд 105 дугаар сургуульд суралцаж байгаад гарсан. 2002-2003 онд цэргийн алба хаасан. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Эхнэр З.Түвшинжаргал “Их дэлгүүрт Номингийн худалдагч ажилтай, том хүүхэд нь сургуульд сурдаг. Манай бэрийн цалингаар л амьдардаг. Хадам аав, ээж хоёр нь гадаад улсад амьдардаг тэр айлынхаа хаягаар Цамбагаравт орон сууцанд нь амьдардаг. Манай хүүхэд******* цэргийн алба хаагаад ирэхдээ уушиг нь устаад ирсэн. Уушигны эмчилгээ хийлгэж байгаад хагалгаанд орж байсан. Одоо уушигны өвчин байдаг эсэхийг мэдэхгүй, хоёр бөөр нь чулуутай. Суурь өвчин эмгэг гэх зүйл байхгүй. Эмнэлгийн хяналтанд байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 134-136/,

Гэрч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...О, Б хоёр өөрсдөө Алзахгүйн гэрийн гадаа машинаа авч ирж тавьсан. Алзахгүйн гэрийн гаднаас 20 гарам алхмын цаана хогийн цэгийн тэнд машин зогсоол дээр тавьсан. Би 8 дугаар сарын 20 доор 10 хоног хөдөө яваад ирсэн байх үед О танай компани чинь ломбардтай юм байна. Тэгээд судалъя гэж хэлэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь ерөнхийдөө бол судалчихсан хоёр оффис нь байдаг юм билээ гээд судалсан хүн шиг хэлж байсан. Тэр шөнө би гэртээ байж байхад Б, О нар намайг гэрээс ирж аваад хот руу оръё гээд 100 айлын хажууд Жоби барилгын материалын дэлгүүрийн тэнд зогсоод танай компанийг судалсан өнөөдөр очиж харъя тандъя гэж хэлээд явахаар нь би очихгүй та нар өөрсдөө яв гээд Алзахгүйн гэрийн гадаа очсон. Тэгээд машинаа энд үлдээчихье гэхээр нь би тэг тэг гэж хэлээд Алзахгүйн гэр рүү орчихсон. Шууд Алзахгүй гэрийн гадаа машинаа үлдээгээд дараа нь шөнө дунд ирж авсан. Тэгэхээр нь би яасан орсон уу, юу болсон бэ гэж асуухад ороход юу ч байхгүй байна шал дэмий энүүгээр эргэлдчихлээ гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 46-47/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №4581 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн мөрүүдээс 7 мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Тэнцэх 7 мөрөөс 4 мөр нь загварт ирүүлсэн Х.Нарантогтохын гараар дарагдсан байна. Үлдсэн 3 ширхэг мөр нь загварт ирүүлсэн 9 хүний болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээтэй тохирохгүй байна.
  3. Х.Нарантогтох, Н.Наранбаяр, Г.Тэлмэн, Б.Нэргүй, А.Бямба, Д.Буян-Арвижих, Г.Найдандагва, П.Наранцэцэг, Д.Баттулга нарын дардас санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй. гэх дүгнэлт /1хх-ийн 102-104/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2011 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн №84 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Санд 201-158-БГД дугаараар кодлон оруулсан 7 ширхэг гарын мөрний 2 дугаартай гарын мөр нь санд MN000710007884 дугаараар орсон сэжигтэн Ядамын Оын 8 дугаар хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

2. Я.Оын 6 дугаар хурууны хээ нь санд 2009-056-БГД дугаараар кодлон оруулсан гарын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. гэх дүгнэлт /6xx-ийн 44/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №1640 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. *******ын гарын хээний дардас нь  “UBT” ХХК-ийн нягтлан бодогчийн өрөөнд орсон хулгайн хэргийн газраас олдсон шинжилгээнд тэнцэх 3 ширхэг мөртэй тохирохгүй байна.
  2. *******ын гарын хээний дардас нь  “Папилон” нэгдсэн санд бүртгэлтэй 2010.11.30-нд БГД-ийн 3-р хороо, NBS  телевизийн захирлын өрөөнд түлхүүр тааруулж хулгай орсон, 2009.12.01-нд БГД-18-р хороо Монген сургуульд байрлах гоо сайхны газарт хулгай орсон  хэргийн газраас бэхжүүлэн авсан мөрүүдтэй тохирч байсан мэдүүлгүүдийг хавсралтаар хүргүүлэв.
  3. Шинжилгээний явцад өөр зүйл илэрсэнгүй. гэх дүгнэлт /2хх-ийн 99/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт дүүргийн шүүхийн баруун хойд талд гудамжинд ертөнцийн зүгээр урдаасаа ордог хаалгатай хашааны хойд хэсэгт UBT’’ ХХК гэсэн бичиг 2 давхар шар байшин байх бөгөөд 2 давхарт гаднаасаа ордог төмөр шатаар гарч шилэн хаалга цонх бүхий коридорт орон баруун гар тийш эргэхэд 1.6м өргөн,9м урттай коридор байх ба уг коридорт ‘’Инженер техникийн алба’’, ‘’Санхүүгийн алба’’ гэсэн бичиг бүхий ертөнцийн зүгээр хойш харсан бор хүрэн өнгийн модон хаалганууд  байх бөгөөд ‘’Санхүүгийн алба’’ гэсэн бичигтэй хаалганы хүрээ модыг эвдлэн онгойлгосон байдалтай байх ба ... алдагдсан мөнгө байсан төмөр сейф байрлаж байсан уг өрөөнд үзлэгийг явуулахад уг өрөөнд байсан гэх 67x55x50 см хэмжээтэй ‘’Eagle sater’’ гэсэн төмөр сейфийг хурлын өрөөний цагаан хаалганы хажууд коридорт 120 см 120см гэсэн хэмжээтэй ертөнцийн зүгээр хойш харсан цонхны харалдаа хаалгыг дээш харуулан дэлгэж тавьсан эдэлсэн ул мөрүүд байх ба фото зургаар бэхжүүлж авав. Уг сейф дотор 20.000-ын 1 бүтэн боодол мөнгө байх ба бор хүрэн өнгийн хэтэвч байсныг онгойлгож үзэхэд нийт 501420 төгрөг байсныг тэмдэглэлд тусган нягтлан П.Наранцэцэгт хүлээлгэн өглөө...” /1xx-ийн 3-4/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1xx-ийн 6-10/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Уг хэрэг учрал болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутагт дэвсгэрт байрлах Lady төвийн байр байх... ширээний баруун урд хэсэгт сандал дээр компьютерын процессор тавьсан байх ба хажуу талын тагыг авсан байдалтай байх ба хохирогчийн хэлснээр доторх хаардыг авсан байна гэв. /2хx-ийн 184-185/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2xx-ийн 186-188/,

Хяналтын камерын бичлэг: “...бичлэг дээр шатахуун хийх 2 түгээгүүр харагдах ба уг колонк нь авто камерын хажууд байрласан байна. 15 цаг 36 минут 5 секундэд мөнгөлөг саарал өнгийн суудлын авто машин камер байрласан зүгээс авто замаас эсрэг урсгалыг давж бүтэн эргэж орж ирээд камерын дэлгэцийн зүүн гар талын 80 92 95 гэсэн бичигтэй түгээгүүрийн хажууд наашаа харж зогсоно. Машинд шатахуун хийсэн эрэгтэй түгээгч очиж бензиний банкны тагийг авч цонхоор цаасан зүйлийг тоолж аваад түгээгүүрийн самбар дээр шатахуун авах хэмжээг дарж шатахууны хоолойг хийж хажуу талын машин руу очин ....2360 УНВ дугаартай машин нь буруу талдаа буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй байх ба жолоочоос гадна арын суудал дээр нэг хүн сууж байгаа нь харагдаж байх ба хүний царай нь сайн мэдэгдэхгүй, жолоочийн хажуу талын суудал дээр хүн харагдахгүй байна. Мөн шатахуун авахад өгч байгаа цаасан зүйл нь яг ямар зүйл болох нь мэдэгдэхгүй, түгээгчийн тоолж байгаа гарын хөдөлгөөнийг харахад 2-3 ширхэг зүйл байв...” / 1xx-ийн 21/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд: “...Асер маркийн зөөврийн компьютерыг Л.Сарантуяагаас хураан авсан...” /2xx-ийн 236/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Халдлага болсон гэх объект нь сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ’’ Долоон болдог’’ гэх компани байлаа...2 давхарт гарсан шатаар дээш гарахад шатны хойд хэсэгт өргөн нь 1,50 см урт нь 2,5м ийн хэмжээтэй, шилэн хана, модон хаалгаар тусгаарласан камерын бичлэг процессор хадгалдаг өрөөний модон хаалга онгорхой байлаа. Түүний хойд хэсэгт залгаа ‘’Санхүү’’ гэсэн хаягтай бор өнгийн модон хаалгаар дотогш харахад уг хаалганд ямар нэг нүдэнд ил харагдах эвдрэл гэмтэл ажиглагдаагүй тул үзлэгийг дотор хэсэгт нь явуулахад...урд цонхны харалдаа шалан дээр хар өнгийн 2 ханцуй дээрээ цахилгаантай богино савхин куртик дэвссэн түүний дээд талд 40x50см хэмжээтэй төмөр сейфийг хаалгыг нь хөшиж эвдэлсэн байдалтай онгойлгож дээш нь харуулж газар унагаасан байдалтай байх ба уг сейф нь хөшилтийн олон тооны оромтой байлаа. Уг өрөөнөөс гарч зүүн тийшээ коридороор явахад’’ Гүйцэтгэх захирал’’ гэсэн хаягтай хүрэн өнгийн модон хаалга онгорхой байлаа. Уг хаалганы гадна дотор хэсгээс нь ажиглахад цоожны цүүнд таталтын улмаас үүссэн байх боломжтой зураасан мөр үүссэн байлаа...урд өрөөний хойд ханад шилэн хаалга бүхий хүрэн өнгийн шкаф түүний урд цайвар өнгийн арьсан буйдан сандал хүрэн модон ширээ ширээний урд хэсэгт 50x80см хэмжээтэй саарал өнгийн модон сейфийг дээш харуулж хэвтүүлж хаалгыг нь хөшсөн байдалтай олон тооны хөшилтийн оромтой хажууд нь 38см урт бичиг баримт үддэг том улаан өнгийн төмөр байлаа... үзлэгээр халдлагад өртсөн байж болзошгүй ‘’Санхүү’’ гэсэн хаяг бүхий өрөөний урд талын вакум цонхны гадна талын төмөр хаалт апалкнаас доод хэсгээрээ мултарсан хагас махийж хүн шургаж орох зай гарсан байв. /3xx-ийн 5-9/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3xx-ийн 13-36/,

Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын 13-210а тоот хаягт... хашааны баруун хойд хэсэгт дээд давхартаа мансардтай 3 давхарт өвлийн шавар сууц байшин байх ба уг байшингийн 2 дугаар давхарт Ц.Лхагвадорж нь эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг гэж байсан ба... өрөөний жижиг модон ширээн дээр жижиг нөтбүүкүүдийг дэлгэж тавьсан байх ба уг нөтбүүкний гэрэл зураг авч дэлгэцийг нь хааж мөн гэрэл зургийг авахад Асер маркийн хөх өнгийн гадаргатай нөтбүүк байсан ба уг нөтбүүкийг хэзээ хаанаас ямар хүнээс авсан талаар Ц.Лхагвадорж гэрчээс асуухад одоогоос нэг сар орчмын өмнө найз Таас өрөөндөө авсан юм гэснийг тэмдэглэлд тусгаж тусгаж уг нөтбүүкийг эд мөрийн баримтаар хураан авсан болон...” /3xx-ийн 204/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансрын 1-53 тоотод оршин суух О.Хатанзоригоос 2013 оны 10 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах ’’ Долоон болдог’’  ХХК-ий цонхоор орж 14 ширхэг зөөврийн компьютер дижитал зургийн аппарат зэрэг хулгайд алдсан хэргийн эд мөрийн баримт болох ‘’hp’’ маркийн саарал өнгийн зөөврийн компьютерыг хураан авав...” /4xx-ийн 17/,

Компьютерийн файл сэргээсэн тухай тэмдэглэлд: Ц.Лхагвадоржийн гэрээс хураагдаж ирсэн Асер маркийн нөтбүүкийн Долоон болдог ХХК-ны төслийн туслах ажилтан А.Мөнхбаярыг дуудан ирүүлж таниулахад уг нөтбүүкийг А.Мөнхбаяр нь гаднаас нь хараад миний ажлынхаа хэрэгцээнд хэрэглэж байсан нөтбүүк мөн байна гэж таньсан ба Долоон болдог ХХК-ны сүлжээний инженер ажилтай С.Санждоржийн урьд ирүүлэн файл сэргээх ажиллагаа хийлгэж тэмдэглэл үйлдэв.Сүлжээний инженер С.Санждорж нь нөтбүүкийг асаахад уг компьютер  доторх зүйлсийг форматалсан байдалтай дотор СД дискүүд бүгд хоосон байсан ба ICARE программыг уншуулан файл сэргээх ажиллагаа хийхэд уг нөтбүүк компьютер дотроос Долоон болдог ХХК-ны ажлын файлууд, мөн хувийн файлууд болох ажилчдын зураг, дүрс бичлэг зэрэг файлууд нь сэргэж гарч ирснийг тэмдэглэв. /4xx-ийн 31/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Санждоржид ‘’hp’’ брэндийн саарал өнгийн нөтбүүк 1, Асер брендийн яагаан өнгийн нөтбүүк 1 ширхгийг цэнэглэгчийн хамт тус тус хүлээлгэн өгсөн. /4xх-ийн 32/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Хулгай орсон гэх газар нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар хорооллын 25 дугаар эмийн сангийн замын ард талын автобусны буудлын баруун зүгт 50м-ийн зайд байх ICTgroup гэсэн бичигтэй хар саарал өнгийн бүргэд хаалгатай оффисын газар байв. Уг оффисын ертөнцийн зүгээр зүүн талын хананд төмрөөр хаалт хийсэн 2 цонх байх бөгөөд уг 2 цонхны арын төмөр хаалтны ханатай бэхлэгдсэн хэсэг хугарсан, хаалтын доод хэсэг сул байраа. ... өрөөний үүдэнд хар түшлэгтэй сандал, сандал дээр рекламны хөлний хайрцагны хар таг байв. Түүний залгаа RIFEIBRO гэсэн бичигтэй 70x47см хэмжээтэй  хар саарал өнгийн сейфийг нүүрэн хэсгийг дээш харуулсан байдалтай хөшиж онгойлгосон байв. Сандал дээр хар саарал өнгийн компьютерийн процессорыг задалж тавьсан. /8хх-ийн 32-34/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4xx-ийн 36-41/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл: Цанын Сүхбаатараас Долоон болдог XXK-наас зөөврийн компьютер алдагдсан хэргийн эд мөрийн баримт болох саарал өнгий hp маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Ай мак ширээний компьютер нэг ширхгийг хураан авав. /4хх-ийн 246/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:  саарал өнгий Ай мак компьютер, гар болон хулганы бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. /4хх-ийн 247/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:  Уг  хэрэг учир болсон гэх газар нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо NBS телевизийн байранд 4 давхар улаан тоосгон байрны ертөнцийн зүгээр хойш харсан бор өнгийн бүргэд хаалга онгорхой байлаа. Уг бүргэд хаалга нь хажуудаа дээш  доош түгжигдэг жижиг хаалгатай онгорхой байх ба уг хаалганы гол хэсэгт цоожны хэл ордог хэсгийн төмөр тахийсан, хаалга онгорхой байв. /5-р хх-234/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5xx-ийн 235-236/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: Хэрэг учир болсон газар нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Монген сургуулийн 2 давхарт байх УБ бюти гоо сайхны салонд болсон байх ба  уг салон нь гаднаасаа дотогш ороход гадна талдаа цагаан өнгийн хаалгатай, уг вакум хаалганы цоожинд  ямар нэгэн эвдрэл  гэмтэл байхгүй байв... хулгайд алдсан хумсны лакнууд байсан гэх тавиур үлдсэн хумсны шилэн савтай лакан дээрээс гарын мөр үзэхэд 2 ширхэг  гарын мөр, мөн өрөөнд өлгөөтэй байсан сертификатыг хананаас буулгаад буйдан дээр тавьсан байна гэж хохирогч хэлсний дагуу уг жаазан дээр гарын мөр илрүүлэх зорилгоор үзлэг хийхэд жаазны гадаргуун дээрээс 6 ширхэг гарын мөр илэрснийг бэхжүүлж авлаа. /5xx-ийн 250/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 124-125/, илтгэх хуудас /1хх-ийн 17/, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан тоот /2хх-ийн 90/, гарын мөрний хээг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 102/, кассын орлогын баримт болон кассын тайлан /1хх-ийн 185-187/, УБТ Гранд Авто Ломбардын машины бүртгэлийн 2013-2014 оны тайлан /1хх-ийн 194/, Скайтел ХХК-ний албан тоот /2хх-ийн 82-84/, Магнай трейд ХХК-ий албан тоот /2хх-ийн 91/, нөхөн илрүүлсэн хэргийг шалгуулахаар шилжүүлэх тухай /2хх-ийн 126/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /2хх-ийн 146-147/, хойшлуулшгүйгээр сэжигтнийг баривчлах тогтоол /2хх-ийн 148/, сэжигтнээр тооцох тогтоол /2хх-ийн 157/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 146/, газар эзэмшигчийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 147/, шүүх хуралдааны хурлын тэмдэглэл /7хх-ийн 62/, прокурорын тогтоол /7хх-ийн 192/, яллагдагчаар татсан тогтоол /7хх-ийн 231/, прокурорын тогтоол /7хх-ийн 46/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 132, 7хх-ийн 183/ зэрэг эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Монген сургуулийн байранд байрлах гоо сайхны газраас хумсны лак 115 ширхэг, кассетны хөгжим сиди, үсчний халаад 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж иргэн Одгэрэлд 3.703.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Хохирогч Ч.Одгэрэлийн: “...2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай ажилчид салонд хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд ирэхэд бүх вакум цонхыг онгойлгож, ороод цонхны дэргэд байдаг буйдан дээр гутлын мөр байсан. Би нийт 3.000.000 төгрөгийн юм алдсан...” гэсэн мэдүүлэг,

-2010 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг NBS телевизийн захирлын өрөөнөөс Сони маркийн зөөврийн компьютер, бэлэн 1.850.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж иргэн Амгаланд 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Хохирогч Б.Амгалангийн: “... 2010 оны 11 дүгээр сарын 30-нд өглөө Шинэцэцэг над руу утсаар яриад та нөтбүүк аваад явсан юм уу гэхээр нь би үгүй яасан гэтэл таны өрөөний хаалга онгорхой байна гэсэн. Тэгээд ажил дээрээ яваад очтол бүгдээрээ мэдээндээ гараагүй зогсож байсан...өрөөгөө лацдаж хүлээлгэж өгөөгүй...бэлэн 1.850.000 төгрөг байсан. 50.000 төгрөг нь 10.000-ын дэвсгэртээр бусад нь 20.000-ын дэвсгэртээр байсан. Сони маркийн нөтбүүк нь хар саарал өнгөтэй 2008 онд хүнээс 800 доллараар худалдан авсан байсан. Сони маркийн мэргэжлийн камер авсан байсан, хар өнгөтэй цүнх, батарей зэргийг нь авч яваагүй байна лээ. Үүнийг 2.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг,

-2013 оны 07 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 2 дугаар хорооллын 34 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Аи Си Ти” группийн өрөөнөөс IMAC i5 маркийн иж бүрэн компьютер 2 ширхэг, суурин IMAC i7 маркийн 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, MacBook pro core 2 duo маркийн зөөврийн компьютер /шинэ/ MacBook pro Retina |7   маркийн 15 инчийн зөөврийн компьютер, цүнх, Apple airport extrme загварын роутэр, шинэ speaker 1, виски, Iphonefl зориулсан дуран, wireless card, usb card, display card тус бүр нэг ширхэг, бэлэн мөнгө 273.400 төгрөг эд зүйл хулгайлж Баттамирт нийт 10.063.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч А.Баттамирын: “...намайг ажил явдалтай байх үед ажлын газрын хүмүүсээс зөндөө залгаж Батбаяр ажлын газар хулгай орсон талаар мессеж бичсэн. Тэр мессежийг уншаад ажил дээрээ ирэх үед нь цагдаа нар хэргийн газрын үзлэгээ хийж дуусаад явж байсан. Ажил руугаа ороход хоёр сейф унагаагаад эвдчихсэн, түмбүүшгүүдийг эвдэлсэн өрөөний доторх байдал ундуй сундуй байдалтай компьютер нөтбүүк зэрэг эд зүйл алдагдсан байсан. Манай байгууллагаас шинэвтэр хэрэглэж байсан суурин IMAC i5 маркийн иж бүрэн компьютер 2 ширхэг, шинэвтэр хэрэглэж байсан суурин IMAC i7 маркийн 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан MacBook pro core 2  duo маркийн зөөврийн компьютер /булан дээрээ хуурайдсан сэвтэй/, шинэ MacBook pro Retina i7 маркийн 15 инчийн зөөврийн компьютер дээгүүрээ доогуураа хамгаалалтын хуулгатай хар өнгийн хуучин хэрэглэж байсан цүнх,  apple airport extrme загварын ростэр, шинэ speaker,1 виски, iphoneд зориулсан дуран, wireless card, usb card, display card тус бүр 1 ширхэг бэлэн мөнгө 273.400 төгрөг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг,

-2013 оны 06 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лэди” төвийн байрнаас Асер маркийн зөөврийн компьютер, Канон маркийн зургийн аппарат, процессорын хард, интернетийн модем, бэлэн мөнгө 198.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж иргэн Нэнбаярт 2.073.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Хохирогч З.Нэнбаярын: “...2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 20 минутын үед ажил дээрээ буюу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Нарны титмийн 2 дугаар давхарт ирсэн. Бүргэд хаалга онгойлгоод дотогш ороод хартал миний суудаг текэн дээр миний бичиг баримтыг гаргаад сандаачсан байхаар нь хаалга нь онгорхой байсан. Захирлын өрөөний хойд талын оффис руу ортол мөн эд зүйлийг сандаачсан байсан. Захирлын өрөөний хаалганы цоожийг хөшиж онгойлгосон байсан. Хулгай гадна хаалганы хажуу талын жижиг вакум цонхоор орсон байсан. Эд зүйлийг бүртгэж үзтэл хичээлийн зориулалтаар хэрэглэгдэг жижиг проектор алдагдсан байсан. Оффисын өрөөнөөс 15.6 инчийн асер маркийн нөтбүүк, канон маркийн зургийн аппарат, интернэтийн модем, процессорын хард алдагдсан. Бэлэн 198000 төгрөг алдагдсан...” гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ны санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйл хулгайлж иргэн Баярмагнайд 17.929.405  төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Хохирогч М.Баярмагнайгийн: “...хулгай орсон цонх нь 2 давхарт  гаднаа төмөр хамгаалалтай байсан ба төмөр хамгаалалтын төмрийг хөшөөд таслаад нэвтэрсэн байсан. Хулгай орж халдлага болсон санхүүгийн өрөө дотор талдаа хяналтын камертай байсан бөгөөд тэр өрөөний камерын утсыг таслаад уг өрөөнөөс хар өнгийн эмэгтэй куртик нэг, бэлнээр 140.260 төгрөг, 1 доллар, 35 юань сейфний хаалга эвдсэн байсан ба өрөөний хаалгыг дотол талаас нь онгойлгоод өөр өрөөнүүд болох намайг компаний гүйцэтгэх захирлын өрөөний хаалгыг хөшиж орж сейфийг нь хөшиж онгойлгосон, хувцасны чемодан, дотроо эд зүйлгүй, ширээн дээр байсан Сони маркийн нөтбүүк 1 ширхэг, мөн гүйцэтгэх захирлын өрөөний урд талын өрөөний хаалга онгорхой байхад ороод Асер маркийн дан процессор 1, хойд талын өрөөний хаалгыг хөшиж ороод Канон маркийн видео камер, марк үзүүлэлт, хэлбэр хэмжээ харилцан адилгүй янз бүр нийлсэн 14 ширхэг нөтбүүк, компьютер 16 гига флаш, спорт цүнх, Апад залгуур, холбогч, компьютерын хулгана, чихэвч, санхүүгийн өрөөний үүдэнд байрлах камерын өрөөнд ороод DVR маркийн процессорыг эвдээд хяналтын камерын хард зэргийг хулгайлж авч явсан байсан.... хашааны гадагшаа харсан, хашаан дотор харсан нийт 4 камер байгаа, хулгайд хаардаа алдсан болохоор шалгах боломжгүй болсон...” гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2014 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” XXK-ны нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, МТ колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлийг хулгайлж 37.930.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Гэрч П.Наранцэцэгийн: “...би 08 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 2 дугааp хороо ХД-10-Д байдаг Гранд такси буюу ажил дээрээ ирээд хартал өрөөний хаалга эвдэрсэн, сейф өрөөний хаалганаас 3м зайтай хөдөлгөөнөөрөө хэвтэж байсан. Тэгээд цагдаа дуудсан битгий ойрт гэсэн би ойртоогүй. Цаана бас хурлын өрөөний хаалга нь эвдэрсэн байдалтай харагдаж байсан. Цагдаа нар ирээд үзлэг хийсний дараа сейфэнд байгаа юм аа тулгаж үзэхэд  4.030.0000 төгрөг, 110.000 төгрөгийн бензин талон алдагдсан байсан. Манай өрөөнд төмөр хүндрүүлэгчтэй сейф байсан. Хаалгыг нь хөшөөд эвдэлсэн байсан. Манай хурлын өрөөнд байсан хурлын камерын бичлэгийг хадгалдаг компьютерийн процессорыг эвдээд хаардыг авчихсан байсан. Сейфэнд унаж үлдсэн мөнгө нь 2.500.000 төгрөг байсан...энэ мөнгө хасахад нийт 37.826.550 төгрөг алга болсон байна. Миний компьютер руу орсон байсан мониторын тэжээлийн утсыг хайчилж тасалсан байсан...” гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч******* нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүгдэгч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Прокуророос шүүгдэгч*******т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба уг зүйл ангид торгох болон хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заажээ.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч*******т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.

Мөн прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, *******ыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч*******ийг шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад хохирол төлбөр төлж барагдуулаагүй байх тул түүнээс нийт 42.491.602 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгож шийдвэрлэв. Үүнд: Хохирогч Ч.Одгэрэлд 3.703.000 төгрөг, Хохирогч Б.Амгаланд 4.850.000 төгрөг, Хохирогч А.Баттамирт 10.063.400 төгрөг, Хохирогч З.Нэнбаярт 2.073.000 төгрөг, Хохирогч М.Баярмагнайд 8.664.702,5 төгрөг /300.000 төгрөгийг төлсөн/, Хохирогч Ч.Жадамбад (“UBT” ХХК) 19.137.500 төгрөгийг тус тус олгож,

Шүүгдэгч *******аас нийт 8.664.702,5 төгрөгийг гаргуулж хохирогч М.Баярмагнайд олгож,

Шүүгдэгч******* бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул түүнээс нийт 19.137.500 төгрөгийг төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Жадамбад (“UBT” ХХК) олгож шүүх тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгосон ба бусдад төлөх төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно.

Шүүгдэгч******* бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******,******* нарт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч *******,******* нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг ялгамжтай оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр,

Шүүгдэгч *******т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг нэмж нэгтгэн,

Шүүгдэгч*******т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч Ц.Сүхбаатар нь шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн болно. /4-р хх-249-с 5-р хх 1-р тал/

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар тогтов.

Уг хэргийн 6-р хавтасны 207-с 210 дугаар талд шүүгдэгч *******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 6-р гудамж 7 тоот хашаа 607 кв2 кадастрын зурагтай эзэмшлийн №000473889 дугаартай гэрчилгээтэй газар хашааг битүүмжилсэн,

Мөн хэргийн 7-р хавтасны 192-с 195 дугаар талд шүүгдэгч*******ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201027991 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 31 дүгээр гудамжны  21 тоот эрхийн улсын бүртгэлийн Г-2201011222 дугаартай бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг тус тус битүүмжилсэн бөгөөд хохирол төлбөрт хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос*******т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Прокуророос шүүгдэгч Б. Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, *******ыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосугай.

3. *******, В. нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

-П.Бийг шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар *******ыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,*******ийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******т 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ял дээр, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн *******ын бүгд биечлэн эдлэх ялыг 15 /арван тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар *******,******* нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон нийт 1011 /нэг мянга арван нэг/ хоног,*******ийн энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон нийт 236 /хоёр зуун гучин зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, ******* нь нийт 273 хоног цагдан хоригдсон, *******, *******,*******,******* нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

Уг хэрэгт *******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 6-р гудамж 7 тоот хашаа 607 кв2 кадастрын зурагтай эзэмшлийн №000473889 дугаартай гэрчилгээтэй газар хашаа,

В.Бийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201027991 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 31 дүгээр гудамжны  21 тоот эрхийн улсын бүртгэлийн Г-2201011222 дугаартай бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг нь тус тус битүүмжлэгдэн ирсэн бөгөөд хохирол төлбөрт хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус шилжүүлсүгэй.

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас нийт 42.491.602,5 төгрөгийг гаргуулж, үүнээс Хохирогч Ч.Одгэрэлд 3.703.000 төгрөг, Хохирогч Б.Амгаланд 4.850.000 төгрөг, Хохирогч А.Баттамирт 10.063.400 төгрөг, Хохирогч З.Нэнбаярт 2.073.000 төгрөг, Хохирогч М.Баярмагнайд 8.664.702,5 төгрөг, Хохирогч Ч.Жадамбад (“UBT” ХХК) 19.137.500 төгрөгийг тус тус,

*******аас нийт 8.664.702,5 төгрөгийг гаргуулж хохирогч М.Баярмагнайд,

В.Бээс нийт 19.137.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Жадамбад (“UBT” ХХК)-нд тус тус олгосугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******,******* нарт тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, *******,******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР