Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2017/00159

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2017/00159

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2017 04 28 103/ШШ2017/00159

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* нийтийн байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.870.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.*******- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Д.эй зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний дагуу 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн мөнгө болон хүү төлөгдөөгүй болно.

Иймд үндсэн мөнгө 2.000.000 төгрөг, сүүлийн сарын хүү 160.000 төгрөг, алданги 710.000 төгрөг, нийт 2.870.000 төгрөгийг Д. гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Д.Дашзэвэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.*******-эс 2.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд одоо хүү 160.000 төгрөг, алданги 710.000 төгрөг, нийт 2.870.000 төгрөг төлөх нь үнэн бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна, гэв.

Нэхэмжлэгч Б.*******- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Дашзэвэг 2.870.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.*******-, хариуцагч Д. зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.870.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.870.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.870.000 төгрөгийг бүрэн төлөхөөр, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.870.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.870.000 төгрөгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.870 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 30.4******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 30.4******* төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО