Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Иргэний нэхэмжлэгч Б.П,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Н.О,

Гэрч Н.Ж , Х.У ,

Шинжээч Б.Жавхлан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

Шүүгдэгч Д.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж д холбогдох эрүүгийн 2015002820251 дугаартай, 163/2021/0031/Э индекстэй хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Д.Ж , Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн ...  суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ...  гэх газарт оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ж г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж гийн өгсөн: 2020 оны 7 дугаар сарын 28, 29-ний өдөр гэртээ байж байхад сумын Засаг дарга У  утсаар яриад “...  суманд гандан барих гэж байгаа хүрээд ир” гэж дуудаад очтол 4 лам, Ц  дарга, 2 жолооч нар байх шиг байсан. Нийт 9 хүн байсан. Ганданг нутагтаа барих гэж байгаа эхнээс нь гар бие оролцоод өр төлбөрөөсөө хасуул гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Тэгтэл П  гээд байгаль хамгаалагчийг дуудаад гоожин бичиж өг гэж засаг дарга У  хэлсэн. 8 дугаар сарын 02-ны өдөр гоожингоо аваад модондоо гарсан. Тэгээд хувьдаа тээврийн хэрэгсэл байхгүй болохоор хуучин рамд явдаг байсан тээврийн хэрэгслийн жолоочийг гуйж модонд гарсан. Би гоожингоо авахдаа П  байцаагчийн гэрт очиж авсан. Надад Б  гэдэг газраас мод бэлтгэх гоожин өгсөн. Гоожингийн хэмжээг тооцож судлаад гоожингоо аваад гарсан. “Ц” гэдэг газраас мод авсан. Тэгээд модоо машинаар татаад рамны хашаан дээр буулгасан. Үүрцайх, Ж  хоёр очиж шалгачихаад явсан. Би босоо 5 мод унагаж, 1 унанги мод уулын захад гаргасан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.П гийн өгсөн: Он сарыг сайн хэлж мэдэхгүй байна. Цайны цагийн үеэр Засаг дарга намайг дуудсан. Тэгээд очиход Ж  гадаа зогсож байсан. Тэгээд ортол гандангийн лам, Засаг дарга, тэгээд гандан барих хүн гээд эдгээр хүмүүс сууж байсан. Засаг дарга Ж г “чи өрөнд орсон гандан баригдах гэж байгаа, зохих хэмжээний мөнгө төгрөг өгнө, чи өртэй байгаа юм байна. Өр төлбөрөөсөө хасуулж хамтарч ажиллах уу?” гэж асуухад Ж  зөвшөөрсөн. Мод хийх боломж байгаа юу, тусгаарлалт хийх боломж байгаа юу гээд Засаг дарга надаас асуусан. Би “ямар хэмжээний, ямар мод хэрэгтэй вэ” гэхэд “4 метртэй палк хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “4 метртэй палк болохгүй,  иргэн хүн ойн цэвэрлэгээгээр мод бэлтгэхэд 4 метртэй мод гарахад хэцүү гэсэн. Өөр боломж байхгүй юу” гэхэд гандан барина гэж байсан хүмүүс тооцоо хийгээд 3 метртэй байж болно гэж хэлсэн. Энэ хэмжээгээр бол ойн цэвэрлэгээгээр гаргаж болно гэдэг талаар би хэлсэн. Мод бэлтгэх боломж байгаа бол Ж тэй тохиролцоод модны асуудлаа шийдээрэй гэж Засаг дарга хэлээд гаргасан. Тэгээд гарах гэж байхад Засаг дарга, Ж д “ном журмын дагуу хийнэ шүү” гэж хэлээд инээсэн. Бид хоёр ч гэсэн инээгээд л гарсан. Тэгээд гоожингоо хэзээ авах вэ? гэж би асуухад “гарахад бэлэн болсон үедээ авъя” гэж хэлсэн. Ж  хэлсэн хугацаанаасаа 2 юм уу, 3 хоногийн дараа авсан. Маргааш мөнгөө тушаачихаарай гэж хэлээд гаргасан боловч Ж  2, 3 хоног сураггүй алга болчихсон. Би таарсан үед нь “гоожин авах мөнгө яасан бэ” гэхэд “хүнээс мөнгө авах ёстой тэр бүтэхгүй байна” гэж хэлсэн. Намайг “модонд хэзээ гарах гэж байна вэ?” гэж асуухад “унаа олдохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд дахиж уулзаагүй. Нэг өдөр рам дээр мод буучихсан байна гээд хүн хэлэхээр нь очиж хартал богино мод буусан байсан. “Энэ юун мод вэ?” гээд асуухад “Ж  буулгасан, гандангийн мод гэж хэлсэн” гэхээр нь би явсан. Гоожингоо би өгөхдөө “Б ийн 3 том ам байгаа тэнд мод их бий. 3 метртэй гэж хэлсэн юм чинь дорцов, үзүүр зөндөө байсан, наанаа шавартай байна гэсэн. Цаагуур машин ордог зам байгаа ахын дүү тэр замаар ороорой” гэж хэлээд гоожин бичиж өгөөд явуулсан. Рам дээр буулгасан байсныг тоолгүй үлдээснээс болоод ийм асуудал үүссэн байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч Н.О ын өгсөн: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хэргийн талаар сайн мэдэхгүй байгаа. Сум орон нутагт гандан байвал зүгээр гэдгийг эрт ярьж байсан. Би өөрийнхөө сонссон зүйлээр мэдүүлэг өгсөн. Гандан барих гэж байгаа тул үйл ажиллагаанд нь туслаад өөрөө тодорхой хэмжээний хөлс аваад учруулсан хохирол төлбөрөөс нь хасуулах санаатай Д.Ж гээр ажил хийлгэсэн байсан. Тамгын газар Д.Ж тэй гэрээ хийгээгүй. Энэ хэргийн нарийн ширийн асуудлын талаар би мэдэхгүй. Ж  өмнө хэрэгт холбогдоод өрөнд орчихсон учир Засаг дарга мод бэлтгэж нийлүүлэхэд хөлс мөнгийг өгнө гэдэг байдлаар Ж г энэ ажилд оролцуулсан байх. Тэгээд ажиллаж авсан хөлсөөрөө нөгөө учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуул гэсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Ж ийн өгсөн: Нэг өглөө цагдаа ирээд мэдүүлэг авсан. Танай хашаанд буусан мод эрхийн бичигтэй юу? гэж байсан.

Хэрэгт энэ талаараа мэдүүлэг өгсөн байгаа, Ж гийн мод буулгасан өдөр би рам дээр байгаагүй. Би Ж тэй хамт мод бэлтгэсэн асуудал байхгүй. Ж  манай хөрөө рамаас техник хэрэгслийн туслалцааг авахаар О той тохиролцсон юм шиг байсан. Шинэс төрлийн мод байсан. Би Булган аймгийн ...  сумын засаг даргатай сум орон нутагтаа гандан барих гэж байгаатай холбоотой ямар нэгэн ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Гандангийн мод бэлтгэх гэж байгаа талаар Ж  надад хэлээд зүсээд өгөх боломж байна уу? гэж хэлсэн. Тэгэхээр нь “мөнгө төгрөг гэхгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд“үнэгүй зүсээд өгье” гэж хэлээд зүсч өгсөн. Түүнээс хөлс тохирсон зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.У ын өгсөн: Тамгын дарга О  нь Ж гийн урьдны хэргийн талаар прокурорын газарт хүсэлт гаргаад өр зээлээ барагдуулах талаар гэрээ байгуулж явъя гэх байдлаар анх гэрээ байгуулсан. Бид нар сумандаа гандан барих гээд Ж г дуудсан. Ганданд 3 м хэмжээтэй мод хайрга тоосгоны ажил байна. Энэ ажилд оролцоод явах боломж байна уу? гэж асуусан. Ж  боломж байгаа энэ ажил дээр тусалъя гэж хэлсэн. Байгаль хамгаалагчийг дуудаад хуулийн дагуу мод бэлтгэх тусгаарлалт хийх газар байгаа юу? гэж асуусан. Тусгаарлалт хийсэн газар байгаа, гоожин бичүүлээд авах боломжтой гэсэн хариулт өгсөн. Өмнө Ж  хууль зөрчиж өрөнд орсон байгаа учир дахин хууль зөрчсөн асуудал үүсгэж болохгүй, үүн дээр хариуцлагатай хандаарай гэж хэлээд гаргасан. 10 хоногийн дараа Ж  дахиад хууль зөрчсөн асуудал үүсгэчихлээ гэсэн. Яагаад, ямар учраас ийм асуудал болсон бэ? би сануулж гаргасан биз дээ гэхэд Ж  гоожин бичүүлчихээд мөнгөө тушаана гэж гарчихаад тэр чигтээ яваад ирэхдээ буруу газраас модоо бэлтгэчихсэн байна. Надад энэ талаараа хэлсэнгүй гэдэг зүйлийг байгаль хамгаалагч надад ярьсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Жавхлангийн өгсөн: Шинжээч томилсон тогтоол дээр асуусан асуултын дагуу үнэлгээ гаргасан байгаа. Ж  9.7 м3 шинэс төрлийн мод бэлтгэсэн байсан. Хэрэглээний нойтон мод 6.3 м3, түлээний нойтон мод 3.4 м3 мод байсан. Тухайн мод бэлтгэсэн газар талбайн тусгаарлалтын ажил хийгдээгүй, мөн тухайн газар нь ашиглалтын бүсийн ой байсан учир засгийн газрын 176 дугаартай тогтоолын дагуу үнэлгээ гаргасан байгаа. Бэлтгэсэн модонд зүсэлт орсон байсан учир зүссэн модыг 2.9, нойтон модыг 1.4-өөр үржүүлж м3 үнэлгээг тогтоож гаргахад 6.165.292 төгрөгний үнэлгээ гарсан байна. Үнэлгээ гаргахад 1 ширхэг унианги модыг оруулаагүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015002820251 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ж  нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн ... ийн нутаг “Ц” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний нойтон 6.3 м3 мод, шинэс төрлийн түлээний нойтон 3.4 м3 мод бэлтгэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн: “хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн ... ийн нутаг “Ц” гэх газрын урд хормой уулын энгэр газар байлаа. Уг газрын онцлог нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харсан уулын энгэр ам байх ба уг хэсгээр тээврийн хэрэгсэл явсан гэхээр бүдэг мөр байв. Ойр орчим нь модоор хүрээлэгдсэн газар байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-11 тал/,

2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр модон үзлэг хийсэн: “...Уг моднуудыг нүдээр харахад нойтон гэхээр, зүсэж банзан хэлбэрт оруулсан моднууд байх ба тоолж үзэхэд 45 ширхэг мод байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-1214 тал/,

2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “Уг тээврийн хэрэгсэл нь улаан өнгийн арамтай, цагаан өнгийн кабин бүхий улсын дугааргүй, ****** гэсэн аралын дугаартай “ЮМЗ” загварын трактор байв. Нилэнхүйдээ хуучирч элэгдсэн гэрэл нь ажиллахгүй, техник хэвийн ажиллагаатай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-18-21 тал/,

2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “Уг тээврийн хэрэгсэл нь Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй, ачааны **-** ОРХ улсын дугаартай, “Hyundai Migthy” загварын тээврийн хэрэгсэл байсан ба хэвийн ажиллагаатай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-25-29 тал/,

“...Уг хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, их бие нь цагаан өнгөтэй, таг нь шар өнгөтэй, бариул нь хөр өнгийн линтээр ороосон, “Кубань бензинпиль 82сс КБ-8200” гэсэн бичиглэлтэй байв” гэх үзлэг хийсэн болон эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлүүд /хх-32-36 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.П гийн өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Булган аймгийн ... ийн байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтооход ямар нэг татгалзах зүйл байхгүй. Би ойн ангийн мэргэжилтний тогтоосон үнэлгээтэй санал нэг байна. Уг дүгнэлтэд 6.165.292 төгрөгөөр байгаль экологид учирсан хохирлыг тогтоосон байсан. Тэгээд Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 18.495.876 төгрөгийг нэхэмжилж байна. Би тусгаарлалтын талбайд мод бэлтгэхэд хяналт тавих үүрэг хүлээдэг. Ж  гоожин бичүүлээд мод бэлтгэхээр гарахдаа надад хэлэлгүй гараад явсан байсан. Би Ж гээс “хэзээ гарах юм” гэж асуухад “надад мод бэлтгэхэд унаа олдохгүй байна” гэж хэлсэн. Рам дээр шинэ мод буусан байна гэхэд л Ж г мод бэлтгэсэн талаар мэдсэн” гэх мэдүүлэг /хх-44-45 тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Г ын өгсөн: “2020 оны 08 дугаар сарын үед л байх Д.Ж  над руу утсаар ярихдаа “...  суманд Гандангийн мод ачих гэсэн юм, 2 метрийн урттай мод машинаараа ачаад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би өөрийн эзэмшилийн **-** ОРО улсын дугаартай “Маяти” загварын тээврийн хэрэгслээр ... ийн “Ц” гэх газраас ...  сумын хөрөө рамын хашаанд нэг удаа ачиж буулгаж өгсөн. Ачсан мод нь шинэс төрлийн нойтон 2-3 метрийн урттай мод байсан. Ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл байгаа, захиргааны мод гэж байсан. Би уг тээврийн хэрэгслийг 2020 онд У  гэх хүнээс 2 сая төгрөгөөр худалдаж авсан. Өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. У  ахын охин М  гэх хүний нэр дээр байдаг машин. Би машинаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-47-49 тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.О ын өгсөн: “Би 2020 оны 08 дугаар сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна. Булган аймгийн ...  суманд байх өөрийн гэртээ байж байтал нэг нутгийн залуу болох Ж  гэрт ирээд “таньд зав байна уу” гэж асуусан юм.Тэгэхээр нь “завтай байна, яах гэсэн юм” гэж асуухад “манай ...  сум гандан хийд барих гэж байгаа юм байна, намайг мод бэлтгэж өг гэсэн юм, тэрний дагуу би мод бэлтгэсэн байгаа, та трактораараа ачаад “О” гэх мод бэлтгэлийн хөрөө рамын хашаанд буулгаад өгөөч” гэж гуйсан юм. Тэгээд хаана мод бэлтгэсэн юм бэ? гэж асуухад “Ц” гэх газраас ачина гэж хэлсэн. Тэрний дагуу би зааж өгсөн газарт нь очиход Ж , Б , Б  нар байсан. Тэр хэд уулнаас 6 ширхэг мод унагасан байсан. Тэр моднуудыг нь 6 метрээр тайрч миний тракторт ачсан. Тэгээд би ...  суманд үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй хөрөө раманд буулгаж өгөөд гэрлүүгээ явсан. Би хууль бусаар мод бэлтгэсэн гэж мэдээгүй, ...  сумын захиргаанаас мод бэлтгүүлж байгаа гэхээр нь зөвшөөрөлтэй юм байна гэж бодсон. Уг трактор нь миний өмчлөлийн трактор юм. Улсын дугааргүй, уг трактор нь 1987 онд үйлдвэрлэгдсэн юм байна лээ. Би тракторыг нэг нутгийн Г гэх хүнээс худалдан авч байсан” гэх мэдүүлэг /хх-51-52 тал/,

Иргэний хариуцагч Н.О ын өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Булган аймгийн тойргийн нотариатч Г.О ийн гаргасан Д.Ж гийн Б.П тэй хийгдсэн эвлэрлийн гэрээний дагуу 42.329.456 төгрөгийн хохирлыг Ж гээс ажил хөдөлмөр эрхлүүлэн гаргуулах үүднээс Булган аймгийн ...  сумын Засаг даргын тамгын газар ...  суманд гандан барих ажилд Д.Ж г оролцуулан ажиллуулахаар болсон. ...Ж г дуудан байгаль хамгаалагч П гээс тусгаарлалт хийгдсэн талбайгаас мод бэлтгэх зөвшөөрлийн бичгийг гаргаж өгсөн. Тамгын газрын зүгээс хууль ёсны дагуу чиглэл өгсөн боловч Ж гийн өөрийн дур мэдэн хийсэн асуудал гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-56-58 тал/,

Гэрч Х.У ын өгсөн: “Уг моднууд бол сум орон нутагт Гандан барих зорилгоор бэлтгүүлсэн мод юм. Улаанбаатар хотоос С  хийдийн Д.О гэх лам манайд модоор том гэрийн хэлбэртэй хийд барьж өгье, барьж өгөхдөө барих хүнийг цалинжуулаад хийлгэнэ. Та нар материалаа шийдчихээ гэсэн. Тэгээд материал гэхээр юу орох юм бэ? гэхэд мод орно, палкаар хийнэ гээд мод бэлдүүлсэн. Тэгээд байгаль хамгаалагчаа хууль журмын дагуу шийдэх боломжтой юм уу? гэж асуухад П  ой хэрэглээний тусгаарлалт хийгдсэн байгаа гэж хэлэхээр нь “за тэгээд хуулийн дагуу шийдээд өгчихөө” гэж хэлсэн. Тэгээд “Ж урд нь бас хууль бусаар мод бэлтгэсэн асуудалтай байгаа, дахиж янз бүрийн асуудал гаргаваа. П  хяналтаа сайн тавь” гэж хэлээд гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-61-62 тал/,

Гэрч Г.Ц гийн өгсөн: “Энэ модыг ...  сумын төвд гандан барих зорилгоор буулгасан. Манай суманд гандан байхгүй болохоор иргэд хүсэлт тавьдаг юм. 2020 оны 07 дугаарын сарын сүүлээр лам нар засаг даргатай уулзаад “сумын тамгын газрын хажууд гандан барина” гэхээр нь би “тамгын газрын хажууд гандан бариулахгүй ээ, өөр газар бол барьж болно” гэж хэлсэн. Сүүлд нь ганданг модоор барих учраас модоо палк болгоод эртхэн хатаах ёстой гээд бэлдсэн байгаа нь энэ. Дараа нь 08 дугаар сарын эхээр Засаг дарга У  надад “гандан барих мод нь ирж байгаа юм байна, та хөрөө рамын Ж той уулзаад саадгүй зүсүүлээд өгөөч” гэж хэлэхээр нь би Ж ид “модыг нь зүсээд өг” гэж хэлж байсан юм. Дараа нь У т “би хэлсэн шүү” гэж хэлж байсан. Модыг хаанаас бэлдсэнийг байгаль хамгаалагч П  мэдэж байгаа байх. Модыг Ж гээр бэлдүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-67-68 тал/,

Гэрч Н.Ж ийн өгсөн: “Би болсон асуудлын талаар бол мэдэхгүй байна. Тухайн үед манай байгууллагын хашаанд мод буулгасан өдөр нь би Могод суманд ажлаар явж байсан юм. 2020 оны 08 дугаар сарын эхээр 7-8-ны үед байх гэж санаж байна. Могод сумаас гэртээ ирж хоночихоод өглөө ажил дээрээ ирэхэд манай байгууллагын хашаанд мод буулгасан байсан ба энэ ямар учиртай мод бэ? гэж асуухад “өчигдөр Ж  буулгасан юм, манай суманд гандан хийд барих гэж байгаа мод гэж байна лээ, манай мод бэлтгэлийн хөрөө рамаар зүсүүлнэ гээд буулгасан” гэж манай байгууллагын хашааны манаач надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-78-79 тал/,

Гэрч У.Б ын өгсөн: “Би 2020 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна. Яг өдрийг нь санахгүй байна. Булган аймгийн ...  сумын төвд байх өөрийн гэртээ байж байтал нэг нутгийн залуу болох Ж  гэрт ирээд найз нь ...  сумын “Ц” гэх газарт мод бэлтгэсэн байгаа, уг модоор суманд гандан хийд барих гэж байгаа юм, хамт яваад ачилцаад өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр нь би хамт явж ачилцсан юм. Тэгээд уг моднуудыг ...  сумын “О” гэх мод бэлтгэлийн хөрөө раманд буулгасан” гэх мэдүүлэг /хх-80-81 тал/,

Гэрч О.Бат-Эрдэнийн өгсөн: “Би 2020 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна. Яг өдрийг нь санахгүй байна. Булган аймгийн ... ийн нутаг “Ц” гэх газарт адуугаа хайгаад явж байтал “Ц”-ны доод хормойд Ж , Б , О  нар машинд мод ачих гэж байсан юм. Тэгэхээр нь хүмүүс мод ачих гэж байхаар нь тусалсан юм. 5-6 ширхэг урт мод харагдаж байсан. Тэрийг нь тайраад ачсан” гэх мэдүүлэг /хх-82-83 тал/

Булган аймгийн Булган суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн:

  1. “Булган аймгийн ...  сумын 3 дугаар багийн иргэн Д.Ж гийн мод бэлтгэсэн газарт 2020 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй болно.
  2. Иргэн Д.Ж гийн бэлтгэсэн мод нь шинэс төрлийн нойтон мод байна.
  3. Иргэн Д.Ж гийн бэлтгэсэн 6 ширхэг модны эзэлхүүн 9.7 м3 болжбайна. Үүнээс хэрэглээний 6.3 м3  модыг банз, палк болгон зүсэж, 3.4 м3 модыг түлээнд ашигласан байна. бэлтгэсэн

         Шинэс төрлийн хэрэглээний нойтон 6.3 м3  модны 1 м3-ийн үнэлгээ нь 267707 төгрөг, модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 4891007 төгрөг, шинэс төрлийн түлээний нойтон 3.4 м3  модны 1 м3 ийн үнэлгээ нь 267707 төгрөг, модны экологи эдийн засгийн үнэлгээ 1274285 төгрөг, нийт 6165292 төгрөг” гэх 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаартай дүгнэлт /хх-89-90 тал/,

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон “...Экологи эдийн засгийн үнэлгээ нь 6165292 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 18495876 төгрөг болж байна” гэх 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт /хх-94 тал/,

Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны

12 дугаар сарын 18-ны өдрийн  01/1201 дугаартай: “N49006.1638 E103032.053 гэх солбилцолыг шалгаж үзэхэд Булган аймгийн ...  сумын Баянтөгөл багийн “Ц” гэх газарт нутагт хамаач байна” гэх албан тоот /хх-137 тал/,

Булган аймгийн Булган суман дахь Сум дундын ойн ангийн 2020 оны 12 дугаар сарын 95 дугаартай: “Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа хэрэгт N4906163, E10332053, N4906142, E10331598, N4906130, E10331598, N4906133, E10332003, N4906134, E10331594, N4906136, E10331584 дугаар бүхий цэгүүдийн байршил нь ойгоос бод бэлтгэхээр талбайн  тусгаарлалт ажил хийгдээгүй болно” гэх албан бичиг /хх-141тал/ зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг,сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Д.Ж гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Ж  нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан атлаа өөр газраас мод бэлтгэсэн байна.

Өөрөөр хэлбэл хэргийн 159 дүгээр талд авагдсан сери БУА, Дугаар ****** бүхий мод бэлтгэх эрхийн бичигт Булган аймгийн ...  сумын Б  гэх газраас шинэс төрлийн хэрэглээний 15м3 хэмжээтэй модыг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэх зөвшөөрөл олгосон байхад Булган аймгийн ... ийн нутаг “Ц” гэх газраас бэлтгэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх бөгөөд Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн  35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэдэгт хамаарч байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч уг модыг ...  суманд “гандан” барих зорилгоор сумын захиргааны захиалагаар бэлтгэсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/133 дугаартай тушаалын 3.6, 7.1, 7.2-т заасныг тус тус зөрчиж мод бэлтгэх эрхийн бичиг олгосноороо ...  сумын Засаг даргын тамгын газар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно” гэж заасны дагуу энэ хэргийн гүйцэтгэгч болно гэж мэтгэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.П , иргэний хариуцагч Н.О , гэрч Н.Ж , Х.У , Г.Ц  нарын өгсөн мэдүүлгээс дүгнэлт хийхэд ...  суманд “Гандан” байгуулахаар болж шүүгдэгч Д.Ж  барилгын ажилд хэрэглэгдэх мод, хайрга, шороо гэх материалыг бэлтгэн нийлүүлэх зэргээр барилгын ажилд тусласнаар ажлын хөлс болон материалын үнийг тооцон өөрийн хохирол төлбөрт тооцуулахаар аман тохиролцоо хийсэн, энэ тохиролцооны дагуу иргэний нэхэмжлэгч буюу Булган аймгийн ... ийн байгаль хамгаалагч Б.П  гандангийн барилгад шаардлагатай 15м3 хэмжээтэй, шинэс төрлийн хэрэглээний модыг ойн цэвэрлэгээний журмаар Булган аймгийн ...  сумын Б  гэх газраас бэлтгэх зөвшөөрлийг шүүгдэгч Д.Ж д олгосон байх ба байгаль хамгаалагч Б.П гийн шинэс төрлийн хэрэглээний модыг ойн цэвэрлэгээний журмаар Булган аймгийн ...  сумын Б  гэх газраас бэлтгэх зөвшөөрөл олгосон үйлдэл нь Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.4 дэх хэсэгт “Ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ арчилгаа, цэвэрлэгээний журмаар бэлтгэх модонд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж заасныг зөрчөөгүй, түүнчлэн шүүгдэгч Д.Ж гийн хууль бус үйлдэлд санаатай нэгдэж оролцсон идэвхтэй үйлдэл нотлогдож тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Ж гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрүүд тогтоогдохгүй байна, харин Булган аймгийн ... ийн байгаль хамгаалагч Б.П гийн албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ж  нь улсын ойн сан бүхий газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй халдаж байгаа өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Ж гийн гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байна. Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 6165292 төгрөгийн шууд хохирол /хх-89-90 тал/ учирсан нь Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцсон 18495876 төгрөгийн /хх-94 тал/ хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.Ж гээс уг хохирлыг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Булган аймгийн ...  сумын Засаг даргын тамгын газар иргэний хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Ж гийн хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ж гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн 122-135 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ж  нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ...  сумын 3 дугаар багт мал маллан амьдардаг болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ж гийн хувийн болон хөрөнгө орлогын байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж торгох ялаар шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй, “Юмз” загварын цагаан өнгийн кабинтай, улаан өнгийн их биетэй трактор нь Н.О ын өмчлөл, эзэмшилд байгаа болох нь түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгээр, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-** ОРХ улсын дугаартай “Hyunda Migthy” загварын цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгсэл нь Н.Г ын өмчлөл эзэмшилд байгаа болох нь түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-47-48/, У.М ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-84-85/, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан цахилгаан хөрөө нь У.Б  -ын эзэмшилд байгаа болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байх тул эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, “Юмз” загварын цагаан өнгийн кабинтай, улаан өнгийн их биетэй тракторыг Н.О ын эзэмшилд, **-** ОРХ улсын дугаартай “Hyunda Migthy” загварын цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгслийг Н.Г ын эзэмшилд, БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн их биетэй, зүүн талдаа шар тагтай, баруун талын даруулга нь хөх өнгийн моторт хөрөөг У.Б  -ын эзэмшилд тус тус үлдээж, шүүгдэгч Д.Ж гээс “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 09, 10, 19-ний өдрийн /хх-98-100 тал/ үнэлгээний дагуу “Hyundai Migthy” загварын тээврийн хэрэгслийн үнэ 3800000 төгрөгийг, “Юмз” тракторын үнэ 3700000 төгрөгийг, “Кубань бензинпиль 82сс КБ-8200” загварын цахилгаан хөрөөний үнэ 84000 төгрөгийг тус тус албадаг гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 6.3 м3 хэмжээтэй хэрэглээний нойтон шинэс, 3.4 м3 хэмжээтэй түлээний нойтон модыг хурааж, үнийг хохиролд тооцохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт Д.Ж г Эрүүгийн хуулийн тусгайангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Д.Ж г 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Д.Ж д оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар Булган аймгийн ...  сумын нутагт хийлгэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ж д сануулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дзааснаар шүүгдэгч Д.Ж гээс байгаль экологид учирсан хохирол 18495876 /арван найман сая дөрвөн зуун ерэн таван мянга найман зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгтзаасныг журамлан мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн болон 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, **-** ОРХ улсын дугаар бүхий “Hyundai Mighty” загварын тээврийн хэрэгслийг Н.Г  -ын өмчлөл эзэмшилд, улаан өнгийн рамтай, цагаан өнгийн кабинтай “Юмз” загварын тракторыг Н.О  -ын эзэмшилд, БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн их биетэй, зүүн талдаа шар тагтай, баруун талын даруулга нь хөх өнгийн моторт хөрөөг Уламбаярын Б  -ын эзэмшилд тус тус үлдээж, шүүгдэгч Д.Ж гээс **-** ОРХ улсын дугаар бүхий “Hyundai Mighty” загварын тээврийн хэрэгслийн үнэ 3800000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийг, “Юмз” загварын тракторын үнэ 3700000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөг, хөрөөний үнэ 84000 /наян дөрвөн мянга/ төгрөгийг тус тус албадан гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 6.3 м3 хэмжээтэй шинэс төрлийн хэрэглээний нойтон,  3.4 м3  хэмжээтэй шинэс төрлийн түлээний модыг хурааж үнийг тус тус хохиролд тооцохыг  Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД