Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Л.Энхтайван,

Шүүгдэгч В.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ш овогт В.Д ид холбогдох эрүүгийн 2015003310037 дугаартай, 163/2021/0032/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт В.Д , 1974 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 46 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг. Урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 399 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Д  нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “О” амралтын газарт иргэн Н.М ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

Шүүгдэгч В.Д ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн үед холбоонд ажиллаж байсан юм. 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Холбоочдын баяр болж байсан. Манай ажлынхан 23 цагийн үед зарим нь амарчихсан байсан. Гэрэл асаалттай нэг гэрт ороход 3 залуу сууж байсан. Тэр залуустай юм ярьж сууж байгаад маргалдсан. Маргалдсаны улмаас нэг залууг нь би цохисон.” гэх мэдүүлэг.

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.М ийн өгсөн: “ ...Тэгээд бид нар Д  гэдэг хүнийг гэртээ оруулаад идээ будаа, архи дарс өгсөн. Эхлээд Д  сайхан инээж, хөхрөөд сууж байгаад гэнэт л бид нар луу томроод хэлж, ярьж байгаа үг нь хатуу, ширүүн болоод эхэлсэн. ... Д  гэдэг хүн гэрт сууж байгаад ганцаараа гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа ганцаараа гэрт орж ирээд Б  ахыг гэрийн хойморт сууж байхад нь очоод хүзүүнээс нь бариад толгойг нь доош нь дараад “чи доошоо суу” гээд сонин авир гаргаж эхэлсэн. Тэр үед гэрт хамт байсан Н , Т  гэж хоёр эгч “наад хүнээ гаргаач” гэсэн чинь Г ах тэр хүнийг дагуулаад гэрээс гарсан. Г ахтай хамт гарчихаад нөгөө хүн чанга, чанга дуу гаргаад байхаар нь Б ах надад “гадаа юу болоод байгаа юм бол чи гараад хардаа” гэхээр нь би яг гэрээс гарах гэж байсан чинь Г  ах миний урдаас орж ирсэн. Би гэрээс гарсан чинь Д  гэрийн баруун урд зогсож байсан. Ойртоод очсон чинь шууд миний нүүр лүү цохиод, газарт унагаад миний дээр гарсан. Тэгэхээр нь би хажуу тийш нь татаад, салсан. Миний нүд өвдөж байсан учир нүд, нүүрээ дараад гэрт орсон. ...” гэх мэдүүлэг /хх-50-51 тал/,

Гэрч Б.О ийн өгсөн: “...Би Д ийг татаж, чирээд өөрийнхөө унтаж байсан гэр лүү оруулсан. Энэ үед О гарч ирсэн. Тэгтэл Г  “та үүнийг хардаа, наад хүн чинь М ийг ийм болгочихлоо” гэж хэлээд М ийг заагаад  надад харуулсан. М ийн баруун талын шанаа, хацар нь халцарч цус шүүрсэн байсан. ...гэх мэдүүлэг /хх-52-53 тал/,

Гэрч Э.Г ын өгсөн: “...Намайг гэр лүү ороход М  зөрөөд гэрээс гарсан. М  гарч яваад удаагүй нүүрээ дарчихсан, баруун талын хацар нь шалбараад цус гарчихсан орж ирсэн. М ийг хараад Б  бид хоёр Д той уулзахаар гарахад гэрийн гадна байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх54-55 тал/,

Гэрч Ч.Б гийн өгсөн: “...Г , Д  хоёр гэрээс гараад чанга, чанга дуу гаргаад байхаар нь би санаа зовоод М ийг “миний дүү араас нь гардаа, юу болоод байгаа юм бол” гэж хэлсэн. М ийг гэрээс гарах үед Г  урдаас нь орж ирсэн. М  гараад удаагүй нүүрээ дарчихсан, баруун талын хацар нь шалбараад цус гарчихсан орж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,

Гэрч Н.Н ын өгсөн: “...Харин маргааш нь М ийн баруун талын хацар, шанаа нь зулгарчихсан. О  гэж манай байгууллагын ахмад ажилтан дагуулаад явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-59 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 285 дугаартай:

  1. “Н.М ийн биед тархи доргилт, баруун хацар, хамар, баруунбугуйнд 4 тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно.
  4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тулгэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-19-20 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд В.Д ийн яллагдагчаар өгсөн: “...Тэгсэн чинь 3 залуу намайг үл тоосон шинжтэй хүндлэлгүй муухай харьцаад байхаар нь би тэд нарт “та нар ингэж болохгүй, би та нарыг сураггүй байхад энэ байгууллагад ажиллаж байсан юм” гэж хэлээд хоорондоо маргалдсан. Маргалдаж байхдаа бид нар гэрээс гарсан. Гараад тэр 3 намайг газарт унагаагаад миний дээрээс өшиглөөд байсан. Энэ үед надтай хамт ажиллаж байсан. О  гарч ирээд “хөөе та нар юу болж байна” гээд намайг салгаж аваад өөрийнхөө амарч байсан гэрт оруулсан. ...Би М  гэж залууг цохиж зодоогүй. Надтай ноцолдож байхдаа унасан уу яасан тийм юм болсон байх. ...Надтай ноцолдож байхдаа л унаж нүүрээ халзалсан байх. ...” гэх мэдүүлэг /хх-76-77 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.Д  нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “О” амралтын газарт иргэн Н.М ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.М ийн өгсөн мэдүүлэг /хх50-51 тал/, гэрч Б.О ийн өгсөн мэдүүлэг /хх-52-53 тал/, гэрч Э.Г ын өгсөн мэдүүлэг /хх-54-55 тал/, гэрч Н.Н ын өгсөн мэдүүлэг /хх-59 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 285 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-19-20 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Д ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос шүүгдэгч В.Д ийг 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “О” амралтын газарт иргэн Н.М ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулан, тус ялаас чөлөөлөх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч В.Д ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч В.Д ийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч В.Д ийг 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “О” амралтын газарт иргэн Н.М ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч В.Д ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Н.М  нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч В.Д ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч В.Д ийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж тус тус заасны дагуу шүүгдэгч В.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “О” амралтын газарт иргэн Н.М ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч В.Д ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч В.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч В.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хохирогч Н.М , шүүгдэгч В.Д  нар гаргаж, прокурор 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч В.Д ийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч В.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6

дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш овогт В.Д ийг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч В.Д ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дзаасныг журамлан, шүүгдэгч В.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгай.
  4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч В.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
     

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР