| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2021-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Ю.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Б ид холбогдох эрүүгийн 2015003590035 дугаартай, 163/2021/0034/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Ю.Б /РД: /. 1983 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ... инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн ... од оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ю.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Б ийн өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, үнэн зөв өгсөн. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015003590035 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ю.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн ...ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нутгийн дэлгүүрийн гадаа иргэн М.Ш тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа М.Ш ыг заамдан авч, цохих, өшиглөх зэргээр түүний бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн дотор хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч М.Ш ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр орой 17 цагийн орчим ажил тараад гэр лүүгээ явж байтал манай дүү “Халиун булаг” гэх нэртэй цайны газар хүрээд ир гэж утсаар дуудсан. Тэгээд би дүү дээрээ очих гээд хуучнаар Хар баарны ар талын явган хүний замаар уруудаад явж байтал Нутгийн дэлгүүрийн баруун талд урд өмнө таних Б , А , Г нар нь зогсож байхаар нь явж очоод “Б ах сайн уу” гэж мэндэлсэн чинь “чи их том болжээ” гээд миний хамар хэсэг рүү 2 удаа цохиод намайг хавсарч унагаагаад миний толгой хэсэг рүү буюу миний баруун хөмсөг хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл миний хөмсөг хэсгээс цус гарсан. Тэгээд би газраас босоход Б машин руугаа явсан. Би “Од” дэлгүүрийн ар талын таксины зогсоол руу явж цагдаа дуудах гээд очсон чинь доороос цагдА н эргүүлийн машин ирж явсан. ...Цагдаа нар бид хоёрыг цагдаа дээр авчраад “намайг эмнэлэг орж оёдол тавиул” гэсэн, харин Б ийг эрүүлжүүлэхэд хийсэн” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Гэрч Г.Г ын өгсөн: “Тухайн үед би цагдаа Г гийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал 102-оос “Од” хүнсний дэлгүүрийн хажууд хүмүүс зодоон хийгээд байна гэсэн дуудлага ирсний дагуу дэд ахлагч Г гийн хамтаар явж очтол “Од” дэлгүүрийн ард талын таксины зогсоолын хажууд зүүн нүд нь хавдчихсан баруун шанаа хэсгээс цус гарчихсан Ш гэх хүн “намайг зодсон хүн цагаан өнгийн “Prius” загварын машин унаад дээд 4 замын тийшээ зугтаад явж байна” гэсний дагуу уг приус машины араас очиж зогсоосон. Жолооч талын хаалганаас цамц нь урагдчихсан, цээж нүцгэн нэг залуу гарч ирээд “би зодуулчихлаа ш дээ” гээд байхаар нь д/а Г уг хүнийг тээврийн хэрэгсэлд нь суулгаад тээврийн хэрэгслийг цагдА н газар руу авч явсан. Б гэх хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Харин Ш гэх хүнийг эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг, /хх-21-22 тал/,
Гэрч Э.Г гийн өгсөн: “Тухайн өдөр би цагдаа Г ын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал ерөнхий жижүүрээс “Од” дэлгүүрийн гадаа согтуу хүмүүс хоорондоо зодоон хийгээд байна гэсний дагуу явж очтол Одын хажуу талын таксины зогсоол дээр Ш баруун гараараа толгойгоо барьчихсан, дээд 4 замын тэнд явж байсан машин руу заагаад “намайг зодсон хүн тийшээ явчихлаа” гэсний дагуу уг машины хажуу талд очоод чанга яригчаар нь замаа чөлөөлж зогс гэж хэлсэн. Тэгэхэд уг машин зам чөлөөлж зогссон. Машины жолооч талаас нэг танихгүй залуу цээж нүцгэн, цамц нь урагдчихсан гарч ирээд “ах нь зодуулчихлаа ш дээ” гээд хашхирахаар нь “юу болсон юм” гэж асуутал Ш бацаан манай найзыг зодно гэхээр нь “би зодчихсон юмаа” гэхээр “нүүрийг нь юугаар цохичихсон юм бэ” гэж асуутал “би өшиглөчихсөн юм” гэж хэлэхээр нь “цагдА н газар очиж учраа олно” гэж хэлсэн чинь “ах нь бие муутай саяхан эмнэлэгт хэвтэж байгаад гарсан надад битгий хүрээрэй” гэсэн. Тэгээд Б гэх хүнийг тээврийн хэрэгсэлд суулгаад цагдА н газарт ирээд ерөнхий жижүүрт танилцуулж Б ийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөөд, харин М.Ш ыг эмнэлэгт үзүүлээд гэрт нь хүргэж өгөөрэй гэхээр нь Ш ын хамт эмнэлэг орж түүнийг үзүүлж эмчлүүлчихээд гэр рүү явах замд Ш “би утсаа хаячихаж, зодуулсан газар байгаа байх” гэхээр нь Нутгийн дэлгүүрийн хажуу талд явж очоод гэрэл тусган харахад уг газарт цус арчсан нойлын цаас “Nokia” загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,
Гэрч С.Н ийн өгсөн: “Од хүнсний дэлгүүрийн хойд талын нийтийн тээврийн хэрэгслийн хаалганы хажуу талд Б гэх залуу Г , А нарын хамт тамхи татаад байж байсан. Тэгээд тэр гурав Ш ыг дуудсан. Ш очиж байсан. Тэгээд тэр хэд цааш харанхуй руу яваад өгсөн удалгүй тэр харанхуй газарт хүн цохиулах шиг чимээ гарсан. Тухайн үед хэн хэнийг цохиж зодсоныг хараагүй. Удалгүй тэр Б , А , Г гурав гарч ирээд Б , А хоёр Од дэлгүүрээс доошоо уруудаад явсан. Удалгүй араас нь харанхуй газраас Ш гарч ирээд таксинд явах гээд зогсож байсан хүмүүсээс утсаараа яриулчих гээд байсан. Тухайн үед Ш ын гар болон нүүр ам нэлээн их цус болчихсон байсан. Тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн. Удалгүй уруудаж явсан Б , А хоёр буцаж ирээд Б нь дээгүүрээ өмсөж явсан цамцаа өөрөө тайлаад цамцаа А рүү шидэж өгөөд Ш ыг барьж аваад “чамайг ална” гэж хэлээд дайраад Ш тай ноцолдоод байсан. Ш намайг “цагдаад дуудлага өгсөн юмуу” гэхээр нь “би дуудлага өгсөн” гэж хэлсэн чинь Б гэх залуу Ш ыг “чамайг дараа ална” гэж хэлээд машинаа унаад дээд 4 зам руу явсан. Тэгтэл дээд 4 замын улаан гэрэл ассан чинь араас нь цагдаа нар очоод бариад авсан. Б нилээн согтуу байх шиг харагдсан” гэх мэдүүлэг /хх-3233 тал/,
Гэрч Т.Г ийн “2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орой Нутгийн зоог руу ороод найзыгаа хайгаад байхгүй болохоор нь гараад ирсэн чинь Ш хар баарны урд талын явган хүний замаар уруудаж явтал нутгийн дэлгүүрийн урд Б , А хоёр зогсож байсан. Тэгээд тэр гурав уулзсан. ...Б , Ш хоёр хоорондоо маргалдаад Нутгийн дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд харанхуйд бие биенийхээ цамцнаас зуурчихсан байхаар нь би салгах гээд очсон. Тэгэхэд Б намайг чи цаашаа гэхээр нь буцаад явах гэхэд Б ийн цамц урагдах шиг болсон. Бодвол Ш , Б ийн цамцнаас татах даа урсан байх. ...” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 331 дугаартай: “Ш ын биед духанд мэс заслын оёдол бүхий шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удА н үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2020 оны 11 сарын 05-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-53-55 тал/,
Шүүгдэгч Ю.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би Ш ыг гуд татаж унагах үед түүний дух хэсэг зүсэгдсэн байж магадгүй. Эсвэл бид хоёр мөргөлдөх үед Ш ын дух хэсэг нь зүсэгдсэн байх. Би Ш ыг ойролцоогоор 4-5 удаа гуя руу нь өшиглөж, нэг удаа хавирга хэсэг рүү нь зүүн гараараа цохиж толгой хэсэг рүү нэг удаа тохойлдон цохисон...” гэх мэдүүлэг /хх-84-85 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Ш ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ю.Б ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ю.Б нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Ю.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Ш ын гэм хорын хохирол буюу эмчилгээний зардалд нэхэмжилсэн 105350 төгрөгийг шүүгдэгч Ю.Б төлсөнөөр өхийг хүлээн зөвшөөрч 105000 /хх-99/ төгрөгийг төлснөөр хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Ю.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ю.Б ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ю.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ю.Б ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ю.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 87, 100 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ю.Б нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... од амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ю.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 4/11 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Ю.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Ю.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: