| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0036/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/42 |
| Огноо | 2021-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Б.Г, Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч С овогт Б.Г , М овогт Г.А нарт холбогдох эрүүгийн 2115000120047 дугаартай, 163/2021/0036/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С овогт Б.Г , 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, Булган аймаг, ... од оршин суух, Б ХХК-д машинист ажилтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, 2 дүүгийн хамт амьдардаг. ял шийтгүүлж байгаагүй, /РД:/
Монгол Улсын иргэн, М овогт Г.А , 2000 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, Булган аймаг, ... од оршин суух, ... 3 дугаар дамжааны оюутан, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. ял шийтгүүлж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оч” зочид буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.А нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оч” зочид буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.С той хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй, Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлж өгөхийг хүсье гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Г.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлж өгөхийг хүсье гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.С ын өгсөн: “ ... Би унтах гээд орондоо орчихсон хаалганы эсрэг талын хана руу хараад хэвтэж байсан. Хаалга дугараад нэг хүн хувцсаа тайлаад миний хөнжил рүү ороод ирсэн. Эргээд хартал Г байсан. Би “чи юу хийж яваа юм бэ?” гэж хэлсэн. Тэгтэл араас нь А орж ирээд Г ыг “чи юу хийж яваа юм” гээд хэрэлдээд, зодолдоод эхэлсэн. Тухайн үед Г буудлаас А г аваад гарсан. Араас нь гартал буудал ажиллуулдаг манай хоёр найз Г , А хоёрыг салгаж байсан. Тэгэхээр нь би А г дагуулаад өрөөндөө орсон. Удалгүй А тухайн өрөөний хаалгыг цоожлоод “чи өчигдөр найзуудтайгаа гарсан юм байна шүү дээ” гэж хэлээд намайг хэд, хэд цохисон. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-42-44 тал/,
Гэрч Э.Э гийн өгсөн: “...А , С хоёр буудлын өрөө рүү буцаад орчихсон юм. Тэгээд араас нь ортол хаалгаа дотор талаас нь цоожилчихсон байсан. Хаалгыг нь тогшсоор байгаад орсон чинь манай найз С нүүрээ дарчихсан сууж байсан. ...нөгөө танихгүй залуу А г зодож цохиод байхаар нь бид хоёр салгах гээд дийлэхгүй болохоор нь би цагдаад дуудлага өгсөн. ...А цохисон гэж С надад сүүлд хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-59-60 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Буянхишигийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаартай:
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г ын яллагдагчаар өгсөн: “...А орж ирээд намайг шууд татаж унагаагаад “яаж байгаа юм бэ” гээд орилоод байсан. ...буудлаас авч гарахдаа зодоогүй. Буудлаас авч гарахаасаа өмнө өрөөнд орж ирээд орилоод байхаар нь шанаа хэсэгт нэг удаа цохисон бас нуруу хэсэгт нь нэг удаа цохисон. Би болсон явдлыг сайн санаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-91 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.А гийн яллагдагчаар өгсөн: “...С ын байсан өрөөнд ороход Г хувцасаа тайлчихсан С огийн хажууд хэвтчихсэн байсан. Тэгэхээр нь би Г ыг араас нь татаж унагаагаад орон дээр гарч суусан. Тэгээд би Б.Г ыг “чи яаж байгаа юм бэ?” гэхэд “яадаг юм бэ? писда минь” гэж хараагаад миний нүүрэн хэсэгт буюу нүд, шүд рүү шууд цохисон. Би С ог нэг, хоёр удаа цохисоноо санаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-97 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оч” зочид буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А гын өгсөн мэдүүлэг /хх-14,
37 тал/, хохирогч Д.С ын өгсөн мэдүүлэг /хх-42-44 тал/, гэрч Д.Э ийн өгсөн мэдүүлэг /хх-05-06 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Нарангэрэлийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-64-66 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-89-91 тал/,
Шүүгдэгч Г.А нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оч” зочид буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.С той хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.С ын өгсөн мэдүүлэг /хх-42-44 тал/, гэрч Д.Э ийн өгсөн мэдүүлэг /хх-5-6 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Буянхишигийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-73-75 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Г.А гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-96-97 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г , Г.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Мөн прокуророос шүүгдэгч Б.Г ыг 2021 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оч” зочид буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.А г 2021 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оч” зочид буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.С той хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Б.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр,
Шүүгдэгч Г.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г , Г.А нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Г , Г.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Г , Г.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Г нь Г.А гын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 310 000 төгрөгийг /хх-24-25 тал/,
Шүүгдэгч Г.А нь хохирогч Д.С ын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 245 000 төгрөгийг /хх-29 тал/ тус тус төлж барагдуулсан байх тул хохирогч нар санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Г , Г.А нар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Г , Г.А нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Б.Г , Г.А нарын гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оч” зочид буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оч” зочид буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.С той хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Г , Г.А нарын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Г , Г.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг төлж барагдуулсан” зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г , Г.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/13 дугаартай тогтоолоор шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г , Г.А нарын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Б.Г ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн, шүүгдэгч Г.А г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь тэдний гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г , Г.А нарын торгох ялыг хэсэгчлэн төлөх тухай гаргасан хүсэлт болон тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар тутам хувь тэнцүүлж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г , Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР