Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2017/00165

 

 

 

 

 

201******* оны 05 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ201*******/00165

******* хот

 

 

 

 

 

 

201******* 05 03 103/ШШ201*******/00165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, ******* дугаар байрны *******1 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: УЕ6612*******/ улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 201******* оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан байдал маань зарим нь нотлох баримтгүй, ажлаас халагдсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй байна. Би 1983 онд лаборантын курс төгсөөд ХХҮЯ-ны харьяа ******* хотын ******* үйлдвэрийн даргын 1983 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрийн 39 дүгээр тушаалаар хөргөлттэй тасгийн лаборантаар ажилд орсон. Ажиллаж байгаад хүүхэд төрүүлсэн учир 1988 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл чөлөөтэй байгаад буцаж ажилдаа орсон. Дахин жирэмсэлж 1989 оны 10 дугаар сард жирэмсний амралт авч, хүүхэд асарсны чөлөөтэй байж байгаад ажилдаа эргэж ороогүй. Би 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү төрүүлсэн. Тухайн үед сүүлийн хүүхэд асарсны чөлөөг 1990 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл авсан байсан санагдаж байна. Эдгээр байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүй, ажлаас халсан тушаал нь архиваас олдохгүй байна.

Иймд Д.******* намайг 1983 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ХХҮЯ-ны харьяа ******* хотын ******* үйлдвэрийн хөргөлттэй тасгийн лаборантаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.******* 1983 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрөөс 1990 оны 1 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 6 жил 8 сар 16 хоног улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч ******* хотын ******* үйлдвэрийн харьяа Төв аймгийн Эрдэнэ сум дахь Хөргөлттэй тасгийн лаборантаар 1983 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдөр ажилд орсон мөн 1983 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь 131403 тоот Д.******* Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ХХҮЯ-ны харьяа ******* хотын ******* үйлдвэрийн даргын 1983 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрийн 39 тоот тушаал, ХХҮЯ-ны харьяа ******* хотын ******* үйлдвэрийн даргын 1988 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14 тоот тушаал, ХХҮЯ-ны харьяа ******* хотын ******* үйлдвэрийн даргын 1988 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 36 тоот тушаал, ХХҮЯ-ны харьяа ******* хотын ******* үйлдвэрийн даргын 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 152 тоот тушаал, ******* хотын ******* үйлдвэрийн даргын 1984 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 142 тоот тушаал, 1989 оны 3 дугаар сард авахуулсан гэх гэрэл зураг, төрсний гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Г., Б. нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ийг 1983 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ******* хотын ******* үйлдвэрийн харьяа Эрдэнэ суман дахь Хөргөлттэй тасгийн лаборантаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******0200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО