| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0067/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/76 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр
Шүүгдэгч: Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн шүүгдэгч Бошгот овогт Эгийн Ад холбогдох 2135000000072 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 22-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Өгөөмөр-Арвижих цонх” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Галдан бошигт хорооллын 5-09 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Бошгот овогт Эгийн А /РД:ОЮ71052211/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Э.А нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2021 оны 4 дүгээр сарын 01-нд хохирогч Ц.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Э.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.А нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2021 оны 4 дүгээр сарын 01-нд хохирогч Ц.Гыг зодсон болох нь:
1. Хохирогч Ц.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А, Б бид гурав дэлгүүрээс архи авах гэтэл зарахгүй байсан тул танил залуу хөдөө малын нүүдлээр явж байгаа гэж тааралдахаар нь гуйж 0.5 литрийн нэг шил архи авсан. Бид тэндээс хөдлөөд 7 давхар байрны дэргэд байдаг бурхан багшийн хөшөөний дэргэд талбайд орж архи хувааж уусан. Би нэлээд согтсон байсан бөгөөд А, Б хоёроос урьд нь архи их авч ууж байсан тул одоо та нарын ээлж болоогүй юм уу гэж тоглоомоор хэлээд сууж байтал Б миний хөлийн тахим руу өшиглөж гэдрэг татаад сандал дээр унгаасан. Тэгтэл А намайг унагаж байгаад дээрээс цохиод байсан, хэдэн удаа цохисныг мэдэхгүй, Б намайг цохисон эсэхийг би мэдэхгүй, араас хөл рүү өшиглөөд татаад унагаасан дээр гарч байгаад цохиод байсан цохиулж байхдаа харахад Алдархүү намайг цохиж байсан. Нэг сэрэхэд харанхуй байсан бөгөөд 50-60м зайд нөгөө хоёр зогсож байгаад намайг сэрээд босоход тэд цааш явсан. Миний нүүр ам цус болж дээд уруул язарсан, хавдсан, баруун нүд хөндүүрлэж өвдөж байсан. Доод үүдэн шүд хөдөлгөөн орсон, баруун өвдөг өвдөөд хөдөлж явахад хүндрэлтэй байсан. Толгой болон баруун өвдөгний үеэр маш их өвдөж байна,” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч Ц.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өнөөдөр ажил дээрээ байтал миний ах Г ирсэн бөгөөд хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Харахад хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад А, Б нартай хамт архи ууж байтал зодчихлоо миний толгой руу дэвссэн гэж хэлсэн. Би тухайн үед ахын цусыг цэвэрлээд харахад уруул нь дотор талдаа язарсан, баруун хөлийн өвдөг орчим арьс зулгарсан баруун хөл өвдөөд байна, баруун хавирга өвдөөд байна гэсэн зовуурьтай байсан. Мөн толгой өвдөөд байна гэсэн болохоор би өвчин намдаах эм өгсөн б” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: “...архи ууж дуусах үед Г бид хоёрт хандаж би дандаа архи авч өгч байхад та хоёр архи авч өгөхгүй юмуу гэж хэлсэн. Тэгэхэд А санхүүжилт орж ирээгүй гэж хэлээд сууж байгаад тэр хоёр маргалдаад эхэлсэн. А, Г хоёр барьцалдаж аваад маргалдаж байсан. А нь зодоон, барилдаан хоёр өөр зүйл шүү гэж хэлж байсан. Г тэгэхэд нь тэгвэл хоёулаа барилдчихъя гэж хэлээд золгох маягтай байсан. Би тэр хооронд эхнэртэй утсаар яриад одоо хашаа очиж эргээд хашааны банз хадна гэх мэтээр ахуйн юм ярьж байтал тэр хоёр давхартаа унаад өгсөн. Унахдаа Г нь доо нь ороод түрүүлгээ хараад нүүрээрээ унасан. Дээр нь А дарж унасан байдалтай байсан. Босгоод иртэл Ггийн нүүх цус болсон байсан...” гэх мэдүүлэг[3],
4. Хохирогч Ц.Гын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх[4],
5. Шүүгдэгч Э.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Гтай хамт архи уусан бөгөөд өглөө нь шартаад гэрээс гараад явж байгаад Хос өргөө дэлгүүрийн дэргэд Гтай тааралдсан. Бид хоёр хамт яваад хуучин малтай хороололд Г гэх айлд очиж 0,5л-ийн 1 шил Ерөөл нэртэй архи уусан. Г өөрөө уугаагүй бөгөөд Гангаагийн машинаар тэнгэр бөөний төвийн дэргэд хүргүүлж буусан. Буух үед Г Гангааг дахин нэг шил архи аваад өг гэхэд байгаа мөнгө энэ гэж хэлээд 5000 төгрөг өгсөн. Надад бас 5000 төгрөг байсан тул түүнийг нэмж өгөөд Г яваад 1 шил 0,5л-ийн Ерөөл нэртэй архи авч ирсэн. Тэр архийг Бургаагийн дэлгүүрийн ар талын буюу 64 айлын урд талын сагсан бөмбөгийн талбайд бид хоёр хувааж уусан. Тэндээсээ явж байгаад Б гэх залуутай тааралдсан. Г Бтай тааралдчихаад түүнийг боогоод Б муужраад босож ирсэн. Би хол зайдуу байсан бөгөөд яваад очсон. Г, Б нар хамт хүрч ирээд Г нь бид хоёрыг үлдээчхээд яваад хаанаас хэнээс авсныг мэдэхгүй 0,75л-ийн 1 шил Хараа нэртэй архи аваад хүрч ирсэн. Тэр архийг манайд очиж мах шарж идэнгээ ууя гэж Г хэлэхэд нь гэрт нь хэн байгааг асуухад охин байгаа гэж хэлсэн тул бид хоёр тэгвэл айл хунар орохгүй өвчин зовлон гарчихсан байхад айл хэсэж болохгүй гэж хэлээд Б бид хоёр Гг гэрт нь дөхүүлэх санаатай Бурхан багшийн хөшөөтэй талбайд очсон. Тэр талбайн хажуу талын байранд Ггийн гэр байдаг юм. Бид талбайд очоод сагсны талбайн сандал дээр суугаад архиа хувааж уусан. Тэгж байтал Г намайг барилдъя гэж хэлсэн. Би барилдахгүй гэж хэлээд босоогүй. Тэгтэл намайг куртикнаас татаж босгосон. Тэгээд барилдана барилдахгүй гэж маргалдаад би түүнийг газар унагаад 2 удаа нүүр рүү гараараа цохисон. Г цементэн талбай дээр унасан. Би дээрээс нь дарж унасан. Тэгтэл Г намайг түлхчхээд босоод цус аа гоожуулаад гүйгээд явчихсан. Миний мэдэж байгаагаар ийм л зүйл болсон. Тухайн үед би болон Г их согтоогүй, Бтай анх уулзахад эрүүл байсан бөгөөд Б нь сүүлийн архинаас л уусан байсан. Би барилдахгүй гээд маргалдсан. Тэгээд түүнийг би хоёр удаа цохисон. Нүүр орчимд нь цохисон. Г бид хоёрыг гэрт оръё гэхэд нь бид хоёр орохгүй гээд байсан тэгээд уурласан байх. Унасан байхад нь зодож цохисон зүйл байхгүй. Барьцалдаж аваад 2 цохисон тэгээд хамт унахад Г намайг түлхчхээд босоод яваад өгсөн.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 163 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Ц.Гын биед гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт, дээд уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн доод баруун 1 дүгээр шүдний сулрал, хамрын нуруу зулгаралт, улайлттай, хавангүй, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун өвдөгт зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн бугалгад байрласан цус хуралт гэмтлүүд нь бусад гэмтлүүдээс өмнө цаг хугацаанд буюу 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Тархи доргилт, дээд уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн доод баруун 1 дүгээр шүдний сулрал, хамрын нуруу зулгаралт, улайлттай, хавангүй, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт, дээд уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5]-ээр хохирогч Ц.Гын биед махбодид учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь тогтоогджээ.
Шүүгдэгч Э.А нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Гын Тархи доргилт, дээд уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн доод баруун 1 дүгээр шүдний сулрал, хамрын нуруу зулгаралт, улайлттай, хавангүй, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун өвдөгт зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл учирсан байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд “Э.А-гээс нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.А урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа[6]-аар тогтоогдож байна
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар Гэрч Л.Тын өгсөн: “...нөхөр маань сэргэлэн цовоо зан араншинтай, ар гэр хүүхэддээ халамж анхаарал сайн тавьдаг. Тамхи татдаг, хааяа архи уучихдаг. Агсам согтуу тавиад байдаггүй. Найз нөхөд олонтой, тэднийхээ дунд нэр хүндтэй харилцааны чадвар сайтай. Шударга шулуун зантай, бодсоноо хүнд сайн ойлгуулах чадвартай. ..” гэх мэдүүлэг[7], Гэрч Я.Бийн өгсөн: “...А нь хүнд аль болох туслахыг хичээдэг. Өөрийгөө бусдад ойлгуулах чадвар сайтай. Найз нөхөд олонтой бөгөөд тэднийхээ дунд нэр хүнд сайтай. Хааяа архи уучхаад байдаг.Хувийн компанид хүнд даацын машин жолооддог...” гэх мэдүүлэг[8] хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бошгот овогт Эгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Ад 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ