Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2017/00172

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1*******/ШШ2017/00172

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

2017 05 09 1*******/ШШ2017/00172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч *******нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД ПЭ6509*******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч *******нуур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар гудамжны 0******* тоотод оршин суух, овогт /РД СЭ59111*******12/ холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.964.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж. //, хариуцагч Д., нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч О. нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.ай 2014 онд танилцаж ын гэр ирэн очин 2017 оны 2 дугаар сар хүртэл хамтын амьдралтай төдий байсан. Дээрх хоёр жил гаруй хугацаанд Д. нь:

1.    2014 оны намар тухайн үед *******нуур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд эм зүйчээр ажиллаж байсан зээлсэн мөнгөө өгч чадахгүй байна гээд 200.000 төгрөг

2.    2015 оны намар одоо 17 дугаар байрны алт мөнгөний дэлгүүрт худалдагч зээлсэн мөнгөө өгнө гэж 0.000 төгрөг

3.    Дорнод аймагт төгсөлтийн нийллэгт 2015 оны 7 дугаар сард явна гэж 0.000 төгрөг аваад буцаж ирэхэд зардлын мөнгө гэж 40.000 төгрөг

4.    2015 оны 4 дүгээр сард Мөнгөнгүүр эмнэлэгт үзүүлэхээр явахдаа 50.000 төгрөг

5.    2015 оны дугаар сар болон 2015 оны 12 дугаар сард гэртээ нүүрс авна гэж 0.000 төгрөгөөр хоёр удаа авч нийт 200.000 төгрөг

6.    2015, 2016 оны цагаан сарын бэлтгэл хийнэ гэж 400.000 төгрөг

7.    2016 оны хаврын нүүрс авна мөнгө дутлаа гэж 50.000 төгрөг

*******.    2015 онд цалингийн зээлийн дутуу хийнэ гэж 70.000 төгрөг

9.    Одоо Солонгос улс руу явсан гэгч эмэгтэйгээс 540.000 төгрөг зээлж аваад 2016 оны 9-12 дугаар сарын дөрвөн сарын хүүд 216.000 төгрөг

. 2017 оны 1 дүгээр сард гэртээ нүүрс авна гэж 0.000 төгрөг

11. 2017 оны 2 дугаар сард ламборднаас мөнгөн аягаа авна гэж 50.000 төгрөг

12. 2016 оны дугаар сард миний монетон бөгжийг Амазон ломбарданд тавьчихаад авч өгөхгүй болохоор нь 2017 оны 2 дугаар сард би өөрөө 50.000 төгрөг төлж бөгжөө авсан

13. 2014 онд ямаа самнахаар явна гэж 60.000 төгрөг

14. 2014 оны намар Дорнод аймаг хүүгийнхээ хуриманд явна гэж 0.000 төгрөг

15. 2014 оны намар гоёлын дээл оёулаад мөнгө дутлаа гээд 40.000 төгрөг

16. 2015 оны 6 дугаар сард Орос улс руу аялахаар явна гэж 50.000 төгрөг

17. 2017 оны 2 дугаар сард машиндаа бензин хийнэ гэж 60.000 төгрөг

1*******. 2016 оны 12 дугаар сард шинэ жилийн үйл ажиллагаанд оролцоно гэж 2*******.000 төгрөг, нийт 1.964.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Д. нь намайг мөнгөө нэхэхэд эхэндээ өгнө гэдэг байснаа сүүлдээ шүүхээр яваад ав гэдэг болсон. Авсан мөнгөний тооцоо миний тэмдэглэлийн дэвтэрт нотлох баримтаар бичигдсэн болно, гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... гэжээ.

Хариуцагч Д. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: О.******* нэхэмжилсэн 1.964.000 төгрөгнөөс нэхэмжлэлийн 4 дүгээрт бичсэн 50.000 төгрөг, 9 дүгээрт бичсэн 216.000 төгрөгнөөс *******.000 төгрөг, 16 дугаарт бичсэн 50.000 төгрөг, 1******* дугаарт бичсэн 2*******.000 төгрөг, нийт 236.000 төгрөгийг тухайн үед авч хэрэглэсэн нь үнэн бөгөөд эрүүлээд өгье гэхээр хэрэггүй авахгүй гээд аваагүй. Энэ тэмдэглэлийг тусдаа амьдрах болсон цагаас хойш санаатайгаар зохион бичсэн бөгөөд өмнө ийм мөнгөний тэмдэглэл байгаагүй болох нь цаг хугацаа зөрүүтэй байгаагаас гадна миний бие ямаа самнаж үзээгүй, мөн хүү минь хурим найр хийгээгүй, Амазон ломбарданд бөгж тавьж байгаагүй зэргээс тодорхой харагдаж байна. О. миний өөр хүнээс зээлсэн мөнгийг төлж байсан мэт буруу зүйл бичсэн байна. Ер нь О. эхний үед ажилгүй байсан ба хэсгийн ахлагчаар ажилд орж цалингийн доод хэмжээ 194.000 төгрөгөөр цалинжиж байсан ба өөр орлогын эх үүсвэр байхгүй байсан нь надад мөнгө өгөх үндэслэл байхгүйг харуулж байна гэж үзэж байна. Би өөрөө архи уухгүй, тамхи татахгүй, цалин амьдралд хүрэлцээтэй байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч О., хариуцагч Д. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.964.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчээс бэлнээр 236.000 төгрөг авсан, үүнийг төлнө гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

О. Д. 1.964.000 төгрөгийг зээлсэн гэх боловч хавтаст хэргийн 3-р хуудсанд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар уг баримтыг зээлдүүлэгч мөнгө өгөх болгондоо бичиж байсан гэх боловч нэг өнгийн балаар бичсэн, мөн тухайн мөнгө өгсөн гэх он сар өдрийг нарийн тэмдэглээгүй байгаа, баримтыг О. зээл өгөх болгондоо бичиж байсан гэдэг нь эргэлзээтэй байна.

Мөн О. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгч, хариуцагчид 1.964.000 төгрөг зээлсэн гэх боловч хариуцагч тухайн мөнгөнөөс 236.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Хэдийгээр нэхэмжлэгч 1.964.000 төгрөг хариуцагч Д. зээлсэн гэх боловч бичгээр гэрээ байгуулаагүй, хариуцагч тухайн мөнгөн дүнгээс 236.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх тул 236.000 төгрөгийг нэхэмжлэгчдэд төлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 236.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 7730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.    Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1 хэсэгт зааснаар хариуцагч овогт аас 236.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт ******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.72*******.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 7730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г. СОЛОНГО