| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00203/И |
| Дугаар | 103/ШШ2017/00190 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2017/00190
| 2017 оны 05 сарын 16 өдөр | Дугаар *******3/ШШ2017/00190 | Улаанбаатар хот |
2017 5 16 *******3/ШШ2017/00190
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* холбогдох, саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* архидан согтуурч, 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 338 дугаартай картанд бүртгэгдэн саатуулагдаж, тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс, хариуцагч С.*******ээс саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 4150 төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн саатуулах байрны эмч дэслэгч О.******* 4150 төгрөг хүлээн авсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар 4150 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Г.СОЛОНГО