Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2017/00191

 

 

 

 

 

20*******7 оны 05 сарын *******6 өдөр

Дугаар *******03/ШШ20*******7/00*******9*******

Улаанбаатар хот

 

 

 

 

 

20*******7 5 *******6 *******03/ШШ20*******7/00*******9*******

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ******* дүгээр гудамжны *******8 тоотод оршин суух, ******* ******* холбогдох, саатуулах байрны төлбөр 4*******50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* архидан согтуурч, 20*******7 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 4*******0 дугаартай картанд бүртгэгдэн саатуулагдаж, тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр 4*******50 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс, хариуцагч Ж.*******аас саатуулах байрны төлбөр 4*******50 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 4*******50 төгрөгийг төлсөн болох нь 20*******7 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ******* банкны баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар 4*******50 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Багануур дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох, саатуулах байрны төлбөр 4*******50 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО