Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2017/00192

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2017/00192

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2017 5 16 103/ШШ2017/00192

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* ******* газрын байранд байрлах, Багануур дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* холбогдох, татварын өр 38.386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ерөнхий хуулийн 7.4.17-д хог хаягдлын үйлчилгээний хураамж /энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хуулиар нэмсэн/ гэж нэмснээр орон нутгийн төсөвт төвлөрдөг татварын төрөл болж 2013-2016 онд ******* ОНӨААТҮГ-аар дамжуулан ******* хэлтсийн дансанд, 2017 оноос ******* хэлтсийн дансанд шууд төвлөрүүлэн төсвийн орлого болгон ажиллаж байна. Хог хаягдлын хураамжийн хэмжээг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 10 дугаар тогтоолоор орон сууцны айл өрх сард 2000 төгрөг төлж байхаар тогтоосон байдаг. Иргэн З. хог хаягдлын үйлчилгээний хураамж 2015 оны 4386, 2016 оны 24.000 төгрөг, 2017 оны 10.000 төгрөг, нийт 38.386 төгрөгийг төлж барагдуулаагүй тул ******* ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулсан ч албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй татвар төлөх үүргээ зөрчиж төсвийн орлого бүрдүүлэхэд саад учруулж байна.

Иймд ******* ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар ******* алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна, мөн 62.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу татварын өр 38.386 төгрөгийг албадан гаргуулахаар нэхэмжилж байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс, хариуцагч З.аас татварын өр 38.386 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч З. нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 38.386 төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Төрийн банкны баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар 38.386 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Багануур дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* овогтой ******* холбогдох, татварын өр 38.386 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.аас улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО