| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00147/И |
| Дугаар | 103/ШШ2017/00194 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2017/00194
| 2017 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2017/00194 | Улаанбаатар хот |
2017 05 16 103/ШШ2017/00194
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг 1 дүгээр хороо, ******* ******* ******* газарт байрлах, ******* дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг 3 дугаар хороо, ******* ХК-ийн Уулын 2 дугаар хэсэгт байрлах, ******* ХХК-д холбогдох татварын өр 12.712.117,30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Ц.*******, хариуцагч ******* ХХК-ийн захирал Н.*******, прокурор Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* дүүрэг дэх ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус татварын хэлтэстэй харьцдаг ******* ХХК-ийн 2016 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдсон 1.244.714,10 төгрөг, Суутган-1 татварын тайлангаар ногдсон 266.518,8 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдсон 11.200.884,4 төгрөг, нийт 12.712.117,30 төгрөгийн татварыг хуулийн хугацаанд төлж барагдуулахгүй байна.
Тус компанийн өрийг барагдуулахын тулд утсаар шаардахын зэрэгцээ ******* ерөнхий хуульд заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэх хуудсыг гардуулж, улмаар улсын бүртгэлд бүртгэлтэй банкинд харилцах дансны зарлагын гүйлгээг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зогсоосон боловч төлөгдөөгүй байна.
Иймд ******* ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна, мөн 62.1.3 дахь хэсэгт Шүүхэд нэхэмжлэл гаргах, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу ******* ХХК-иас татварын өр 12.712.117,30 төгрөгийг албадан гаргуулахаар нэхэмжилж байна, гэжээ.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* хэлтсийн нэхэмжилсэн мөнгөнөөс 476.519 төгрөгийг төлсөн бөгөөд одоо үлдэгдэл 12.235.598,30 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* дүүрэг дэх ******* хэлтэс, хариуцагч ******* ХХК-иас татварын өр 12.712.117,30 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа шүүхийн шийдвэр гарахаас өмнө хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 476.519 төгрөг төлж, үлдэгдэл 12.235.598,30 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 218.344 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар 12.712.117,30 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 218.344 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 109.172 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Нэхэмжлэгч ******* дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох татварын өр 12.712.117,30 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, хариуцагч 476.519 төгрөгийг төлж, үлдэгдэл 12.235.598,30 төгрөгийг төлж барагдуулахаа хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 218.344 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар 12.712.117,30 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 218.344 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 109.172 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО
,