| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00232/И |
| Дугаар | 103/ШШ2017/00196 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2017/00196
| 2017 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 103/ШШ2017/00196 | Улаанбаатар хот |
2017 05 17 103/ШШ2017/00196
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүрэг, 14 дүгээр хороо, ******* 3 дугаар гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ч. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г. зээлээ төлөх хүсэлтээр 3.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Мөнгө хүлээлгэн өгснөө баталж 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтыг нотариатаар орж батлуулсан. Хариуцагч Г. удаа дараа мөнгөө нэхэхээр өгнө, өгнө өгөхийн хувьд өгнө, үүнийгээ хаана ч хэний ч өмнө хэлнэ гэж хэлдэг боловч өнөөг хүртэл надаас авсан 3.000.000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд хариуцагч Г. 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г.Алтанзаяа миний бие Ч.******* нэхэмжилсэн 3.000.000 төгрөгөөс 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ч., хариуцагч Г. зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 31475 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО