Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 062

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар  багийн оршин суугч С   овогт Хгийн Кгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холболдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүү Сын Аг Ш.Хд үрчлүүснийг улсын бүртгэлд бүртгэхийг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Х.К, орчуулагч Ж.Ахмарал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар багт байнга оршин суудаг, миний нөхөр Ш.Х нь хүү Сын хүүхэд болох Аг Улаанхус сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 28 дугаар захирамжаар үрчилж авч, 001530 дугаартай үрчилсний гэрчилгээ авсан юм. Миний нөхөр Ш.Х нь 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барсан юм. 2004 оны 05 дугаар сараас хойш хүү А нь үрчилж авсан бидний асрамжид байж одоо хүртэл эрүүл саруул өсөж бойжиж байна. Гэтэл Х.А нь 16 нас хүрч иргэний цахим үнэмлэх авах болоход түүний эцгийн нэр С болж гарч байгаа тул үрчлэлтийн асуудлыг зөвтгөх шаардлага гарч байна. Энэ асуудлаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч ХААТР-11 маягт байгаа боловч ХААТР-12 маяг хөтлөгдөөгүй учраас мэдээллийн санд Ан эцгийн нэр Х.Саар гарч байгаа учир улсын бүртгэлд залруулга хийх боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Өнөөдөр  хүртэл хүү А нь өөрийн эцгийг Ш.Х гэдэг ойлголттой явсан ба хамгийн сүүлд эцгийн нэр Х.Саар гарахад  бухимдаж сэтгэл санааны дарамтад орж байна.

Бид Аг ой хүрээгүй байхад нь үрчилж авсан, одоо 16 жил надтай хамт амьдарч байгаа. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Хүү Аг Ш.Хабайнбайд үрчлүүлсэн болохыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

            Хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх хариу тайлбартаа:

Тус аймгийн Улаанхус сумын 8 дугаар багийн иргэн Х.К нь Улаанхус сумын Засаг даргын  2004  оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 28 дугаар захирамжаар Сын Аг өвөг эцэг болох Ш.Хд үрчлүүлсэн байдлыг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний баримт бичгийн архивд хадгалагдаж буй Улаанхус сумын 2004 оны үрчлэлтийн бүртгэлийн журналд нэхэмжлэлд дурдсан бүртгэл бүртгэгдээгүй, ХААТР-12 маягт байхгүй, зөвхөн тус сумын 2003 оны төрсний бүртгэлийн дэвтэрт Сын Ад холбогдох ХААТР-11 маягт бүртгэлтэй байна. Иймд иргэн Х.Кгийн нэхэмжлэлийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.К, Ш.Х нар нь 1977 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсон байх ба төрсөн хүү  Х.С, түүний эхнэр Б.Ж  нарын дундаас 2003 оны  05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн  хүү Аг  үрчлэн авах тухай хүсэлтээ Улаанхус сумын Засаг даргад гаргасныг үндэслэн сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай “Хүүхэд үрчлэх тухай” захирамж гарч, Сын Аг өвөг эцэг Ш.Хд үрчлүүлжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна, 55.6-д үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана, 55.7-д сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана гэж тус тус заасан.

Хүү А нь Өлгий суманд төрснөөр түүний төрсний бүртгэлийг 2003 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өлгий сумын улсын бүртгэгч бүртгэж, 342 дугаартай төрсний гэрчилгээг анх олгосон байх боловч хүүхдийн төрсөн эцэг, эх болох Х.С, Б.Ж нар нь Улаанхус сумын 8 дугаар багийн оршин суугч болох нь, тухайн үед хүүхдийн төрсөн болон үрчлэн авагч  эцэг, эх нь  хүсэлтээ хүүхдийн оршин суугаа сумын Засаг даргад гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба талуудын хүсэлтийг үндэслэн Улаанхус сумын Засаг даргаас С.Аг өвөг эцэг Ш.Хд үрчлүүлсэн 28 дугаартай захирамж гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй, хүү Аг 1 нас хүрсний дараа тухайн 2004 онд Ш.Хд үрчлүүлсэн үйл баримт маргаангүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-д хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ гэж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д үрчлэн авагч нь хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ, 16.6-д иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар ...энэ хуулийн 16.2, 16.5-д заасан баримт бичгийг хүлээн авч хүүхэд үрчилсэн тухай бүртгэж, төрсний гэрчилгээг шинээр бичиж, үрчлэн авсан эцэг, эхэд олгоно гэж заасан.

Хүү Аг үрчлэн авсан эцэг, эх нь тухайн үед үрчлэлтийн бүртгэл хийлгэхээр Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хандсан нь, үүний дагуу иргэний бүртгэлийн ажилтан нь хүү Ад **** дугаартай төрсний гэрчилгээг шинээр бичиж, үрчлэн авсан эцэг,эх Ш.Х, Х.К нарт олгосон нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч тус сумын иргэний бүртгэлийн ажилтнаар тухайн 2004 онд ажиллаж байсан Н.А-ийн мэдүүлэг, **** дугаартай төрсний гэрчилгээний эх хувь бүхий баримтуудаар тогтоогдож байна. Мөн үрчлэн авагч эцэг Ш.Х нь хүү Аг үрчилж авсны дараагаар 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан нь, Х.Ад 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох журмын дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдсон нь 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02  дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ,  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Улаанхус сумын иргэний бүртгэлийн ажилтан нь тухайн үедээ дээрх байдлаар хүү С. Аг Ш.Х нь  үрчилж авснаар С.Ан төрсний гэрчилгээг шинээр бичиж үрчлэн авсан эцэг,эхэд нь олгосон байх боловч хуульд заасан журмаар үрчилсний бүртгэлийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгээгүй нь тогтоогдсон.

Иргэний бүртгэлийн ажилтнаас үрчилсний бүртгэл түүнтэй холбоотой ажиллагааг тухайн 2004 онд ийнхүү зохих ёсоор хийгээгүй буруутай ажиллагаа нь хүү Аг өвөг эцэг Ш.Х нь хуульд заасан журмаар үрчилж авсан үйл баримтыг үгүйсгэхгүй юм.

Иймд шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримт, холбогдох хуулийн зохицуулалтуудыг үндэслэн С.Аг Ш.Х үрчилснийг иргэний улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.8, 1999 оны  Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Сын Аг өвөг эцэг Ш.Х  үрчилснийг иргэний улсын бүртгэлд бүртгэхийг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.РИЗА