Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1275

 

 

 

 

 

 

  

 

  

2017 оны 05 сарын 09 өдөр           Дугаар 181/ШШ2017/01275         Улаанбаатар хот 

         

        

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 47, өөрийн байранд байрлах, “Мобиком корпораци” ХХК /РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй, 

           Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт, Ойн сургууль гудамж, 1-1 тоотод оршин суух, Шаргууд овогт Эрхэмсайханы Энхбаатар /РД:ЛЮ83032877/-д холбогдох, 

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,227,551.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад                     

 

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

Э.Энхбаатар нь Мобизоне үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40156907 тоот гэрээ байгуулан 99052148 дугаарыг ашиглаж эхэлсэн. Тэрээр 99052148 дугаарын хэрэглээ болох 29,676.74 төгрөгийг, зээлээр авсан Samsung Galaxy S7 Edge гар утасны үлдэгдэл төлбөр 1,197,874.87 төгрөгийг тус тус төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн.

Иймд Э.Энхбаатараас нийт 1,227,551.61 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Энхбаатар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Мобиком корпораци” ХХК нэхэмжилсэн 1,227,551.61 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад   

 

 

 

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Э.Энхбаатарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,227,551.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Энхбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,227,551.61 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.                                                         

     

Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Энхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Э.Энхбаатар нь нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,227,551.61 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                  

     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,011 төгрөгөөс 17,005.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас 17,005.5 төгрөгийг, хариуцагч Э.Энхбаатараас 17,005.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                     

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Ө.УЯНГА