Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/000517

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/00517

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00250/и хэргийн индекстэй,

Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багт оршин суух Жадар овогт Сономын Цэрэнбалжир /НО62040561/-ын хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-...С.Цэрэнбалжир нь Лүн сумын дунд сургуулийн 8 дугаар ангийг 1978 онд төгсөөд мал аж ахуйд малчнаар 1978 оны 07 сарын 01 өдрөөс 1992 оны 01 сарын 01 өдрийг хүртэл 13 жил 6 сар ажилласан. С.Цэрэнбалжирын хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагааг үндэслэн тухайн үед Лүн сумын боловсон хүчин, орлогч дарга байсан П.Жамбалдорж, Лүн суманд тогоочоор ажиллаж байсан Ц.Бираадорж нарын гэрчийн мэдүүлэг, цуглуулсан нотлох баримтуудыг үндэслэн С.Цэрэнбалжирын Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1978 оны 07 сарын 01 өдрөөс 1992 оны 01 сарын 01 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Цэрэнбалжир нь Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1978 оны 07 сарын 01 өдрөөс 1992 оны 01 сарын 01 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд С.Цэрэнбалжирын Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1978 оны 07 сарын 01 өдрөөс 1992 оны 01 сарын 01 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлын талаар гэрч П.Жамбалдорж, Ц.Бираадорж нар мэдүүлж байгаа хэдий ч гэрчийн мэдүүлгийг давхар нотлох, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай бичгийн нотлох баримт шүүхэд хангалттай ирүүлээгүй байна.

С.Цэрэнбалжирын шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болох ажиллаж байсан үеийн тушаалууд дээр С.Цэрэнбалжид гэж нэр зөрүүтэй бичигдсэн байх ба тухайн үеийн хурлын протоколууд дээр Цэрэнбалжир гэж бичсэн байгаа нь Сономын Цэрэнбалжирт холбогдох баримтууд гэж үзэхэд эргэлзээ бүхий байна.

Иймд С.Цэрэнбалжирыг Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1978 оны 07 сарын 01 өдрөөс 1992 оны 01 сарын 01 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр түүний ажиллаж байсныг тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Цэрэнбалжирын Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1978 оны 07 сарын 01 өдрөөс 1992 оны 01 сарын 01 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.МӨНХЦЭЦЭГ