| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00366/и |
| Дугаар | 151/ШШ2017/00422 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 151/ШШ2017/00422
| 2017 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 151/ШШ2017/00422 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улиастай 1-184 тоотод оршин суух Д.Туруунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргалын нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, Сэрүүн дэнж, 35-А тоотол оршин суух Ц.Сарантуяад холбогдох,
Зээлийн төлбөр 1 740 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 04 өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Туруунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-Д.Туруунаа би Ц.Сарантуяатай 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 1 500 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид хоёр хоёулаа гарын үсэг зурсан. Гэрэээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц.Сарантуяа нь зээлийн төлбөрөө төлөөгүй ба 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт гэрээ хийж, хугацааг 2015 оны 5 дугаар саын 26-ны өдөр хүртэл сунгаж, уг хугацаанд мөнгийг төлж барагдуулж дуусгана гэсэн боловч өнөөг хүртэл төлөөгүй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн 1 500 000 төгрөг, түүний 2 сарын хүү болох 240 000 төгрөгийн хамт нийт 1 740 000 төгрөгийг хариуцагч Ц.Сарантуяагаас гаргуулан өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Сарантуяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ –Цэенням овогтой Сарантуяа би Туруунаа эгчээс 1 500 000 төгрөгийг зээлэн авсан. Одоо нэхэмжлэлийн шаардлага болох зээл 1 500 000 төгрөг, хүү 240 000 төгрөг, нийт 1 740 000 төгрөгийг нэхэмжлэгч Туруунаад төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Туруунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал нь, хариуцагч Ц.Сарантуяагаас гэрээний төлбөр 1 740 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Хариуцагч Ц.Сарантуяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох зээл 1 500 000 төгрөг, хүү 240 000 төгрөг, нийт 1 740 000 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Туруунаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 790 төгрөгийн 50 хувь болох 21 395 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 21 395 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Ц.Сарантуяагаас 21 395 төгрөгийг гаргуулж нийт 42 790 төгрөгийг нэхэмжлэгч Д.Туруунаад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Д.Туруунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргалын нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 1 740 000 төгрөгийг хариуцагч Ц.Сарантуяа төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Туруунаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 790 төгрөгийн 50 хувь болох 21 395 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 21 395 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Ц.Сарантуяагаас 21 395 төгрөгийг гаргуулж нийт 42 790 төгрөгийг нэхэмжлэгч Д.Туруунаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ