Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2017/00423

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2017/00423

Төв аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Баян-Өнжүүл сум, 2-р багт оршин суух Минжүүр овогт Нэргүйн Мөнхцэцэг /НГ72010580/-т холбогдох,

Гэрээний төлбөр 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 03 өдөр хүлээн авч хянаад,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Хариуцагч Н.Мөнхцэцэг нь манай байгууллагатай 2014 оны 12 сарын 18-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 98371022 үйлчилгээний дугаар бүхий 240 000 төгрөгийн үнэтэй NP-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20 000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 140 000 төгрөгийн хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140 000 төгрөг, алданги 70 000 төгрөг, нийт 210 000 төгрөгийг Н.Мөнхцэцэгээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндулам нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-Хариуцагч Н.Мөнхцэцэг нь “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 210 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Цэрэндулам би гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.”

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Н.Мөнхцэцэгээс гэрээний төлбөр 210 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндулам нь хариуцагч Н.Мөнхцэцэгт холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “....Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндулам нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.  Хариуцагч Н.Мөнхцэцэгт холбогдох, гэрээний төлбөр 210 000 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндуламын татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 950 төгрөгийн 50 хувь болох 3 475 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 3 475 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Л.МӨНХЦЭЦЭГ