| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00372/и |
| Дугаар | 151/ШШ2017/00431 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 151/ШШ2017/00431
| 2017 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 151/ШШ2017/00431 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00372/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Өндөрширээт сум, 4-р баг, Ягаан байрны 7 тоотод оршин суух Хоржин овогт Содномдоржийн Ганбат /АЖ64071519/-ын нэхэмжлэлтэй,
Ц.Алимаатай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ганбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие 1990 оноос хойш Ц.Алимаатай хамтын амьдралтай байсан ба бидний дундаас охин Г.Гантуяа 1995 онд хүү Г.Лувсандаш 2000 онд төрсөн юм. Энэ хугацаанд гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй байтал эхнэр Ц.Алимаа маань 2017 оны 3 сард өвчний учир нас барсан. Одоо насанд хүрээгүй хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэхээр гэрлэлтийн баталгаа байхгүй гээд тогтоолгож чадахгүй байгаа тул бид хоёрын хамтын амьдралтай байсныг нотлох баримтуудын үндэслэн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хоржин овогт Содномдоржийн Ганбат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Содномдоржийн Ганбат нь талийгаач Цэнд-Аюушийн Алимаатай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:
-№0000182860 дугаартай нас барсны гэрчилгээнд Ягаан овогт Цэнд-Аюушийн Алимаа 51 настайдаа 2017 оны 03 сарын 14-ний өдөр гэртээ нас барсныг 2017 оны 03 сарын 15-ны өдөр нас барсны бүртгэлийн 01-рт бүртгэж, гэрчилгээ олгов гэх баримт /хх-4/,
-Төв аймгийн Өндөрширээт сумын 4 дүгээр багийн засаг даргын 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 09/23 тоот албан бичигт Тус багийн иргэн Содномдорж овогтой Ганбат нь 1990 оноос хойш Сантын 4-р багт Цэнд-Аюушийн Алимаатай амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх баримт /хх-2/,
-Г.Лувсандашийн төрсний гэрчилгээний хуулбарт Эцгийн нэр Содномдоржийн Ганбат, эхийн нэр Цэнд-Аюушийн Алимаа 2000 оны 07 сарын 12-нд Төв аймгийн Өндөрширээт суманд төрснийг төрсний бүртгэлд бүртгэв гэх бичилт /хх-5/,
-Г.Гантуяагийн төрсний гэрчилгээний хуулбарт Эцгийн нэр Содномдоржийн Ганбат х, эхийн нэр Цэнд-Аюушийн Алимаа 1995 оны 05 сарын 17-нд Төв аймгийн Өндөрширээт суманд төрснийг төрсний бүртгэлд 1995 оны 09 сарын 10-ны өдөр бүртгэв гэх бичилт /хх-5/,
- Гэрч Г.Наранцэцэгийн шүүхэд ирүүлсэн “-Тус багийн иргэн Содномдоржийн Ганбат нь 1990 оноос хойш Сантын 4-р багт Цэнд-Аюушийн Алимаатай амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,
- Гэрч Д.Наранцэцэгийн шүүхэд ирүүлсэн “-Тус багийн иргэн С.Ганбат нь иргэн Ц.Алимаатай 1990 оноос хойш одоог хүртэл хамтарч байсан бөгөөд 2 хүүхэд төрүүлж өсгөж, хүмүүжүүлсэн нь үнэн болно”,
-Гэрч А.Лхагвадоржийн шүүхэд мэдүүлсэн “...С.Ганбат, Ц.Алимаа нар нь 1990 оноос эхлээд 2017 оны 03 сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдарч байсан. Тэдний дундаас 2 хүүхэд төрсөн. Том охин Г.Гантуяа нь 1995 онд, бага хүү Г.Лувсандаш нь 2000 онд төрсөн ба манай хоёр дүү С.Ганбатаараа овоглодог байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Мягмарсүрэнгийн шүүхэд мэдүүлсэн “...С.Ганбат, Ц.Алимаа нар нь 1990 оноос эхлээд 2017 оны 03 сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдарч байсан. С.Ганбат, Ц.Алимаа нарын дундаас 2 хүүхэд төрсөн ба хоёулаа аав С.Ганбатаараа овоглодог байсан. Том охин Г.Гантуяа нь 1995 онд, бага хүү Г.Лувсандаш нь 2000 онд төрсөн” гэх мэдүүлэг зэрэг болно.
Нэхэмжлэгч С.Ганбат нь Цэнд-Аюушийн Алимаатай хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, №0000182860 дугаартай нас барсны гэрчилгээ, Төв аймгийн Өндөрширээт сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд Содномдоржийн Ганбатын хүсэлтийг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Содномдоржийн Ганбатыг талийгаач Цэнд-Аюушийн Алимаатай хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан АЖ64071519 регистртэй Хоржин овогт Содномдоржын Ганбат нь НР66060468 регистртэй Ягаан овогт Цэнд-Аюушийн Алимаатай 1990 оноос 2017 оны 03 сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ